Улаанбаатар хотоос 200 гаруй км зайд орших Говьсүмбэр аймгийг зорин, энэ сарын 22-ны өдөр хүлгийн жолоо заллаа. Учир нь энэ өдөр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь 2016 онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хэрэгжүүлэхээр батлуулсан бодлогын баримт бичгүүд, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаа нутгийн зон олондоо тайлагнаж, тэднийхээ санаа бодлыг сонссон юм. Өнгөрсөн удаагийн сонгуулиар Говьсүмбэр аймагт МАН үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Үүний үр дүнд нутгаа мэддэг, нутгийн зон олныхоо хүсэл сонирхлыг арван хуруу шигээ ойлгодог удирдлагуудтай болсондоо иргэд ч сэтгэл хангалуун байгаа нь илт мэдрэгдэж байв. Ингээд аймгийн Засаг даргын иргэдтэйгээ хийх уулзалт “Боржигин” чуулгын танхимд эхэлж, Засаг дарга Г.Батсуурь илтгэл тавьсан юм. Тэрбээр нутгийн зон олныхоо амар мэндийг эрэн мэндчилээд аймгийн товч танилцуулга, төрийн байгууллагуудын танилцуулга, баримталж буй бодлого шийдвэрүүд, айлчлал, гэрээ хэлцэл, зохион байгуулсан арга хэмжээ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.
Г.Батсуурь: Та бүхэнтэй ирээдүйд хийхийн тухай яривал их зүйл байна
/Говьсүмбэр аймгийн Засаг дарга/
-Манай аймаг 1991 оны УИХ-ын 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй хот болоод дараа нь УИХ-ын 1994 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг болж байгуулагдсан.
Хойд талаараа Төв аймгийн Баянцагаан, Баян, Баянжаргалан сумдтай зүүн ба зүүн хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Дархан, Бор-Өндөр сумдтай, баруун болон баруун өмнөд хэсгээрээ Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр, өмнө талаараа Дорноговь аймгийн Даланжаргалан сумд зэрэг дөрвөн аймгийн есөн сумтай хиллэж, 5.5 мянган км2 газар нутгийг эзэлдэг. 2015 оны жилийн эцсийн байдлаар аймгийн нийт хүн ам 16308, өрх 4987-д хүрсэн нь өмнөх оны мөн үеэс хүн ам 417 буюу 2.6 хувиар, өрх 238 буюу 5.0 хувиар өссөн үзүүлэлт юм.
Мөн 2015 онд 379477 толгой мал тоолуулсан. 2016 оны жилийн эцсийн хүн ам, мал, тэжээвэр амьтдын тооллого энэ сарын 07-ны өдрөөс эхэлсэн бөгөөд одоогоор 90 хувьтай явагдаж байна. Бид ажил аваад таван сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг боловсруулан, АИТХ-ын 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны 04, 05 дугаар тогтоолоор батлууллаа. Архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг хуулийн хүрээнд олгож, хяналт шалгалтын давхардлыг багасгах зорилгоор аймгийн ИТХ-ын “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг батлууллаа.
Энэ мэтчилэн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах зорилгоор есөн дэд хөтөлбөрийг шинээр боловсруулан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр батлуулсан бөгөөд хуучин хэрэгжиж байсан Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр, Аймгийн гадаад харилцааг салбараар хөгжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллана. Мөн манай аймаг аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгож байгаа. Олон мянган гадны хүмүүс нүүдэлчин монголчуудын соёл, ёс, зан заншлыг үзэх сонирхолтой байдаг.
Энэ нь бидний хувьд шинэ зүйл биш, харин ч хөрөнгө мөнгө бараг зарцуулахгүйгээр орлогоо нэмэгдүүлэх боломж гэж бид харж байна. Гэхдээ бидэнд нэг асуудал байгаа нь гадныхан ирэхэд буудал, 00-ийн асуудал маш хүнд байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Үндсэндээ аялал жуулчлалын салбарыг хувийн хэвшил авч явдаг тул энэ салбарт бид онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Мөн биднийг ажил авснаас хойш гадаадын хоёр Элчин сайд, монгол төрийн хоёр сайд манай орон нутагт албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр сонгуулийн үр дүн болон ирээдүйн төлөвлөгөө, гадаадын хөрөнгө оруулалт, авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, иргэдийн нийгмийн байдал, Энхтайвны корпусын 25 жилийн ойн баяр, ирээдүйд хамтарч ажиллах боломжуудын талаар харилцан санал бодлоо солилцлоо. Манай аймагт Мянганы сорилтын сангийн гурван төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд МСС-ийн санхүүжилтээр Политехник коллеж дээр хэрэгжүүлсэн мэргэжлийн боловсролын төслийн үр дүнтэй би биеэрээ очиж танилцлаа. Мөн тус сангаас оруулсан бодит хөрөнгө оруулалтын ашиглалт, хамгаалалт маш сайн байсныг энд онцлон тэмдэглэе. Мөн Онцгой байдлын газарт очиж, тус газрын ажлын албатай уулзаж, тэдний ажил байдалтай танилцсан.
Түүнчлэн “Шивээ-Овоо”-гийн ордыг түшиглэн 9240 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцын төслийн гэрээ хэлэлцээр төгсгөлийн шатандаа орсон, удахгүй хөрсөн дээр буусан их бүтээн байгуулалт эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нь одоогоор суурилагдсан хүчин чадлаас найм дахин өндөр хүчин чадалтай болох бөгөөд дэлхийд хамгийн том нүүрсээр ажиллах цахилгаан станц болох юм гэдгийг онцлон тэмдэглэж, цаашид зам тээвэр болон бусад салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ. БНХАУ-ын Эрээн хотод зохион байгуулсан “Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт-2016”, үзэсгэлэн худалдаа, Шилийн хотод зохион байгуулсан гурван орны эдийн засгийн форумд оролцлоо.
Тус чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын Сөнөд Зүүн хошуутай нөхөрсөг харилцаа тогтоох хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулан, Шилийн гол аймагтай “Хятад Монголын хил орчмын зам дагуух бүс нутгийн эдийн засгийн коридорыг хамтран байгуулж, уялдаатай хөгжлийг ахиулах” санамж бичигт гарын үсэг зурлаа.
2008, 2012 оны УИХ-ын сонгуульд Дорноговь, Говьсүмбэр аймгаас хоёр удаа нэр дэвшиж ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан БСШУС-ын сайд Ж.Батсуурь манай аймагт зочилсон. Энэ үеэр сайд Сүмбэр сумын 2 дугаар сургууль, 5 дугаар цэцэрлэг, Усан спорт сургалтын төвөөр орж ажил байдалтай газар дээр нь очин танилцан, 2017 онд Сүмбэр сумын 2 дугаар сургуулийн 640 хүүхдийн сургуулийн шинэ барилгын ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэж, тавдугаар цэцэрлэгт шинээр таван ханатай иж бүрэн гэр, ЕБ-ын сургуулиудад лабораторийн тоног төхөөрөмж, цэцэрлэгүүдэд гал тогооны тоног төхөөрөмж зэрэг 91.1 сая төгрөгийн техник хэрэгслүүдийг нийлүүлсэн.
Мөн аймгийн ард иргэд болон боловсрол, соёл, спортын салбарынхантай уулзалт зохион байгуулж, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал бодлоо солилцсон. Мөн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн холбогдох албан тушаалтнуудын хамт манай аймагт ажилласан. Ажлын хүрээнд Говьсүмбэр аймгийн отрын бүс нутгийн зуншлага, ногооны гарц, ургамлын бүтэцтэй танилцаж, 2016-2017 онд шилжих өвөл тус бүс нутагт гадны аймгийн малыг өвөлжүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан.
Мөн Цөм сүргийн үржлийн төв ОНӨААТҮГ-ын Сүмбэр үүлдрийн хонины удмын санг хамгаалах зорилгоор Казакстан улсаас цэвэр үүлдрийн каракуль таван хуцны үнэ 50 сая төгрөгийг 2017 оны төсөвт тусган шийдвэрлэхээ амласан. АЗДТГ-аас “Иргэдэд үйлчлэх өдөрлөг”, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгууллаа.
Мөн аймгийн Засаг даргын нэрэмжит “Сургалтын тэтгэлэг”-т журамд заасан болзлын дагуу хагас болон бүтэн өнчин, амьжиргааны орлого багатай, сурлагын голч дүн зэргийг харгалзан 57 оюутанд 12.5 сая төгрөгийг олгосон. Боловсрол, соёлын байгууллагуудын НДШ, халаалт, дулааны зардлын 209.9 сая төгрөгийн өрийг 2016 оны тодотголоор шийдвэрлэсэн. Энэ мэтчилэн боловсролын салбарт нэлээд анхаарал хандуулан ажиллалаа. Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг ирж ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн бөгөөд уг үйл ажиллагаанд нийт 400 гаруй ахмад настан оролцлоо.
Энэ жил 16 нас хүрсэн хүүхдүүдэд иргэний үнэмлэх гардуулах “Иргэний андгай өргөх ёслол” хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын холбоотой хамтран зохион байгууллаа. Дэлхий, улсын зэрэглэлтэй тэмцээнээс медаль хүртсэн 59 тамирчин, 10 дасгалжуулагчид урамшуулал олголоо. Аймгийн усан бассейны төсөв улсын төсвөөс батлагдаж ирээгүй учраас аймгийн Биеийн тамир, спортын газрын зүгээс үйл ажиллагааг нь тасалдуулахгүйн тулд өөрийн сангаас санхүүжүүлэн, одоо таван хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.
Усан спорт сургалтын төв үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, иргэдийг идэвхижүүлэх арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулан тэмцээн уралдаанд оролцож байна. Энэхүү усан спорт, сургалтын төвийг барьж, ашиглалтад оруулахад сэтгэл зүрх гарган дэмжиж ажилласан Ж.Батсуурь сайддаа энэ дашрамд талархаж буйгаа илэрхийлж байна. Энэ мэтчилэн аймгийн бизнес эрхлэгчид, газар тариалан эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гээд аймгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж буй хүмүүсийг ч дэмжин ажиллаж байна. Байгаль хамгааллын чиглэлд ч нэлээд анхаарал хандуулсан. Аймгийн ИТХТ-ийн тогтоолоор “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-ын дагуу 2016 онд долоон иргэн, нэг аж ахуйн нэгж, байгууллагын тарьсан 1077 мод, бутанд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас урамшуулал олголоо. Эдгээр иргэддээ талархал илэрхийлж, цаашид бусдыгаа уриалан улам их ногоон байгууламж бий болгохыг хүсье.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хувьд 2013 оноос аймгуудад ОНХСан бий болж, бүтээн байгуулалтын ажлуудад зарцуулагдаж эхэлсэн. Манай аймагт 2013 онд 6.5, 2014 онд 7.9, 2015 онд 4.8, 2016 онд 2.9 тэрбум төгрөг хуваарилагдаж, бүрэн зарцуулагдсан бол 2017 онд 1.1 тэрбум төгрөг тус санд хуваарилагдаж ирээд байна. Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөрөнгө оруулалтаар олон бүтээн байгуулалт, засвар арчлалтын ажлууд хийгдсэн. Одоо цаашид Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэсэн цахилгаан станц, Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэх Говьсүмбэр аймгийн цахилгааны шинэчлэлийн ажил, хөнгөн үйлдвэрлэлийн бүс, эрчимжсэн мал аж ахуйн бүс, дулааны станц, цэвэрлэх байгууламж, 2-р сургуулийн шинэ барилга, Сүмбэр сумын 1-р багийн бохирын шугамыг аймгийн төв цэвэрлэх байгууламжтай холбох, нийтийн эзэмшлийн орон сууцнуудын дулаалга, фасад, техникийн давхрын засвар, мал аж ахуй, газар тариалангийн чиглэл, эдийн засгийн коридор, тээвэр, соёл, спорт, амралтын хүрээлэнгийн бүтээн байгуулалт гээд хийх ажил их байна. Мөн аймгийн хот тохижилтыг сайжруулж, хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэн, хогны асуудлыг шийдвэрлэнэ. Энэ мэтчилэн та бүхэнтэй ирээдүйд хийх ажлын тухай яривал их зүйл байна. Та бидний цаг хугацаа үнэтэй. Тиймээс яриагаа энэ хүрээд өндөрлөе. Анхаарал хандуулсанд баярлалаа.
Аймгийн ЗДТГ, ИТХ хамтран өнгөрсөн хугацаанд олон ажил хийж бүтээсэн бөгөөд тэр бүхнийг тоочвол сонины нүүр ч багадахаар байсан юм. Ийнхүү аймгийн Засаг дарга Г.Батсуурь илтгэл тавьж дууссаны дараа иргэд үг хэлж, асуулт асуув. Хурлыг аймгийн ЗД-ын орлогч Ш.Билэггүмбэрэл удирдан явууллаа. Тэрбээр “Ард иргэддээ өнөөдөр аймгийн удирдлагууд, төрийн үйлчилгээ үзүүлэх хүмүүсийг танилцуулж байгаа нь та бүхний минь ажил ямар байгууллагад, хэнд хандвал бүтэх ёстой вэ гэдгийг хэлж өгч байгаа хэрэг юм. Тиймээс ч энэ хуралд бүх шатны байгууллагуудын удирдлагууд оролцож байна. Та бүхэн сонирхсон асуултаа тавьж, шийдүүлэх асуудлууд байвал бид газар дээр нь шийдээд явна. Аймгийн Засаг даргын илтгэлд дурьдагдсанаар бид 11 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Өнгөрсөн жилүүдэд төрийн бүх чиглэлээр дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Энэ хөтөлбөрийг бид үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байгаа шүү гэдгийг хэлье. Сая бас Засаг даргын илтгэл дээр хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд нэлээд дурьдагдлаа. Энэ бүхнийг нээлттэй, ил тод хэлж байгаагийн учир нь бид иргэддээ нээлттэй байя. Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлье гэж шийдсэнтэй холбоотой. Бид 2017 онд 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Урьд нь ямар хэмжээтэй байсан талаар та бүгдэд сая харууллаа. Гэхдээ бид хөрөнгө мөнгө бага байна гээд зүгээр суухгүй. Гадаадын төсөл хөтөлбөрийг орон нутаг руугаа татах, бүтээн байгуулалтыг өрнүүлэх, Засгийн газрын шийдвэрт тусгагдсан бүтээн байгуулалтын чиглэлээрх ажлуудыг Говьсүмбэр аймагтаа хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Говьсүмбэр аймгийн Засаг дарга жилд багадаа хоёр удаа иргэдтэйгээ уулзаж байя гэж шийдсэн. Ингээд нутгийн зон олон та бүхэн сонирхсон асуултаа тавиарай. Бид бүгд, ялангуяа аймгийн Засаг дарга түүний Тамгын газар, хэлтэс, агентлагийн дарга нар энд байгаа учраас хариулахад бэлэн байна” хэмээв. Ийнхүү иргэдийн санал шүүмжлэл, асуулт хариултаар уулзалт үргэлжиллээ. Хамгийн түрүүнд Говьсүмбэр аймгийн хөгжлийн төлөө төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан, эдүгээ өндөр настны тэтгэвэртээ суугаад байгаа Д.Амарсайхан гуай захиас сургаалиа хайрласан юм.
Д.Амарсайхан: Байгаа орчин нь амар амгалан байхад л ард түмний чинь итгэл сэргээд ирдэг юм
/III багийн иргэн/
-Миний хувьд асуух зүйл алга. Засаг даргын тайланг сонслоо. Та бүхнийг сэтгэл, зүтгэл гарган чармайж ажиллаж байгаа гэдгийг олон түмэн ойлгож байх шиг байна. Ингээд та бүхэнд ажлын амжилт хүсээд таван зүйлийн захиас хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт, өмнө нь хийж, эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж үзээрэй. Бидэнд нэг муухай дутагдал байдаг. Өмнө нь байсан хүн юу ч хийгээгүй юм шиг өөрсдөө л юм хийх гэж байгаа юм шиг хандвал олон түмэн хүлээж авдаггүй юм шүү. Тиймээс урьд нь хийсэн сайн, муу ажлуудаас шигшиж байгаад үргэлжлүүлээрэй. Мөн Чойр анх байгуулагдахдаа усны хайгуулыг хийгээд, нөөцөө тогтоосон. Гэтэл яг тэр эх үүсвэр дээр суурьшлын бүс хийж байгаа юм шиг байна билээ. Тэгж болохгүй шүү. Түүнчлэн цэвэрлэх байгууламжийн асуудлыг ярьж байна. 1992 онд нийтийн аж ахуйн үйлчилгээний барилга дээр ажиллаж байсан пүүсүүдийг тарахад “Од” гэдэг пүүсийг авч ирж байгаад зургийг нь хийлгэсэн байсан. Түүнийг та нар үргэлжлүүлээрэй. Тэр та нарын хийх гэж байгаа ажилд их хэрэг болох юм шүү. Ер нь болж өгвөл та нар минь битгий улстөржөөрэй. Говьсүмбэр аймаг хэзээ ч улстөржиж байгаагүй. Хамгийн ичгэвтэр юм өнгөрсөн хавар болж байсныг энд сууж байгаа бүх хүн мэдэж байгаа. Хэдүүлхнээ байж тал талд гараад бие биеэ муулаад байж болохгүй. Ажилд чөдөр тушаа болдог зүйл чинь энэ шүү. Та бүхний авууштай нэг зүйл нь хүмүүсийг халж, сольсонгүй. Их аядуу зөөлөн яваа чинь зөв байна. Харахад баярламаар сайхан залуучууд байгаа учраас эв нэгдэл их чухал гэдгийг дахин дахин хэлмээр байна. Гуравдугаарт, эдийн засаг хүнд байгаа. Тэр гачаал та нар дээр ирж байна. Одоо төсөв багасчихлаа. Багасаад багасаад 1.1 тэрбум. Ямар хэцүү үед энэ аймгийг байгуулж байсныг та нар эргээд сана даа. Жилийн төсөв 360 сая төгрөг байсан. Тийм нөхцөлд байгуулаад, суурийг нь тавьчихсан юм чинь одоо зөв аваад явахад та нарт мөнгө дутагдана гэж байхгүй. Сэтгэл л хэрэгтэй. Мөнгөгүйгээр хийдэг олон ажил байдаг юм шүү. Хариуцлага, сахилга бат, сэтгэл байдаг юм. Ийм зүйлд л анхаарч ажиллаарай гэж залуучуудад би захиж хэлэх гэсэн юм. Ер нь бол бодлогоо л их зөв гаргах ёстой юм. Ямагт хяналт их чухал байдаг юм. Түүнийг л та нар аль ч төвшиндөө хангаж ажиллаарай. Мөн нэг зүйлийг захиж хэлэхэд ерөөсөө байгалийг хүн л бүтээдэг юм билээ. Тэгэхээр та бүхэн үлгэр жишээ, ногоон хот байгуулчих хэрэгтэй. Байгаа орчин нь амар амгалан, тайван байхад л ард түмний чинь итгэл сэргээд ирдэг юм. Тийм учраас сайхан, эв найртай, гадаа гарахад сэтгэл дүүрэн байх тийм л хотыг бий болгочих. Нэг хүний ч гэсэн идэвх зүтгэлийг үнэлж байгаарай. Харах нүдтэй л байж үзээрэй. Та нөхдөд амжилт хүсье.
Д.Гарамдорж: Хүүхдүүддээ үлгэр жишээ болоод өгөөч, хүмүүс ээ
/Төмөр замын I багийн иргэн/
-Цэвэр ариун байдлын төлөө ганц, хоёр үг хэлье. Хүүхэд, томчууд бид бүгд л уусан ундааныхаа сав, тамхичид бол хаа таарсан газраа тамхины ишээ хаяж байна. Тэгэхээр хогийн савыг их болгох хэрэгтэй байгаа юм. Сүүлийн үед сайжирч байгаа л даа. Зам талбайгаа сайхан цэвэрлэж байна. Гэхдээ хогийн сав л дутагдалтай санагдаад байгаа юм. Ялангуяа төмөр замын орчимд гурван хогийн сав байдаг. Тэнд нь иргэд хогоо хийгээд бүр дүүргэчихдэг. Ийм байж болохгүй ээ. Гадаад, дотоод руу их л явж байна. Соёлтой орнуудын юм их үзэж байгаа харагдах юм. Яагаад суралцдаггүй юм бэ. Үүнд нэг анхаараад хүүхдүүддээ үлгэр жишээ болоод өгөөч, хүмүүс ээ.
Ч.Алтанболд: Нутаг орноо мэддэг хүмүүс ирсэн тул манай нутгийн ирээдүй өнгөтэй, гэрэлтэй харагдаж байна
/Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн/
-Та бүхний энэ өдрийн амгаланг эрье. Өнөөдөр 2016 он улирч, 2017 оны босгон дээр шинэ удирдлагууд хийсэн ажил, цаашид хийх ажлынхаа талаар ярьж байгаа нь цаг үеэ олсон асуудал байна. Тийм учраас үүнтэй холбогдуулаад нэг асуулт тавья. Чойрын богд уулыг улсын тусгай хамгаалалтад авсан. Сая орон нутгийн тусгай хамгаалалтад үргэлжлүүлээд авлаа. Энэ нутаг дэвсгэр дээр байгаа зуслангийн байшин, зарим хуучин фермийн барилгуудыг хувь хүмүүс очоод нураагаад, буулгаад авчихсан байгаа. Тусгай хамгаалалттай газар нутаг дээр байгаа хувь хүний өмч чинь тэртэй тэргүй улсын өмч шүү дээ. Энэ өмчүүдийг тусгай хамгаалалтын газар нутгаас ямар зохицуулалтаар авах вэ гэдэг асуудал дээр шийдвэр гаргах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, хөгжингүй улс орон яаж хөгжсөн байна вэ гэхээр хогныхоо асуудлыг үе шаттайгаар, зөв зохистой хийсэнтэй холбоотой. Манайх ч гэсэн хоггүй аймаг болох, эрүүл чийрэг, эко орчин бүрдүүлэх боломж байгаа. Миний хувьд Говьсүмбэр аймгийн Монголын байгаль орчны иргэний зөвлөлийг тэргүүлж байгаагийн хувьд байгаль орчны төлөө ажилладаг ТББ-ууд орон нутгаа хог хаягдалгүй байлгахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Гуравдугаарт, бид аймаг орон нутагт хийсэн ажлуудыг мэддэггүй юм байна. Хийсэн, бүтээсэн ажлууд олон байна. Тиймээс аймгийн хэлтэс, агентлагууд өөрсдийнхөө хийж байгаа ажлуудыг ямар нэгэн мэдээллийн сувгаар дамжуулж ард олондоо мэдээлж байх юм бол та нарын хийж байгаа асуудлыг бид ойлгоно шүү дээ. Үүнийг ард түмэндээ мэдээлэх хэрэгтэй байна. Г.Батхүү дарга, ИТХ-ын дарга нар маань энэ нутгийн аж амьдралыг сайн мэднэ. Огт мэдэхгүй хүн ирээд суучихсан биш болохоор манай нутгийн ирээдүй өнгөтэй, гэрэлтэй харагдаж байна гэж би хувьдаа харж байгаа юм. Бодит жишээ хэлэхэд, намчирхах асуудал огт гарахгүй байна. Аль ч намын бай хамаагүй, чадвартай хүн аваад ир. Бид ажил төрөлтэй болгоод хамтарч ажиллах санал тавиад, санаачилга гаргая гэхэд асар их дэмжсэн. Нэг нутгийн улсууд ийм асуудлыг таслан зогсоохын эхлэлийг тавьж байгаад баяртай байна. Үүнээс гадна бид хэт их бүтээн байгуулалтын ажил хийгээд хүнийхээ хөгжлийн асуудлыг орхигдуулжээ. Хүний хөгжлийг орхигдуулсны улмаас өнөөдрийг хүртэл алдаа дутагдалтай явж ирсэн. Одоо бүтээн байгуулалтад орон нутгийнхаа компаниудыг татан оролцуулна гэдэг сайн хэрэг. Үүнийг дагаад хүний амьдрал дээшилнэ. Энэ мэтчилэн хүнээ хөгжүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавиарай гэдэг саналыг та нартаа хэлэх байна. Бас нэг асуудал байгаа нь бэлчээрийн даацын асуудал. Бэлчээрийг “ногоон алт” гэж нэрлэдэг байсан. Бэлчээр чинь төрийн өмч. Өнөөдөр энэ чинь алдагдаад, бэлчээрийн доройтолд ороод байна. Тиймээс доройтолд орсон бэлчээрийг хамгаалалтад аваад, сэлгэж, өнжөөдөг асуудлыг сумын удирдлагууд анхааралдаа авч шийдэх хэрэгтэй. Мөн гадны малчид орж ирж байгааг хязгаарлах хэрэгтэй байна. Түүнээс гадна малчид нэг өвөлжөө, нэг хаваржаатай байхад зарим нь хоёр хаваржаа, өвөлжөөтэй байх жишээтэй байна. Нэг өвөлжөөгөө гадны хүнд түрээсэлдэг. Ийм байдалтай байж болохгүй ээ. Үүнийг бас эргэж хараарай. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Ш.Билэггүмбэрэл: Та бүгдийн санаа бодлыг сонсож, тулж ажиллана
/Аймгийн ЗД-ын орлогч/
-Ч.Алтанболд гуайд баярлалаа. Хоёр асуулт асууж байгаа юм байна. Чойрын богдын тусгай хамгаалалтын газарт байгаа зуслангийн байрыг төрийн мэдэлд аваач гэж байна. Энэ бол яалт ч үгүй тухайн үедээ хувийн эзэмшилд очсон барилга байгууламж байгаа. Энэ чиглэлээр бид судлаад танд хариу мэдээлье. Мөн хийсэн ажлаа мэдээлдэг байх хэрэгтэй гэж байна. Бид өнөөдрийн байдлаар ажлаа аваад таван сарын дараа мэдээллээ хийж байна. Цаашид иргэдтэйгээ их ойр, байнга мэдээлэл хийж, та бүгдийн санаа бодлыг сонсож, тулж ажиллана.
Д.Гантөмөр: Одоо ард иргэд их тайван, сэтгэл хангалуун байна
/ҮЭХ-ны дарга/
-Аймгийн удирдлагууд ажлаа аваад багагүй хугацаа өнгөрч байгаа ч чамгүй олон ажлыг хийсэн гэж бодож байна. МАН гарснаар маш аядуухан байгаа. Одоо ард иргэдийн сэтгэл санаа их тайван, сэтгэл хангалуун байна. Хуучин бол бие биеэ муулдаг, хов жив ярьдаг байсан. Одоо тийм байхаа больсон. Ингээд би хэдэн санал хэлье. Юуны түрүүнд зарим дэлгүүрүүдийн ажиллах цагийг богиносгомоор байна. Дэндүү орой болтол ажиллаж, архи зарж байна. Хоёрдугаарт, Сум хөгжүүлэх сан гэж бий. Энэ сангаас хэдхэн хүн зээл авчихаад, зээлээ төлж барагдуулаагүй байна. Дараачийн хүмүүс нь зээл авах боломжгүй болоод байна. Гуравдугаарт, манай аймагт мэдээ мэдээлэл гэж үнэхээр алга байна. Байгууллагууд юм хийгээд байдаг бид мэдээгүй л байдаг. Үүнд бас анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн хүүхэд хамгаалах байр. Миний ганц ярьдаг зүйл. Энэ асуудлыг хэдэн жил ярьж байгаад II байранд нэг байртай болгосон. Энэ байранд орох хүүхэд олон байна. Түүний хажуугаар зовлонгоо тоочоод ирж байгаа өндөр настнууд байна. Тэгэхээр энэ байранд хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настнуудыг байрлуулж болох болов уу. Засаг даргын хөтөлбөрт нийгэмд чиглэгдсэн, нэлээд үр дүнтэй ажлууд төлөвлөгдсөн байна. Үүнийгээ цаг хугацаанд нь хийвэл сайн байна. ТББ-уудтай нягт хамтарч ажилламаар байна. Ард иргэдийнхээ хяналтыг бий болгомоор байна. ИТХ-ын төлөөлөгчид маань ойл өрхүүдээр явж ажилласан байна билээ. Энэ мэтчилэн маш сайн тулж ажиллаарай гэдгийг хэлмээр байна.
Ж.Чадраалбал: Одооноос л анхаарахгүй бол утааны асуудал нэлээд их болох нь
/II багийн иргэн/
-Засаг даргын таван сарын хугацаанд хийсэн ажлыг танилцуулж байна. Нэлээд ажил хийсэн нь хүн болгонд ойлгомжтой байна. Миний хувьд энэ утааны асуудал үнэхээр хэцүү байна. Одоо энэ нэгдүгээр арван жилийн цаад талын дугуй дэлгүүрээс Наран кафе хүртэл утаатай байна. Энэ хавиар манаач, сахиул айлууд байдаг юм уу, өглөө болохоор нил утаа байдаг. Цаад талын 10, 11, 12 дугаар байрны оршин суугчид цонх онгойлгох арга байдаггүй. Хоёр талаас нь утаа саагичихдаг юм байна билээ. Наанаас нь ч утаа, цаанаас нь ч утаа. Одооноос л анхаарахгүй бол утааны асуудал нэлээд их болох гэж байна. Энэ чинь уурын зуухнаасаа холболт авахад уг нь ойрхон газар шүү дээ. Албан газруудаасаа холболт аваад халаалтыг нь тавьж болдоггүй юм уу. Заавал энэ жижиг уурын зуух байх шаардлага байна уу, үгүй юу гэдэгт анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ урд талын газан колонк бий шүү дээ. Тэр хавиар бүр мал бэлчиж байгаа юм шиг л гялгар уут хийсээд байх юм. Түүнийг даруйхан цэвэрлэхгүй бол болохгүй байна. Ямар ч байсан цэвэрлэхгүй бол дэндүү болсон. Гуравдугаарт, 10, 11 дүгээр байрны гадна талын фасадын ажлыг хийнэ гэж дөрвөн жил ярьсан. Энд эрэмбэлнэ гээд байдаг. Гэтэл тэр сууцанд амьдарч байгаа 20-иодхон айл байдаг. Санал өгдөг юм байдаггүй. Ингээд хаягддаг. Сая Хонхорын байруудыг ярьж байна билээ. Энэ байрнуудын засварын ажлыг хийж өгөх үү, үгүй юу гэдгийг асуух гэсэн юм. Мөн энэ хавь чинь манай төвийн хэсэг. Энэ дагуух хашааг цэгцэлж хотынхоо өнгө үзэмжийг сайжруулмаар байна.
Н.Дэрэм: Усан санг цэвэршүүлж болдоггүй юм уу
/I багийн иргэн/
-Төлөвлөлт дээр нэгдүгээр багийн цэвэр усны асуудал гарахгүй байна. Өөрөөр хэлбэл, төмөр замын таван давхар, нэг болон хоёрдугаар давхруудад цэвэр ус маш бохир. Бид хаанаас цэвэр усаа авч байна вэ гэвэл машинаар ус зөөж авч байна. Ванн, жорлонг солиод ч нэмэргүй. Сайндаа зургаан сар болоод л ув улаан болдог. Крантнаасаа ус аваад уух, хоол хийх асуудал ерөөсөө байхгүй. Усанд орсон ч цэвэр усанд орж чаддаггүй. Тэгэхээр таны төлөвлөгөөнд цэвэр усны талаар огт тусгагдсангүй. Нэгдүгээр багийн нутаг дээр цэвэр усны сан гэж байна уу. Энэ усан санг цэвэршүүлж болдоггүй юм уу. Энэ дөрвөн жилд та бүхэн энэ ажлыг хийх үү. Олон даргын нүүр үзсэн ч огт хийгддэггүй нэг ажил байгаад байна. Шийдэж өгөөч ээ.
Ю.Цэндмаа: Оюун санааны өөрчлөлт хийх цаг нь болжээ
/I багийн иргэн/
-Аймгийн удирдлагуудад талархал илэрхийлье. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдрийг аймгийн удирдлагууд маш сайн зохион байгуулж, бүгдээрээ ирж гүнээ хүндэтгэл үзүүлсэнд талархаж байна. Үүнээс гадна нэг санал байна. Засаг дарга сая СӨХ-ны мөнгөө хүмүүс өгөхгүй байна гэлээ. Ж.Чадраабал гуай ч ярьлаа. Хог хаяад байна гэж. Эндээс дүгнэлт хийгээд харахад хүмүүсийнхээ оюун санаа, ухамсрыг дээшлүүлэх нь энэ цагийн чухал асуудал болчихоод байгааг харуулж байна. Өнөөдөр аймгийн удирдлагууд маш их хөрөнгө оруулалт гээд материаллаг тал руугаа их хөрөнгө оруулалт хийсэн байна. Одоо харин хүмүүсийнхээ оюун санаанд анхаарч, оюун санааны өөрчлөлт хийх цаг нь болжээ. Тиймээс оюун санааны хөрөнгө оруулалт хийх зорилго тавиасай гэж та бүхнээсээ хүсч байна.
Н.Энхбаяр: Эрчимтэй ажиллаарай гэж хүсч байна
/III багийн иргэн/
-Өнөөдөр та бүхэн намчирхахгүйгээр ажлаа зохион байгуулах хэрэгтэй. Мөн хогноос эхлээд нийгмийн асуудлуудыг шийдэх шаардлагатай байна. Ард иргэддээ ойр дотно ажиллах хэрэгтэй, түүнээс биш дарга болсон гээд томроод байх асуудалгүй. Аймаг, сум, баг нь ч адилхан. Яг үнэндээ нэг нэгэндээ найр тавиад байна шүү. Багийн дарга нар сайн ажиллаж байгаа гэж сумын дарга нар бодоод байдаг. Сумын дарга нар гайгүй байх аа гээд аймгийн дарга нар бодоод байдаг. Энэ мэтчилэн найр тавьж, найрсаг байна, сайн байна гэж дүгнэж байна. Тэр тийм биш шүү. Найрсаг байна, амгалан тайван байна гэж ерөөсөө хэлж болохгүй. Нөгөө талаар сэхээтнүүд та нар, иргэдийн хурлын төлөөлөгч та нар маш түргэн шуурхай ажиллаж байх ёстой юм шүү. Дээр дээрээсээ хяналттай болгох хэрэгтэй. Аймгийн Засаг даргын Тамгын газар бий болоод таван сар болж байгаа ч алгуурхан байна. Эрчимтэй ажиллаарай гэж хүсч байна.
Ж.Раднаа: Бид та нарт итгээд сонгосон, та нар бидний итгэлийг дааж явж чадах байх
/I багийн өндөр настан/
-Би энэ ширээний урд суусан таван хүнтэй юм ярихгүй. Бид та нарт итгээд сонгосон. Та нар бидний итгэлийг дааж явж чадах байх. Харин та нарын ард сууж байгаа дарга нар, энд сууж байгаа дарга нарт хандаж үг хэлмээр байна. Ямар нэгэн бичиг цаас бариад очихоор энд сууж байгаа дарга нар биднийг мадлаад байх юм. Би ямар хов зөөгөөд Г.Батсуурь дарга дээр гүйгээд оролтой биш. Шат шатаа дагамаар байгаа юм. Үнэндээ энэ газрын дарга нарын доор ажиллаж байгаа хүмүүс ард түмэн бидэнд их хатуу хандаж, асуудлыг шийдэж өгөхгүй гацаадаг. Юм болгоныг дарга нар дээр бариад орох хэцүү. Тийм болохоор доороо ажиллаж байгаа хүмүүстээ хяналт тавьж, шаардмаар байх юм.
Энэ мэтчилэн иргэд асуулт асууж, зарим нь чин сэтгэлийн үгээ хэлсэн юм. Энэ үеэр газар, албаны дарга нар иргэдээс ирсэн асуултад хариулт өгөв. Тодруулбал, “Хүүхдийн мөнгөө авч байгаад больчихлоо, яаж авах вэ”, “Өрхийн судалгаа авахдаа ар тал, ах дүү хармааргүй баймаар байна.
Тусдаа гарсан өрхийг тусад нь авч үзэж, тусалж дэмжээч”, “Халаалтын тал дээр анхаарал тавьмаар байна, халаалт муу байна” гэх зэрэг нийгмийн шинж чанартай олон асуулт иргэдээс бичгээр ирсэн юм. Тэр бүхэнд хариуцсан дарга нар нь хариулт өгч, зарим асуудлыг газар нь шийдвэрлэхийг аймгийн ЗД-ын орлогч Ш.Билэггүмбэрэл үүрэгдэв.
Энэ дагуу Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Гансүх, Сүмбэр сумын Засаг дарга Т.Амарсайхан, “Ус-Ду” ОНӨҮГ-ын дарга Ганзориг, “Тохижилт сүмбэр” ОНӨААТҮГ-ын дарга Энхбаатар, Авто тээврийн төвийн тээвэр зохицуулагч Э.Уранчимэг нар иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Мөн аймгийн ЗД-ын орлогч Ш.Билэггүмбэрэл зарим асуултад хариулсан.
Тэрбээр “Аймгийн Засаг даргын орлогчийн хувьд, тодорхой зөвлөл, комиссыг ахладагийн хувьд хэд хэдэн асуултад хариулт өгье. Сургалтын тэтгэлэгтэй холбоотой, ялангуяа сургалтын төлбөртэй холбоотой асуултууд байна. Бүтэн өнчин, хагас өнчин оюутнуудыг тэтгэлэгт адилхан хамруулаач, тус тусад нь харж үзээч гэсэн байна.
Тэтгэмжид хамруулахдаа адилхан 250 мянган төгрөг өгсөн байсан. Үүнийг иргэд эмзэгээр хүлээн авсан гэж байна. Энэ бол эмзэгээр хүлээж авах хэрэг биш. Бид бүхэн аймгийн Засаг даргын боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сурч байгаа иргэдэд буцалтгүй мөнгөн тусламж л өгч байгаа юм. Энэ хүрээнд ажил авснаас хойш наймдугаар сард 50 орчим оюутанд сургалтын тэтгэмж өгсөн. Энэ бол ард иргэдэд хэрэгцээтэй зүйл болсон байх гэж найдаж байна.
Цаашид үнэхээр хүнд болсон. Боловсролыг дэмжих хөтөлбөрт өнгөрсөн дөрвөн жилд 80 гаруй сая төгрөг тавьж байсан бол одоо 10 сая төгрөг л тавьж байгаа. Үүнийг юунд зарцуулах вэ гэвэл багш нараа чадавхижуулахад зарцуулна. Учир нь багш нараа чадавхижуулаач, урсгалаараа яваад байгаа юм биш үү гэсэн санал их ирдэг. Тэгэхээр энэ чиглэл рүү нэлээд хөрөнгө тавина. Одоогоор оюутнуудад тэтгэмж, тусламж өгөх асуудал дээр боломжгүй байгаа шүү гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Дараагийн асуудал, архи зардаг дэлгүүрийн цагийг өөрчлөөч гэж байна. Хуулиараа 00:00 цаг гэж заасан байгаа. Монгол Улсын хууль тогтоомжийг Монгол Улсын газар нутаг дээрх бүх аймаг дагаж, мөрдөх ёстой.
Тиймээс яг тэд болгоно гэсэн боломж одоогоор байхгүй байна. Цаашид асуудлыг судалж, шийдвэрлэе. Хоёрдугаар сургуулийн ойролцоо замын тэмдэг, тэмдэглэгээ хийх хэрэгтэй байна гэсэн байна. Энэ бол бас зөв зүйтэй асуудал. Ялангуяа бид Хонхорын байруудын голд, нэгдүгээр сургуулийн зам дээр хурд сааруулагчийг тавьсан. Энэ бол хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндтэй асар их холбоотой зүйлс. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч хамаатай.
Цаашид Автозамын сангийн хөрөнгөөр хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээг тавина. 2017 оны төсөв дээр нэгдүгээр багт гэрэлтүүлэг нэмж тавихаар төсөв шийдэгдсэн байгаа. Тодорхой хэмжээний төсөв шийдвэрлэсэн байгаа шүү гэдгийг дахин хэлье. Ажлын гараагаа зөв эхэлж, аймгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж ажиллаарай, ажлын амжилт хүсье гэсэн байна. За баярлалаа та бүгдэд. Хэдүүлээ бэрхшээлийг давж явна шүү.
Ингээд иргэд та бүхэн бидний зохион байгуулсан уулзалтад хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бид бүхэнд үнэтэй санаа, зөвлөмж өглөө. Тэр бүхнийг ажилдаа хэрэгжүүлж ажиллана. Гол нь хөрөнгө мөнгөндөө биш. Битгий улстөржиж, намчирхаарай, ажлаа хийж чадаж байгааг нь ажиллуулаарай гэж байна. Та бүхний хэлж буй захиас, эвтэй, зүтгэлтэй бай гэж хэлж байгаа үгсийг тань бид хүлээж авна. Говьсүмбэр аймгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе гэж та бүхнээс уриалмаар байна” хэмээснээр энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.