Нийтийн эзэмшлийн талбай дээр ямар ч зөвшөөрөлгүй бетон цутгаж дээр нь ТҮЦ байрлуулсан байна. Хотын төвд бетон цутгаад дээр нь ТҮЦ байрлуулчхаад дараа нь үл хөдлөхийн гэрчилгээ хөөцөлддөг ийм зүйл байж болохгүй.
ТҮЦ ийг хууль бусаар байрлуулсан иргэд тогтоосон хугацааны дотор өөрсдөө чөлөөлөх ёстой. Тогтоосон хугацаа дуусмагц хотын зардлаар чөлөөлж, гарсан зардлыг тухайн ТҮЦ эзэмшигч, зөвшөөрөл өгсөн албан тушаалтнаар төлүүлнэ.