• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхий сайдын орон нутаг дахь томилгоонд А үнэлгээ өгье

Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газарт мэргэжлийн бус хэд хэдэн хүнийг сайдаар томилсныхоо шанг Ерөнхий сайд намрын гурван сард ханатлаа хүртсэн. Түүний байгуулсан Засгийн газар ямар төвшинд ажиллаж буйг та бид мэдэх юм хойно энэ тухай  нурших нь илүүц биз. Харин Засгийн газрын анхан шатны нэгж болох хөдөө, орон нутгийн Засаг дарга нарын  тухайд хэл ам, хэрүүл шуугиан болоогүй нь нутгийн иргэдийн сэтгэлд нийцсэн томилгоо болсон гэлтэй. Ямартай ч, төсвийн шинэ захирагч нар орон нутгийн сонгуулийн ард гарцгааж, хаалга тогшин аюулын харанга дэлдээд байгаа бичин жилийн өвлийг гарз хохирол багатайгаар давж гарахыг юуны түрүүнд эрэлхийлж байгаа нь “Монголын  мэдээ” сонины  сэтгүүлчдийн багийн ажилласан зургаан аймагт мэдрэгдэж байлаа.
 
ДЦС-ыг чухалчилсан Ш.Оргил  
 
Монгол Улсын хойд хил болох Сэлэнгэ аймагт өвлийн эхний цастай уралдан хөл тавьсан.   Хөгжил дэвшлээрээ тааруу хэмээн яригддаг ч Монгол Улс зуурах гурил, идэх талхтай байхыг шийддэг хэмээн хэлж болох эл аймгийг Ш.Оргил хэмээх  дулааны инженер залуу удирдахаар болжээ. Сэлэнгэ аймгийн Дулааны цахилгаан станцын дарга, аймгийн Засаг даргын орлогчоор тус тус  ажиллаж байсан тэрбээр “Сэлэнгэчүүд  өвлийг өнөтэй давна гэдэгт эргэлзэх зүйл алга. Өвөлжилтийн бэлтгэл хангагдсан. Ургацаа хураагаад дууссан. Га тутмаас хураасан ургацын амжилтаа бид энэ жил бататгаж чадлаа. Энэ бол сэлэнгэчүүдийн хувьд том амжилт.
 
Сэлэнгэчүүд жижиг,  дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн түүчээ нь болж явах учиртай. Ирэх дөрвөн жилд манай зөгийчид дэлхийн зах зээлд байгалийн цэвэр, эко бүтээгдэхүүнээ гаргах зорилт тавин ажиллаж буй. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын  бүрэлдэхүүнд багтаж, хоёр улсын зах зээлийн харилцааны гүүрийг нь тавиад ирсэн. 
 
Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийг шинэ танил япончууддаа санал болгоод байгаа. Засаг даргын Тамгын газар Сэлэнгэ аймгийн 2017 оны төсвөө боловсруулаад дуусч байна.  Ойрын үед ИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлнэ. Хөгжил дэвшил, орон сууцны шинэ хороолол, гэр хорооллын дахин төлөвлөлтийг ярьж болно. Харамсалтай нь, Дулааны цахилгаан станцын  хүчин чадлыг нэмэгдүүлэхгүйгээр, шинээр барихгүйгээр юуг ч шийдэж чадахгүй.
 
Хот төлөвлөлтөө шинээр хийнэ. Үүний төлөө би зүтгэх ёстой. Зүтгэх ч болно” хэмээн итгэл дүүрэн өгүүлж байсан. Улстөрчийн хувьд  шинэ хүн байж болох ч нутаг усандаа хэдийнэ танигдсан, Сэлэнгэ аймгийн ИТХ-д сонгогдож байсан  түүнийг Засаг даргаар томилогдох үед Ерөнхий сайдын халаасны нөхөр  гэж ирээд л өөнтөглөж байсан ч түүнд  хийе, бүтээе гэсэн чин хүсэл  байгаа нь анзаарагдсаныг  энд онцлон тэмдэглэх ёстой болов уу. 
 
“Хүн амаа өсгөж чадвал Дархан хот хөгжинө”  
 
Социалист нийгмийн үед БНМАУ-ыг тэжээх үүрэг бүхий суурин газрыг байгуулсан нь  найрамдлаар овоглосон Дархан хот. Эдүгээ 300 гаруй мянган хүн амтай энэ хотыг С.Насанбат засаглана. Тэрбээр өмнө нь тодруулбал, УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд Засаг даргаар ажиллаж байсан нэгэн. Хүний хувьд ч зөөлөн гэгддэг ч улстөрчийн хувьд унаж, босч үзсэн толгой. Эрхэм Засаг дарга томилогдсон даруйдаа хотынхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажилд ханцуй шамлан орсноо юун түрүүнд дурьдсан. Тэрбээр Дархан-Уул аймаг эдийн засгийн хувьд бие даасан чадвартай хот болох ёстой  гэж үзэж байгаа аж. Үүний тулд нэн даруй хүн амаа өсгөх шаардлагатай гэнэ.
 
Хоёр дахь алхам нь 10800 айлын нийтийн эзэмшлийн орон сууц барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж, ИТХ-аар батлуулсан  байна. Харин үйлдвэржсэн гэх тодотголдоо  эзэн нь байх тухайд “Дархан-Уул аймагт түлхэц хэрэгтэй байгаа. Үнэнийг хэлэхэд, гадны хөрөнгө оруулагчид орон нутагтай хамтран ажиллах сонирхолтой байдаг авч хууль, эрх зүйн талаасаа учир дутагдалтай байдаг. Тиймээс орон нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлж өгөх шаардлагатай байна. Орчин бүрдсэн байх аваас орон нутаг төсөв шүтгээд сууж байх асуудал үгүй болно” хэмээн нэгэнтээ өгүүлжээ. 
 
Цас сөргүүлэн давхих Н.Ганбямба 
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймгийн Засаг даргаар Н.Ганбямбыг томилох тухай  аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн шийдвэрийг баталгаажуулсанаар энэ эрхэм  төрж, өссөн нутаг руугаа хүлгийн жолоо залсан. 2016 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшихээр болж байсан тэрбээр нэр дэвшигчдийг тодруулах мөчид Т.Гантулгад өрсөлдөх боломжийг олгосноор Засаг даргад заларч суугаа нь энэ юм. МУИС-ийг түүхч, эдийн засагч мэргэжлээр, Москвагийн Нийгэм, эдийн засгийн дээд сургуулийг тус тус дүүргэсэн тэрбээр бусад засаг ноёдоос боловсрол, ажлын туршлагаараа тохой илүү нэгэн.  
 
Шулуухан хэлэхэд, аймаг түүнд жижигдэх улстөрч. УИХ-ын сонгуулийн дараа түүнийг  Төрийн өмчийн хороо хавьд томилогдох байх гэсэн таамгийг цахим ертөнцийнхөн  нэг хэсэг дэвшүүлсэн.  Н.Ганбямба  нь  2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон  ажиллаж байсныг нь уншигчид мартаагүй. УИХ-ын чуулганы нэгдсэн танхимд дуугүй суудаггүй, байнга л сахал нь хөдөлж суудаг гишүүдийн нэг байв. Ялангуяа, төсөвтэй холбоотой асуудал дээр өөрийн байр сууриа хамгаалж үлдэхдээ тун ч гаргуун байсан юм.
 
Түүнийг санаачилсан, эхлүүлсэн, дуусгасан  ажлаа нутгийн олондоо хэрхэн хүргэх тухайд учрыг нь түвэггүй олох нөхөр хэмээн хэвлэлийнхэн дүгнэдэг. Тэрбээр  биднийг очиход өвөлжилтийн бэлтгэл ажил ямар байгааг малчны хот хэлээд өгнө хэмээн хамгийн их цас орсон гэх Дадал сум руу яваад ирээгүй байсан юм.  
 
100 хоногт хороолол сүндэрлүүлсэн Засаг дарга 
 
Дорноговь аймгийн Засаг даргаар Т.Энхтүвшин гэх шоволзсон бор залуу томилогджээ. Түүний намтар маш энгийн. Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. Эрх зүйч, нягтлан бодогч мэргэжилтэй.  Аймгийнхаа  ЗДТГ-т Эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, ЗДТГ-ын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дарга,нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан гэсхийгээд л  төгсч. Хашиж явсан албан тушаалд нь дүгнэлт хийх аваас амьдрал мэдэхгүй нөхөр биш аж. Улстөрчийн хувьд бас  ч гэж  аймагтаа танигдсан нөхөр байна билээ. Дорноговь аймгийн МАН-ын хорооны даргаар 2005 оноос  ажиллажээ.
 
Тэрбээр  улсын их баяр наадмын өмнөхөн тодруулбал, 2016 оны долдугаар сарын 08-нд  тамгаа хүлээж аваад 18-аас ажлаа эхлүүлсэн байдаг. Улс төр гэх халуун тогоонд буцлаж, МАН-ын өвгөдийн ая эвийг нь олж сурсан түүнээс нэгэн сайхан чанар харагдсан нь аливаа ажлын ард гарахад улстөржилт хэрэггүй гэх зарчим. Мань эр Засаг дарга нараас хамгийн түрүүнд 100 хоногт хийж бүтээсэн ажлаа орон нутагтаа тайлагнасан сүрхий эр.  
 
Наадмын дара эхлүүлсэн орон сууцны шинэ хороолол нь  дуусах дөхөж байна билээ. Мөн түүний санаанд хийж, бүтээхээр төлөвлөсөн олон ажил байгаагийн нэг нь  Замын-Үүдийн чөлөөт бүсийн асуудал. Т.Энхтүвшин дарга чөлөөт бүсийг эдийн засгийн эргэлтэд  оруулж, жинхэнэ чөлөөт бүс болгох суурь нь  эхний ээлжинд үндэсний бүтээгдэхүүнүүдээ дэлгэх, худалдаалах 2-3 их дэлгүүрийг барьж ашиглалтад оруулах явдал хэмээн тодорхойлжээ. Түүнчлэн аялал жуулчлалын асар том зах зээлийг Дорноговь руу татахын тулд зөвхөн Эрээн-Замын-Үүд-Сайншанд-Хамрын хийд чиглэлийн аяллыг урд хөршийнхөндөө санал болгож, визийн асуудлыг  шийдэх болно хэмээж байгаа нь өмнөх  Засаг дарга нараа бодвол хөдөлгөөнтэй, овсгоотой эрийн шинж биз ээ. 
 
“Говьсүмбэр Сүхбаатар шиг хөгжинө” 
 
Монгол Улсын хамгийн цөөхөн сумтай аймгийг тодруулбал, Говьсүмбэрийг Г.Батсуурь засаглаж байгаа.  Дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, их хөлийн суурин гэж хэлж болох  Говьсүмбэр аймаг хөгжлөөрөө муугүй. Чойр хайрханаа  эдийн засгийн эргэлтэд оруулж, Хамрын хийдийг зорих аялагчдыг замд нь хүлээн авдаг болно хэмээн ИТХ-ын дарга Г.Батзам ярьж байсан нь чухамдаа Засаг даргынх нь санаа байсан юм билээ.  
 
Гомбодоржийн Батсуурь нь 2012 оны орон нутгийн сонгуулийн дараа Говьсүмбэр аймгийн Засаг даргаар сонгогдсон ч харамсалтай нь тухайн үеийн  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг батламжлаагүй. Гэсэн хэдий ч 2015 онд аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон, аймгийн МАН-ын хорооны даргын сонгуульт албыг хашиж байсан гэхээр нутаг усандаа нэр хүндтэй  нэгэн байж таарч байгаа юм. Улстөрчийн хувьд буурьтай, хэдийд дуугарахаа мэддэг тэрбээр Говьсүмбэр аймгаа Сүхбаатар аймаг шиг хөгжүүлнэ хэмээн нутгийн иргэддээ амласан юм гэнэ лээ. Зам нь, хил нь ойр түүнд аймгаа хөгжүүлэх боломж ойрхон буй.
 
Тэрбээр наадмын өмнөхөн томилогдсон Засаг дарга нарын нэг. ШУТИС, Удирдлагын академийг  тус тус дүүргэсэн тэрбээр  ажлынхаа  гарааг  аймгийнхаа Нефть хангамжийн газрын засварчнаар эхлүүлж, улмаар ерөнхий инженер, даргаар ажиллах хүртлээ өсч дэвшжээ. Г.Батсуурь 2006-2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч, 2012 оноос  МАН-ын хорооны дарга, 2015-2016 онд Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга зэрэг албыг хашсан туршлагатай нэгэн аж. 
 
Сумын Засаг даргаас аймгийн Засаг дарга   
 
Ажлаа мэддэг, иргэдийнхээ амьдрал руу өнгийж чаддаг хүний зангараг Батжаргал Засаг даргатай уулзсан даруйд анзаарагдах юм билээ. Ерөнхий сайдын хамгийн түрүүнд батламжилсан гурван аймгийн Засаг даргын нэг нь Ж.Батжаргал. Сумын Засаг даргаас улс төрийн албан тушаалын сайн муу, сайхан муухайг анх мэдэрсэн тэрбээр албан тушаалын хувьд  өсч өндийж явсаар  эдүгээ  Төв аймгийн Засаг даргаар ажиллаж буй.  
 
Өнгөрсөн 2014-2016 оны сонгуулийн дараа Ж.Батжаргалыг аймгийн ИТХ-ын даргаар томилсон байдаг юм. Өмнө нь аймаг удирдалцаж явсан хүний хувьд түүний оюун бодолд  аймгийнх нь  хөгжил, дэвшил багтаж байгаа нь мэдээж. Улсынхаа нийслэлийг нутаг дэвсгэртээ багтааж байгаагийн хэргийг, сая илүү хүн амтай их хотын хүнсний хэрэгцээг хангаж гаргана хэмээн тодорхойлжээ.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Баасан гарагт бүх нийтээрээ...
Ч.Гантулга: Дахин төлөвлөлтийг...

Ерөнхий сайдын орон нутаг дахь томилгоонд А үнэлгээ өгье

Чулуунцэцэг 2016-11-24

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

5 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

5 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

5 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

6 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

12 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

12 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

13 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

13 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

13 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

13 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

13 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

13 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

13 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

13 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

13 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах