• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

БНХАУ, Д.Трамптай хэвлэлээр “байлдлаа”

БНХАУ-ын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг Хятадын эх газар болон Тайвань нэгэн бүхэл улс гэж үздэг “Нэг Хятад” бодлого бол “хэлэлцээрийн  тохиролцоо төдий бус”. Хэрэв энэ бодлогыг дэмжихгүй бол Хятад АНУ-д дайсагнахыг ч  үгүйсгэх аргагүй хэмээн  АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трампыг сүрдүүлэв.  Учир нь энэ мэдэгдэл гарахаас яг нэг өдрийн өмнө АНУ-ын “Фокс ньюс”  телевизийн нэвтрүүлэгт үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Д.Трамп оролцсон байх бөгөөд сэтгүүлчийн  “Нэг Хятад” бодлогыг АНУ цаашид дэмжих үү” гэх  асуултад “Бээжин худалдаа болон бас бус асуудалд буулт хийж, найр тавихгүй юм бол заавал тэдний бодлогыг дэмжиж хэрэг байна уу” хэмээн эргэлзсэн өнгө аястайгаар хариулсан байна.  

Тэрбээр энэ үгээрээ Хятад худалдаа, гадаад худалдааны бодлогодоо буулт хийхгүй бол АНУ “Нэг Хятад” бодлогыг дэмжихгүй байж болно гэх санааг илэрхийлсэн нь ийнхүү БНХАУ-ын талыг бухимдуулахад хүргэсэн хэрэг.  АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсныхоо дараа  Доналд Трамп Тайванийг салан тусгаарлахыг дэмжигч  Ерөнхийлөгч Цай Инвеньтэй утсаар холбогдож, баяр хүргэсэн мэндчилгээг нь  хүлээн авснаараа  Хятадыг  уурлуулж байсан удаатай.  1979 оноос хойш  “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрч ирсэн АНУ-ын үе үеийн төрийн тэргүүн Тайванийн удирдлагатай ингэж шууд холбогдож байгаагүй бол Д.Трамп Цай Инвений дуудлагыг хүлээн авснаараа Бээжингийн хамгийн эмзэг цэгээр оролдсон юм. 

Гэхдээ зарим шинжээчид Д.Трампын энэ байдлыг  Ерөнхийлөгчийн улс төрийн бодлого гэхээс илүү хамгийн том түнш бөгөөд өрсөлдөгч болох БНХАУ-тай харилцан ашигтай харилцах гэсэн эдийн засгийн зорилготой  хэмээн үзэж байгаа ажээ. Хятадыг худалдааны зах зээлд шударга бус өрсөлддөг гэж  үздэгээ эртнээс илэрхийлж, ил тодоор шүүмжилж ирсэн Д.Трамп “Хятад юанийн ханшаа зориуд доогуур барьж, хил дээрээ биднээс өндөр татвар авч манай эдийн засгийг хохироодог.Гэтэл бид тэднээс татвар ч авдаггүй. Тэд бас Өмнөд Хятадын тэнгист асар том “цайз” босгож байна. Ингэх ёсгүй шүү дээ. Хачирхалтай нь, тэд Хойд Солонгосын асуудлаар ч бидэнд  туслахгүй байна.

Хятадад Хойд Солонгос байна. Цөмийн зэвсэг байна.  Хятад энэ бүх асуудлыг шийдэж чадах атлаа бидэнд огт туслахгүй байна” гээд “Нэг Хятад бодлогыг би бүрэн ойлгож байна. Гэхдээ худалдааны гэрээг оролцуулаад Хятадтай хэлэлцээ тохиролцоо хийж чадахгүй л юм бол яагаад заавал тэдний бодлогыг дэмжих ёстойг би ойлгохгүй байна” гэжээ. 

Өөрөөр хэлбэл, Хятад АНУ-тай харилцан ашигтай худалдааны гэрээ хийхгүй юм бол Вашингтон тэдний “Нэг Хятад” бодлогыг сөрж, БНХАУ-ын нэг мужаа гэж үздэг Тайваньтай харилцахад ч гайхах зүйлгүй гэдгийг Д.Трамп илэрхийлсэн байна. Гэтэл түүний ярилцлагын хариу болгож БНХАУ-ын төрийн мэдлийн англи хэлээр хэвлэгдэн гардаг “Global Times” сонинд  “Нэг Хятад” бодлого  хэлэлцээрийн  заалт  төдий биш” гэх  гарчиг бүхий нийтлэл гарсан байв.

Уг нийтлэлийг өчигдрөөс интернэтэд байршуулжээ.  Хэн бичсэн нь тодорхойгүй тэрхүү нийтлэлд Доналд Трампын ярилцлагын талаар  бичсэнээс гадна АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгчийг “Гадаад бодлогын талаар өчүүхэн ч ойлголтгүй хүүхэд” хэмээн доромжилсон байжээ. Түүнчлэн,  хэрэв АНУ Тайванийг салан тусгаарлахыг дэмжиж, Тайвань руу хийх зэвсгийн худалдаагаа нэмэгдүүлбэл, БНХАУ “АНУ-тай дайсагнахыг ч үгүйсгэх аргагүй” гэдгийг онцолсон байлаа. 

Мөн  БНХАУ-ын ГХЯ-ны харьяа  Их сургуулийн профессор Ли Хайдунг мөн АНУ-ын 45 дахь төрийн тэргүүнийг гадаад бодлогод  “Анхлан суралцагч” хэмээн тодорхойлж,   Тайвань болон Хятад АНУ-ын харилцааг тун өнгөц ойлгож буйг  шүүмжилсэн байна.  Энэ мэтээр АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНХАУ-ын тал “Нэг Хятад” бодлогыг аль аль талдаа ашигтайгаар эргүүлэх санаархлаа хэвлэлээр илэрхийлж, ширүүхэн “байлдаж” эхлэв бололтой.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
The Fate of the Furious буюу Fast & Furious-ын 8-р...
М.Энхболдод Засгийн газрыг...

БНХАУ, Д.Трамптай хэвлэлээр “байлдлаа”

Даваахүү 2016-12-13
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
БНХАУ, Д.Трамптай хэвлэлээр “байлдлаа”

БНХАУ-ын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг Хятадын эх газар болон Тайвань нэгэн бүхэл улс гэж үздэг “Нэг Хятад” бодлого бол “хэлэлцээрийн  тохиролцоо төдий бус”. Хэрэв энэ бодлогыг дэмжихгүй бол Хятад АНУ-д дайсагнахыг ч  үгүйсгэх аргагүй хэмээн  АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трампыг сүрдүүлэв.  Учир нь энэ мэдэгдэл гарахаас яг нэг өдрийн өмнө АНУ-ын “Фокс ньюс”  телевизийн нэвтрүүлэгт үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Д.Трамп оролцсон байх бөгөөд сэтгүүлчийн  “Нэг Хятад” бодлогыг АНУ цаашид дэмжих үү” гэх  асуултад “Бээжин худалдаа болон бас бус асуудалд буулт хийж, найр тавихгүй юм бол заавал тэдний бодлогыг дэмжиж хэрэг байна уу” хэмээн эргэлзсэн өнгө аястайгаар хариулсан байна.  

Тэрбээр энэ үгээрээ Хятад худалдаа, гадаад худалдааны бодлогодоо буулт хийхгүй бол АНУ “Нэг Хятад” бодлогыг дэмжихгүй байж болно гэх санааг илэрхийлсэн нь ийнхүү БНХАУ-ын талыг бухимдуулахад хүргэсэн хэрэг.  АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсныхоо дараа  Доналд Трамп Тайванийг салан тусгаарлахыг дэмжигч  Ерөнхийлөгч Цай Инвеньтэй утсаар холбогдож, баяр хүргэсэн мэндчилгээг нь  хүлээн авснаараа  Хятадыг  уурлуулж байсан удаатай.  1979 оноос хойш  “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрч ирсэн АНУ-ын үе үеийн төрийн тэргүүн Тайванийн удирдлагатай ингэж шууд холбогдож байгаагүй бол Д.Трамп Цай Инвений дуудлагыг хүлээн авснаараа Бээжингийн хамгийн эмзэг цэгээр оролдсон юм. 

Гэхдээ зарим шинжээчид Д.Трампын энэ байдлыг  Ерөнхийлөгчийн улс төрийн бодлого гэхээс илүү хамгийн том түнш бөгөөд өрсөлдөгч болох БНХАУ-тай харилцан ашигтай харилцах гэсэн эдийн засгийн зорилготой  хэмээн үзэж байгаа ажээ. Хятадыг худалдааны зах зээлд шударга бус өрсөлддөг гэж  үздэгээ эртнээс илэрхийлж, ил тодоор шүүмжилж ирсэн Д.Трамп “Хятад юанийн ханшаа зориуд доогуур барьж, хил дээрээ биднээс өндөр татвар авч манай эдийн засгийг хохироодог.Гэтэл бид тэднээс татвар ч авдаггүй. Тэд бас Өмнөд Хятадын тэнгист асар том “цайз” босгож байна. Ингэх ёсгүй шүү дээ. Хачирхалтай нь, тэд Хойд Солонгосын асуудлаар ч бидэнд  туслахгүй байна.

Хятадад Хойд Солонгос байна. Цөмийн зэвсэг байна.  Хятад энэ бүх асуудлыг шийдэж чадах атлаа бидэнд огт туслахгүй байна” гээд “Нэг Хятад бодлогыг би бүрэн ойлгож байна. Гэхдээ худалдааны гэрээг оролцуулаад Хятадтай хэлэлцээ тохиролцоо хийж чадахгүй л юм бол яагаад заавал тэдний бодлогыг дэмжих ёстойг би ойлгохгүй байна” гэжээ. 

Өөрөөр хэлбэл, Хятад АНУ-тай харилцан ашигтай худалдааны гэрээ хийхгүй юм бол Вашингтон тэдний “Нэг Хятад” бодлогыг сөрж, БНХАУ-ын нэг мужаа гэж үздэг Тайваньтай харилцахад ч гайхах зүйлгүй гэдгийг Д.Трамп илэрхийлсэн байна. Гэтэл түүний ярилцлагын хариу болгож БНХАУ-ын төрийн мэдлийн англи хэлээр хэвлэгдэн гардаг “Global Times” сонинд  “Нэг Хятад” бодлого  хэлэлцээрийн  заалт  төдий биш” гэх  гарчиг бүхий нийтлэл гарсан байв.

Уг нийтлэлийг өчигдрөөс интернэтэд байршуулжээ.  Хэн бичсэн нь тодорхойгүй тэрхүү нийтлэлд Доналд Трампын ярилцлагын талаар  бичсэнээс гадна АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгчийг “Гадаад бодлогын талаар өчүүхэн ч ойлголтгүй хүүхэд” хэмээн доромжилсон байжээ. Түүнчлэн,  хэрэв АНУ Тайванийг салан тусгаарлахыг дэмжиж, Тайвань руу хийх зэвсгийн худалдаагаа нэмэгдүүлбэл, БНХАУ “АНУ-тай дайсагнахыг ч үгүйсгэх аргагүй” гэдгийг онцолсон байлаа. 

Мөн  БНХАУ-ын ГХЯ-ны харьяа  Их сургуулийн профессор Ли Хайдунг мөн АНУ-ын 45 дахь төрийн тэргүүнийг гадаад бодлогод  “Анхлан суралцагч” хэмээн тодорхойлж,   Тайвань болон Хятад АНУ-ын харилцааг тун өнгөц ойлгож буйг  шүүмжилсэн байна.  Энэ мэтээр АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНХАУ-ын тал “Нэг Хятад” бодлогыг аль аль талдаа ашигтайгаар эргүүлэх санаархлаа хэвлэлээр илэрхийлж, ширүүхэн “байлдаж” эхлэв бололтой.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах