• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 10 орчим хуулийн төсөл боловсруулсан ч  батлагдаж чадаагүй юм. Нөгөө талдаа хэвлэл мэдээллийн салбарт шинэ чиг хандлагууд бий болж, техник технологи давамгайлсан цахим, дата сэтгүүл зүй хөгжиж байгаа нь хууль, эрх зүйн шинэ зохицуулалт хийх шаардлага бий болж байна. Тиймээс өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газраас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг парламентад өргөн барьсан билээ. Улмаар хуулийн төслийг энэ хаврын чуулганы хугацаанд хэлэлцэн батлахаар яригдаж байна.  “Зууны мэдээ” сонин дөрөвдүгээр сарын “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд 25 экспертийн байр суурийг хүргэж байна.

Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулсан

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Шинэчилсэн найруулгын төсөлд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд тусгасан үндсэн үзэл баримтлалыг тусгахын зэрэгцээ хэд хэдэн зарчмын шинжтэй асуудлыг тусгасан. Тухайлбал, хуулийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нэр томьёоны тайлбарыг олон улсын хандлага, дотоодын эрх зүйн тогтолцоо, салбарын шинжлэх ухаанд нийцүүлсэн.  Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын зорилго, төрлийг тодорхойлж, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх, олон ургалч үзлийг дэмжих зорилгоор түүний эзэмшлийн ил тод байдалтай холбоотой зохицуулалт тусгасан байгаа. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах зүйл заалт оруулсан байгаа.

Бүгдийг “Ноорог”-лох юм гэнэ!

Mining.mn Ерөнхий редактор Б.Пүрэв:

-Засгийн газар “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьчихаад байгаа. Засгийн газар эрх чөлөөний талд, тэр тусмаа хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талд дуугарах субъект биш.

Засаглал, захиргаадалтыг төлөөлдөг бөгөөд үргэлж олон нийтийн шүүмжлэл дор байдаг энэ субъект гэнэтхэн хэвлэлийн эрх чөлөөний төлөө идэвх, санаачилга гаргаад эхэлсэнд нь би хувьдаа эргэлзэж байгаа.

Уг нь солонгорсон парламент эсвэл нам бус субъект болох Ерөнхийлөгчийн институт өргөн барих нь зөв юм.

Яагаад Засгийн газарт итгэхгүй байна гэхээр хуулийн төслийг анхны хувилбараас эхлээд өргөн баригдсаныг нь хүртэл анхааралтай ажиглаж байна. Мөн хөндлөнгийн судалгаа, дүгнэлтүүд ч бий. Хуулийн төсөлд “эвгүй” заалтууд байгаа юм. Тухайлбал:

  1. Хэвлэлийн эрх чөлөөг төрөөс хангах баталгаа гэсэн заалт бий. Үндсэн хуулиар дархлагдсан хүний заяагдмал эрхийг төрөөс олгодог лиценз шиг ойлголт явж байна. Энэ бол хортой ойлголт. Угаасаа байгаа эрхийг төр өмчлөх гэж оролдож буй үйлдэл!
  2. Үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашиг, нууцыг дээдлэх зэрэг “зарчим”-ыг хуулийн төсөлд тусгажээ. Гэтэл Эрүүгийн хуулинд “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-т нийт 34 хэргийг агуулдаг байна. Дээр нь төрийн нууцтай холбоотой асуудлууд нэмэгдвэл хэн дуртайгаа “Ноорог”-лох, “Зариг”-дах боломжтой харагдаж байгаа юм. Мөн даган гарах хуулиудад өнөөх “зарчим”-ууд хэвлэлийн эрх чөлөөг боомилох үндэслэл, шалтаг болно!
  3. Төрийн бүх байгууллага, төрийн өмчит компаниуд хэвлэл мэдээлэлтэй гэрээ байгуулна. Холбогдох журмыг Засгийн газар батална гэсэн заалт бий. Энэ бол хуульчилсан хаалтын гэрээ. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар 18 телевизэд айл бүр хураамж төлдөг болгож давуу эрх олгоод, эргээд өнөөх телевизүүд төрөөс бэлтгэсэн нэвтрүүлгийг нэг командаар цацдаг болсон жишээг давтах гэж байна! Үнэндээ цаад сонирхол нь энэ гурав гэж харж байгаа. Засгийн газар бүгдийг хянах, бүгдийг худалдаж авахыг оролдож байна. Иймд Засгаас өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжихгүй.

1998 оны нэг хуудас хуультай харьцуулахад сайжирсан байна

iToim.mn” сайтын Ерөнхий эрхлэгч Э.Мөнхцэцэг:

-Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцсан. 1998 оны нэг хуудас хуультайгаа харьцуулахад, агуулга, мэргэжлийн нэр томьёо, хамрах хүрээ сайжирсан байна. Гэхдээ зарим нэршил, шинээр оруулж ирсэн зүйл заалт нь цаашдаа хэвлэн нийтлэх эрх чөлөөнд саад учруулах эрх зүйн үндэс ч болж мэдэх эргэлзээг төрүүлж байна. Тухайлбал, хуулийн төсөлд “ташаа мэдээлэл”, “илт худал мэдээлэл” гэдгийг тус бүрд нь өөр өөр агуулгаар тайлбарласан байна.

Мөн сэтгүүл зүйн үндсэн зарчим, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээнд хамаарах асуудлыг хуулийн төслийн тавдугаар зүйлд бүлэг болгон оруулсан нь нэг талаараа учир дутагдалтай юм. Тухайлбал, 5.1.3-д “Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг дээдлэх” гэсэн заасан байна. Энэ нь өөрөө сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын олж авсан мэдээлэл нь эрх баригчдад таалагдахгүй, эсвэл хэн нэгэн албан тушаалтны эрх ашгийг хөндвөл “Үндэсний аюулгүй байдлыг дээдлээгүй” гэж эсрэг үйлчлэх ч эрсдэл бий. Иймээс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд болгоомжтой хандах нь зүйтэй. Мөн энэ хуулийн төслийг дагаж гарах нэмэлт, өөрчлөлтүүд ч хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахыг үгүйсгэхгүй. 1998 оны хуульд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэж заасан нь өөрөө том хамгаалалт шүү дээ.

  Төр нууцаа хамгаалж чадаагүй бол хариуцлагаа төр өөрөө хариуцах хэрэгтэй

Хууль ба Ардчилал Төв”-ийн гүйцэтгэх захирал, олон улсын шинжээч Тоби Мендел:

- Засгийн газар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн барьсан нь эерэг бөгөөд эрүүл чиг хандлага юм. Тус хуулийн төсөл нь хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн болох нь илт байна. Харин хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулж сайжруулах шаардлагатай гэж үзэн тодорхой саналаа илэрхийлсэн. Хуулийн төслийн ихэнх заалтууд нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хамгаалалтыг бэхжүүлэх агуулгатай боловч зарим тохиолдолд хязгаарлалт тогтоосон шинжтэй байна. Үндсэн хуулийн шинжтэй хууль гэж ойлгох нь зүйтэй гэж үзэж хамгаалалтыг хэрхэн бэхжүүлэх болоод тусгагдаагүй асуудлуудыг хөндсөн хоёр хэсгийн 46 зүйл заалт бүхий санал зөвлөмжийг өгч буйгаа албан ёсоор илэрхийлээд байна. Тухайлбал, сошиал медиа болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь цар хүрээ болон гүйцэтгэх үүргийнхээ хувьд өөр статустай тул Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиар нэгтгэн зохицуулах боломжгүй. Олон нийтийн эв санааны нэгдлийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүлээх үүрэг биш тул Хэвлэлийн эрх чөлөөний хуульд тусгах шаардлагагүй.  Төрийн болон албаны нууцын хэт өргөн хүрээг хумих шаардлагатай. Арилжааны телевизүүд эх сурвалжаа нууцлах эрхийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулах шаардлагатай.  Төрийн нууцад хамаарах мэдээллийг олж авсан тохиолдолд хариуцлагыг хэвлэл мэдээллийн редакц болон сэтгүүлч биш төр буюу Засгийн газар өөрөө хариуцах хэрэгтэй.  Төрийн нууц мэдээлэл олж авсан аливаа тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлчийг хамгаалсан зохицуулалт зайлшгүй шаардлагатай.

Хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн орчныг цогцоор нь сайжруулах нь чухал байна

Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв”-ийн тэргүүн Б.Дуламхорлоо:

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлахаар оруулж ирсэн нь сайшаалтай ч өргөн барьсан байгаа хуулийн төсөлд үндэслээд харахад хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн нөхцөл сайжрахаар харагдахгүй байна. Хуулийн төсөл дээр өнгөц харахад сайшаалтай мэт зохицуулалтууд орсон байгаа ч дутуу тооцоолсон зүйлс байна. Тухайлбал, нууц эх сурвалж хамгаалах эрхийг баталгаажуулж өгсөн мэт харагдаж байгаа ч үнэндээ энэ зохицуулалтын хүрээнд эх сурвалжийн хамгаалалтыг маш хязгаарлагдмал хүрээнд тогтоосон. Цаашлаад бусад хуулиар сэтгүүлчдэд тулгаж байгаа хязгаарлалтуудыг дорвитой шийдвэрлэх арга хэмжээ аваагүй. Тухайлбал, мэдээлэл олж авах, мэдээлэл эрэн хайх өнөөгийн нөхцөл байдал энэ хууль батлагдсан ч өөрчлөгдөхөөргүй байна. Бусад хуулиар, тухайлбал, Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах үр дагавартай ашиглагдах нөхцөл байдал огт өөрчлөгдөхгүй. 1998 оны хууль батлагдсанаас хойш сүүлийн 27 жилийн хугацаанд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх хэд хэдэн удаагийн оролдлого бүтээгүй нь энэ хуулийг шинэчлэх нь хэр хэцүүг харуулж байна. Тэр ч утгаараа бид энэ удаад зөвхөн нэг хуулийн хэмжээнд биш, хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн орчныг цогцоор нь сайжруулах, одоо нэгэнт бидний амьдралын нэг хэсэг болсон технологийн нөлөөтэйгөөр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах, эрэн хайх ажиллагаа хэрхэн өөрчлөгдөж байгааг судалж, ирээдүйд гарч болох болзошгүй эрсдэлүүдээс хамгаалалт болж чадах хэмжээнд хуулийн төслийг томьёолж, дагах хуулиудыг цогцоор нь харах шаардлагатай байна.

Санхүүгийн тайлангаа ил тод мэдээлнэ гэдэг нь өрсөлдөх боломжийг боомилж байгаа хэлбэр

Үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны дарга Г.ЦОЛМОН:

-УИХ-д өргөн барих гээд байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг сэтгүүл зүйн үйл ажиллагааг дэмжсэн хууль гэхэд үнэхээр харамсалтай. Тухайлбал, энэ төсөлд Монголын түүхийн баримт болж үлдэх өдөр тутмын сонинтой холбоотой нэг ч заалт байхгүй. Аливаа хууль тухайн салбарын бодлогыг зохицуулах гэхээсээ илүүтэй хөгжлийн бодлогыг баталгаатай хангахад чиглэдэг. Тэгвэл Засгийн газраас өргөн бариад байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд сэтгүүл зүйн салбарын хөгжлийн бодлогыг баталгаажуулсан зүйл заалт бараг л алга. Ганц дэмжүүштэй заалт оруулсан нь эх сурвалжаа нууцлах эрхийг баталгаажуулахтай холбоотой. Гэхдээ шүүхийн шийдвэрээр нууцлах эрхийг хязгаарлана гэж нэмж тусгаж буй нь нэгдэн орсон НҮБ-ын конвенц зэргээс ухарч байгаа хэлбэр. Тодруулбал, төслийн 14.2-т “Тухайн мэдээллийн нууц эх сурвалжийг өөр арга замаар олж мэдэх боломжгүй бөгөөд үндэсний аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэндэд бодит хохирол учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй нь шүүхээр тогтоогдсон нөхцөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эх сурвалжаа нууцлах эрхийг тус шүүхийн шийдвэрээр хязгаарлаж болно” гэсэн нь сэтгүүлч та “эх сурвалжаа нууцална” гэсэн “гоё” үгийг нууц эх сурвалждаа хэлээд мэдээлэл авсан нь түүнийг хамгаалах боломжийг үгүй хийж байгаа юм.

“Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулиа хөндөлгүй салбарын зохицуулалтын хуулиудыг тусад нь баталбал сайн сан

Сэтгүүл зүйн ухааны доктор Б.Галаарид:

-Хуулийн төсөлтэй танилцаагүй болохоор тодорхой хариулж чадахгүй байна. 2008 оны “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль бол хэвлэн мэдээлэх эрх чөлөөг баталгаажуулсан сайн хууль. Түүнд ямар нэгэн өөрчлөлт оруулж, хөндөлгүй хэвээр нь үлдээгээд салбарын зохицуулалтын хуулиудыг тусад нь баталбал сайн сан. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай ерөнхий хуулиас гадна бусад олон асуудлыг тусгасан багц хууль байж гэмээнэ амьдралд нийцнэ дээ. Ер нь онолын хувьд Хэвлэлийн нийгмийн хариуцлагын онолыг гол болгосон хууль эрх зүйн  зохицуулалт хийж байж л энэ салбарт профессионализм, ёс зүй, хариуцлагыг эргүүлж бий болгоно. Нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг хэвлэл мэдээллийн салбар эрхээрээ айлгадаг, үүргээ умартдаг, нэгдсэн бодлого чиглэлгүй “атаршсан” салбар байж болохгүй.

Хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага тодорхойгүй байна

Архангай медиа группийн захирал О.Амарзаяа:

-Төрийн байгууллага, төрийн болон төрийн оролцоотой аж ахуйн нэгж дэргэдээ хэвлэл мэдээллийн байгууллагатай байхыг хориглоно гэсэн заалтыг хэрхэн ойлгож хэрэглэхийг тодорхой тайлбарлах нь зүйтэй. Учир нь өнөөгийн нөхцөлд УИХ, Засгийн газар, яам, агентлаг, аймгийн ИТХ, ЗДТГ зэрэг төрийн бүх шатны байгууллага хэвлэл мэдээллийн албанаас эхлээд хэвлэлийн төлөөлөгч гэх нэр томьёог илтэд түгээн хэрэглэж, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх нь газар авсаар байна. Хэдийгээр энэ нөхцөл байдлыг хуулиар хориглолоо ч далд хэлбэрээр үргэлжлэх боломжтой тул хуулийн энэ заалтыг маш тодорхой зүйлчилж, тайлбарлах нь зүйтэй.  Хоёрдугаарт, Төр дэргэдээ олон улсад Монгол Улсыг сурталчлах зорилготой хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа эрхэлж болно гэдэг заалт ойлгомжгүй байгаа юм.  Гуравдугаарт, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй байхыг тусгасан заалтад үйл ажиллагааг салбарын өөрийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулна, төр оролцохгүй…гэсэн агуулгыг оруулах нь зүйтэй. Тодруулбал, үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхой тусгах хэрэгтэй. Монгол Улсад энэ байгууллага бий болж, 10 жил ажилласан учраас тодорхой хэмжээний туршлага, сургамж дээр тулгуурлан төлөвших, тогтворжих бүтэц, хэв маягаа олсон гэж үзэж байна. Иймд тэдний саналыг олон улсын туршлагатай уялдуулан судалж, хамгийн сайн хувилбараар хуульд оруулах нь зүйтэй. Дөрөвдүгээрт, энэхүү хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага тодорхойгүй байна. Зөрчлийн асуудлыг бусад хуулийн хүрээнд шийдэх агуулга байгаад анхаарал хандуулж, тухайн хуулиндаа л тусгаж өгвөл илүү цогц шийдэл болно гэж үзэж байна.

Практик хэрэгцээ шаардлага болон эрх чөлөөний баталгаа нь хүчтэй байх учиртай

Хуульч Б.Пүрэвсүрэн: 

-Өргөн барьсан төслийн тухайд ярилцаж болох хувилбар. Ямар ч хуулийн төслийг шүүмжилбэл алдаа дутагдалтай, засаж сайжруулах зүйл нэлээд гарах нь бий. Хамгийн чухал нь хүний эрх, олон улсын стандарт, зарчимд нийцүүлэх хэрэгтэй. Дараа нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэсэн практик хэрэгцээ шаардлага болон эрх чөлөөний баталгаа нь хүчтэй байх учиртай.  Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын нэр бүхий гишүүдээс боловсруулж байсан хуулийн төслүүдтэй танилцсан хүний хувьд хэлэхэд, энэ удаагийн төсөл хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг шийдэх гэж зорьсноороо өмнөх төслүүдээс онцлогтой. Бид хуулиа шинэчлэн батлах хэрэгтэй юу, гэвэл эргэлзэлгүйгээр “тийм” гэж хариулна. Учир нь, 1998 онд батлагдсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилт өнөөдөр 0 хувьтай буюу огт хэрэгжихгүй байна. Үүнийг хууль байхгүйтэй адилтган зүйрлэж хэлж болно гэсэн үг. Ямар ч байсан тодорхой хэмжээнд урагшлах хэрэгтэй биз дээ.Харин хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дагаж, нэмэлт өөрчлөлт орох зургаан хууль байгаа. Энэхүү зургаан хуулийн тухайд тун хангалтгүй буюу ямар ч тооцоо, судалгаа хийгдээгүй дутуу, дулимаг санагдсаныг нуух юун. Онцолбол, бид үндэсний эрх зүйн тогтолцоондоо хууль болгон баталж, зохицуулсан олон улсад байхгүй хэд хэдэн муу жишгийг өнгөрсөн хугацаанд тогтоожээ. Албаны нууцаа төрийн нууцтайгаа адилтган нэг хууль болгон баталсан.Төрийн нууцыг олж авсан иргэн, сэтгүүлч хэнбугай ч Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээж, шүүхээр шийдвэрлэгдэж буй асуудал. Төр дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхгүй гэж зохицуулсан атал МОНЦАМЭ-гийн асуудлыг хэрхэх нь тодорхойгүй 27 жил явж ирсэн. Өргөн нэвтрүүлгийн хуулиар “өргөн нэвтрүүлгийн 18 телевизэд” давуу эрх олгож, хуулийн дагуу хураамж нэртэй мөнгийг иргэдийн халааснаас “хулгайлдаг”. Эдгээр асуудлуудыг Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд болон бусад хуулиар нийцүүлэн зохицуулах шаардлага үүссэн байхад дагах хуулиудад нь огт тусгаагүй үлдээсэн байх жишээтэй.

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг зөвхөн сэтгүүлчдийн асуудал байхаа больсон

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр:

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай ярихаар хэдхэн сэтгүүлч нарын асуудал мэт ойлгодог байсан цаг үе алга болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Өргөн барьсан хуульд сайн ч саар ч заалт олон байна. Жишээлбэл,  ёс зүйн зарчмыг хуулиар зохицуулж болохгүй.  Шууд цензур болж үг хэлэх, үзэл бодол илэрхийлэхэд хаалт болох гэмтэй. Хоёрдугаарт,  Эрүүгийн хуулийн 13,14 дэх Худал мэдээлэл тараах заалтад нийцүүлж нэр томьёо тайлбарласан байна. Уг нь энэ хуульд нийцүүлж эрүүгийн хуулийг өөрчлөх байтал Эрүүгийн хуульд нийцүүлж тайлбар бичиж болохгүй. Энэ мэт анхаарах зүйл олон байгаа. Гэхдээ одоо хэвлэл мэдээлэлд зориулсан биш үг хэлэх үзэл бодол илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсан хууль байх тал дээр л илүү анхаарч тэр талаас нь бодож хуулийг гаргах нь зөв болов уу гэж харж байна. 1998 оны хууль бол муу хуул биш бөгөөд харин хуулийг хэрэгжүүлээгүй, хариуцлагагүй хандсан зүйл бол байгааг бас бодох ёстой.

Үндэсний аюулгүй байдал гэсэн шошго зүүгээд сэтгүүлчдийг шалгадаг, дарамталдаг байдлыг хуульчлах гэж байна

Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын тэргүүн, Graph.mn сайтын ерөнхий захирал Г.Энэбиш:

-Эрх чөлөө гэдэг бол заяагдмал, төрмөл зүйл. Энийг төрөөс эсвэл хэн нэг даргаас гуйж олж авдаг зүйл огт биш. Гэтэл хуулийн төсөл дээр “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг төрөөс хангах баталгаа” гэж бичсэн нь төрөөс эрх чөлөөг олгох гээд байгаа мэт уншигдаж байна. Энэ үгнээсээ эхлээд засах ёстой санагдсан.

Иймээс заавал хуульчлан хэвлэлийн эрх чөлөөг зохицуулах шаардлагатай эсэх нь ч эргэлзээтэй. Уг хуулийг дөрвөн ч удаа өөрчлөхөөр оролдож байсан. Одоо батлагдах эсэх нь бас л анхаарлын тэмдэгтэй байна. Гэхдээ хуулийн төслийн хэлэлцүүлэг зэрэгт оролцож тухай бүрт нь мэдээлэл сонсох байдлаар оролцоотой явж байгаа. Хуулийн төсөл дээр хоёр санал байна.

Нэгд, ковидоос хойш төр дэргэдээ хэвлэлийн мэдээллийн том бүтэц угсарч тасалсан яриа, бэлэн текст, рийл шиддэг байдал хэвийн мэт үзэгдэл боллоо. Сэтгүүлчид сайн асуулт чухал байдаг. Асууж чадахаа байвал хэвлэн нийтлэх үндсэн эрх хангагдахад хүнд, нийтийн мэдэх эрх ч бүдгэрнэ. Дуртай дуугаа захиалчхаад суугаад байж болохгүй шүү дээ. Дарга нараа вакумжуулж, хаалттай болгож байгаа хэвлэлийн төлөөлөгчид ч бодоосой гэж би хүсэж байна.

Мөн мэргэжлийн ажиллах хүч болсон туршлагатай сэтгүүлч, монтажчин, графикчдыг төрийн дэргэдэх хэвлэл мэдээллийн байгууллагууд мөнгөөр “зодоод” ажилд авчхаж байна. Энэ манай салбарын хүний нөөцөд тулгамдсан асуудал мөн.

Хоёрт, төрийн нууц задруулсан, ҮАБ гэсэн нэрийн дор мөрдөн мөшгөх, хорьж цагдсан тохиолдлууд гарсаар байна. Сүүлийн жишээ нь Ноорог-ийнхны хамаг тоног төхөөрөмжийг хураан авч, гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Гэтэл ингэж шошго зүүгээд сэтгүүлчдийг шалгадаг асуудлыг хуульчлах гэж байна. Тодруулбал, хуулийн төсөлд, хэрэгт мэргэжлийн үүрэгтэй оролцсон сэтгүүлчээс мэдүүлэг авахгүй байхаар тусгасан. Гоё сонсогдож байгаа ч дагалдах хууль дээр нь ҮАБ-ын гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт энэ заалт нь үйлчлэхгүй юм гэнэ. Үүнд нийт 34 гэмт хэрэг хамаардаг бөгөөд хамгийн хүнд санкцтай хэргүүд. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдлын асуудал гэж шошго зүүгээд л цагдаа, прокурорууд сэтгүүлчдийг шалгах, эх сурвалжаа задлахыг шаардах эрхтэй болчихно гэсэн үг.

Эрх чөлөөний баталгаа болсон хуулийн зохицуулалт хэрэгтэй

“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Ц.Мандхайхатан:

-Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх үндсэн эрх, эрх чөлөө хэвлэл мэдээллийн эрх чөлөөгөөр баталгааждаг боловч манай улсын үзүүлэлт тогтмол ухарч “хүнд нөхцөлтэй” ангилалд орж байгаа энэ үед “эрх чөлөөний баталгаа” болсон хуулийн зохицуулалт хэрэгтэй юм. Хэдий тийм боловч өргөн барьсан хуулийн төсөл нь хожим субьектив агуулгаар хяналт, цензур тогтооход ашиглагдах, шүүхийн шатанд хууль хэрэглээний ойлгомжгүй байдал бий болгож болзошгүй байна. ЮНЕСКО-гийн зүгээс ч 45 зүйлтэй хуулийн төсөлд 46 сайжруулах, нэмж тусгах саналыг хүргүүлэн, хуулийн хүчин чадлыг “органик хууль”-ийн хэмжээнд авч үзэхийг зөвлөсөн. Хамгийн анхаарал татаж буй асуудал бол төсөл нь бусад хууль болон эрүүгийн хуультай уялдаагүй, сэтгүүлчид 34 гаруй зүйлийн гэмт хэрэгт шалгагдах эрсдэлтэй байна. Мөн сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг хэлбэрийн төдий тодорхойлж, сэтгүүл зүйн үйл ажиллагааны баталгааг хангасан, төрийн оролцоог зохистой хязгаарлсан зохицуулалтууд төсөлд тусгаагүйг онцолж байна. Товчдоо хуулийн төсөл нь хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй. Бидний хэрэгжүүлсэн судалгаа, байр суурийн дэлгэрэнгүй www.nestmongolia.mn сайтаас танилцах боломжтой.

Муу хууль хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах бус хязгаарлах зүйл болно

МУБИС-ийн захирал доктор, профессор Ж.Батбаатар:

- Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хууль нь ерөнхийдөө боломжийн хувилбар болсон байна гэж харсан. Энэ хуулинд маш болгоомжтой хандах ёстой. Учир нь гэвэл үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, хүний эрх, эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний асуудал бол ардчилсан нийгэмд хүний язгуур, даяаршмал эрх байдаг. Нөгөө талаасаа маш эмзэг зүйл байдаг. Тиймээс зохицуулалт нь маш эмзэг байдаг. ААН, санхүүгийн харилцаа шиг нарийн хуулийн зохицуулалтууд хийх гэхээр энэ нь хязгаарлалт болж, нарийн зохицуулах боломж бага байдаг онцлогтой. 1998 оны хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль бол өөрийн үүргээ гүйцэтгэсэн боломжийн хууль юм. Хуулийн зохицуулалт хэрэгтэй байгаа гээд эдгээрийг зохицуулах гэж байгаа гээд хязгаарлалт руу оруулах вий. Хэвлэлийн эрх чөлөөг хуулиар хамгаалах ёстой байтал хязгаарлалт руу оруулах вий гэсэн болгоомжлол байна. Муу хууль хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах бус хязгаарлах зүйл болно. Энэ хуулинд хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны зарчмуудыг тусгасан байсан. Зарим зарчмууд нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах талтай. Үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх чөлөө гэх зэрэг эдгээртэй холбоотой зарчмууд нь бусад хууль тогтоомжоороо зохицуулагдаад явах ёстой. Үүнийг заавал хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль руу оруулах нь асуудалтай юм. Иймд тус хуулинд шүүмжлэлтэй хандах, болгоомжлох зүйлс олон байна”

Сайжруулах шаардлагатай зүйл заалт олон байна

Монголын Хэвлэлийн хүрээлэн”-гийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах:

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн одоогийн төсөлд олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн сайжруулах шаардлагатай зүйл заалт маш олон харагдсан. Хамгийн гол асуудал нь энэ хуулийг хязгаарлаж байгаа бусад хууль эрх зүйн зохицуулалтыг мөн олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн залруулахгүй бол, хэвлэлийн эрх чөлөө баталгаажих боломж хомс санагдаж байна. Түүнчлэн хуулийн төслийн үзэл баримтлалд зөрчилтэй зүйлс ажиглагдсан. Харамсалтай нь олон нийтийн болон салбарын хэлэлцүүлэг хуулийн төслийн зүйл заалт дээр төвлөрч, үзэл баримтлал нь анхаарлаас гадуур орхигдоод байна. Гэтэл үзэл баримтлалд, жишээлбэл, уг хуулийн төслийн хамрах хүрээн, зохицуулах харилцаа болон хууль баталснаар гарч болох үр дагаврын томьёолол өөр хоорондоо зөрчилдсөн шинжтэй харагдсан. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн баталгааг бий болгоё гэвэл хуулийн төслийг ч, төслийн үзэл баримтлалыг ч, чамбайруулах шаардлагатай байна.

Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах хууль болох вий гэсэн болгоомжлол байна

Өдөр тутмын сонинуудын холбооны тэргүүн Б.Нямдорж:

-1998 оноос хойш 27 жил хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөх шаардлагатай юу, үгүй юу гэдэг асуудал яригдах ёстой. Ер нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэхээсээ илүүтэйгээр сэтгүүлчийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа Эрүүгийн хуулийн 13, 14 дэх заалтад нэн тэргүүнд анхаарах ёстой гэж бодож байна. Хэвлэлийн эрх чөлөөг нарийвчлан хуульчлаад ирэхлээр заавал хуулийн эсрэг хэрэглээ гарч ирнэ.  Түүнийг хуульчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа.  Тэгэхлээр хэвлэл мэдээллийн  салбарынхан маань 1998 оны тунхаг маягийн хуулиараа яваад байж болно гэж ойлгож байна.  Хуулийн эсрэг хэрэглээгээр хэвлэн нийтлэх эрх чөлөө хязгаарлагдах уу, Үндсэн хуулиар олгогдсн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь энэ хуулиар хязгаарлагдах уу гэсэн болгоомжлол байна.

Хуулийн хүрээнд хэвлэлийн салбарт тулгамдаж буй асуудлыг харах нь зүйтэй

Зариг.мн сайтын Маркетингийн албаны дарга Н.Сарантуяа:

-Нэг талаас сэтгүүл зүйн зарчим нөгөө талд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтныг хамгаалах нарийн зүйл заалтыг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаснаар ухарч буй хэвлэлийн эрх чөлөөг урагшлуулж, сэтгүүл хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг хамгаалахад үүргээ гүйцэтгэнэ гэж харж байна. Монгол Улсын хувьд Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 180 орноос 109-д эрэмбэлэгдэж, 2023 оны үзүүлэлтээс 21 байр ухарсан, хэвлэлийн эрх чөлөө улам бүр хумигдаж байгаа орны тоонд багтаад байна. Тиймээс Монгол Улсын үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хангах, олон ургальч, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлж, хуулийн хүрээнд хэвлэлийн салбарт тулгамдаж буй асуудлыг харах нь зүйтэй юм.

Өөрийн зохицуулалтын эрх зүйн статусыг баталгаажуулах хандлага байгаа нь сайшаалтай

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа:

-Энэ хуулийн төсөл нь хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх, мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааг төлөвшүүлэх, хэвлэл мэдээллийн редакцуудыг бие даан хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Төсөлд хэрэгцээтэй чухал зохицуулалтууд оруулсан ч илүү сайжруулах шаардлага бий. Ялангуяа нэр томьёоны тайлбарууд, ажил мэргэжилтэй холбоотой тодорхойлолтуудад нухацтай хандаж хэлэлцэх нь зүйн хэрэг. 

Хуулийн төслөөс онцолбол, хэвлэл мэдээллийн салбарынхан ёс зүйн хариуцлагын механизмаа хараат бусаар бие даан зохицуулдаг өөрийн зохицуулалт (media self-regulation)-ын эрх зүйн статусыг баталгаажуулж, бодлогын түвшинд хүлээн зөвшөөрөх хандлага буй нь сайшаалтай. Үүнийг шинжээчид маш эерэг үзэгдэл хэмээн үнэлж, дэлхий нийтэд хэвлэлийн эрх чөлөөг дэмжих чухал бүрэлдэхүүн хэсэг хэмээн онцолж байгаа.

Төрөөс хэвлэл мэдээллийн агуулгад хяналт тогтоохгүй, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байхын баталгаа бол салбар өөрийн зохицуулалтаа өөрсдөө бие даан хийх бөгөөд хуулийн төслийн 14-р зүйлд ХМӨЗ-ийн байгууллага нь бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа бие даан шийдвэрлэнэ гэж зааж өгсөн нь сэтгүүл зүйн агуулгын зохицуулалтад төрөөс оролцохгүй гэсэн баталгаа юм.

Монголын сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчид 2015 онд Хэвлэл мэдээллийн зөвлөлийг нэгдэн нийлж байгуулж салбарын өөрийн зохицуулалтын туршлагаа хуримтлуулж ирсэн. Энэхүү туршлагадаа тулгуурлан ёс зүйн өөрийн зохицуулалтын тогтвортой хөгжлийг улам батжуулан хөгжүүлэх бүрэн боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 65 (7562)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”
Намын байранд дангаараа Засгийн газар байгуулахаар ярьж байсан ч УИХ-д Их эвслийн Засгийн газрыг танилцуулав
АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийслэл
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Намууд
  • •Эрүүл мэнд
  • •Ипотекийн зээл
  • •Уул уурхай
  • •Ярилцлага
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Засгийн газрын ээлжит хуралдаан...
Цахилгаан хязгаарлах газрууд...

Шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

Kuzmo 2025-04-09

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”
Намын байранд дангаараа Засгийн газар байгуулахаар ярьж байсан ч УИХ-д Их эвслийн Засгийн газрыг танилцуулав
АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ХӨСҮТ-д ажиллаж, улаанбурхан өвчний нөхцөл байдалтай танилцлаа

19 цагийн өмнө өмнө

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг өргөн барив

19 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна

22 цагийн өмнө өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчины улмаас долоон хүн энджээ

23 цагийн өмнө өмнө

Индиана Пэйсэрс талбайдаа ялалт байгуулж, NBA-ын цомын эзэд долоо дахь тоглолтоор шийдэгдэхээр боллоо

23 цагийн өмнө өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно

23 цагийн өмнө өмнө

Энэ сарын 23-29-ний өдрүүдэд 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно

23 цагийн өмнө өмнө

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт орон сууц барьцаалах боломжтой юу?

1 өдрийн өмнө өмнө

Жүдо бөхийн ДАШТ-ий холимог багийн барилдаан өнөөдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Ц.Одонтөгс: Барилгын компаниуд барилгаа барьсны дараа зөвшөөрлөө авчихна гэж асуудалд ханддаг

1 өдрийн өмнө өмнө

Т.Гантөгс: Гэр хорооллын хороодод авто зам, явган зам, инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдэж байж иргэдийн амьдрал сайжирна

1 өдрийн өмнө өмнө

О.Энхцэцэг: Тэрэлжийн бүс нутагт хогны асуудлыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй байна

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Хороо, дүүрэг, нийслэлийн ажлууд харилцан уялдаатай явж байж иргэд аль болох таатай орчинд амьдарна

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ мажорын хасагдах шатны эхний тоглолтоо маргааш өглөө хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа

1 өдрийн өмнө өмнө

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

1 өдрийн өмнө өмнө

Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

1 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.20/

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Гончигсүрэн ялагдаж ДАШТ-ээ 7-р байрт орлоо

1 өдрийн өмнө өмнө

Б.Гончигсүрэн ялагдаж дагахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Б.Гончигсүрэн Японы бөх Хёга Отаг цэвэр ялж шилдэг наймд үлдлээ

1 өдрийн өмнө өмнө

Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

1 өдрийн өмнө өмнө

Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар дүүрэгт 37 мянган ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ

САНАЛ БОЛГОХ
2025-06-14 өмнө

10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

2025-06-16 өмнө

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 90 хувьтай

2025-06-16 өмнө

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 12-р сард ашиглалтад оруулна

2 өдрийн өмнө өмнө

Б.Тамир: 40 минут хүлээсний эцэст хүйтэн хоол амтгүй салатаар ширээн дээр тавилаа

2025-06-14 өмнө

Сэлбэ хотын газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай үргэлжилж байна

2025-06-14 өмнө

В.Оюумаа: Нийслэлийн өмчийг дамлан түрээсэлдэг байдлыг таслан зогсоосноор түрээсийн орлого 186 хувиар давж биелсэн

2025-06-14 өмнө

Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна

2025-06-14 өмнө

А.Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

2025-06-16 өмнө

Өнөөдөр 22:00 цагаас 10-р хороолол-25-р эмийн сангийн уулзварыг хаана

2025-06-14 өмнө

Үс засуулвал эд малын гарлагатай

2025-06-16 өмнө

Ордны гурван давхрын АН-ын хоёр “гүйдэл”

2025-06-17 өмнө

Б.Батцэцэг Гадаад харилцааны сайдаар үлдэх “гавьяа”-гаа байгуулав уу?!

2025-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно

2025-06-16 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.06.16/

2025-06-14 өмнө

К.Ёолк жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

2025-06-16 өмнө

Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно

2025-06-16 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр

2025-06-16 өмнө

Өдөртөө 27-29 хэм дулаан байна

2025-06-15 өмнө

Явган хүний замыг шинэчлэхдээ суурийн үе, холбоос хэсгүүдийг чанаржуулахыг үүрэг болголоо

2025-06-18 өмнө

Намын байранд дангаараа Засгийн газар байгуулахаар ярьж байсан ч УИХ-д Их эвслийн Засгийн газрыг танилцуулав

2025-06-17 өмнө

Толгойт-Ард Аюушийн авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ

2025-06-17 өмнө

Улс төрийн тодорхойгүй байдал эдийн засгийг ч тодорхойгүй болгож байна!

2025-06-14 өмнө

34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

2025-06-15 өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалттай танилцлаа

2025-06-14 өмнө

Г.Занданшатар:Үрэлгэн зардлаа багасгаж, төр бүсээ чангалах зарчим баримтална

2025-06-14 өмнө

Хасын Хүлэгүүд баг “BCL Asia” тэмцээний хүрэл медалийн эзэд боллоо

2025-06-17 өмнө

Ар гүнтийн давааны 780 метр замыг 10 см зузаан асфальтбетоноор хучиж дууслаа

2025-06-18 өмнө

АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

2025-06-14 өмнө

The MongolZ баг Мажорын хоёр дахь хожлоо байгууллаа

2025-06-18 өмнө

МИК зээлийн эрсдэлийн иж бүрэн үнэлгээг хэрхэн хийх вэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах