Балотелли дубль хийж, “Ницца” хожлоо

Балотелли дубль хийж, “Ницца” хожлоо

 Францын Лиг-1-ийн 32 дугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийг нээж “Лилль” клуб талбайдаа “Ницца”-г хүлээж авсан. Аваргуудын лигийн эрх авах, цаашлаад түрүүлэхийн төлөө тэмцэж байгаа “Ницца” энэ тоглолтод өрсөлдөгчөө 1:2-оор буулгаж авснаар 70 оноотой болж, хоёрдугаар байр руу орж ирлээ.

Тэргүүлэгч “Монако”, “ПСЖ” тэднээс хоёр тойргийн тоглолт дутуу байгаа. Хоёуланд нь хожсон ч сайндаа л 7 оноогоор илүү гарах юм. Тиймээс “Ницца”  түрүүлэх өрсөлдөөн онолын хувьд байсаар байна.

Энэ удаагийн тоглолтын 14 дэх минутад талбайн эздээс Амаду гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 17, 44 дэх минутад Марио Балотелли хоёрыг хийж, багтаа хожил авчирсан юм. Ингэснээр Бало 13 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын 5 дугаар байрт бичигдэж байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.