Монголын хошин урлагийн салбарт аль хэдийнэ өөрийн гэсэн байр суурийг эзлэх болсон “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид “Загийн алим”, “Суварган цэнхэр уулс”, “Мартагдсан дууль” зэрэг кино зохиол, “Эх газрын чулуу”, “Эргүүлэг” роман, “Азын цэнхэр уул”, “Уулын намар” тууж зэрэг олон сайхан бүтээлээрээ уншигчдын танил болсон нэрт зохиолч, сэтгүүлч, СГЗ Санжийн Пүрэв гуайг гомдоожээ.
Учир нь тус хамтлагийн уран бүтээлчид С.Пүрэв гуайн “Дайны жилийн хүүхэд нас” өгүүллэгээс нь сэдэвлэсэн хошин үзүүлбэрийг үзүүлсэн юм байх. Гэсэн ч, уран бүтээлийнх нь өгүүлэмж, жүжигчдийнх нь хандлага эрхэм зохиолчийг гомдоожээ. Банш Батаа, Алтаншагай, Эрхэмбаяр зэрэг залуу жүжигчдээр танигддаг “Мөрөөдлийн театр”-ынхан тус жүжгийг тавихдаа зохиолчоос нь нэг ч удаа зөвшөөрөл аваагүйгээр барахгүй зохиолынх нь утга санааг алдагдуулж, нэг үгээр хэлбэл, оронцоглосон сурагтай.
Тэгвэл хошин шогчдод гомдсон зохиолч фэйсбүүк хуудсаараа дамжуулан тэдэнтэй хэл амаа ололцоход нь туслахыг цахим найзуудаасаа хүсчээ. Тэрбээр “Гэгээн өглөөний мэнд дүү нараа. Хар үүрээр хамаа бус гомдол улиглах муухай юм. Гэхдээ!.. "Мөрөөдлийн театр" гэж байдаг юм байна. Юугаа мөрөөдөж, юугаа хийдгийг хэлж мэдэхгүй. Зурагт харж суутал миний "Дайны жилийн хүүхэд нас" өгүүллэгээс минь тоглмор болж байна. Зохиолын утга санаагаа ч ойлгоогүй бололтой, цэрэгт явсан нисэгч хүүгээ ирнэ хэмээн талын чулууг зөөж онгоц буух талбайг засаж яваа эхийн сэтгэлийн тухай юм.
Орос, хятадгүй гадагшаа гараад алга болсон зохиол. Дуучид дуу дуулахдаа зохиогч, эхэлж дуусан хүнээс нь зөвшөөрөл авдаг юм билээ. Гэтэл миний өгүүллэгийн талаар надтай ярьсангүй, утга санааг нь алдагдуулан дураар аашилсан байх юм. Номхон тэмээ ноолоход амар гэдэг болов бололтой. Ийм улстай яаж хэл амаа ололцох талаар зөвлөж туслах хүн байна уу” гэсэн байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.