Машин жолоодож яваад замын хажуу руу онхолдож нас баржээ
Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 10-ны 10:20 цагийн үед “Баянхонгор аймгийн нутагт дэвсгэрт зам тээврийн осол гарч хүний амь нас хохирсон” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Уг дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хажуу руу онхолдож амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Жолооч та:
-
Орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган Замын хөдөлгөөний дүрмийг баримталж
-
Өөдөөс тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа болон эргэлт бүхий замд гүйцэж түрүүлэх үйлдэлийг хийхгүй байх
-
Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байж өөрийн болон бусдыг амь насыг хамгаалж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ