• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Нөгөө" амьдралын нэг өдөр

Их хотын гудамжаар алхлах хүн бүрт зовлон бэрхшээл бий. Өндөр, нам, хөгшин, залуу, тарган, туранхай гээд ялгаагүй. Тэр болгоныг бид өөр хоорондоо ярилцахдаа, нэг нэгэнтэйгээ зөрөн өнгөрөхдөө, хэн нэгэн дарга ширээний ард суугаад мэднэ гэж үгүй. Харин хүн бүрт хүрч чадахгүй ч хариуцсан иргэдийнхээ бэрхшээл зовлонг сонсож, шийдвэрлэхийн төлөө явдаг хэсэг хүмүүс бидний дунд бий. Энэ бол төрийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэдэг хорооны нийгмийн ажилчид. Эдгээр хүмүүсийн ажлыг иргэд тэр бүр мэддэггүй учраас дурсан ярьдаг ч үгүй. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн дугаарын сурвалжлагаа нийгмийн ажилтны ажлын нэг өдрөөр бэлтгэлээ.

Өглөөний 08:30 цагт ажил эхэлнэ

Ажил эхлэх цагтай уралдан Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороог зорив. Уг газраас манай дугаарын сурвалжлагын “амин сүнс” бүтэх учиртай. Энэ удаагийн дугаарын сурвалжлаганыхаа гол баатраар Сонгинохайрхан дүүргийн нийгмийн ажилтанг зориуд сонгож авснаа энд онцолъё. Учир нь тус дүүрэгт 82895 өрхийн 307224 иргэн нийт 120005.2 га талбайг хамран амьдарч, ажиллаж байгаа юм.

Тиймээс хүн амын нягтаршил өндөр дүүргийн нийгмийн ажилтны “Ажлын нэг өдөр”-ийг сурвалжилж түүний мэргэжлийн жаргал, зовлонг сониныхоо нүүрт хэсэгхэн ч болов хөндөж, уншигч авхай тантай хуваалцахаар шийдсэн минь энэ. Манай сурвалжлах хэсгийг 28 дугаар хорооны байранд 09:00 цагт очиход аль хэдийнэ ажилчид нь ирчихсэн, хамтарсан багийн хурлаа зохион байгуулж таарав. Хурлын дараа тэмдэглэлийн дэвтэр барьсан 40 орчим насны нэгэн эмэгтэй биднийг уриалгахан хүлээж авсан нь манай сурвалжлагын гол баатар И.Оюунсувд.

Үсээ нямбай гэгч нь боож, дүрэмт хувцас, тэмдэглэлийн дэвтрээр гангарсан түүнийг хэн ч харсан ажилдаа дуртай басхүү хариуцлагатай нэгэн байна гэж дүгнэнэ. Түүний ажил тэмдэглэлийн дэвтэр дээрх төлөвлөгөөний дагуу эхлэх бөгөөд энэ дэвтэрт олон мянган иргэдийн асуудал бэрхшээл, зовлон гуниг тайллаа хүлээн байдаг аж. Тэрбээр, энгэрээсээ салгадаггүй эрээн дэвтрээ сая нэг дэлгэж “Миний өнөөдөр хийх ажил энэ. Бидний ажил төлөвлөгөөний дагуу явагддаг учраас тэмдэглэлийн дэвтэртэй их найзлана шүү дээ” хэмээн хийх ажлаа товч танилцуулсан.

И.Оюунсувд өнөөдөр эмзэг бүлгийн таван өрхөөр орж, тулгамдаж буй асуудлыг нь сонсч, тэдэнтэй ярилцах ёстой. Үүний дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хүүхдийн эрх зөрчигчдсөн гэх мэтчилэн асуудал тулгарсан иргэдийн маягтыг бөглөнө. Эдгээр ажлын хажуугаар өөрт нь хандаж ирсэн хүмүүст зөвлөгөө өгч, тэмдэглэл хөтлөх гэнэ. Энэ бол түүний ажлын ердийн хэв загвар. Зарим үед төлөвлөөгүй гэнэтийн ажил гарч ирэх нь ч бий. Түүнийг ийнхүү энэ өдөрт хийх ажлаа танилцуулсны дараа төлөвлөгөө ёсоор эмзэг бүлгийн иргэдтэй уулзахаар гарав.

Нийгмийн ажилчид 7000 гаруй өрхөд “хөл нүцгэн” үйлчилж байна

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо гэдэг бол бидний хэлс заншсанаар Баянхошууны эцэс. Уг хороонд гэр хорооллын айлууд байх бөгөөд ихэнх нь уул дамнан байрладгаараа онцлогтой. Манай сурвалжлах хэсэг өглөөний 10:00 цаг гэхэд нийгмийн ажилтан И.Оюунсувд, хэсгийн байцаагч нарын хамт хорооны байрнаас гарлаа. Хорооны нийгмийн ажилтан олон мянган өрхтэй харьцдаг юм чинь ажилдаа ашигладаг машинтай байх гэсэн бодол өмнө нь төрсөн учраас гарч ирсэн даруйдаа суух машинаа хайв.

Харин миний бодсоноос байдал огт өөр аж. Хорооны нийгмийн ажилтанд машин байдаггүй учраас хэдэн км алхаж ажлаа хийдэг байна. Энэ тухай И.Оюунсувд “Бид чинь хөлөөрөө л ажлаа хийнэ шүү дээ. Бидний ажилд зориулсан тусгай машин гэж байхгүй. Өвөл ч бай, зун ч бай хамаагүй жилийн дөрвөн улиралд ажлаа хийхийн тулд ингээд л явдаг. Манай хороо уулархаг газар учраас өгсүүр, уруу ихтэй. Өвөл хальтрахаас эхлээд л асуудал тулгардаг. Гэхдээ энэ бол миний мэргэжил.

Олон мянган хүнд нийгмийн ажилтны туслалцаа хэрэгтэй. Тиймээс явахаас өөр арга байхгүй. Одоо алхаж яваад сурчихсан” гэв. Үнэхээр  эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, хүний төлөө гэсэн сэтгэлтэй нэгэн л ингэж ажилладаг биз гэх бодол түүний ярианаас төрж билээ. Идэр эсийн хүйтэнд манай улсад -38, заримдаа -40 давах нь бий. Харин нийгмийн ажилчдын хувьд ажлаа амжуулж, ганц ч болтугай өрхийн амьжиргааг дээшлүүлэх, нэг ч гэсэн хүүхэд, эмэгтэйчүүдийг айдас дарамтгүй амьдрахад нь тусалж л байвал алхах, даарах, нохойд хөөгдөх, хазуулах юу ч биш болсон мэт санагдав.

Ингээд бичихээр зарим нэг нь хэтрүүллээ хэмээн бодож магадгүй. Гэхдээ бодит байдал ийм л байна. Түүнийг ажлаас нь дагаж гарснаас хойш 20 гаруй минут алхасны дараа эхний айлдаа хүрсэн. Гэхдээ энэ айл нь хамгийн ойр байрладаг нь. Үүнээс хол уул дамнаж суурьшсан айлууд ч бий гэнэ. Энэ бүхнийг хүнд гэж ажралгүй хорооны нийгмийн ажилтнууд ёстой л унах унаагүй “хөл нүцгэн” гүйж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх гүүр нь болж ажиллаж байгаа ажээ.

Аврагчгүй  “аврагчид”

Ингээд бид гэр хорооллын мухар гудамж сүлжин зорилтот бүлгийн айлуудаар явлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон цас нягтаршиж, гэр хорооллын замд хальтиргаа, гулгаа үүсчээ. Уулархаг газар учраас өгсөж, уруудах нь олонтой. Тэр бүрд хальтирч унах, хөл гараа хугалах асуудал ч гардаг байна.

Өвлийн хүйтэн жаварт бээрсэн багачууд хичээлдээ яаравчлан алхаж, хааяа нэг хажуугаар жижиг тэрэг өнгөрч, үе үехэн салхинд хашааны төмөр хаалга ганхаад гэр хорооллын гудамж эл хул. Харин худаг дээр амьдрал буцалж, ус авах гэсэн иргэд оочерлон, таньж мэдэх нэгэн нь өөрсдийн амьдрал аж ахуйн тухай халуун яриа өрнүүлэн зогсож харагдав.

Бид ийнхүү явсаар ахынхаа гэрт дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг өрх толгойлсон эмэгтэйнд ирлээ. Жижиг дөрвөн ханатын хаяагаар нохойн гөлөг хөөцөлдөж, хаалганыхаа урд машины дугуйгаар довжоо хийсэн өрхийн амьдралтай танилцсан. И.Оюунсувдын энэ айлд ирсэн гол учир нь гэвэл дөрвөн хүүхэдтэй, жирэмсэн өрх толгойлсон эмэгтэйд гэр олж өгөх гэнэ.

Түүнд хэд хоногийн өмнө гэр хүссэн өргөдөл бичих тухай зөвлөсөн ч өргөдлөө бичиж өгөөгүй болохоор гэрт нь ирж, уулзаж байгаа аж. Биднийг очиход өрх толгойлсон гэх эмэгтэйн ах, эгч хоёр нь байж таарав. Нэг үгээр хэлбэл, нэг гэрт хоёр өрхийн хүмүүс толгой хорогдож байгаа аж. Энэ гэрт байгаа хүн бүрт тодорхой хэмжээний асуудал бий. Тухайлбал, ах эгч хоёр нь татаж унадаг гэх шалтгаанаар хүүхдээ сургуульд нь явуулахгүй байгаа аж. И.Оюунсувд өөрийн ажил үүргийн дагуу хүүхдийнхээ сургуулийг завсардуулахгүй байх тухай зөвлөгөө өгч, хүүхдийнх нь биеийн байдалд тохируулан хичээлийг нь оруулж болох тухай ч хэлэв.

Тэрбээр, “Хүүхэд чинь өөрөө маш их сурах сонирхолтой юм билээ. Би сургуулийнх нь нийгмийн ажилтан, багш нартай нь уулзаж, биеийнх нь байдалд тохирсон ачаалал өгөхгүй хичээл оруулах тухай ярьсан. Тиймээс хүүхдээ хичээлд нь явуулах хэрэгтэй. Хэрвээ гудамжинд яваад татаж унана гэж санаа зовж байгаа бол сургууль, эцэг эх, багш гурвын хамтарч гэрээ байгуулж болдог. Энэ хүүхдийг заавал эцэг, эх, асран хамгаалагч нь өөрийн биеэр хичээлээс нь авч, хүргэж өгч байна гэсэн гэрээ байгуулдаг. Гол нь хүүхдийн сурч боловсрох эрх учраас та нар хүүхдээ авах эрхтэй” хэмээн учир байдлыг тайлбарлан, зөвлөгөө өгсөн.  Түүний зөвлөгөөг ээж нь дэмжиж байгаа бөгөөд хүүхдээ сургуульд явуулах хүсэлтэй. Өөрөө сургуульд нь хүргэж өгч, аваад байж чадна гэдгээ ч илэрхийлэв. Харин аав нь хүүхдээ сургуульд явуулах тун дургүй.

Тэрбээр, “Би хүүхдээ сургуульд явуулахгүй. Татаж унадаг хүүхэд. Хичээл гэж явж байгаад хаана ч хамаагүй татаад уначихвал та нар хариуцах юм уу. Хэрвээ ямар нэгэн юм бол би та нараас хариуцлага нэхнэ шүү. Та нартай хатуу ярина гэж мэдээрэй” хэмээн гараа зангидан занаж, нэлээд бухимдан хаалга саван гарсан. Асуудал тулгарсан ч нийгмийн ажилтан тэвчээртэй хандаж зорилтот хүндээ тусламж хүргэхийн төлөө зүтгэх ёстой.

Энэ дагуу И.Оюунсувд дахин ах, эгч хоёрт нь нөхцөл байдлын талаар дахин тайлбарлаж, хүүхдийг нь сургуульд явуулахаар болж, жирэмсэн өрх толгойлсон дүүд нь гэр авах хүсэлтийн өргөдлөө хурдан бичиж өгөх басхүү өрхийнхөө эмчид үзүүлэхийг сануулаад дараагийн айл руугаа гарлаа. Бидний орсон энэ айлд л гэхэд 13 хүн амьдарч байгаа гэнэ. Өрх толгойлсон эмэгтэйн эгч энэ талаар дурсан дүүгээ тусдаа гаргаж өгөхийг хүсч байв.

Хорооныхоо өрхүүдийн ажил, амьдралтай танилцаж явахад янз бүрийн зүйл тохиолддог аж. Зарим нэг нь зөвлөгөөг нь хүлээн авч байхад зарим нь хэл амаар доромжилж, уурлаж, бухимдах нь энгийн үзэдэл. Тэр бүү хэл зарим нэг нь гар хүрэх тохиолдол хүртэл гардаг байна. Түүнийг ийн ярихад хорооны нийгмийн ажилчид ямар ч хамгаалалтгүй орчинд ажиллаж байгаа нь тодорхой болсон юм. Үнэхээр бидний хамт яваа хүмүүс гэхэд л жижигхэн биетэй гурван эмэгтэй л байлаа.

Тодруулбал, нийгмийн ажилтан И.Оюунсувдаас гадна хоёр хэсгийн байцаагч эмэгтэй. Энэ гурван хүн рүү уурлаж бухимдсан эрэгтэй хүн дайрахад өөрийгөө хамгаалж чадах эсэх нь эргэлзээтэй. Өөрөө хүний төлөө явж байгаа боловч хэн нэгэн нь түүн рүү дайрахад тэдэнд аврагчид гэж байхгүй. Тиймээс ч айлуудаар явахдаа аль болох хэсгийн байцаагч нартайгаа хамт явахыг эрхэмлэдэг байна.

Архидалт, ажилгүйдэл иргэдийн дунд их байна гэв

“Таны ажил их хүнд юм. Үнэхээр мэргэжилдээ хайртай хүн л хийх юм байна. Та мэргэжилдээ хайртай юм аа даа” гэсэн миний асуултад “Би ажлаа огт хүнд, бэрхшээлтэй гэж боддоггүй. Хүн бүр зовлонтой. Бэрхшээл болгоныг тоочоод байвал энэ хорвоогийн хүмүүсийн зовлон барагдахгүй.

Би хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө явдаг. Тиймээс хүний төлөө явахад асуудлууд бэрхшээл биш болдог. Учир нь би өөрийнхөө бэрхшээлийг давж гарч байж л хүнд тусална шүү дээ. Хэрвээ би өнөөдөр машин байхгүй, гадаа хүйтэн байна гээд ажлаа хийхгүй байхад ард нь олон мянган хүн хохирно. Тийм учраас би олон хүний эрх ашгийн төлөө хүйтнийг, алхахын хэцүүг давах ёстой. Одоо бараг алхаад, даараад сурчихсан. Асуудал биш.

Гэхдээ шинэ залуу хүүхдүүд жоохон халшрах тал бий” хэмээн хариулсан юм. Түүний хэлдэг ч зөв. Тэдний ажлын үр дүнгээс дээд байгууллагын гаргах бодлого, шийдвэр шалтгаалдаг учраас бэрхшээлийг давж ажиллана гэдэг нь зөв. Бид энэ мэтчилэн зүйлийг ярилцаж, явтал хашаа хатгаагүй уулын амыг сэтэлж буурь засан айлууд таарлаа. Энэ айлууд зөвшөөрөлгүй буусан гэнэ. Ийм айл сүүлийн үед олширч байгаа аж.

Тиймээс эдгээр айлуудад зөвшөөрөл олгохдоо ч нарийн шалгадаг болж. Учир нь зарим амьдралын боломжтой хүмүүс дуртай газраа хашаа хатгах явдал ихэсчээ. Ингээд бид асрамжийн газар амьдарч байгаад тусдаа гарсан гэх 22 гаруй насны эмэгтэйнд очив. Тэрбээр, өнгөрсөн сарын сүүлээр нярайлсан бөгөөд хоёр дүү, нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг аж. Залуу бүсгүйн туулсан амьдрал дардан байгаагүй аж. Насанд хүрч асрамжийн газраас гарсны дараа хүнтэй суун хүүхэдтэй болсон хэдий ч нөхөр нь архи уун гэртээ ирэхээ болсон байна.

Түүнийг хоёр хүүхэд, дүү нартайгаа орон гэргүй байхад нь нийгмийн ажилтан И.Оюунсувд, хэсгийн байцаагч, Засаг дарга нар хөөцөлдөж, гэр, хашаатай болгожээ. Харин нөхөр нь гэр оронтой болсных нь дараа эхнэр хүүхэд дээрээ ирэн хамт амьдарчээ. Энэ айлд ирсэн учир гэвэл нярайлаад удаагүй ээж, хүү хоёрын биеийг асуух, басхүү ахыг нь бичиг баримттай болгох зорилготой байв. Энэ үеэр нөхөр нь ажилгүй болсон гэдгээ хэлж, ажил сураглахыг захисан. Ийм нэгэн айлаар орсны дараа бид хорооныхоо байрыг зорьсон. Ийнхүү явахдаа нийгмийн ажилтан И.Оюунсувд сүүлийн үед ажилгүйдэл, архидалт ихэссэн гэдгийг онцолсон.

Тэр дундаа гэр бүлийн архидалт. Үүний улмаас гэр бүл салж, хүүхэд хүчирхийлэлд өртөн иргэд ажил хийх ч тэнхээгүй болж байгаа аж. Түүний ингэж хэлэх нь аргагүй биз. Бидний ордог хоёр айл хоёулаа архи, ажилгүйдлын асуудалтай байсан. Мөн нэг айлынх нь хоёр хүн хоёулаа халамцуухан биднийг угтсаныг нуух юун.

Хороонд сэтгэлзүйч байх шаардлага бий болсон

Хоёрхон айлаар ороход ийм байлаа. Орсон айл бүр асуудалтай. Тэр болгоныг шийдвэрлэхийн төлөө явах нь түүний ажилдаа баримталдаг зарчим. Өчүүхэн асуудлыг ч орхилгүй нэг ч болтугай хүнд тусалж байвал түүний ажлын утга учир оршдог байна. 16 жилийн өмнө их сургуулиа нийгэм судлаач, багш мэргэжлээр төгсч, ажил амьдралын гараагаа сургуулийн нийгмийн ажилтнаас эхэлсэн хэмээн ярих нүүр дүүрэн инээмсэглэсэн энэ эмэгтэйн амьдралын салшгүй нэгэн хэсэг нь мэргэжил нь болсон байна. Өдөр бүр уулзах иргэд, өдөр бүр гарч ирэх асуудлуудгүйгээр түүний амьдралыг төсөөлөхийн аргагүй. Орой унтахдаа маргаашийн ажлаа төлөвлөж, өглөө автобусандаа суугаад л ажлаа дахин төлөвлөж гарна.

Түүний ажлын олон жилийн туршлагаас харахад, хороонд сэтгэлзүйч байх шаардлага бий болсон гэнэ. Мөн зарим хорооны нийгмийн ажилчид өрөөгүй байдаг нь сэтгэлийг нь эмзэглүүлдэг аж. Тусдаа өрөөгүйгээс болж зарим иргэд нийгмийн ажилтантай нээлттэй харилцаж, учир шалтгаанаа хэлдэггүй байна. Нээлттэй байя гэсэн ч түмэн хүний нүдэн дээр л амьдралаа тоочих болдог. Үүнээс болж олон иргэд нийгмийн ажилчинд хандалгүй өнгөрөх нь бий. Энэ мэтчилэн олон асуудал байгааг бидэнтэй хуваалцсан.

Нийслэлийг бараадсан иргэд бичиг баримт ч үгүй, уулын мухарт хашаа ч байхгүй гэрт хэрхэн амьдарч, төрийн үйлчилгээг хэрхэн авч байгааг энэ удаагийн сурвалжлагаар хөндлөө. Жавар тачигнасан өвлийн эхэн сар гарчихаад байхад гэрийнхээ гадаа түлээгүй, олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, уранхай цоорхой хувцастай эр, ажилгүй залуус, архичин ааваасаа болж хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд зөвхөн Сүхбаатарын талбайд хүн амьдардаггүй гэдгийг илтгэн байна.

Эдгээр иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй нийгмийн ажилчид “сэтгэлийнхээ дуудлага”-ын хүчинд өөрөөсөө мөнгө гаргаж утсаар ярьж, зарим нэг ажлыг зохицуулж байв. Сардаа ногддог нэг боодол бичгийн цаасан дээр Хорооны дарга, хэсгийн байцаагч, нийгмийн ажилтнууд ажлаа явуулж байна. Нэг хүүхдийн кэйс дээр маягт үүсгэхэд л 10-15 хуудас бичгийн цаас хэрэг болдог. Эндээс нэг боодол бичгийн цаасыг хүргэх гэж яаж хичээдэг нь ойлгомжтой. Ийм л тарчигхан төсвөөр нийгмийн ажилчид иргэдийн төлөө нойр хоолгүй ажиллаж байна. Эцэст нь хэлэхэд салбарын сайд, эрхэм гишүүд анхан шатны байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хотын захад амьдардаг нэг л айлаар орж үз.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цагдан хорих байрнаас оргосон зайлсан этгээдийг баривчиллаа
"Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Х.Нямбаатар:Хуушуурын зөвшөөрөл зарж байвал тэр хүмүүсийг АТГ-т шалгуул
Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг нээлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Наадам
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
  • •Ярилцлага
  • •Намууд
ХУРААХ
Гитлерын эхнэрийн дотоожыг...
Үндэсний урлагийн их театраа...

"Нөгөө" амьдралын нэг өдөр

Батзаяа 2016-11-09

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цагдан хорих байрнаас оргосон зайлсан этгээдийг баривчиллаа
"Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Х.Нямбаатар:Хуушуурын зөвшөөрөл зарж байвал тэр хүмүүсийг АТГ-т шалгуул
Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг нээлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

2 цагийн өмнө өмнө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

2 цагийн өмнө өмнө

Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2 цагийн өмнө өмнө

Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2 цагийн өмнө өмнө

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ

2 цагийн өмнө өмнө

Цагдан хорих байрнаас оргосон зайлсан этгээдийг баривчиллаа

2 цагийн өмнө өмнө

"Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

5 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар:Хуушуурын зөвшөөрөл зарж байвал тэр хүмүүсийг АТГ-т шалгуул

5 цагийн өмнө өмнө

Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг нээлээ

5 цагийн өмнө өмнө

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтсан бүлэг этгээдийг баривчиллаа

5 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэл 40.6 хувийн хэрэгжилттэй байгаа

7 цагийн өмнө өмнө

“Жи Эс Би Актив ТЗК” ХХК ХБҮЦ-ны эхний купоны төлбөрийг амжилттай төллөө

7 цагийн өмнө өмнө

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

7 цагийн өмнө өмнө

“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

7 цагийн өмнө өмнө

Нарүхито болон Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

7 цагийн өмнө өмнө

Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

7 цагийн өмнө өмнө

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

7 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: АТГ дээр бариад байгаа нь улс төрийн шалтгаантай гэж үзэж байна

7 цагийн өмнө өмнө

Ажлын хэсэг болон байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд

7 цагийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.07.07/

7 цагийн өмнө өмнө

Цагдан хорих байрнаас оргосон этгээдийг эрэн хайж байна

8 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Дуу цахилгаантай аадар бороо орно

2025-07-04 өмнө

“Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна”

2025-07-04 өмнө

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

2025-07-04 өмнө

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

2025-07-04 өмнө

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцээч

2025-07-04 өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр

2025-07-04 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2025-07-03 өмнө

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

САНАЛ БОЛГОХ
2025-07-03 өмнө

Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ оршин суугчдын саналыг авах нь зүйтэй

2025-07-02 өмнө

ТЭЦ-5 төслийн түншлэгчийг сонгох шалгаруулалтад дотоод, гадаадын 8 ААН оролцлоо

2025-07-03 өмнө

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

2025-07-03 өмнө

“Ганц очноос ноцсон аюул”

2025-07-02 өмнө

100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

2025-07-02 өмнө

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

2025-07-03 өмнө

У.Өнөрцэцэг: “Саруул” захын хойно гарааш буулгаж, тохижуулж байна

2025-07-03 өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа

2025-06-30 өмнө

Задгай төсөв, зангидсан эрсдлээр угтуулсан Г.Занданшатар ба Засаг

2025-07-03 өмнө

Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хааж, шинэчилнэ

2025-07-02 өмнө

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

2025-06-30 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

2025-06-30 өмнө

"ДЦС-4"-Наадамчдын замыг Эрчим хүчний гудамжтай холбосон замыг хааж, шинэчилнэ

2025-06-30 өмнө

Зайсангийн гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөө өглөө 7 цагт нээлээ

2025-07-03 өмнө

Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн асуудлаар Албан даалгавар гарлаа

2025-07-03 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.07.03/

2025-07-01 өмнө

Ахмадууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж болох АМРАЛТ, СУВИЛЛУУД

2025-06-30 өмнө

Өдөртөө 24-26 хэм дулаан байна

2025-07-02 өмнө

Тамирчид болон дасгалжуулагчид цол, медаль хүртээлээ

2025-07-03 өмнө

Үс засуулвал нас уртасна

2025-07-02 өмнө

Боловсролын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2025-06-30 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2025-07-03 өмнө

Өдөртөө 23-25 хэм дулаан байна

2025-07-01 өмнө

“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа

2025-07-01 өмнө

Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ

2025-06-30 өмнө

Даншиг наадамд түрүүлж шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа

2025-07-02 өмнө

МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг онцоллоо

2025-07-01 өмнө

АН-ынхан “.Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

2025-07-02 өмнө

Ерөнхий сайд суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа

2025-07-04 өмнө

“Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна”

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах