• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“...Оюун-Эрдэнийг огцруулах” акцын ард...

Эхлээд, энэ цагийн улстөрчдөд эмгэнэл илэрхийлье. Учир нь, стратегийн орд дээр гадна, дотнын компанитай хамтрахад Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт байх учиртай. Гэсэн ч манай улстөрчид “айл”-ын талын ашиг сонирхлын төлөө өөрийнхөө өчүүхэн эрх ашгийг хангаад л үйлчлэх нь элбэг. Харамсалтай нь, ийм улстөрчийн тоо нэмэгдсээр, бас ичиж зовохоо болиод байна. 

Ер нь бол, стратегийн орд газруудтай холбоотой асуудал дээр Монголын улс төрд эв эвдрэлцдэг гэсэн үг. Тийм түүхтэй. УИХ, Засгийн газар, улс төрийн намууд, тэр байтугай Аюулгүйн зөвлөл дээр ч орд тойрсон хэрүүл, маргаан гарсаар ирсэн. Ганц жишээ сөхье. Одоогоос 15 жилийн өмнө, 2010 оны арваннэгдүгээр сарын 19-нд АН-ын ҮЗХ-ны хурал болжээ. Тэр хурал дээр Сангийн сайд С.Баярцогт УИХ-ын гишүүн Н.Батбаяр хоёр Оюу толгойн асуудлаар маргалдсан байдаг. Н.Батбаяр “…Амьдрал дээр Оюу толгойн 34 хувь Монголын талд ногдоно гэдэг худлаа. С.Баярцогт худлаа ярьдгаараа алдартай хүн. Оюу толгойн зөвхөн энгийн хувьцааны 34 хувь л Монголын талд ногдоно. Давуу эрхтэй хувьцаа манайд хамаагүй. Энгийн хувьцааны 34 хувь гэж үзвэл Монголд Оюу толгойн 6.8 хувь л хамаатай. Өрмийг нь хүнд хамуулаад хусман дээр зодолдохоо больё” гэжээ. Тэгэхэд нь Сангийн сайд С.Баярцогт индэр рүү гарч “…Энэ асуудлаар дахиж индэрт гарахгүй. Энд хэн худлаа ярьдаг вэ гэдгийг хэлэх гэж байгаа юм. Намайг Япон руу явчихсан байхад, миний хажууд суудаг Н.Батбаяр гишүүн “…Энэ гэрээг унагамаар байна, С.Баярцогт хятадуудад өгөх гэж байгаа юм” гэж бүх хүнд ярьсан. Харин надад хэлсэн хүнийг одоо би шууд нэр зааж хэлье. Энэ бүхнийг надад Х.Баттулга сайд хэлсэн” гэжээ. Энэ маргаан юу гэсэн утгатай болохыг улстөрчид, эдийн засагчид маш сайн мэднэ.

Тэгвэл, өнөөдөр стратегийн орд тойрсон ашиг сонирхлоор дээрх мэт шиг соёлтойгоор зөрчилдөхөө больжээ. Илүү хүнд, хэрцгий болсон байна.

Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболт гэж манай улс анх 1955 онд Хятадтай ярьсан төсөл байдаг. Тэр жилийн хэлэлцээр бий. Үүнийг хөндөхгүй байсаар 20-иод жилийн өмнөөс хөдөлгөх гэж оролдсон. Гэвч манай улс төрийг атгасан бизнесийн бүлэглэл “…Бид авахгүй бол хэн ч авахгүй” гээд хөндлөн хэвтчихсэн. Тодруулбал, “М Си Эс” буюу “Энержи ресурс” компани энэ төслөөр дамжуулж Тавантолгойг аваад IPO хийх гэж байсан. Тэгсэн бол Оюу толгой шиг гадаадад бүртгэлтэй компани болж, орлого, зарлага нь мэдэгдэхгүй, манайд падлийгүй болох байсан. Мөн Тавантолгойг өөрийн болгох гэж улс төрд асар их мөнгө зарсан. Хамтрахаар ярьж байсан “Чайна энержи”-ийн талд “...Бид Монголын улс төрийг бүрэн хянаж байгаа” гэж ойлгуулсаар ирсэн.

Гэтэл гайтай Л.Оюун-Эрдэнэ 2021 онд Ерөнхий сайд болоод, удалгүй 2022 оноос Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын төслийг хөдөлгөөнд оруулсан. Хятадын Засгийн газартай яриа хэлэлцээ хийж 2024 оны сүүлчээр ажил хэрэг болоод, сая бүтээн байгуулалт нь эхэллээ. “…Хоёр боомт 22 сарын дараа төмөр замаар холбогдоно” гэв. Энэ төмөр зам холбогдчихвол манай улс экспортоороо бусад улс орнуудаас илүү бололцоотой болно. Тийм учраас энэ “салбар” дээр нэг чигтэй Орос, Индонез, Австрали ч бүгд эсрэг байсан. Дор хаяад л хилийн цаадтайх Баяннуурын орон нутгийн компаниудын жижиглэнгийн тээвэр ч цаашдаа хүндэрнэ. Энэ утгаараа, Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын төсөл дотоод, гадаадын ашиг сонирхлыг хөндөж, уур унтууг хүргэсэн.

Сүүлийн гурван үйл явдлын давхцал Хятадын талд “...Наад Л.Оюун-Эрдэнийн чинь Засгийн газар тогтворгүй” гэдгийг л ойлгуулах гэсэн акц шүү дээ. Энэ тухайд тэр өөрөө ч сая хэлсэн байна билээ. Тэрээр “...Саяхан Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой, 20 гаруй жил гацсан хил дамнасан төмөр замын төсөл нээлтээ хийсэн.  Үүнийг хүмүүс бараг анзаарсангүй өнгөрлөө.  Хүмүүс нийгэмд болж байгаа үймээнд анхаарах шиг боллоо.  Бид хаана хаанаа хэрсүү байх цаг үе иржээ.  Ийм байдлаар төслүүд гацдаг, ийм байдлаар эрх ашгуудын эрэмбэ алдагддаг.  Гашуунсухайттай холбоотой асуудал дээр ингэх нь аргагүй.  Би ойлгож байгаа.  Тавантолгойн 51 хувийг нь Монголын компани, 49 хувийг “Шеньхуа” компани авахаар хэлцэл хийсэн.  Ийм гэрээ байсан. 10 жилийн өмнөх гэрээ шүү дээ. Энэ гэрээний талаар Шанхайд очиж уулзаад “…Заавал дундын компани байх шаардлагагүй.  Хоёр Засгийн газар хоорондоо тохиръё” гэсэн. “…Төрийн өмчийн хоёр компани хоорондоо гэрээ хийг” гэсэн. Та бүхэн санаж байгаа бол Шанхайд болсон уулзалтын орой улсын төсөв хоёрдугаар хэлэлцүүлгээс задарсан. Төсвийн хэлэлцүүлэг дээр ямар ямар хүмүүс ямар байдалтай, ямар байр суурь илэрхийлж байсан бэ гэдгийг та бүхэн эргээд бодоорой.  Ингээд энэ асуудал яригдаж байгаад хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбинд очиж гэрээнд гарын үсэг зурсан. Тэр өдөр бас нэг харамсалтай хэрэг яг давхацсан. Угаартаж гэр бүлээрээ нас барсан хэрэг гарсан. Энэ асуудал дээр ирээд төвлөрсөн. Гэтэл 10-аад хоногийг өмнө гарсан байсан хэрэг. Харбины уулзалтаас нэг хоногийн өмнө гаргаж ирсэн.  Энэ бүхэн яалт ч үгүй анхаарал хандуулах ёстой чухал асуудал. Өнөөдрийн гаргаж ирсэн надтай холбоотой асуудалд нийгэм анхаарал хандуулах ёстой. Би үүнийг ойлгож байна. Гэхдээ энэ асуудал тавдугаар сарын 14 буюу Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн нээлтийн өдөртэй давхацлаа. Тиймээс олон нийтэд илүү хэрсүү байгаач ээ гэж хэлмээр байна” гэсэн юм.

Үнэхээр ч, түүний энэ “таамаг” үнэн байх магадлал маш өндөр байна. Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэж байгаа арга, ажиллагаа нь урьдаас сайтар бэлдсэн, тавилттай, дээрээс нь маш их хөрөнгө, хүч ажиллаж буй нь илэрхий л байна. Хамгийн гол нь, энэ үйл ажиллагааг “хамгаалалттай халдлага” гэж болно. Хэнийг ч ямар ч үгээр гүтгэж доромжлох, хэлмэгдүүлэхдээ айхгүй байна. Өөрөөр хэлбэл, өндөр хамгаалалттай халдлага, ихээхэн хэмжээний дэмжлэгтэй дайралт явж байна л даа.

Нөгөөтэйгүүр, ордынхонд ингэж бужигнуулах боломжийг Ордныхон олгож байна. Учир шалтгааныг нь улстөрчид, тэр дундаа УИХ, Засгийн газрын гишүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа юм. Гэвч, тэд бодит үнэнийг хэлээд “...Ордын эзэн тэр ээ, улс төрийн дэмжлэг үзүүлж байгаа хэн ээ, боль оо та нар” гээд зогсохын оронд нэлээд нь сэтгүүлчдийн асуултад хариулахдаа олон нийтэд таалагдахуйц жижүүрийн үг хаяад зугтацгаав. Түүнээс дор үйлдэл нь, “...Дараагийн Ерөнхий сайдын сунгаа”-нд хүртэл нэрээ явуулаад үзэх юм. Ямар толгойгоороо сэтгэхээр тэгдэг юм бол доо, бүү мэд. Өнөөдөр дуусна. Өглөө болно. Маргааштай золгоно. Үнэнтэй нүүр тулна. Уулзана.

Үүнээс гадна, тэрээр “…Нэгэнт ийм асуудал гарсан учраас миний хувьд бүх орлогоо хуулийн дагуу шалгуулна.  Үүнийг олон нийтэд нээлттэй танилцуулахыг хуулийн байгууллагуудаас хүснэ.  Өнөөдөр олон нийт энэ асуудлыг гаргаж тавьж шахаж шаардаж байгаа шигээ хууль бус орлогоо хураалгадаг болох энэ хуулийг батлахыг шаардах хэрэгтэй. Ингэснээр хууль эрх зүйн хувьд Сингапуртай нэлээд төстэй болно. Хүн бүхэн хуулийн дагуу орлого олох нь нээлттэй.  Хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй.  Гэхдээ нэгэнтээ тангараг өргөөд төрд ажиллаж байгаа хүмүүсийн орлого хэрэглээ бүх зүйл бүртгэгдээд тэр нь нотлогддог байх хэрэгтэй.  Үүнийг “…Хөрөнгө хураах хууль нийгэмчлэх гэж байна” гэдэг зүйл яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Энэ чиглэлд хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох гэж байгаа асуудал.  Тэгэхээр би иргэддээ уриалж байна. Миний хувьд орлогоо нотолж чадахгүй асуудал байвал хариуцлага хүлээхэд бэлэн байна. Энэ хуулийг батлахад дэмжлэг үзүүлээч, би манлайлъя.  Бусад улстөрч, төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон хашиж байсан хүмүүс орлогоо нотлоод энэ асуудал дээр хамтдаа нийгмээрээ дахиад нэг алхъя.  ХАОАТ болон бүртгэлтэй холбоотой асуудлуудаа хамтдаа бүгдээрээ цэгцлээд явъя” гэв. Л.Оюун-Эрдэнэ хүүтэй нь холбоотой асуудал босож ирснийг дагуулаад Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах агуулгатай хуулийг батлуулахаар болж байх шиг байна.

Тэр бас “…Эцэст нь хоёр зүйлийг хэлье. Надтай холбоотой асуудал үүссэнд ард түмнээсээ уучлалт хүсч байна. Хэрэв орлогоо нотолж чадаагүй, хууль бус сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр асуудал үүсч, нотлогдвол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Олон жилийн туршид надад энэ байтугай цохилт ирэх болов уу гэдэгт би үргэлж бэлэн амьдарч байгаа. Харин одоо явж байгаа Баялгийн сангийн тухай хууль, улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрх зүйн орчныг энэ асуудалтай зориуд холбож, ашиглах гэж байгаа “ялаа”-нууд бий. Энэ ялаануудад хандаж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг, үзэл санааг, тэмцлийг бөхөөж чадахгүй.  Битгий горьд.  Би өөрийн хийж байгаа асуудалдаа хатуу итгэл үнэмшилтэй явна” гэлээ. “Ялаа”-гаараа дуудуулсан орд эзэмшигчид хийгээд нэр бүхий улстөрчид далдуур дургүйцлээ илэрхийлж, эсэргүүцлээ идэвхжүүлэв. Харин ил үгтэйгээрээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “…Би Л.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ сүйт бүсгүйдээ бэлэглэсэн цүнх, бөгжний мөнгийг эзэмшил бүхий компанийхаа ашиг орлогоор төлөх боломжтой гэж мэддэгийн хувьд үнэнг хэлсэндээ олонд адлуулсан. Өнөөдөр бизнестэй байна гэдэг бол ардчилал, бизнесийн эрх чөлөөг нээсэн 1988 оны “Цаг үе залуучууд” С.Баяр, С.Зориг, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам, Баабар /Б.Батбаяр/ гэх мэт олны түүчээлсэн хувьсгалын буян. Гэтэл Ерөнхий сайд маань халамж үйлдэлтэй баялгийн сангийн нэрээр хүч түрэн бизнесийг дээрэмдэхийг эсэргүүцсэн мань мэтийг “ялаа” гэж коммунист адлал бүхий үг шидэх гэж. Баасан дээр суудаг жинхэнэ ялаа бол намчид шдээ! Өнөөдөр авлигалтай тэмцэнэ гэдэг бол МАН-тайгаа тэмцэнэ гэсэн үг” гэсэн олон талтай үг шидэв.

Ер нь бол, Ордынхон дэмжиж, Ордныхон дэвсэн “...Оюун-Эрдэнийг огцруулах” акцын ард ийм л үйл явдлууд өрнөж байна.

Өөрөөр хэлбэл, “...Л.Оюун-Эрдэнийг ухах том хэрэг, ордоо ухуулах бүр том хэрэг” гэдгийг л бүгдээрээ ойлгох хэрэгтэй юм байна. Тэгээд ч Л.Оюун-Эрдэнийг улс төрд гарч ирж байхад Монголын улс төр ямар байсан билээ дээ. Өөрийн тархитай улстөрч маш цөөхөн. Дийлэнх нь гадаадаас, эсхүл банк, компанийн захирлуудаас чиглэл авдаг. Монголыг юутай хүүтэй нь мэддэг хэдхэн хүнтэй л болчихсон байсан. Хамгийн гол нь 70 жил ярьсан Гашуунсухайтын төмөр замыг хэн холбож байгаа юм бэ. 60 жил дуншсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хэн хөдөлгөж байна вэ. Хэн нь юу хийгээд явдгийг залуу үе, улс төрөөс хол иргэд мэдэх цаг ирсэн юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 93 (7590)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?
АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!
“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Засгийн газар
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Хөлбөмбөг
  • •Намууд
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Ярилцлага
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Л.Оюун-Эрдэнэ: Хууль бус...
Оклахома Сити Тандер хожиж,...

“...Оюун-Эрдэнийг огцруулах” акцын ард...

ГАРЬД 2025-05-19

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?
АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!
“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (26-03-20)

5 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана

7 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

7 цагийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй

8 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

9 цагийн өмнө өмнө

Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

9 цагийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

12 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "MOUZ"-ыг хожлоо

12 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

12 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

12 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

12 цагийн өмнө өмнө

Хаврын хугас дунд, Модон хохимой өдөр

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

1 өдрийн өмнө өмнө

Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулна

1 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

1 өдрийн өмнө өмнө

Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-03-13 өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

2026-03-14 өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2026-03-13 өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

2026-03-13 өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

2026-03-13 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

2026-03-13 өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13 өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-03-14 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-03-13 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-03-15 өмнө

"Төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш"

2026-03-14 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-03-16 өмнө

Ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

2026-03-13 өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

2026-03-16 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-03-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-03-13 өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

2026-03-13 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

2026-03-13 өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

2026-03-16 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-03-16 өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

2026-03-16 өмнө

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

2026-03-16 өмнө

“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

2026-03-16 өмнө

У.Хүрэлсүх:Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

2026-03-16 өмнө

Хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

2026-03-15 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-03-15 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-03-14 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-03-13 өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-16 өмнө

Н.Учрал: УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах