• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ЭЗБХ-ноос зохион байгуулсан нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөлөө

Эдийн засгийн байнгын хорооноос (2025.01.14) зохион байгуулж буй нэр дэвшигчийн томилгооны өчигдрийн сонсголын төгсгөлд Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй 6 нэр дэвшигчийн талаарх мэдээлэлтэй танилцаж, хэлэлцсэн юм. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд И.Батхүү, Т.Гарамжүгдэр, А.Даваасүрэн, Г.Золбоо, Д.Мягмарцэрэн, Д.Цолмон нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэрийг дэвшүүлсэн юм.

Эхлээд нэр дэвшигч Төмөрбаатарын Гарамжүгдэрийн талаар сонсгол даргалагч танилцуулав. 1988 онд Дорнод аймагт төрсөн тэрбээр өдгөө 37 настай. 2010 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг нягтлан бодох бүртгэлээр төгссөн бол 2019 онд Австрали Улсын Жеймс Кук их сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалжээ. 2010-2016 онд УБ Сонгдо эмнэлэгт Санхүүгийн албаны захирал, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан тэрбээр 2019 оноос хойш Австрали улсын “Welken” LLC, Санхүү татварын зөвлөх; 2021 оноос одоог хүртэл “Эй Би Эй Жи Скрийнин” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм байна. Улсад 15 жил нэр дэвшигч Т.Гарамжүгдэр нь Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна. Нэр дэвшигч өөрийнхөө талаар танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Л.Соронзонболд гишүүд зөвлөлийнхөө журам, үйл ажиллагаатай сайтар танилцаж, зарчмын дагуу ажиллахыг хүсэв.

Дараа нь нэр дэвшигч Дорждэрэмийн Цолмонг Р.Сэддорж дарга танилцуулав. 1988 онд Дархан хотод төрсөн, 37 настай. 2006-2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйчээр төгссөн. 2015 онд АНУ-ын Калифорнийн их сургууль, (Беркли) Хууль зүйн сургуулийг төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Тэрбээр 2010-2013 онд “Говийн зам” ХХК-д гэрээний мэргэжилтэн; 2013-2016 онд өмгөөллийн “Батбаяр энд Партнерс” ХХН-ийн ахлах хуульч, 2016 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт Гадаад бодлогын зөвлөхийн туслах; 2016-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, шинжээч, ахлах шинжээч; 2022-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга; 2023-2024 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад 2024.07 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм байна. Улсад 14 жил нэр дэвшигч Д.Цолмон нь Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна. Нэр дэвшигч өөрийнхөө талаар танилцуулсны дараа сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй мөн нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ.

Иймд дараагийн нэр дэвшигчийн талаар хэлэлцсэн юм. Ганболдын Золбоогийн талаар сонсгол даргалагч танилцуулав. Тэрбээр 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай. 1997-2002 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг банкны эдийн засагч мэргэжлээр, 2009-2011 онд Вельсын их сургуульд суралцаж, олон улсын бизнес удирдлагаар төгсжээ. 2020-2022 онд Санхүү, эдийн засгийн сургуульд санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ. 2013-2018 онд Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн Нэгтгэлийн хэлтсийн зөвлөх, Дэлхийн банкны зөвлөхөөр ажиллаж; 2018-2022 онд Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн Нэгтгэлийн хэлтсийн дарга; 2022 оноос одоог хүртэл Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын даргаар ажиллаж байгаа юм байна. Улсад 12 жил ажилласан нэр дэвшигч Г.Золбоо Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа аж. Нэр дэвшигч өөрийнхөө талаар танилцуулсны дараа сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл нэр дэвшигчид амжилт хүсч, үг хэлсэн.

Дараа нь Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Идэшийн Батхүүгийн талаар хэлэлцэж, Р.Сэддорж дарга сонсголд оролцогчдод намтарыг танилцууллаа. И.Батхүү нь 1981 онд Увс аймагт төрсөн, 44 настай. 2001-2005 онд БНСУ-ын Инха их сургуулийг төгссөн. 2005-2007 онд БНСУ, Сөүлийн үндэсний их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2008-2010 онд Сангийн яамны мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж 2010-2012 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн; 2012-2013 онд Эдийн засаг, хөгжлийн яаманд мэргэжилтэн; 2013-2016 онд “Бридж групп”-т Газрын захирал; 2016-2018 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Тасгийн дарга; 2018-2022 онд Сангийн яамны газрын дарга; 2022 оноос одоог хүртэл Эдийн засаг, хөгжлийн яамны Газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллажээ.

Тэрбээр  улсад 17 жил ажиллаж байгаа бөгөөд Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна. Нэр дэвшигч И.Батхүү сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүдэд өөрийнхөө талаар танилцуулсны дараа П.Сайнзориг гишүүн асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэллээ.

Дараа нь нэр дэвшигч Дамдиндоржийн Мягмарцэрэнг сонсгол даргалагч танилцууллаа. Д.Мягмарцэрэн нь 1975 онд Говь-Алтай аймагт төрсөн, 50 настай. 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж, эрх зүйчээр төгссөн. 2008-2009 онд Шихихутуг их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 1999 онд “Монголтранс” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажлын гараагаа эхэлж, 2000-2002 онд “Стелла интернэшнл” ХХК-ийн хуулийн зөвлөх; 2002 онд “Айвенхоу майнз” ХХК, геофизикч; 2003-2007 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч; 2007 оноос хойш Улсын Их Хурлын Тамгын газарт референт, зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа, улсад 26 жил ажилласан байна. Тэрбээр Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа юм байна. Нэр дэвшигч өөрийнхөө талаар танилцуулсны дараа сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, мөн нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ.

Энэ өдрийн нэр дэвшигчийн томилгооны сонсголын төгсгөлд Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй зургаа дахь нэр дэвшигчийн Авирмэдийн Даваасүрэнгийн талаар хэлэлцэж, Р.Сэддорж дарга дэгийн дагуу нэр дэвшигчийг танилцууллаа.

Нэр дэвшигч А.Даваасүрэн нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн, 61 настай. 1987 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дунд сургууль, 1997 онд ОХУ-ын Эрхүү хотын Эдийн засгийн улсын академийг төгссөн. 2001 онд ОХУ-ын Эрхүү хотын Эдийн засгийн улсын академийн аспирантурт, 2014 онд ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийн докторантурт тус тус суралцжээ. Тэрбээр 1987.09 сараас 1993.12 сар хүртэл Зэвсэгт Хүчний 137 дугаар ангид онгоцны радиолокацийн тоноглолын мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, 1993-1995 онд “Титэм” ХХК-ийн захирал; 2002-2004 онд УИХ дахь МАХН-ын бүлэгт Эдийн засгийн бодлогын зөвлөх; 2004-2005 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимд багш; 2005-2006 онд БХИС-ийн Удирдлага, технологийн дээд сургуулийн захирал; 2006-2007 онд ОБЕГ-ын Захиргаа, хяналт, шинжилгээ, үнэлгээ, улсын нөөц хариуцсан Дэд даргаар ажиллажээ. Мөн 2007-2008 онд  Авлигатай тэмцэх газарт Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн “Засаглалыг дэмжих төсөл”-ийн дэд төсөл “Төрийн албан хаагчын ашиг сонирхлын зөрчлийн менежмент” төслийн үндэсний зөвлөх; 2009-2010 онд МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн Нийгэм, эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирал; 2011 онд Соёл, урлагийн их сургуулийн Эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Дэд захирлаар ажиллаж байсан байна. 2013-2016 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх; 2008 оноос ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Орос судлалын салбарын эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд улсад 38 жил ажилласан А.Даваасүрэн нь холбогдох хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна.

Нэр дэвшигч сонсголын дэгийн дагуу өөрийн талаар танилцуулсны дараа сонсголд оролцож буй Эдийн засгийн байнгын хорооны гишүүд асуулт асуух, мөн нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ.

Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөлөө. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана” гэсэн зохицуулалттайг Р.Сэддорж дарга танилцуулав.

Мөн холбогдох тайланг ажлын 5 өдрийн дотор нэр дэвшигч, түүнийг санал болгосон этгээдэд хүргүүлж, parliament.mn цахим хуудаст байршуулна гэлээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулан, санал, дүгнэлт гарган чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, томилох шийдвэрийг гаргах юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь засгийн газрын үндсэн чиг шугам байна
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Сонгууль
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
ЭЗБХ: Монголбанкны Мөнгөний...
Ажлын хэсэг болон байнгын...

ЭЗБХ-ноос зохион байгуулсан нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөлөө

Kuzmo 2025-01-15

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо   #Нээлттэй сонсгол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь засгийн газрын үндсэн чиг шугам байна
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

8 цагийн өмнө өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

17 цагийн өмнө өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

17 цагийн өмнө өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб эмч маань Казахстан улсын Төрийн одон хүртлээ

17 цагийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

17 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь засгийн газрын үндсэн чиг шугам байна

17 цагийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

18 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

18 цагийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

18 цагийн өмнө өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

18 цагийн өмнө өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

18 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

18 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 өдрийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 өдрийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

1 өдрийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

1 өдрийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

1 өдрийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

САНАЛ БОЛГОХ
2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-14 өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-14 өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

2026-09-14 өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-13 өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

2026-09-14 өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026-09-14 өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

2026-09-14 өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

2026-09-11 өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

2026-09-13 өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

2026-09-14 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-09-12 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах