• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Оюутнууд хүний тооноос хасагджээ

Монгол Улсын Үндсэн хуульд  үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол боловсролоор ялгаварлагдахгүйгээр 18 нас хүрсэн иргэн бүр сонгуульд оролцох эрхтэй гэж заасан байдаг. Гэсэн ч, энэ сарын 19-ний өдөр орон даяар явагдсан сум, орон нутгийн сонгуульд нэг хэсэг нөхдүүд эрхээ эдэлж, сонголтоо хийж чадсангүй, хаалганы цаана үлдлээ.

Учир нь хөдөө, орон нутгаас аймаг, нийслэл дэх их, дээд сургуульд  суралцахаар ирсэн 160 гаруй мянган оюутан Улаанбаатар хотод бүртгэлгүй учраас саналаа өгөх боломжоо хязгаарлуулсан гэж хэлж болно. Үнэндээ залуус хариуцлагагүй, хайнга гэж шүүмжлэхээсээ өмнө нэг удаа тэдний оронд өөрсдийгөө тавиад үзээрэй.

Тэдэнд сонгуульд оролцож саналаа өгөх боломжийг нь төр засаг олгосон бил үү.  Энэ жил улсын хэмжээнд 100 их, дээд сургууль, коллежид 164500 оюутан суралцаж буй бөгөөд тэдний ихэнх нь хөдөө, орон нутгаас дээд боловсрол эзэмшихээр нийслэлд хүрэлцэн ирсэн байх аж. 

Сонгуулийн өдөр бүх нийтээрээ амарсан хэдий ч, харьяаллын дагуу сонгуульд саналаа өгөхийн тулд хаа байсан баруун хязгаар руу зорчих оюутан байхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.  Хэрэв манай улс хүний эрхийг дээдэлдэг улс мөн л юм бол ядаж тэдэнд түр үнэмлэх ч болтугай олгоод, сонгуульд оролцуулах байлаа.  Гэтэл тэднийг аль хэдийнэ сонгогчийн тооноос хасчихжээ.

“Хүн биш оюутан” гэх шог үг байдаг даа. Хэдий шог үг ч гэлээ, яг ийм байдал саяын сонгуулиар өрнөчихлөө. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийг сонгох сонгууль энэ жил зургадугаар сарын 29-нд таарсан. Тэр үед хичээл, сургууль амарчихсан байсан болохоор ч тэр үү сонгуулийн ирц бүрдсэн үзүүлэлттэй байлаа. 

Харин орон нутгийн сонгуулиар ямар зохицуулалт хийв.  Ажил эрхэлдэг иргэдэд нэг өдрийн амралт өгч, сонгуульд оролцох боломжийг олгосноос хэтэрсэнгүй. Хөдөө орон нутгийн харъяат оюутнууд хөсөр хаягдлаа. Нөгөө Үндсэн хуульд заасан нийгмийн гарал байдал, эрхэлсэн албан тушаалаар ялгаварлалгүйгээр иргэн бүрийг сонгуульд оролцуулна гэх заалт яасан бэ. 

Энэ мэт асуудлаа шийдэж, сонгуульд оролцох боломж нөхцлийг нь иргэндээ олгоогүй атлаа  сонгуулийн ирц бүрдсэнгүй, залуус идэвхгүй байлаа гэж гоншигонож суух нь зөв үү. Хэний буруу, хэний хайхрамжгүй байдлын улмаас энэ удаагийн орон нутгийн сонгуулийн ирц бүрдэлгүй нэмэлт санал хураалт явуулах байдалд хүрсэн бэ гэдгийг эрх баригчид өөрсдөөсөө асууж,  буруутныг дотроосоо хайвал яасан юм.

Орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад төсвөөс 13.9 тэрбум төгрөг зарцуулсан. 650 хүүхдийн багтаамжтай дөрвөн сургууль барих хэмжээний мөнгө. Ийм хөрөнгийг салхинд хийсгэсэн хүн нь эрх баригчид өөрсдөө биш үү.  Оюутнууд ч үүргээ биелүүлж сонгуульд оролцох эрхтэй. Харин энэ боломжоор нь хангаад өгчихсөн бол, ядаж түр үнэмлэх ч болтугай олгож, тэднийг саналаа өгөх эрхээр нь хангасан бол нэмэлт санал хураалт гэж мөнгө үрэх шаардлага гарахгүй л байсан болов уу.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
LUXURY KING TOWER APARTMENT-ын CRYSTAL боломж
Миами Хит багийн бүжигчин охид

Оюутнууд хүний тооноос хасагджээ

Даваахүү 2016-10-24
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Оюутнууд хүний тооноос хасагджээ

Монгол Улсын Үндсэн хуульд  үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол боловсролоор ялгаварлагдахгүйгээр 18 нас хүрсэн иргэн бүр сонгуульд оролцох эрхтэй гэж заасан байдаг. Гэсэн ч, энэ сарын 19-ний өдөр орон даяар явагдсан сум, орон нутгийн сонгуульд нэг хэсэг нөхдүүд эрхээ эдэлж, сонголтоо хийж чадсангүй, хаалганы цаана үлдлээ.

Учир нь хөдөө, орон нутгаас аймаг, нийслэл дэх их, дээд сургуульд  суралцахаар ирсэн 160 гаруй мянган оюутан Улаанбаатар хотод бүртгэлгүй учраас саналаа өгөх боломжоо хязгаарлуулсан гэж хэлж болно. Үнэндээ залуус хариуцлагагүй, хайнга гэж шүүмжлэхээсээ өмнө нэг удаа тэдний оронд өөрсдийгөө тавиад үзээрэй.

Тэдэнд сонгуульд оролцож саналаа өгөх боломжийг нь төр засаг олгосон бил үү.  Энэ жил улсын хэмжээнд 100 их, дээд сургууль, коллежид 164500 оюутан суралцаж буй бөгөөд тэдний ихэнх нь хөдөө, орон нутгаас дээд боловсрол эзэмшихээр нийслэлд хүрэлцэн ирсэн байх аж. 

Сонгуулийн өдөр бүх нийтээрээ амарсан хэдий ч, харьяаллын дагуу сонгуульд саналаа өгөхийн тулд хаа байсан баруун хязгаар руу зорчих оюутан байхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.  Хэрэв манай улс хүний эрхийг дээдэлдэг улс мөн л юм бол ядаж тэдэнд түр үнэмлэх ч болтугай олгоод, сонгуульд оролцуулах байлаа.  Гэтэл тэднийг аль хэдийнэ сонгогчийн тооноос хасчихжээ.

“Хүн биш оюутан” гэх шог үг байдаг даа. Хэдий шог үг ч гэлээ, яг ийм байдал саяын сонгуулиар өрнөчихлөө. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийг сонгох сонгууль энэ жил зургадугаар сарын 29-нд таарсан. Тэр үед хичээл, сургууль амарчихсан байсан болохоор ч тэр үү сонгуулийн ирц бүрдсэн үзүүлэлттэй байлаа. 

Харин орон нутгийн сонгуулиар ямар зохицуулалт хийв.  Ажил эрхэлдэг иргэдэд нэг өдрийн амралт өгч, сонгуульд оролцох боломжийг олгосноос хэтэрсэнгүй. Хөдөө орон нутгийн харъяат оюутнууд хөсөр хаягдлаа. Нөгөө Үндсэн хуульд заасан нийгмийн гарал байдал, эрхэлсэн албан тушаалаар ялгаварлалгүйгээр иргэн бүрийг сонгуульд оролцуулна гэх заалт яасан бэ. 

Энэ мэт асуудлаа шийдэж, сонгуульд оролцох боломж нөхцлийг нь иргэндээ олгоогүй атлаа  сонгуулийн ирц бүрдсэнгүй, залуус идэвхгүй байлаа гэж гоншигонож суух нь зөв үү. Хэний буруу, хэний хайхрамжгүй байдлын улмаас энэ удаагийн орон нутгийн сонгуулийн ирц бүрдэлгүй нэмэлт санал хураалт явуулах байдалд хүрсэн бэ гэдгийг эрх баригчид өөрсдөөсөө асууж,  буруутныг дотроосоо хайвал яасан юм.

Орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад төсвөөс 13.9 тэрбум төгрөг зарцуулсан. 650 хүүхдийн багтаамжтай дөрвөн сургууль барих хэмжээний мөнгө. Ийм хөрөнгийг салхинд хийсгэсэн хүн нь эрх баригчид өөрсдөө биш үү.  Оюутнууд ч үүргээ биелүүлж сонгуульд оролцох эрхтэй. Харин энэ боломжоор нь хангаад өгчихсөн бол, ядаж түр үнэмлэх ч болтугай олгож, тэднийг саналаа өгөх эрхээр нь хангасан бол нэмэлт санал хураалт гэж мөнгө үрэх шаардлага гарахгүй л байсан болов уу.

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах