Миами Хит хожиж, плэй оффын сүүлийн эрхийн төлөө Атланта Хокс багтай тоглохоор боллоо

Миами Хит хожиж, плэй оффын сүүлийн эрхийн төлөө Атланта Хокс багтай тоглохоор боллоо

NBA-ын улирал дуусч хасагдах шатны сүүлийн багууд тодорч байгаа билээ. Тэгвэл өнөөдөр дорнод бүсийн 9-д эрэмбэлэгдсэн  Чикаго Буллс талбайдаа 10-д бичигдсэн Миами Хит багтай тоглолоо. Тэгвэл тус тоглолт цор ганц тоглолтоор шийдэгдэх бөгөөд Хит тоглолтын эхнээс тэргүүллийг авч эхний хагас дуусахад 24 онооны тэргүүллийг авч улмаар сүүлийн хагаст тэргүүллээ алдалгүй явсаар 109-90 харьцаагаар хожлоо.

Улмаар Хит плэй оффын сүүлийн эрхийн төлөө дахин нэг тоглох бөгөөд тус тоглолтод Атланта Хоксын талбайд дөрөвдүгээр сарын 19-нд тоглох бол Чикаго Буллсын улирал энэ хүрээд дуусч байна.

Тус тоглолтод Тайлер Херро 38 оноогоор багаа тэргүүлсэн бол Эндрью Виггинч 20 оноо, 9 самбар, 2 хаалт, 2 дамжуулалт, Бэм Адебаёо 15 оноо, 12 самбар, сэлгээнээс Давион Митчел 15 оноо, 9 дамжуулалтыг гүйцэтгжээ. Эсрэг багаас Жош Гидди 25 оноо, 10 самбар, Коби Уайт 17 оноо, 5 дамжуулалт, Никола Вучевич 16 оноо, 12 самбараас бөмбөг авчээ.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ