• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Эрдэнэцэцэг: Монголын кино урлаг ямар төвшинд хүрснийг “Ээж” кино харууллаа

УДЭТ-ын 85 жилийн энэ онд тохиож буй. Д.Нацагдоржоор овог­­ло­сон, 85 жилийн түүхтэй их театрын алтан тайзнаа олон сай­хан түүхэн жүжгүүд амилсан өдрүүд өнгөрч байна. Хэдхэн хоно­гийн өмнө их театрын тайзнаа Төрийн соёрхолт, УГЗ Г.Бирваа­гийн мэндэлсний 100 жилийн ой болон театрын ойд зориул­сан “Харц хатан” дуулалт жүжиг амилж, үзэгчдийн хүртээл бол­сон билээ. Тус жүжгийн гол дүрийг Монгол Улсын СТА, УДЭТ-ын жүжиг­чин Б.Эрдэнэцэцэг бүтээж, амилуулсан. Тиймээс ч энэ удаа­гийн “Чухал хүн” буландаа эрхэм жүжигчин бүсгүйг урьж, ярилцлаа.

-Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ой энэ жил тохиож байна. Монголын нэр хүндтэй театрын түүхтэй таны ажил, амьдралын гараа яалт ч үгүй холбогдоно. Тэгэхээр 23 жилийн өмнөх дурсамжаас ярилцлагаа эхлэх үү?

-Миний хоёр дахь гэр болсон театрын маань 85 жилийн ой хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Юуны өмнө, УДЭТ-ын хамт олон болон урлагт хайртай, драмын урлагийг шимтэн үздэг үзэгчиддээ түүхт 85 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Би 1993 онд СУИС-д элсэн орж, УГЗ Д.Маамхүү, АЖ Б.Мөнхдорж багш нарынхаа шавь болсон доо.

Мөн манай найруулагчдын дунд нэр хүндтэйд тооцогддог Санчигдамба багшийн шавь болж төгсөөд ажил, амьдралынхаа гарааг УДЭТ-аас эхэлж байлаа. Түүнээс хойш тасралтгүй 23 жил их театртаа ажиллаж байна. Дунд нь ямар нэгэн салбар руу ороогүй. Энэ хугацаанд 70 гаруй жүжиг, 30 орчим кинонд гол болон туслах дүр бүтээсэн байна. Үүнээс гадна хувиараа жүжиг, дэлгэцийн уран бүтээл нэлээдгүй хийсэн. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд уран бүтээлийн амжилт, олз омог арвин ажиллалаа.

Тиймээс энэ их айлд миний залуу нас өнгөрсөн гэж хэлж болно. Цаашид ч ажиллаж, үзэгчид түмэндээ олон сайхан уран бүтээлээр бэлэг барина гэдгээ хэлмээр байна. Мөн би сүүлийн үед театрынхаа ажлын хажуугаар “Чононгоо” продакшнаа байгуулан ажиллаж байна. Манай продакшны анхны уран бүтээл болох “Ээж” уран сайхны кино олон улсын “Мөнгөн морь” кино наадамд амжилттай оролцоод ирлээ.

Энэхүү наадам ОХУ-ын Уфа хотод болсон. Нийт  32 орны 27 кино өрсөлдөж, АЖ Д.Мэндбаяр эгч маань “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг хүртсэн. Энэ жилийн кино наадам их онцлогтой болсон юм билээ. “Мөнгөн морь” наадам анх удаа шилдэг эмэгтэй, эрэгтэй жүжигчнийг шалгаруулсан. Тэр шагналынх нь нэгийг АЖ Д.Мэндбаяр эгч маань “Ээж” киноны гол дүрээрээ хүртсэн. Энэ бол маш том амжилт.

Учир нь 1956 онд “Ардын элч” киноны Ариунаагийн дүрийг бүтээсэн АЖ Цэвэлсүрэн гуай олон улсын наадмаас шагнал авч байсан. Түүнээс хойш Монгол Улсаас шагнал аваагүй. Мөн манай “Ээж” уран сайхны кино маань жүжигчин Б.Амарсайханы бүтээсэн “Итгэл” уран сайхны кинотой хамт Холливудын Лос Анжелес хотод “Азийн дэлхийн шилдэг кино наадам”-д 51 орны 30 гаруй кинотой өрсөлдлөө. Энэхүү наадамд амжилттай оролцож, шилдэг таван кинонд багтаж чадлаа.

-УДЭТ Монголын хамгийн босго өндөртэй театр шүү дээ. Залуучууд энэ театрт ажиллахыг хүсч, мөрөөддөг. Таны үед ямар шалгаруулалтаар залуусыг авдаг байв?

-Бидний үед ч УДЭТ-т орно гэдэг үлгэрийн далай байсан. Гэхдээ би их азтай хүн. Нэгдүгээр курс төгсдөг жилээ маш том найруулагчийн найруулсан “Тэнгэрийн сахил” кинонд тоглож, уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Ингэж явсаар дөрөвдүгээр курс төгсдөг жил 4-5 кинонд тоглочихсон байсан шүү.

Тухайн үед кинонд тоглоно гэдэг маш том боломж, аз тохиол байлаа. Учир нь тухайн үеийн кинонууд дандаа хальсан дээр бичигдэж, улсын төсвөөр хийгддэг байсан юм. Анхны тоглосон “Тэнгэрийн сахил” кино маань Францад болсон олон улсын фестивальд тусгай байрт шалгарч, шагнал хүртэж байсан. Намайг сургууль төгсдөг жил “Говийн зэрэглээ” киноны Арсланд тоглодог Г.Доржсамбуу найруулагч дипломын ажлын гурван жүжгийг маань үзчихээд театрт ажиллах урилга өгсөн юм. Манай төгсөлтөөс гурван хүүхдэд урилга өгсний нэгд нь би багтсан. Гэхдээ тухайн үед найруулагч Г.Доржсамбуу “Урилга өглөө гээд хамраа битгий сөхөөрэй. Зүгээр л хамтарч ажиллаж үзье.

Цаашид манай театрт ажиллах боломжтой хүүхэд байна уу, үгүй юу гэдгийг чинь харъя” гэсэн. Ингэж л их театрт ажиллах боломж надад олдож байлаа. Харин одоо манай театр жил бүр их сургууль төгссөн хүүхдүүдийг студи, ангийн сургалтдаа нэг жилийн хугацаанд бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхэд нэг жилийн хугацаанд театрт ажиллаад шалгалт өгдөг. Шалгалтанд тэнцвэл үргэлжлүүлэн ажилладаг.

Хувь хүнийхээ үүднээс бодоход бүтэн нэг жил театрт дагалдан жүжигчнээр ажиллачихаад, шалгалтанд унаад хасагдана гэхээр харамсалтай санагддаг. Би энэ асуудлыг театрын удирдлагад ч хэлж байсан. Нийгмийн ороо бусгаа цагт бүтэн жил явчихаад шалгалтанд унаж, ажилгүй хоцорно гэдэг маш харамсалтай. Энэ чинь хүний л амьдрал шүү дээ. Тийм учраас анх бүртгэхдээ л авна гэсэн хүүхдээ л элсүүлж болдоггүй юм уу гэдэг  саналыг тавьж л байсан. Гэхдээ одоо шинэ үеийн залуус нэлээд олон гарч ирж байна л даа.

Драмын театрын тайз гэдэг маш үнэтэй. Нэг дүр аваад, дүрээ амьдруулаад, дараагийн дүрд ажиллахдаа өмнөх дүрээсээ ялгагдахаар тоглох чадвартай болоход Драмын театрын тайз маш том сургалт болдог. Драмын театрын жүжигчид хүн судлалын том лабораторид ажилладаг гэж би боддог. Бас их азтай. Дэлхийн болон Монголынхоо зохиолуудыг задалж, шинжилдэг.  Дүр дээрээ ажиллахаас эхлээд л зохиол, үзэгдэл дээр ч ажиллана. Тэр бүү хэл үг, өгүүлбэрээр нь хүртэл задалж ажилладаг. Тэгэхээр энэ бол маш том шинжлэх ухаан юм.

Харамсалтай нь, сүүлийн үеийн хүүхэд, залуус жүжигчин болно гэж нэг их сайхан л мөрөөдөлтэй байх болж. Гэтэл би л гэхэд 23 жил ажиллаж, туршлага хуримтлуулж байж одоо л нэг гэхээр болж байна шүү дээ. Жүжигчин хүнээс авьяас бэлгээс гадна маш их хувийн зохион байгуулалт, хариуцлага, хөдөлмөрч занг шаарддаг. Тавьсан зорилгынхоо төлөө зүтгэж, тулгарсан бэрхшээл зовлонг даваад гарах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Мянган зовлон байсан ч даваад нэг бүтээлийн ард гарч чадвал уран бүтээлч болохын эхний маш том алхмыг хийлээ гэж үзэх ёстой.

-Та хүүхэд насныхаа мөрөөдөлд хүрч чадсан уу. Ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг байв?

-Ер нь хүн амьдралынхаа туршид л суралцдаг. 70 настайдаа ч суралцаж байна шүү дээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Хиллари Клинтон чинь 70 настай хэрнээ гал шиг асаад явж чадаж байна. Би багадаа урлагийн хүн болно гэж боддог байсан. Гэхдээ жүжигчин болох гэж их төөрөлдсөн. Хазгай муруй замаар нэлээд их явсан. Би арван жилийн сургуулиа төгсөөд Орос хэлний дээд сургуульд өрсөлдсөн ч тэнцэж чадахгүй, улаан шугамны ард жагссан. Тухай үед Багшийн дээдийн Кино драмын анги гэж байсан. Тэгэхдээ нэг жил өнжиж элсэлтээ авдаг байсан санагдаж байна. Намайг төгсдөг жил элсэлт нь таараагүй л дээ.

Тэгээд л Анагаахын дундад орж, лаборант бага эмч мэргэжлээр суралцан сургуулиа улаан дипломтой төгссөн.  Сургуулиа төгссөнийхөө дараа үргэжлүүлэн сурах боломж байсан ч надад эмч болох сонирхол байгаагүй. Тэгээд л шууд хөдөө очиж ажилласан. Тэнд олон ажил хийж үзсэн. Сувилагчаас эхлээд тарваган тахлын станцид ажиллаж байлаа. Би адуу, тарваганы мах идэж чаддаггүй. Тарвага, адуу гэхийг сонсоод л хамраа дардаг. Тэгсэн хэрнээ л тарваган тахлын станцид хүртэл ажиллаж, өдөрт 70-80 тарваганд шинжилгээ хийдэг байсан.

Дараа нь аймгийнхаа эвлэлийн хороонд үзэл суртлын зааварлагч, хажуугаар нь аэробик, цэнгээнт бүжиг, уйгаржин бичгийн дугуйлан ажиллуулдаг байлаа. Ер нь хүүхэд байхаасаа л нийгмийн идэвхтэй байсан. Ингэж явсаар 1989 онд кино драмын ангид шалгалт авна гэдэг сураг сонсоод этюд, монолог, ёгт үлгэр, ритм, хэмнэл гэж юу байдгийг ч мэдэхгүй хүүхэд шалгалт өгөөд тэнцэж байлаа. Хүүхэд байхдаа их зүйлийг мөрөөднө өө. Их мөрөөдөмтгий.

Оросын телевизээр гарч байгаа балетчинг харчихаад нэг хэсэг балетчин болохыг мөрөөдсөн. Мөрөөдөлдөө хөтлөгдөөд дотуур байрныхаа өрөөний ханан дээр балетчины зураг нааж, өлмий дээрээ явдаг болсон байсан шүү. Мөрөөдлөө бага багаар биелүүлж л байна. Кино продакшнтай болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдөл минь ч биеллээ. Одоо хүүхэд, залуучуудын дотор нуугдаж буй авьяасыг илрүүлж, зорьсон зорилгодоо хүрэх анхны алхамд нь туслахаар сургалтын төв байгуулаад ажиллаж байна. Өөрийнхөө хэмжээнд бага багаар зорьсон зорилгодоо хүрч л байна даа.

-Та нутагтаа хамгийн сүүлд хэзээ очив. Нутагтаа кино хийх гэж байгаа гэж сонссон?

-Би Завхан аймгийн хүн. Монгол хүн болж төрснөөрөө монголчууд бахархдаг шүү дээ. Түүний нэгэн адилаар дэлхийг өөрийнхөө сахиусанд даатгаж явдаг Богд Очирваань хайрхны өлмий дор төрж, халхын тамгатай арван хутагт мэндэлсэн Завхан аймгийн Нөмрөгтөд төрсөндөө маш их бахархаж явдаг. Ийм л их бэлгэ дэмбэрэлтэй газар төрж, өссөн.

Би “Алган дээр хайлсан цас” гэдэг кино зохиолынхоо зураг авалтыг ирэх оны нэгдүгээр сард нутагтаа хийхээр төлөвлөсөн. Одоогоор бэлтгэл ажлаа хангах шатанд явж байна. Яагаад гэвэл арван хутагт маань намайг харж, Богд Очирваань хайрхны минь сахиус ивээх байх. Мөн манай продакшныхан хоёр дахь уран бүтээлээ дэлхийн тавцанд дахин сойх зорилготой ажиллаж байна.

Тиймээс монгол хүний зан чанар, нүүдэлчин амьдралын ахуй соёл, Монгол орны үзэсгэлэнт байгалийг кинондоо харуулна. Кино маань гурван дүртэй, сэтгэлзүйн драм төрлийн бүтээл. Олны хэсэг ч байхгүй. Гуравхан дүртэй учраас зохиол маш сайн бичигдсэн байх ёстой. Тиймээс зохиол дээрээ дахин дахин сууж байна. Ер Монголын кино урлаг ямар төвшинд байгааг “Ээж”, “Итгэл” кино харуулаад ирлээ. Тиймээс дараагийн уран бүтээлээ дахин олон улсын кино наадамд сойно.

-Та “Гэгээн Муза” наадмаас нэг дор хоёр муза хүртсэн анхны жүжигчин байх аа?

-Би 2000 онд “Өргөс”, “Аав аа намайг уучил” гэдэг хоёр киног продессэрлэж, гол дүрд нь тоглож байсан. Энэ бүтээл маань телевизээр гараагүй л дээ. Мөн хажуугаар нь Оросын зохиолч Юли Шилавэгийн зохиолыг орчуулж, продюссерлэн “Манайд амьдаръя” жүжгийнхээ гол дүрд тоглосон юм. Энэ жүжиг хүн хөдөлмөрлөж чадвал яаж амжилтад хүрдгийн нэг тод жишээ л дээ. “Манайд амьдаръя” жүжигт ажиллаж байхдаа арай л мужаан хийгээгүй. Бүх л ажилд нь сэтгэлээ зориулж, өөрөө орж байсан. Ямар сайндаа АЖ Н.Сувд гуай “Чи наад аж ахуйн ажлаа орхи. Жүжгийн сургуулилтаа хий” гэж байсан юм. Мөн “Харц хатан” жүжгийн Сэржмядагийн дүрийг бүтээсэн. Энэ жүжигт нийт зургаан ари дуулдаг.

Тэр бүхэнд дуулах чадварыг хөгжүүлэхэд СУИС-ийн дуулаачийн багш нар болон үндэсний дуу бүжгийн чуулгын найрал дууны багш нар их ажилласан. Тэгээд 2008 оны “Гэгээн Муза” наадмаас “Харц хатан” жүжгийн Сэржмядаг, “Манайд амьдаръя” жүжгийнхээ Машагийн дүрээр “Драмын шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртсэн. Нэг наадмаас хоёр шагнал авч ирсэн их гайхамшигтай бүтээл дээр ажилласан. Энэ бол 1993 оноос хойш Драмын театрын тайзнаасаа буулгүй ажиллаж, маш олон чадвартай ахмад үеийн жүжигчидтэйгээ хамтарч ажилласны үр дүн.

Хамт олныхоо дунд өдий зэрэгтэй явж байгаадаа их баярладаг. Одоо хүртэл “Гэгээн Муза” наадмаас 12 жил болоход нэг наадмаас хоёр шагнал авсан эмэгтэй жүжигчин гараагүй болохоор өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг юм. Тэр жил их азтай байсан. Гуравдугаар сарын 27-нд “Гэгээн Муза” наадмаас хоёр муза аваад, тавдугаар сарын 18-нд Ерөнхийлөгчөөс “Алтан гадас” одонг хүртэж, энгэрээ мялаалгасан. Уран бүтээл, амжилтын олз омогтой он жилүүд байсан.

-“Movie&Teathre” сургалтын төвийг байгуулж, нээлтийг нь хийлээ. Сургалт нь явагдаж эхэлсэн үү?

-Энэ сарын 04-нд “Movie&Teathre” сургалтын төвийнхөө нээлтийг хийсэн. Сургалтын төв байгуулах санааг минь Буриад улсын Дорнод Сибирийн технологийн сургуулийн монгол талын захирлаар олон жил ажилласан гэр бүлийн найз минь дэмжиж, хөрөнгө оруулсан. Сургалтын төвийн маань байр хүүхэд, залуучуудын сурах орчинг бүрдүүлсэн сайхан байр боссон.

“Movie&Teathre” сургалтын төв тайз дэлгэцийн жүжигчин, телевизийн хөтлөгчөөр хүүхдүүдийг бэлтгэхээс гадна арын албаны хүмүүсийг бэлтгэнэ. Өөрөөр хэлбэл, нүүр хувиргагч, зураач нарыг бэлтгэх юм. Кино, жүжигт тоглож байхад энэ төрлийн хүмүүсийн залуу боловсон хүчин цөөрсөн юм шиг санагдсан. Тиймээс энэ чухал ангийг нээсэн.

Кино болон жүжгийн нүүр хувиргалтыг хийж байгаа хүмүүс ихэвчлэн make up артистууд байдаг. Нүүр хувиргалтын тусгай шарх, сорви, даарсан, хөхөрсөн, халууцсан, хөлдсөн, түлэгдсэн гэх зэрэг нарийн зүйлийг хийдэг тоотой хэдхэн чадварлаг нүүр хувиргагч нар байна. Маш олон кино хийгдэж байгаа учраас тэр болгонд давхар явж чаддаггүй. Тийм учраас энэ чиглэлээр хүүхэд, залуусыг бэлтгэе гэж бодсон юм. Хичээл хараахан эхлээгүй байна. Энэ сарын 20-нд эхлэхээр төлөвлөсөн.

-Энэ их уран бүтээл, ажлыг хийх эрч хүчийг та хаанаас авдаг вэ. Таныг бусад жүжигчидтэй харьцуулахад их дайчин, эрч хүчтэй санагддаг. Шүлэг бичнэ, кино зохиол бичиж, найруулна, хажуугаар нь Драмын театрынхаа жүжигт тоглодог. Сая л гэхэд сургалтын төв нээчихлээ шүү дээ?

-Миний энэ чанар аав, ээжээс минь надад олгосон хүмүүжилтэй холбоотой. Жижигхэн аяга угаасан ч гүйцэд угааж дуусгах хүмүүжлийг надад олгосон. Миний аав их мундаг хүн байдаг л даа. Ардын их хурлын депутат хийж байсан, газар тариалангийн комбайнч хүн.

Би хоёр муза авчихаад их гайхаж байсан л даа. Аав маань бас хоёр “Алтангадас”, хоёр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой байхгүй юу. Тиймээс би их бэлгэшээж явдаг. Аавынхаа зарим нэг занг би их хуулсан юм шиг санагддаг. Тэр дундаа шударга, уйгагүй, тэвчээртэй занг нь хуулсан юм болов уу. Мөн дарга, цэрэг ч байсан хүний өмнө долигнож сураагүй.

Хэлэх зүйл байвал шууд л хэлчихдэг. Хэлэхгүй бол чимээгүй л яваад байна. Ер нь аавынхаа уйгагүй хөдөлмөрч, ээжийнхээ аливаад хүлээцтэй нягт нямбай занг авсан юм шиг байгаа юм. АЖ Н.Сувд эгч заримдаа “Яана аа, Эркаг харахаар бүр өмнөөс нь өрөвдөөд байх юм. Энэ жүжиг нь шатчих вий дээ. Энэ ер нь орлого, ашиг олох гэсэн бодолгүй явж байх шиг байна. Тасалбар нь борлогдож байна уу” гээд л байдаг юм. Би ч тоодоггүй, яваад л байдаг. Ер нь би их тайван хүн шүү дээ.

-Та тоглолтоо хэзээ хийх вэ. Өмнө нь тоглолтоо хийнэ гэж байсан?

-Би 1994 оноос хойш шүлэг бичиж эхэлсэн л дээ. Нэлээд олон киноны болон поп дууны шүлгийг бичсэн. Хамгийн сүүлд театрынхаа 80 жилийн ойн “Театрын алтан тайз минь” дууны шүлгийг бичсэн. Балхжав ах ая хийгээд аваад ирсэн юм. Тэгээд л аяыг нь сонсч байгаад шүлэг бичсэн. Түүнээс хойш шүлэг тэрлээгүй л явна. Гэхдээ их олон жил ярьж байна даа. Хүмүүс энэ хүн улиг болсон юм аа л ярих юм гэж бодож магадгүй.

Ирэх оны зургадугаар сарын эхээр өөрийнхөө тоглолтыг хийхээр төлөвлөж байна. Тоглолт гэхээр миний зохиосон дууны шүлэг, яруу найргаас уншаад өнгөрдөг номерын цуглуулга хиймээргүй санагдаад байгаа юм. Тайз, зохион байгуулалт, тоглогдох бүтээлүүд бүгд цогц байхаар онцгой хиймээр байна. Энэ жил үзүүлэх, харуулах бүтээл маань ганц, хоёроор нэмэгдээд байгаа учраас хэдэн жилдээ дурсагдах аятайхан тоглолт хийх юмсан гэж бодож байна.

Одоо ном, цомгийнхоо ажилд орчихоод байна. Учир нь ном, цомгоо тасалбарынхаа бэлэг болгон өгөх гэж байгаа юм. Хүн үнэтэй тасалбар аваад тоглолт үзээд өнгөрөх биш дараа нь номыг нь уншаад, цомгийг нь сонсдог байвал сайхан. Энэ нь ч дурсгалтай.

-Та урлагийн салбартаа өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ олж, тодорхой хэмжээний амжилтад хүрсэн шүү дээ. Залуу үеийнхэнд ч өөрийнхөө мэдлэгээс хуваалцаж байна. Цаашид юу хийхийг хүсч байна вэ?

-Хэдийгээр миний мэргэжил жүжигчин ч гэсэн соёл түгээгч юм. Социализмын үед биднийг соёлын үрийг дэлгэрүүлэгч гэдэг байсан. Жүжигчин болоод 23 жил боллоо. Энэ хугацаанд олон зүйлийг бодож төлөвлөсөн дөө. Заримыг нь ч ажил хэрэг болгоод явж байна. Гэхдээ миний ганц мөрөөдөл байдаг. Биелэх эсэхийг нь мэдэхгүй байна. Би өөрийн гэсэн кино компанитай болох юмсан гэж хүсдэг. Холливудын “Universal pictures” гэдэг шиг зураг авалтын бүх л зүйл нь нэг дор төвлөрсөн томоохон кино компанитай болохыг хүсдэг. Элсэн цөл, далай, МЭӨ V зуун гэвэл тэр нь байж л байдаг.

Тийм цогц компани байгуулна. Уг нь “Монгол кино үйлдвэр” гэж сайхан үйлдвэр байлаа. Харамсалтай нь материаллаг зүйлүүд нь бүгд хувь хүний гараар ороод дууслаа. Улс ч анхаардаггүй. Ер нь төр засгийн удирдлагууд урлаг соёл, боловсрол, эрүүл мэндийг хамгийн түрүүнд тавих ёстой. Би нэг зүйлд их харамсдаг. Юм болгонд улаг соёлынхон улсынхаа нүүрийг тахлаад аваад гарч байна.

Том том төрийн концерт, гадны зочид төлөөлөгчид ирэхэд урлагийнхныг ашиглачихаад л чихрийн цаас шиг хаячихдаг. Тухайн орны хөгжлийг харвал урлагаар нь хэмж гэдэг үг ч байдаг. Сая “Итгэл”, “Ээж” уран сайхны кино хоёр тив дамжиж, олон улсын хэмжээний наадамд амжилттай оролцоод ирэхэд салбар яам, сайд нь таг чиг л байна. Уран бүтээлчид л бор зүрхээрээ хэдэн төгрөг олж, кино хийдэг.

Хийсэн киногоо дэлхийн тавцанд гаргах гэж, өөрсдөө зардал мөнгөө даагаад л явдаг. Арай л Холливудын гудамжинд цаасан хайрцаг дэвсч унтахгүй л явж байх шиг байна. Гэтэл төрийн томчууд маш өрөөсгөл ханддаг шүү дээ. Улсын баяр наадам, уламжлал гэдэг утгаараа тэгж байж магадгүй. Морь, бөх хоёрт ямар их мөнгө хаяж байна вэ. Ямар их бооцоо, бай шагнал өгдөг юм. Тэгэхэд Монгол Улсад ганцхан Эрдмийн театр бий.

Жил бүр  их утааг арилгана гэж хэдэн тэрбум төгрөг төлөвлөдөг. Яагаад тэндээс багадаа таван тэрбум төгрөгийг эрдмийн театрыг засварлахад зориулж болдоггүй юм. Тайз нь ярагддаг, доороосоо тайз нь гарч ирдэг, гал, ус, хүрхрээ урсдаг том тайзтай болгож болно шүү дээ. Ерөнхийлөгчийн ивээл дор орчин үеийн театр байгуулж болно. Английн хатан хааны театр гэж байдаг. Тэр их олон идэж ууж байгаа мөнгөөрөө урлагт хөрөнгө оруулалт хиймээр санагддаг. Энгийн жишээ хэлэхэд л, улсын наадам болоход урлагийнхан л наадмын хөтөлбөрийг чимдэг.

Наадмын нээлтийн ажил дуусаад л бид хувцсаа чирээд  гудамжаар явдаг. Унаатай нэг нь унаандаа суугаад, зарим нь дайгдаад л явдаг. Унаагүй нэг нь хувцсаа чирээд халуун наранд хөлсөө гоожуулаад л театр дээр ирдэг. Гэх мэтчилэн олон зүйл байна. Наад захын энгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй төр байгаад яах юм. Тэгэхээр энэ асуудал дээр Засгийн газар нэлээд анхаарал тавьж, хөрөнгө мөнгө хаях хэрэгтэй гэж би жүжигчин хүнийхээ хувьд бодож явдаг юм даа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай
Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна
Дараа жилийн зуныг KHARKHORUM 360°-тай хамт хүлээх үлдлээ...

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Хятадаас машин импортолъё
Танилц, АНУ-ын 45 дахь...

Б.Эрдэнэцэцэг: Монголын кино урлаг ямар төвшинд хүрснийг “Ээж” кино харууллаа

Батзаяа 2016-11-10

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай
Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна
Дараа жилийн зуныг KHARKHORUM 360°-тай хамт хүлээх үлдлээ...
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах