• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Баасан гарагт бүх нийтээрээ амрахаар боллоо

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, нэлээд олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хамгийн түрүүнд Улс тунхагласны баярын өдрийн амралтыг арваннэгдүгээр сарын 25 буюу энэ баасан гарагт шилжүүлж, бүх нийтээр амрах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-аас жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульд өөрчлөлт оруулсан юм. Гэтэл энэ жил арваннэгдүгээр сарын 26 нь бямба гарагт таарч байгаа тул баярын амралтыг ийнхүү шилжүүлэхээр болсон бөгөөд Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг дэмжиж, энэ баасан гарагт бүх нийтээрээ амрахаар боллоо. 
 
Сумдын эмнэлэгт яаралтай машин олгохоор болов
 
Өвөлжилт хүндэрч, зуд болж болзошгүй талаар сүүлийн хэдэн өдрийн турш ярьж байгаа билээ. Тэгвэл байгаль, цаг уурын энэхүү хүнд үед орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх ёстой сумын эмнэлгүүдийн яарал­тай тусламжийн машины ашиг­лалт болон гүйлт, нормын хугацаа дуусч, эвдэрсэн байгаа аж. Тиймээс энэхүү асуудлыг шийдэх хүрээнд сумдын эмнэлэгт туулах чадвар сайтай, УАЗ маркийн 22 автомашиныг яаралтай олгож, хөрөнгийг 2017 оны төсвийн багц, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
 
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдана 
 
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг ирэх сарын 11-13-ны хооронд Улаанбаатар хотод хийхээр хоёр тал тохирчээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын Комиссын хуралдаанаар худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэх юм байна. Уг хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрлөө. Монгол талын төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх ахлахаар болжээ. 
 
Гемодиализын эмчилгээний зардлыг төр хариуцна 
 
Бөөрний хурц болон архаг дутагдалтай иргэдийн бөөр орлуулах-гемодиализ эмчилгээний тасралтгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэг­дүү­лэх зорилгоор энэ чиг­лэлийн эмнэлгийн тус­ламж, үйлчилгээ эрхлэх тус­гай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн эрүүл мэн­дийн байгууллагуудаар гемо­диа­лизийн эмчилгээг гүйцэтгүүлэх Засгийн газрын тогтоол батал­лаа. Уг эмчилгээний төлбөрийг төрөөс хариуцах бөгөөд зардлыг жил бүр улсын төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгалаа.
 
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн 27 байгууллагад бөөр орлуулах 169 ширхэг гемодиализын аппарат ажиллаж байгаа юм. Улсын хэмжээнд 564 хүн энэ төрлийн эмчилгээнд орох шаардлагатай бөгөөд өдөрт 2-3 хүн шинээр оношлогдож байгааг мэргэжлийн байгуул­лага тооцож гаргажээ. Эм­чил­гээ­ний заалтаар бол нэг хүн долоо хоногт гурван удаа, насан туршдаа гемодиализын эм­чил­гээ хийлгэх бүртээ ху­вийн эмнэлэгт 100-120 мянган төгрөгийн төлбөр төлөх  шаард­лагатай болдог аж. Мөн жилд дунджаар 20 орчим сая төгрөг зарцуулдаг байна. Энэ зардлыг төрөөс хариуцахаар боллоо. 
 
300 ортой төрөх эмнэлгийг концессоор барьж дуусгана
 
“Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Загийн газрын хуралдаанд танилцууллаа. Төслийг “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” төрлөөр уралдаант шалгаруулалтын аргаар хэрэгжүүлэхээр Засгийн газар 2013 онд шийдвэрлэсэн. Барилгын ажлын гүйцэтгэл 68 хувьтай байсан ч төсвөөс санхүүжүүлэх боломжгүй болсноос ажил нь зогсоод байгаа юм.
 
Төслийн уралдаант шалгаруулалтыг энэ оны тавдугаар сард зарласан бөгөөд нэг компани саналаа ирүүлээд байна. Иймээс цаашид уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа. Энэхүү төсөл хэрэгжвэл ЭМД-ын сангаар эх, хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан, 140 ортой амаржих газар, хүүхдийн 160 ортой төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэгтэй болох юм.
 
2017 онд тусгай зориулалтаар 68 угалз агнана
 
2017 онд тусгай зориулалтаар 68 угалз, 75 тэх, 32 халиу буга болон бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 400 толгойг хүртэл агнуулахаар, тул загас 500 толгойг барьж буцаан тавиулахаар Засгийн газраас тогтоолоо. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээс үзвэл дээрх тооны ан амьтан агнуулахад тоо толгойн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй юм. Мөн хуралдаанаар агнуурын амьтны нэг тоо толгойд ногдуулах жишиг үнэ, төлбөр, хураамжийг 2001, 2005 оны инфляцийн төвшин, мэргэжлийн байгууллага, Шинжлэх ухааны академи, Сорилын биологийн хүрээлэнгийн санал зэргийг харгалзан 30 хүртэл хувиар нэмлээ.
 
Ингэснээр ирэх онд улсын төсөвт гурван тэрбум гаруй төгрөгийн орлого орно гэж тооцоолж байна. 2016 онд  60 угалз, 70 тэх, 30 халиу буга, 20 саарал чоно, тус бүр 10 зэрлэг гахай, бор гөрөөс, 150 цагаан зээр, 400 хүртэл агнуурын шувууг агнуулах, 400 тул загас барьж буцаан тавиулахаар 2015 онд шийдвэрлэж байжээ. Амьтны нөөц ашигласны төлбөрт 13 аймгийн 37 сумын төсөвт 940 гаруй сая төгрөг ороод байгаа аж. 
 
БХИС-ийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болголоо
 
Аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалах чиглэлээр сургалт, судалгаа эрхлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын их сургуулийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болголоо. Ингэснээр батлан хамгаалахын бодлого, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн “Сургууль төвт” тогтолцоо бий болох үндэс бүрдэж, дэлхийн олон орны ижил төрлийн сургалтын байгууллагатай адил төвшинд очих, ижил стандартаар   сургалт явуулах бололцоотой болох юм. Мөн багшлах боловсон хүч чадваржиж мэргэшин, зохион байгуулалт, нөөцийн бодит дэмжлэг бий болно.
 
Манай улсын батлан хамгаалах салбартай хамтын ажиллагаатай АНУ, БНХАУ, Турк, БНСУ зэрэг олон орны Үндэсний батлан хамгаалахын сургууль, бүс нутгийн болон олон улсын байгууллага, холбоотой харилцахад “Үндэсний” гэх тодотгол нь статусыг нь өргөж, илүү өргөн хүрээнд, харилцан итгэлцэлд тулгуурлан адил төвшинд хамтран ажиллах нөхцөл, боломж бүрдэнэ гэж Батлан хамгаалах яам үзжээ.
 
Засгийн газрын тогтоол баталлаа
 
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөрс, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж хэд хэдэн саналыг уламжлахаар болсон. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг тус  тус  баталлаа. Түүнчлэн Монголын оюутны спортын IV их наадмыг 2017 онд орон даяар зохион байгуулах Засгийн газрын тогтоол баталлаа. Үүнээс гадна өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээллээ.
 
Үүнд энэ оны гуравдугаар улиралд Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагад хандан иргэдээс 40 орчим мянган өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсний 37 мянга гаруйг нь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Энэ нь 95 орчим хувьтай гэсэн үг юм. Засгийн газарт хандсан иргэдийн дийлэнх нь нийгмийн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрх­лэлт, газар эзэмших, ашиглах­тай холбоотой асуудлаар ханджээ.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Боловсрол
  • •Сурвалжлага
  • •Халуун сэдэв
  • •Сонгууль
  • •Кино, театр
ХУРААХ
Бага ангийн сурагчдыг амраая
Ерөнхий сайдын орон нутаг дахь...

Баасан гарагт бүх нийтээрээ амрахаар боллоо

Энхцэцэг 2016-11-24

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

6 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

6 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

6 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

6 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

13 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

13 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

13 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

14 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

14 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

14 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

14 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

14 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

14 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

14 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

14 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

14 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-10 өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах