Францын Лиг-1-ийн 35 дугаар тойргийн хүрээнд түрүүлэхийн төлөө өрсөлдөж буй “ПСЖ” клуб “Ницца”-гийн талбайд зочиллоо. Энэ тоглолтод талбайн эзэд хүчтэй өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авснаар 77 оноотой болж, Парисын багаас ердөө л гурван онооны дутуу болж ирлээ.
Харин “ПСЖ” хожигдсоноор 80 оноотой хэвээр үлдэж, “Монако”-гаас гурван оноо дутуугаа нөхөж чадсангүй. Дээрээс нь “Монако” нэг тойргийн тоглолт дутуу байгаа. Хэрвээ дутуу тоглолтдоо хожвол “ПСЖ”-гээс 6 оноогоор тасарна. Ерөөс “Монако” одоо хоёр хожиход л түрүүлэх боломжтой боллоо. Харин “ПСЖ”-д түрүүлэх боломж бараг л үлдсэнгүй.
Тоглолтын 26 дахь минутад Балотелли тооны харьцааг нээсэн бол Рекардо Перейра 48 дахь минутад нэгийг нэмжээ. Харин “ПСЖ”-гээс Маркиньос 64 дэх минутад тооны харьцааг ойртуулсан ч 90 дэх минутад Анхель Ди Мария, Тиаго Матта нар улаан хуудас авч, талбайг чөлөөлжээ. Улмаар Донис 90 дэх минутад гоолдож, “Ницца” хожсон байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.