Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хэлэлцэх асуудал:
-
Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай ЗГ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл
-
“Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журамд нэмэлт оруулах тухай ЗГ-ын тогтоолын төсөл
-
“Эрдэнэт Медикал” эмнэлгийн талаар авах арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолын төсөл
Танилцах асуудал:
-
Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, үнэлгээг ил тод, нээлттэй мэдээлэх талаар
-
Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэл хийх талаар
-
“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд зохион байгуулах бэлтгэл ажлын талаар
ХОЛБООТОЙ МЭДЭЭ