• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сүлдэндээ залж, хийморьтоо дээдэлдэг адуугаа тамлуулах ч гэж дээ

Сенсаацийн эргэн тойронд

Адуу хэмээх хийморилог амьтан хаа холын хүний нутгаас төрсөн нутгаа зорин гүйдэг домог бий. Тэгвэл урд хөршийн хил дээр ачигдаж очсон адууг шөвөг шиг багаж барьсан залуус ирээд морьдын нүдийг сох хатгачихдаг, мөн шөрмөсийг нь амьдаар нь тасалдаг гэх мэтийн мэдээллийг тээвэрлэж очсон жолооч нар хэлж байсан удаатай. Тэгвэл саяхан олон нийтийн цахим сүлжээнд төрсөн нутагтаа хоргодож, эргэж гүйсэн адууг кранаар түлхэж, машинаар дайрч буй бичлэг цацагдаж, олны сэтгэлийг хирдхийлгэсэн билээ. МХЕГ-аас 2015 он гарснаас хойш Монгол Улсын хилээр 2200 гаруй тоо толгой адуу гаргасан гэх мэдээллийг өгч байсан билээ. Үнэндээ манайд мах болгоод экспортлох хүчин чадал байхгүйн улмаас адууг таваарын болон үржлийн зориулалтаар ийнхүү экспортолдог байна. Адууг амьдаар нь гаргах ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй учраас мөнгөнд шунасан хэсэг нөхдийн балгаар ийнхүү монгол адуунууд амьдаараа зовж байгаа нь энэ юм. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” булангаа дээрх асуудлын хүрээнд бэлтгэлээ.

н.БаЯрмагнай: Адуу хэцҮҮ байдалтай байгаа нь Үнэн

/Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын дарга/

2016.12.06: Дээрх асуудалтай холбогдуулан Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын дарга Баярмагнайтай утсаар холбогдоход “Өнгөрсөн сарын 22-ны өдөр Шадар сайдын гаргасан захирамжийн дагуу адууг амьдаар нь гаргахыг зогсоосон. Хамгийн гол нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хурдан удмын үүлдрийн адуугаа урд хөрш рүү гаргаад байна гэсэн маш их ташаа мэдээлэл яваад байна. Угтаа бол манай Монголд махны чиглэлийн адуу гэж байхгүй шүү дээ. Ердийн адуу буюу таваарын адуу гэж байдаг юм. Түүнээс биш үүлдэр угсаа сайтай хурдан удмын адуугаа юу гэж урд хөрш рүү олноор нь гаргах вэ дээ. Бид чинь гарал үүслээ бодсон ч ийм муухай зүйл хийж болохгүй биз дээ. Энэ бүхнийг олон нийт зөв ойлгомоор байгаа юм. Өмнө нь гарч байсан таваарын адуу Засгийн газрын тогтоолтой, зөвшөөрөлтэй дүрэм журмынхаа дагуу гарч байсан байгаа. Түүнээс таны асууж байгаачлан хулгайгаар гарсан нэг ч адуу байхгүй. Ер нь хятадууд манай адууг хил рүүгээ оруулахдаа мал нядалгааны газартаа аваачин гааль, хорио цээр, Мэргэжлийн хяналтын хүмүүсээ байлгаж тухайн адуунаас шинжилгээ авсны үндсэн дээр эрүүл гэсэн тохиолдолд нядалгаанд оруулж мах болгодог. Одоогоор манай улсын хилийн гадна 500-гаад адуу байна. Эдгээр адуунууд Шадар сайдыг захирамж гаргахаас өмнө хил дээр ирчихсэн байсан адуунууд. Бид гүйцэтгэх үүрэгтэй хүмүүс учраас хэзээ дээрээс шийдвэр ирнэ тэр үед нь гаргана шүү дээ. Үнэндээ эдгээр адуу хэцүү байдалтай байгаа нь үнэн” гэв. Тэгвэл тус боомт дээр байгаа 800 орчим адууг экспортод гаргахгүй буцааж татах шийдвэрийг холбогдох газрууд нь гаргасан байна. Хэрвээ хилийн боомтууд дээр адууг олноор машины тэвшин дээр хоол хүнсгүй, удаан хугацаагаар сойдог, хилээр нэвтрүүлэхийг оролддог үйлдлүүдийг таслан зогсоохгүй бол хатуу хариуцлага тооцно гэж мэдэгджээ.

У.ХҮрэлсҮх: СҮлдэндээ залсан монгол адуугаа хҮний нутагт нҮдийг нь сохлуулахыг тэвЧихгҮй

/Монгол Улсын Шадар сайд/

2016.12.06: Бичигтийн боомтоор том ачааны машин дээр ачсан олон тооны адууг Хятад руу гаргах гэж байгаа талаар бичлэг фэйсбүүк хуудаст тавигдаж, шуугиулаад байгаа билээ. Адууг амьдаар нь урд хөрш рүү гаргахын хажуугаар амьдаар нь тамалж, өлсгөж алж байгаа билээ. Зарим эх сурвалжийн өгсөн мэдээллээр 50 гаруй адуу ямар нэг байдлаар өлсч үхсэн байна. Тэгвэл Шадар сайд У.Хүрэлсүх энэ асуудлаар ХХАА-н сайдад үүрэг өгсөн талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр “Миний бие Сүлдэндээ залсан МОНГОЛ АДУУГАА хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулж байхыг тэвчихгүй...Энэ асуудлыг бүр мөсөн шийдэж, таслан зогсоохыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт АХИН ҮҮРЭГ болголоо...” хэмээн бичжээ.

Н.ЦагаанхҮҮ: БиЧигтийн боомт дээр 800 орЧим адуу байна

/МХЕГ-ын дарга/

2016.12.06: Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт дээр амьдаар нь хил гаргах гэж буй олон тооны адууг олон хоногоор машины тэвшин дээр байлгаж байгаа талаар олон нийтийн сүлжээгээр мэдээлэл тарсантай холбогдуулан ХХААХҮ-ын сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү “БНХАУ руу 2008 оноос хойш амьд адууг албан ёсоор экспортолж эхэлсэн бөгөөд жилд дунджаар 3-7 мянган адуу гаргадаг. Ингэхдээ адуу тарга хүчээ авсан 9, 10, 11, 12 дугаар сард олон тоогоор экспортолж байгаа. Энэ жилийн хувьд 8-9 аж ахуйн нэгж амьд адуу экспортлох зөвшөөрөл авсан. Одоогийн байдлаар Бичигтийн боомт дээр амьдаар нь экспортлох гэж байгаа 800 орчим адуу байна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Бид ХХААХҮ-ийн сайдын өгсөн чиглэлийн дагуу хил дээрх хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлээд явж байна. Амьд адуу гаргахыг хориглосон шийдвэр гарахаас өмнө зөвшөөрлөө  авчихсан байсан цөөн тооны ААН-үүд хил дээр авч очсон адуугаа боломжоороо хариулгатай байлгаж байгаа. Мөн 2-3 хоноод хил гарчих байх гэж найдсан ААН-үүд адуугаа ачаатай чигээр нь байлгасаар байсан учраас адуу эндсэн асуудал гарсан. Нэгэнт Шадар сайдын тушаалаар амьд адуу гаргахыг хориглож байгаа учраас тэдгээр адууг нутгийн гүн рүү буцаан татах эсвэл зааж өгсөн газарт бой хийх, мах болгон гаргах ажлыг зохион байгуулах байх гэсэн баримжаатай байна. Цаашид сайдын хэлсэнчлэн аль болох мах болгон гаргах бодлого баримтална. Энэ нь махны үйлдвэрүүдээ ч дэмжих сайн талтай” гэсэн юм.

Л.Чой-Иш: Үржлийн Чиглэлээр гарЧ байгаа мал бҮр тусгай лицензтэй гардаг

/ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга/

2016.12.06: Түүний хэлснээр “Нэгдүгээрт үржлийн чиглэлээр гарч байгаа мал бүр тусгай лицензтэй гардаг. Үржлийн чиглэлээр мал экспортлох тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд хэд хэд байгаа ч тогтмол гаргаад байдаггүй. Гаргасан тухай бүрдээ манай яаманд тайлан өгдөг. Мөн хүлээн авсан ААН нь хаана ямар нөхцлөөр үржүүлгийн ажил хийж байгаа талаарх тайланг жил бүр гарган явуулж байгаа. Одоогоор үржлийн зориулалтаар гаргасан малтай зүй бус харьцсан талаар мэдээлэл ирээгүй байна” хэмээсэн юм.

П.Сэргэлэн: БиЧлэгҮҮдийг шалгаж, Үнэн зӨвийг тогтооно

/ХХААХҮ-ын сайд/

2016.12.07: Тэрбээр “Адуу экспортод гаргах гэж байгаа зарим хүмүүсийн болчимгүй үйлдлүүдийг харуулсан бичлэг олон нийтэд тархсан. Энэ бичлэгүүдийг шалгаж үнэн зөвийг тогтоох болно. Тиймээс сүүлийн үед үүсч байгаа нөхцөл байдлаас шалтгаалан  тодорхойгүй хугацаагаар адууг  амьдаар экспортлохгүй байх  шийдвэр гаргасныг албан ёсоор мэдэгдлээ. Бичигтийн Боомт дээр байгаа  800 гаруй тооны адууг буцаан татах шийдвэр гаргаж, холбогдох  байгууллагад үүрэг өгсөн. Мал амьтныг хуурай газраар тээвэрлэх журам гэж бий. Мал амьтныг  тээвэрлэхдээ бэртээхгүй, гэмтээхгүй, шахаж унагахгүй, дулааны улиралд тээвэрлэх зэрэг журмыг баримтална. Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас гаргасан мал амьтны тавлаг байдлын тухай зөвлөмж бий.  Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын гишүүн улс орон үүнийг дагаж мөрдөх ёстой.  Цаашид мах бэлтгэл,  экспортлох  асуудалд яамны зүгээс баримталж буй  бодлогуудын нэг нь мал амьтныг амьдаар экспортлохыг зогсоох асуудал юм” хэмээжээ.

Хилээр адуу гаргахыг завдсан иргэдэд хариуцлага тооцно

2016.12.08: Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор адууг олноор тээвэрлэн, хил гаргахаар удаан хугацаанд өл хоолгүй байлгаснаас үүдэн 50 тооны адуу хорогдсон талаархи мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж байсан. Энэ дагуу Шадар сайд У.Хүрэлсүхийн зүгээс ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт адууг амьдаар нь экспортлох явдлыг таслан зогсоох үүрэг өгөөд байгаа юм. Одоогоор Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор ажиллаж эхэлжээ. Ажлын хэсэгт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрдэнэцагаан сумын Засаг дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч болон Хилийн цэргийн 0146 дугаар ангийн төлөөллүүд багтсан байна. Ажлын хэсэг тээвэрлэгдсэн болон тууварлагдсан адуунд эрүүл мэндийн үзлэг хийж өвчтэй буюу шинж тэмдэг илэрсэн, бэртэл гэмтэл авсан адууг ялгаж, мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний стандартын дагуу арга хэмжээ авч байгаа аж. Мөн Бичигт боомтод төвлөрсөн адууг буцаан тээвэрлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд нядалгаанд оруулах ажлыг зохион байгуулж, холбогдох иргэдэд хариуцлага тооцож эхэлжээ.

Сэтгүүлчийн өнцөг

МАЛ БИШ МАХ Л ГАДААД РУУ ГАРГАЯ

Цахим ертөнц хөгжиж, хэн ч, хаанаас ч бичлэг хийгээд фэйсбүүк хуудастаа оруулчихдаг болсон нь нэг талын аз гэлтэй. Хэрвээ тиймгүйсэн бол өнөөдөр төрийн сүлдэндээ залж, дээдэлдэг монгол морьд том машины тэвшин дээр өлсч үхсэн хэвээрээ л байх байлаа. Азаар морио дээдэлдэг, адууны хийморь гэж бэлгэддэг монголчуудын өр нь өвдөж, элэг нь эмтэрч, бүр бичлэгтэй нь баримтжуулж цахим сүлжээгээр цацсаны хүчинд төр засгийнханд хүрч, эрх мэдэлтэй хүмүүс нь тушаал шийдвэрээ гаргах шиг боллоо.

Ер нь бол эрхэм дарга нар адууг хилээр зөвшөөрөлтэй л гаргаж байгаа гэсэн юм ярьсан. Эрхэм уншигч авхай дээрх тойрогт дурьдсан албан тушаалтнуудын яриаг уншвал мэдэж болно. Дээрээс нь олон хонохоор бол бэлчээрлүүлж, өнөө маргаашгүй хил гарах гэж байгаа машиныхаа тэвшин дээр хонуулж байсан гэх мэтээр ярьсан байна билээ.

Гэтэл фэйсбүүк хуудсаар тарсан бичлэгт цөөн тооны адууг л аргамжиж, бусад нь бүгд 5, 6 машины тэвшин дээр ачаатай харагдсан. За тэгээд машиных нь хажуугаар адуу нь хэд хэдээрээ үхчихсэн хэвтэж байгаа юм. Бичигтийн боомт хавиар амьдарч байгаа иргэд нөхцөл байдлыг мэдэж, харж л байгаа. Юу гэж л хий хоосон юм яриад, хүн гүтгээд байв гэж дээ. Тийм болохоор асуудлыг маш сайн шийдвэрлэх хэрэгтэй байна. Шадар сайд У.Хүрэлсүх сайхан үг хэлж, адууг амьдаар нь хилээр гаргахыг хориглосон тушаал гаргасан. Сайн хэрэг, нэг ч болов зөв шийдвэр. Харин тэр тушаал захирамжаа хэрэгжиж байна уу гэдгийг хэн нэгнээр шалгуулчих хэрэгтэй. Бичигтийн боомт дээр 800 адуу байгаа талаар зургаан хоногийн өмнө МХЕГ-аас мэдээлж байсан. Түүнээс хойш долоо хоног өнгөрлөө. Одоо нөгөө адуунуудыг яасан бэ. Ядаж машиннаас буулгасан уу, буцаасан юм болов уу, эсвэл цаашаа хил гаргав уу.

Адуу одоо болтол өлсч үхээгүй гэдгийг батлаад, нотлоод өгөх хүн байна уу. Энэ асуудлыг шалгах л хэрэгтэй. Мөн МХЕГ-аас өгсөн мэдээллээр 2008 оноос эхлээд жил бүр 3-7 мянган адууг Хятад руу амьдаар нь гаргаж байсан гээд байгаа. Энэ хугацаанд хэчнээн адуу өлсч, хөлдөж үхсэн бол. Бодохоос жихүүдэс төрмөөр. Тийм болохоор Шадар сайд түр хугацаанд адууг амьдаар ч хил гаргахыг хориглосон шийдвэр бүр болгож өөрчлөх хэрэгтэй.

Ер нь бид мал биш мах л гадагш нь гаргадаг байя л даа. Одоохондоо адуунаас өөр амьтан амьдаар нь машин дээр ачаад, өлсгөж алаад байгаа тохиолдол гараагүй л байх. Гэхдээ адуугаа бол бүр ч ингэж тамлуулмааргүй байна шүү дээ. Монголчууд л бид адуугаа, малаа хайрладаг. Ядаж л Монголдоо нядлаад, мах болгоод гаргавал болохгүй юм байхгүй. Түүнээс биш дараа жил дахиад л адуу амьдаар нь хил гаргана гэвэл яг л ийм юм болно. Тэр дундаа өвлийн сард бол бүр ч бүтэхгүй. Машины хүйтэн тэвшин дээр хөлдөж үхээд л дуусна.

Тиймээс л амьдаар нь гаргах асуудлыг болиулах цаг болсон. За тэр үржлийн зориулалтаар, аятайхан тээвэрлээд аваад явах асуудлыг бол хориглож болохгүй байх. Харин махны зориулалтаар тээвэрлэж байгаа тохиолдолд бол хайр гамгүй л аашилж байна шүү дээ. Манай дарга нар бас нэг гоё зүйл яриад байгаа юм. Тэр нь малыг тээвэрлэх журам гээч. “Мал амьтныг  тээвэрлэхдээ бэртээхгүй, гэмтээхгүй, шахаж унагахгүй, дулааны улиралд тээвэрлэх зэрэг журмыг баримтална. Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас гаргасан мал амьтны тавлаг байдлын тухай зөвлөмж бий.  

Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын гишүүн улс орон үүнийг дагаж мөрдөх ёстой” гэх мэтээр. Ямар ч журам, хууль байж болно. Гагцхүү түүнийг дагаж мөрдөж байгаа эсэхийг нь хянах л хэрэгтэй. Түүнээс биш цаасан дээр журам биччихээд, түүнийг нь бүх хүн дагаж мөрдөнө гээд том ширээтэй тасалгаандаа зөөлөн сандал дээр суугаад яриад байвал  бүтдэг юм лав биш. Тэгэхээр хянах л хэрэгтэй байгаа юм. Ердөө л хяналтгүйгээс энэ бүх асуудал үүссэн. ХХААХҮЯ, МХЕГ-ынхан ч энэ асуудал дээр анхаарал тавих л ёстой. Ядаж л тэр Бичигтийн боомт хавиар нь хянаж шалгах хүн баймаар юм. Тэд юу хийж байв аа. Эсвэл өнөөх адууг амьдаар нь тарчлаах зуураа архидаж байсан нөхдүүдтэй нийлчихээд ажлаа хийгээгүй хэрэг үү. Тэднээс ч бас хариуцлага нэхэх л ёстой юм.  Эцэст нь, мал биш мах гаргая гэдэг үгээ дахиад нэг давтчихъя. Түүний тулд малаа эрүүлжүүл, стандартын махны үйлдвэрүүдтэй бол. Ажлаа хий, эрхэм дарга нар аа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Үс засуулвал өнгө зүс сайжирна
Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
NBA бүх цаг үеийн шилдэг...
Нийгмийн даатгал & Оффшорын...

Сүлдэндээ залж, хийморьтоо дээдэлдэг адуугаа тамлуулах ч гэж дээ

Пунцагболд 2016-12-12

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Үс засуулвал өнгө зүс сайжирна
Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
19 цагийн өмнө өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

19 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

19 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

20 цагийн өмнө өмнө

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

20 цагийн өмнө өмнө

Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов

20 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

20 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

1 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” төсөл өргөн мэдүүлэв

САНАЛ БОЛГОХ
2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2026-06-17 өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах