Пол Пирс зодог тайллаа

Пол Пирс зодог тайллаа

Лос Анжелес Клипперс багийн тоглогч "Үнэн" хочит Пол Пирс зодог тайллаа.  Тэрбээр өнөөдөр Юта Жаззын эсрэг цувралын долоо дахь тоглолтыг хийж 104-91 харьцаагаар хожигдол хүлээснээр цааш баг нь тоглох боломжгүй болжээ. Сүүлчийн тоглолтодоо 22 минутыг талбайд өнгөрөөж  6 оноо, 3 самбар, 1 дамжуулалт, 1 бөмбөг таслалтыг гүйцэтгэжээ.

1998 оны драфтын 10 дахь сонголтоор Бостон Селтикс багт ирж байсан бөгөөд 2008 онд NBA-ын аварга болж, финалын MVP буюу "Үнэ Цэнэтэй тоглогч"-оор нэрлэгдсэн байна.

Тэрбээр NBA-д 19-н улирал тоглохдоо Бостон Селтикс, Брүүклин Нэтс, Вашингтон Уизардс, ЛА Клипперс гэсэн 4 багт тоглож байжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.