“Вильяррел” 5 дугаар байр руу орж ирлээ

“Вильяррел” 5 дугаар байр руу орж ирлээ

Испанийн Ла лигийн 31 дүгээр тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн "салхийг хагалж" “Вильяррел” клуб талбайдаа “Атлетик”-ийг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 54 оноотой болж, тавдугаар байр руу орж ирлээ. Мөн өмнөө яваа “Севилья”-гаас 4 оноо алдаж байгаа юм. Үлдсэн хэдэн тойргийн тоглолтдоо сайн байвал “Шар усанд шумбагчид” Аваргуудын лигт орох эрхтэй ч болох боломж байна.

Тэгвэл “Атлетик” хожигдож, 50 оноотой хэвээр үлдлээ. Тоглолтын 17 дахь минутад талбайн эздээс Руис гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин  20 дахь минутад Лапорт тэнцүүлж дөнгөсөн. Гэвч Бакамбу 47 дахь минутад тооны харьцааг холдуулж, Адриан 58 дахь минутад гүйцээжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.