• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ЭЗБХ: Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болов

Эдийн засгийн байнгын хорооноос (2025.01.14) зохион байгуулж буй нэр дэвшигчийн томилгооны сонсгол үргэлжилж байна. Үдээс өмнө Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшиж буй 7 нэр дэвшигчийн талаар сонсгол явуулсан бол үргэлжлүүлэн Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшиж буй 4 нэр дэвшигч, Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшиж буй 1 нэр дэвшигч, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй 6 нэр дэвшигчтэй сонсгол хийж байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг хийсэн юм. Дөрвөн нэр дэвшигчийн эхнийх болох нэр дэвшигч Намсрайн Батнасангийн талаар Р.Сэддорж дарга танилцуулав. Нэр дэвшигч Н.Батнасан нь 1970 онд Увс аймагт төрсөн, 55 настай. 1993 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг гадаад худалдааны эдийн засагчаар төгссөн. 1998 онд тус сургуульдаа эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2001 онд МУИС-ийн эдийн засгийн ухааны доктор, профессор цол хүртсэн. 2008 онд БНСУ-ын Соганы их сургуульд докторын дараах сургалтад хамрагджээ. Тэрбээр 1993-1994 онд Үйлдвэр, худалдааны яамны харьяа Улсын бөөний худалдааны нэгдэлд Гадаад худалдааны мэргэжилтэн; 1995-1998 онд “Бөөний худалдаа” ХК-ид гадаад худалдааны менежер; 1994-1996 онд Үйлдвэр, худалдааны яамны харьяа Монгол худалдаа концернд ерөнхий менежер; 1996-1997 онд Үйлдвэр, худалдааны яамны харьяа Монгол худалдаа концернд Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 1998-1999 онд “Сэрүүлэг” дээд сургуульд багшилсан байна. 2000-2013 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, ахлах багш, дэд профессор, профессор; 2013-2025 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирлаар ажиллаж байгаа аж. Улсад 32 жил ажилласан нэр дэвшигч Н.Батнасан нь Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна.

Дэгийн дагуу нэр дэвшигч өөрийнхөө талаар танилцуулаад, томилогдсон тохиолдолд “Мөнгөний болон төсвийн бодлогыг уялдуулах замаар инфляцыг бууруулах, төгрөгийн ханшийг тогтворжуулах, зээлийн өртөгт нөлөөлж буй инфляцыг хянах, Төв банкны дүрэм, журмуудыг Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргүүдтэй уялдуулахад анхаарах, банкны салбарын зардал, эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллана” гэлээ. Мөн тэрбээр макро эдийн засгийн тооцооллын чиглэлээр мэргэшсэн гэдгээ тодотгоод бодлогын хүүгийн оновчтой түвшнийг тогтоох, мөнгөний нийлүүлэлтийн зохист хувь хэмжээг тодорхойлох зэрэгт шинжлэх ухаанч тооцооллыг нэвтрүүлэн ашиглах боломжтой хэмээн үзэж байгаагаа хэлж байв.

Сонсгол даргалагчийн болон нэр дэвшигчийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, П.Сайнзориг, Х.Ганхуяг нар асуулт асууж, нэр дэвшигч Н.Батнасангаас хариулт авсан. Дараа нь Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Н.Батнасантай холбогдуулан Б.Мөнхсоёл, Л.Соронзонболд, Э.Батшугар нарын гишүүд үг хэлсэн юм.

Дараа нь Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Раднаасэдийн Даваадоржийг сонсгол даргалагч танилцууллаа. Тэрбээр 1968 онд Ховд аймагт төрсөн, 57 настай. 1992-1997 онд Эрхүүгийн политехникийн дээд сургуулийг цахилгааны инженерээр төгссөн. 1999-2002 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. 2001 онд Техникийн их сургуульд цахилгааны системээр магистрын зэрэг хамгаалсан. 2004-2008 онд ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн академид эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 2004-2008 онд Нийслэлийн захирагчийн ажлын алба, Аялал жуулчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан нэр дэвшигч Р.Даваадорж нь 2008-2013 онд Ховд, Сэлэнгэ аймгуудад Гаалийн орлогч дарга, ахлах байцаагч; 2013-2016 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Дэд дарга; 2016 онд Тахарын албаны Дэд дарга; 2017-2024 онд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн ажлын албанд Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2024 оны 09 сараас Улсын Их Хурлын дэд даргын ахлах зөвлөхөөр ажиллах болжээ. Улсад 32 жил ажилласан нэр дэвшигч Р.Даваадорж нь Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа аж. Нэр дэвшигч өөрийнхөө талаарх танилцуулгадаа парламентын гурван бүрэн эрхийн хугацаанд ажиллахдаа төсөв, мөнгөний бодлогын судалгааг дагнан хийж, энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэл бэлтгэж байснаа дурдлаа.

Сонсгол даргалагчийн болон нэр дэвшигчийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Л.Соронзонболд, П.Сайнзориг, Э.Батшугар, Дав.Цогтбаатар, Ж.Алдаржавхлан нар асуулт асууж, нэр дэвшигчээс хариулт авсан. Дараа нь Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд Р.Даваадоржтой холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, Б.Жаргалан нар үг хэлэхдээ Монголбанкны хараат бус байдлыг хангах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад анхаарч, зарчмын байр суурьтай ажиллахыг хүсэв.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшихээр сонсголд оролцож буй гурав дахь нэр дэвшигч бол Батбаатарын Мөнхзаяа бөгөөд сонсгол даргалагч түүний намтарыг танилцуулсан юм. Нэр дэвшигч Б.Мөнхзаяа нь 1984 онд Завхан аймагт төрсөн, 41 настай. 2001-2005 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр, 2008 онд тус сургуульдаа бизнесийн удирдлагын магистрын зэрэг, 2013 онд мөн сургуульдаа бизнесийн удирдлагын ухааны докторыг зэргийг тус тус хамгаалжээ. 2019-2020 онд Австралийн Монашийн их сургуульд банк санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан байна. 2005-2015 онд СЭЗДС, Санхүүгийн удирдлагын тэнхимийн багшаар ажиллаж байгаад 2015-2018 онд сургуулийнхаа Санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч; 2018-2019 онд Санхүүгийн удирдлагын тэнхимийн Дэд профессор; 2021 оноос одоог хүртэл сургуулийнхаа Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректороор ажиллаж байгаа аж. Улсад 32 жил ажилласан тэрбээр Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна. Сонсголын дэгийн дагуу нэр дэвшигч өөрийн танилцуулгаа хийхдээ судалгааны сэдэв, бүтээлүүдийнхээ талаар онцолсон.

Нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Х.Ганхуяг, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан нар асуулт асууж, нэр дэвшигч Б.Мөнхзаяагаас хариулт авсан бол нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Л.Соронзонболд, Х.Ганхуяг, П.Сайнзориг нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшихээр сонсголд оролцож буй дөрөв дэх нэр дэвшигч Бямбажавын Энх-Амгалангийн танилцуулгаар сонсгол үргэлжилсэн. Нэр дэвшигч Б.Энх-Амгалан нь 1984 онд Завхан аймагт төрсөн, 41 настай. 1999 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2000 онд МУИС-д эдийн засгийн магистрын зэрэг, 2005 онд Япон Улсын Осака мужийн их сургуульд эдийн засгийн магистрын зэрэг, 2005 онд Япон Улсын Осака мужийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1999 онд “НИК” ХК-д эдийн засагч; 1999-2002 онд МУИС-ийн Статистикийн тэнхимд багш; 2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Статистикийн тэнхимийн эрхлэгч; 2008-2010 онд Япон Улс, Кобегийн их сургууль, докторын дараах судлаач; 2010-2011 онд Япон Улсын Осака мужийн их сургуульд зочин судлаач; 2011-2012 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Статистикийн тэнхимийн эрхлэгч; 2012-2013 онд “Очир төв” ХХК-ид ссанхүүгийн зөвлөх; 2013-2014 онд АНУ-ын Индианагийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимд зочин судлаач; 2014 оноос одоог хүртэл МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэд профессор; 2014-2015  онд “СИКАП ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан байна. Мөн 2015-2018 онд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Дэд захирал; 2018-2020.03 онд МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн Бодлогын газрын дарга; 2020.03 дугаар сараас МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал; 2020-2021 онд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал; 2021-2024.10 сараас хойш МУИС-ийн Бизнесийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, Дэд профессороор ажиллаж байгаа юм байна. Улсад 26 жил ажилласан Б.Энх-Амгалан нь Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна. Сонсголын дэгийн дагуу нэр дэвшигч өөрийн талаар, томилогдсон тохиолдолд хийж хэрэгжүүлэх зорилтынхоо талаар танилцуулсан юм.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшиж буй дөрөв дэх нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Л.Соронзонболд нар асуулт асууж, хариулт авсан бол нэр дэвшигчтэй холбогдуулан Х.Ганхуяг, Ж.Алдаржавхлан, Р.Сэддорж нар үг хэлж, томилогдсон тохиолдолд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, баримтлах зарчмын талаар санал хэлсэн юм.

Өнөөдрийн сонсгол Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшиж буй Нинжбатын Ууганбаатарын танилцуулгаар үргэлжилж, Р.Сэддорж энэ талаар танилцуулав. Н.Ууганбаатар нь 1982 онд Өвөрхангай аймагт төрсөн, 43 настай. 2005 онд Бүгд Найрамдах Турк Улсын Докуз Эелүл их сургуулийг төсвийн санхүүгийн бакалавраар төгсөж, 2008 онд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хот дахь Дээд судлалын институтийн эдийн засгийн ахисан түвшний хөтөлбөрт хамрагджээ. 2012 онд Шведийн Вант Улсын Стокхольмын эдийн засгийн сургууль, Эдийн засгийн ухааны доктор /PhD/-ын зэрэг хамгаалжээ.

2012-2021 онд МУИС, Математикийн тэнхимд багш, Дэд профессор; 2001-2024 онд МУИС, Эдийн засгийн тэнхимд багш, Дэд профессор; 2024 оноос Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа аж. Улсад 13 жил ажилласан нэр дэвшигч Н.Ууганбаатар нь Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан Хяналтын зөвлөлийн даргад тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна. Дэгийн дагуу нэр дэвшигч өөрийнхөө талаар мэдээлэл танилцуулсны дараа Байнгын хорооны гишүүд асуулт асууж, Н.Ууганбаатар нэр дэвшигчээс хариулт авсан. Мөн Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшиж буй Н.Ууганбаатартай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Х.Ганхуяг, Л.Соронзонболд, Б.Жаргалан нар үг хэлсэн.  

Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Тунсагийн Тэлмэн, Ундраагийн Хосжаргал, Данзанбалжирын Энхжаргал, Гомбын Эрдэнэбаяр нарын талаарх хэлэлцүүлгээр сонсгол үргэлжилсэн. Нэр дэвшигч С.Лхагвадорж нь 1985 онд Дорнод аймагт төрсөн, 40 настай хэмээн Р.Сэддорж дарга танилцуулав. Нэр дэвшигч 2004-2008 онд  МУИС-ийн Эдийн засгийн сургуульд суралцан, эдийн засгийн онолын бакалаврын зэрэг, 2012-2013 онд UCLA-д төслийн удирдлага, 2011-2013 онд CIU, бизнесийн удирдлагын магистр (MBA)-ын зэрэг хамгаалж, 2019 онд GIZ ХБНГУ-ын засгийн газрын богино хугацааны менежер бэлдэх хөтөлбөрт, 2019 онд Harvard Business хөтөлбөрт тус тус хамрагджээ. Тэрбээр 2008-2011 онд Голомт банканд Байгууллагын банк хариуцсан менежерээр ажиллаж, 2014-2017 онд Улаанбаатар хотын банканд Салбар, хэлтсийн газрын захирал, 2017-2019 онд Улаанбаатар хотын банканд Иргэдийн банкны орлогч захирал, 2019 оноос одоог хүртэл “Дарь Финанс” ББСБ-ын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм байна. С.Лхагвадорж нь улсад 13 жил ажилласан бөгөөд Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан Хяналтын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа юм байна. Сонсголын дэгийн дагуу нэр дэвшигч өөрийн талаар танилцуулсны дараа нэр дэвшигчийн томилгооны сонсголд оролцож буй Эдийн засгийн байнгын хорооны гишүүд асуулт асууж, нэр дэвшигчээс хариулт авсан. Мөн нэр дэвшигчтэй холбогдуулан гишүүд үг хэлсэн юм.

Дараа нь Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй Гэрэлтийн Тэлмэнгийн талаар Р.Сэддорж дарга танилцууллаа. 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай   Г.Тэлмэн нь 2008 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг Олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн. 2011-2013 онд БНСУ-ын Сонгюньгуан их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. 2008-2009 онд LG International Corporation-ий Монгол дахь Төлөөлөгчийн газарт туслах менежерээр ажиллаж байгаад 2012 онд “Samsung C&T Corp. Trade and Investment Group”-т дадлагын ажилтан; 2013 онд “LG International Corporation”-д туслах менежер; 2013-2015 онд тус группын Худалдаа, хөрөнгө оруулалтын Монгол дахь төлөөлөгч, ахлах менежерээр ажиллажээ. 2014-2016 онд “Эм И Си Партнерс” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал IT /Он-лайн худалдаа/; 2016-2019 онд  “Монгол шуудан” ХК-ийн Дэд захирал; 2020-2024 онд “Ард Кредит” ХК-ийн Гүйцэтгэх захирал; 2024.04 сараас одоог хүртэл “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа аж. Г.Тэлмэн нь улсад 13 жил ажиллаж байгаа бөгөөд Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан Хяналтын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна. Сонсголын дэгийн дагуу нэр дэвшигч өөрийн талаар танилцуулсны дараа нэр дэвшигчийн томилгооны сонсголд оролцож буй Эдийн засгийн байнгын хорооны гишүүд асуулт асууж, нэр дэвшигчээс хариулт авсан. Мөн нэр дэвшигчтэй холбогдуулан гишүүд үг хэлсэн юм.

Дараа нь Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй Тунсагийн Тэлмэнгийн талаар сонсгол даргалагч танилцууллаа. 1978 онд Улаанбаатар хотод төрсөн Т.Тэлмэн нь 47 настай. 2000 онд СЭЗДС-ийг санхүүч, банкны эдийн засагчаар төгссөн. 2004 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, 2009 онд АНУ-ын Миссури мужийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Нэр дэвшигч 2000-2003 онд Монголбанкны Дотоод хяналтын газарт аудитор; 2004-2007 онд тус газарт аудитор, улсын байцаагч; 2010 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, улсын байцаагчаар ажиллажээ. 2010-2013 онд “Монгол даатгал” ХХК-ийн Даатгал эрхэлсэн дэд захирал; 2013-2014 онд “Монголын Алт Корпорац”-ын Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирал; 2014-2016 онд “Микрокредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал; 2016-2020 онд Санхүү эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн Мэргэжлийн зөвлөлийн гишүүн; 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөхөөр ажилласан байна.

2018-2021 онд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, “Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн эрх зүйн орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн зөвлөх; 2019 оноос хойш “Амар Даатгал” ХХК, Бизнес эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаа Т.Тэлмэн нь улсад 25 жил ажиллаж байгаа, холбогдох хуульд заасан Хяналтын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа юм байна.

Сонсголын дэгийн дагуу нэр дэвшигч өөрийн талаар танилцуулсны дараа нэр дэвшигчийн томилгооны сонсголд оролцож буй Эдийн засгийн байнгын хорооны гишүүд асуулт асууж, нэр дэвшигчээс хариулт авсан. Мөн нэр дэвшигчтэй холбогдуулан гишүүд үг хэлсэн юм.

Үргэлжлүүлэн Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй Ундраагийн Хосжаргалын талаар хэлэлцэв. 1983 онд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай У.Хосжаргал нь 2006 онд ОХУ-ын Кемеровын их сургуульд эдийн засгийн ухааны бакалаврын зэрэг хамгаалж, 2006 онд мөн сургуульдаа эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. 2021 онд Манчестр Метрополитан их сургуульд FinTech магистрын зэрэг хамгаалсныг сонсгол даргалагч танилцуулсан юм. У.Хосжаргал нь 2006-2007 онд Голомт банканд эдийн засагчаар; 2007-2010 онд тус банкны Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежерээр; 2010-2014 онд Салбарын захирлаар; 2014-2018 онд Сувгийн удирдлагын газрын захирлаар; 2018-2019 онд БПР төслийн захирлаар ажиллаж байгаад 2021-2022 онд “МИГ” ХХК, Дэд захирал; 2022 оноос “BPM Mongolia” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа аж. Улсад 19 жил ажилласан тэрбээр Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан Хяналтын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа аж. Сонсголын дэгийн дагуу нэр дэвшигч өөрийн талаар танилцуулсны дараа нэр дэвшигчийн томилгооны сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, нэр дэвшигчээс хариулт авсан. Мөн нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлсэн юм.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй зургаан нэр дэвшигчийн тав дахь нь Данзанбалжирын Энхжаргал бөгөөд Р.Сэддорж дарга түүний талаар гишүүдэд танилцуулав. Өдгөө 61 настай нэр дэвшигч нь 1964 онд Улаанбаатар хотноо төржээ. 1986  онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуулийг санхүү банкны эдийн засагчаар төгсөж, 1999 онд АНУ-ын Вандербильтийн их сургуульд хөгжлийн эдийн засагч, магистрын зэрэг хамгаалжээ. Мөн Худалдаа, бизнесийн их сургуульд бизнесийн удирдлагын магистр; Лондонгийн их сургуулийн докторант гэдгийг танилцуулсан юм. Д.Энхжаргал нь “Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо”, “Эрдэс баялгийн эмэгтэйчүүдийн холбоо”-ны үүсгэн байгуулагч;  “Санхүү банкны эмэгтэйчүүд”, “Даян дэлхийн Монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-уудын ерөнхийлөгч; НҮБ-д зөвлөх эрхтэй олон улсын эмэгтэйчүүдийн ТББ-ын Ази, Номхон далай хариуцсан дэд ерөнхийлөгч; Олон улсын Хөрөнгө оруулалтын банкны Захирлуудын зөвлөлийн Монголын захирал; Мянганы сорилтын сангийн Интерим гүйцэтгэх захирал; Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын зөвлөх; Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдаар ажиллаж байжээ.

Их Британи Улсад  “Fidelity Asian Values” ХК, Монгол Улсын “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК, МТЗ ТӨХК, Төрийн банк ХК, Монос ХК-д ТУЗ-ийн гишүүн, ТУЗ-ийн хараат бус гишүүн, ТУЗ-ийн Аудитын хороо, Нэр дэвшүүлэх хорооны дарга; ИБУИНВУ дахь Монголын ЭСЯ, Монгол Улс-Европын Холбооны хамтарсан төсөл, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд зөвлөх; Монголбанкны нягтлан бодогч, эдийн засагч, Мөнгөний бодлогын газар, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Лондон дахь төлөөлөгч, Монголбанкны дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал нь улсад 38 жил ажилласан. Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан Хяналтын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангажээ.

Сонсголын дэгийн дагуу нэр дэвшигч өөрийн талаар танилцуулсны дараа нэр дэвшигчийн томилгооны сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, нэр дэвшигчээс хариулт авсан. Мөн нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлсэн юм.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Гомбын Эрдэнэбаярын талаар Р.Сэддорж дарга танилцуулав. 1958 онд Завхан аймагт төрсөн нэр дэвшигч өдгөө 57 настай. 1977-1982 онд Кишиневийн Улсын их сургуулийг; 1994-1996 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академийг гадаад худалдааны менежерээртөгсөж, 1998-2000 онд Шведийн Лундын их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ.

Г.Эрдэнэбаяр нь 1982-1983 онд Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хуулийн хэлтэст ахлах хуульч; 1983-1988 онд Цэргийн ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаагч, АА-ийн 032 дугаар ангид байлдагч; 1988-1990 онд Улсын Ерөнхий Прокурорын газарт Онцгой хэргийн мөрдөн байцаагч, хэлтсийн прокурор; 1991.1-5 сард Худалдаа хөгжлийн банк, хуульч; 1991-1992 онд Монголбанк, Тамгын газрын захирал; 1992-2012 онд Монголбанк, Хууль зүйн хэлтсийн захирлаар ажиллаж байжээ. 2012-2016 онд Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал; 2016-2021 онд Монголбанк, Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтнээр ажилласан. Улсад 39 жил ажилласан тэрбээр Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан Хяналтын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна.

Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй нэр дэвшигчийн томилгооны сонсгол Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй 6 нэр дэвшигчийн талаар хэлэлцэн, үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Боловсрол
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Халуун сэдэв
  • •Сонгууль
ХУРААХ
1-р хороолол орчимд агаарын...
ЭЗБХ-ноос зохион байгуулсан нэр...

ЭЗБХ: Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болов

Kuzmo 2025-01-15

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо   #Нээлттэй сонсгол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

6 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

6 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

6 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

6 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

13 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

13 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

13 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

14 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

14 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

14 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

14 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

14 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

14 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

14 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

14 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

14 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-10 өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах