• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2024 онд байгуулагдсан баруун өмнөд Хятадын CHRIC төв 30 гаруй технологи бүтээж, роботын хөдөлмөрийн бирж нээжээ. Сычуань мужийн төв гэдэг утгаараа Чэндү хот эгдүүтэй хөөрхөн панда, хэл ам дарвигнуулсан халуун ногоотой хоолоороо эртнээс алдартай. Харин өнөөдөр энэ хот Хятадын хиймэл оюун ухааны шинэ төв болжээ. Үүний нотолгоо нь бидний зочилсон Chengdu Humanoid Robot Innovation Center /CHRIC/ байв.

Синхуа агентлагийн мэдээлснээр CHRIC нь 2024 онд байгуулагдсан бөгөөд Чэнду хотыг роботын гол төв болгох амбицийн илэрхийлэл болж байгаа юм. Тус төвийн захирал Жан Рүйрүй хэлэхдээ үйлдвэрийн робот биш, "роботын "тархи" бүтээхэд төвлөрч буй гэдгээ онцолж байжээ. Өчигдөр энэ төвд зочилж амбийцтай зорилгынх нь бодит байдлын заримтай танилцах боломж олдов.

Танилцуулгад дурдсанаар 2024 оны эхэн буюу үүд хаалгаа нээсэн цагаасаа хойш тус төв дэлхийд тэргүүлэх 30 гаруй технологи бүтээжээ. Үүнд Хятадын анхны diffusion architecture дээр суурилсан өндөр хурдны inference model багтаж байна. Өөрөөр хэлбэл, робот урьдчилан программчлагдсан заавраар биш, өөрөө сэтгэж, ойлгож, шийдвэр гаргадаг болох технологийг хөгжүүлж байна гэсэн үг. Өнгөрсөн 2024 оны 12 дугаар сарын 27-нд тус төв анхны хүн дүрст 7 роботоо танилцуулсан нь Хятадын технологийн салбарт том үйл явдал болжээ.

Манай сэтгүүлчдийн багийнхны сонирхлыг хамгийн ихээр татсан хэсэг нь "Роботын дата цуглуулах бүс" байв. Нэг өрөөнд төмөр араг яс шиг роботыг дээрээс дүүжлээд зогсоочихож. Хажуугийн том дэлгэц дээр түүнд зориулсан зааврыг харуулж байв. Дэлгэц дээрх зааврыг монголоор орчуулбал, "Би буйдан дээр сууж байна, цагаан ширээн дээрх ундааг надад авчраад өг. Хар ширээн дээрх рашааны савыг хогийн сав руу хая" гэжээ. Робот эдгээр зааврыг сонсоод, өөрөө төлөвлөж хийх ёстой. Энэ бол Embodied AI хүн дүрст хиймэл оюун ухааны сургалт. Роботууд өдөржин гэр, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө гэсэн бодит орчинд ийм даалгавруудыг давтаж, энэ үйлдэлд тархиа сургадаг юм байна. Харин нөгөө танхимд бүр ч сонин явдал болж байв.

Дэлгэц дээр "Дэлхийд анхны RuiLi роботын тендер зарлах платформ албан ёсоор ажиллаж эхэллээ" гэж бичжээ. Хайрга, элс модон саванд дэвссэн шалгалтын талбайн голд 4 жижиг робот жагссан байв. Нэг нь панда толгойтой, нөгөө гурав нь Сычуаны алдарт нүүр хувиргах урлагийн багтай. Энэхүү платформын учир нь тун энгийн аж. Эмнэлгээс "Манайд ариутгал хийдэг робот хэрэгтэй" гэж захиалга өгнө. Роботын компани "Ийм чадвартай робот байна" гээд санал болгоно.

RuiLi систем нь захиалагч болон гүйцэтгэгчийг холбож тендер зарладаг. Энэ бол роботын хөдөлмөрийн бирж юм. Өмнө нь гэрийн нөхцөлд ус зөөж сурч байсан робот энд шалгалт өгч, тэнцвэл эмнэлэг, асрамжийн газарт ажиллахаар болно гэсэн үг. Тус төвийн хаалган дээрх "Make the ridiculous real” буюу “Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" гэсэн уриа нь энэ бүхнийг хамгийн сайн илэрхийлж байв. Өөрөөр хэлбэл, гурван жилийн өмнө инээдэмтэй санагдаж байсан бүжиглэдэг, ус зөөдөг робот өнөөдөр Чэндуд хэдийнэ хэн ч гайхахааргүй бодит зүйл болсон байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Сычуаны нүүр хувиргалтаас AI...
Минтү технологи: Компьютер...

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

Kuzmo 2026-09-11
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

2024 онд байгуулагдсан баруун өмнөд Хятадын CHRIC төв 30 гаруй технологи бүтээж, роботын хөдөлмөрийн бирж нээжээ. Сычуань мужийн төв гэдэг утгаараа Чэндү хот эгдүүтэй хөөрхөн панда, хэл ам дарвигнуулсан халуун ногоотой хоолоороо эртнээс алдартай. Харин өнөөдөр энэ хот Хятадын хиймэл оюун ухааны шинэ төв болжээ. Үүний нотолгоо нь бидний зочилсон Chengdu Humanoid Robot Innovation Center /CHRIC/ байв.

Синхуа агентлагийн мэдээлснээр CHRIC нь 2024 онд байгуулагдсан бөгөөд Чэнду хотыг роботын гол төв болгох амбицийн илэрхийлэл болж байгаа юм. Тус төвийн захирал Жан Рүйрүй хэлэхдээ үйлдвэрийн робот биш, "роботын "тархи" бүтээхэд төвлөрч буй гэдгээ онцолж байжээ. Өчигдөр энэ төвд зочилж амбийцтай зорилгынх нь бодит байдлын заримтай танилцах боломж олдов.

Танилцуулгад дурдсанаар 2024 оны эхэн буюу үүд хаалгаа нээсэн цагаасаа хойш тус төв дэлхийд тэргүүлэх 30 гаруй технологи бүтээжээ. Үүнд Хятадын анхны diffusion architecture дээр суурилсан өндөр хурдны inference model багтаж байна. Өөрөөр хэлбэл, робот урьдчилан программчлагдсан заавраар биш, өөрөө сэтгэж, ойлгож, шийдвэр гаргадаг болох технологийг хөгжүүлж байна гэсэн үг. Өнгөрсөн 2024 оны 12 дугаар сарын 27-нд тус төв анхны хүн дүрст 7 роботоо танилцуулсан нь Хятадын технологийн салбарт том үйл явдал болжээ.

Манай сэтгүүлчдийн багийнхны сонирхлыг хамгийн ихээр татсан хэсэг нь "Роботын дата цуглуулах бүс" байв. Нэг өрөөнд төмөр араг яс шиг роботыг дээрээс дүүжлээд зогсоочихож. Хажуугийн том дэлгэц дээр түүнд зориулсан зааврыг харуулж байв. Дэлгэц дээрх зааврыг монголоор орчуулбал, "Би буйдан дээр сууж байна, цагаан ширээн дээрх ундааг надад авчраад өг. Хар ширээн дээрх рашааны савыг хогийн сав руу хая" гэжээ. Робот эдгээр зааврыг сонсоод, өөрөө төлөвлөж хийх ёстой. Энэ бол Embodied AI хүн дүрст хиймэл оюун ухааны сургалт. Роботууд өдөржин гэр, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө гэсэн бодит орчинд ийм даалгавруудыг давтаж, энэ үйлдэлд тархиа сургадаг юм байна. Харин нөгөө танхимд бүр ч сонин явдал болж байв.

Дэлгэц дээр "Дэлхийд анхны RuiLi роботын тендер зарлах платформ албан ёсоор ажиллаж эхэллээ" гэж бичжээ. Хайрга, элс модон саванд дэвссэн шалгалтын талбайн голд 4 жижиг робот жагссан байв. Нэг нь панда толгойтой, нөгөө гурав нь Сычуаны алдарт нүүр хувиргах урлагийн багтай. Энэхүү платформын учир нь тун энгийн аж. Эмнэлгээс "Манайд ариутгал хийдэг робот хэрэгтэй" гэж захиалга өгнө. Роботын компани "Ийм чадвартай робот байна" гээд санал болгоно.

RuiLi систем нь захиалагч болон гүйцэтгэгчийг холбож тендер зарладаг. Энэ бол роботын хөдөлмөрийн бирж юм. Өмнө нь гэрийн нөхцөлд ус зөөж сурч байсан робот энд шалгалт өгч, тэнцвэл эмнэлэг, асрамжийн газарт ажиллахаар болно гэсэн үг. Тус төвийн хаалган дээрх "Make the ridiculous real” буюу “Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" гэсэн уриа нь энэ бүхнийг хамгийн сайн илэрхийлж байв. Өөрөөр хэлбэл, гурван жилийн өмнө инээдэмтэй санагдаж байсан бүжиглэдэг, ус зөөдөг робот өнөөдөр Чэндуд хэдийнэ хэн ч гайхахааргүй бодит зүйл болсон байна.

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

3 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

3 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

3 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

3 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

4 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

4 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

4 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

4 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

4 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

4 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

19 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

20 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах