• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“...Цэцийн дээр нэг л юм бий, тэр нь хөх тэнгэр биш Үндсэн хууль юм”

Ер нь бол манай улс төр маш “сонирхолтой” өрнөдөг л дөө. Хааяа хааяа дэлхийн жишгээс дэндүү хазгай улс төрийн шийдлүүд гарна. Үүнийг “...Монгол л учраас ийм” гэж тайлбарлана. Бас, үе үе “...Арай ч үгүй байлгүй дээ” гэмээр зүйлүүд ч сонсогддог. Ингэж дуу алдахаар нэг зүйл яг одоо дуулиан болж байна. Бас ч гэж, удлаа.

“...Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд гар хүрдэг болно. Ингэж байж Үндсэн хууль дахь Ерөнхийлөгчийн сонгогдох эрхийн хугацаатай холбоотой зүйл заалтыг өөрчилнө” гэсэн агуулга бүхий мэдээллүүд тасрахаа болив.

Сүүлдээ “...Захиалсан улс төрийн нам нь тэр, улстөрчид нь тэд, гүйцэтгэгч нь Үндсэн хуулийн Цэц” гээд л яригдаад эхэллээ. Тэгмэгц улс төрийн бусад намууд нь цуглаад “...Хэрвээ эд нар ингэж Үндсэн хуулиар оролдох гэж байгаа бол гудамжинд гарч, эрх чөлөөний суулт хийх хэрэгтэй. Олон улсад ч хандах шаардлага үүснэ” гэж ярьцгаасан байгаа юм.

Гэтэл Гавьяат хуульч Б.Чимид гуайн олон жилийн өмнө  “...Үндсэн хуулийн Цэцийн дээр нэг л юм бий. Энэ нь хөх тэнгэр биш, Үндсэн хууль өөрөө юм” гэсэн үг байгаад байдаг.

Энэ үгийн утгыг хуульч биш ч, монгол хүн бүр ойлгоно.

Ерөөсөө Үндсэн хуулийн Цэц бол Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, эрхэм гишүүд, сайд нар, ер нь төрийг, ард түмэнтэйгээ Үндсэн хууль хэмээх хайрцагт эвтэй найртай байлгах хяналт болохыг хэлсэн хэрэг. Харин тэр “хайрцаг”-таа хүрч, эвдэх хориотой. Ойлгомжтой байгаа биз. Гэтэл өнөөдөр “...Үндсэн хуулийн Цэцийн хараа хяналтад байж Үндсэн хуулийг дагаж мөрдөх субьектүүд маань нөгөөх Үндсэн хуулийн Цэцэд захиалга гэдэг юм уу, даалгавар гэдэг зүйлийг өгөөд, нөгөөх Үндсэн хуульд гар хүрэхээр зэхэж байна” гэхээр санаанд оромгүй байгаа юм. Энэ агуулгаар нь харвал өнөөдөр яригдаад байгаа зүйл маш ноцтой болж таараад байгаа юм. Хэрвээ үнэн бол шүү дээ. Гэвч “...Арай ч үгүй байлгүй дээ” гэхээр энэ мэдээлэл хүчтэй тарж байна.

Уг явдлын талаар эрж хайгаад үзвэл оргүй хоосон биш л бололтой байна. Нэр бүхий хоёр иргэн 2023 оны хавар, 2024 оны өвөл дээрх агуулга буюу “...Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийг өөрчилж болохгүй байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна” гэсэн гомдол мэдээллийг Үндсэн хуулийн Цэцэд гаргасан. Үүнийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүд хянаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Иргэн Н “...Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь Үндсэн хуулийн Удиртгал, 1, 64, 66, 70 дугаар зүйлийг зөрчсөн” гэж, иргэн Х  “...Үндсэн хуулийн 66.1-ийн “..Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ”, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-т “...Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар өргөдөл,  мэдээллийг иргэд, хүсэлтийг Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор гаргах эрхтэй” гэж заасан. Гэтэл 2022 онд Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-т “…Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ” гээд 13.1.1-т “…Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр” гэж, мөн Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8.2-т “…Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган УИХ-д оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн 66.З-т заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана” гээд 8.2.1-т “…Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэсэн нэмэлтүүд оруулсан. Энэ нь Үндсэн хуульд 64.1 дэх хэсэгт заасан “...Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг хянан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сануулах баталгаа мөн” гэх, 66.2-т “…Үндсэн хуулийн Цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулна” гээд 66.2.1-т “…хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” 70.1 дэх хэсэгт “...Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчиж байна” гэсэн мэдээллүүдийг гаргажээ. Гэхдээ энэ бол сурвалжлагчийн олж авсан мэдээлэл юм.

Үүгээр бол Үндсэн хуулийн Цэцэд есөн сарын зайтай мэдээлэл гаргасан хоёр иргэн нь Үндсэн хуулийн Цэцийн тухай, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудад оруулсан нэмэлт нь Үндсэн хууль зөрчсөн гэж мэдээлэл гаргасан бололтой.

Эдгээр нь, “...Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулиа хянахгүй” гэсэн ерөнхий логиктой заалтууд байх аж.

Энэ талаараа Гавьяат хуульч Б.Чимид гуайн “...Үндсэн хуулийн Цэцийн дээр нэг л юм бий. Энэ нь хөх тэнгэр биш, Үндсэн хууль өөрөө юм” гэсэнтэй шууд харшилдаж байгаа юм.

Дээрээс нь Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийн өмнө, 2017 онд Гадаад харилцааны яамны Олон улсын хамтын ажиллагааны сангаас санаачилж “…Монгол Улсын Үндсэн Хууль: 25 жилийн туршлага, сургамж сэдэвт Олон улсын бага хурлыг зохион байгуулж байв. Тэр хурал дээр тухайн үед судлаач, багш, одоогийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн О.Мөнхсайхан “…1992 оны Үндсэн хуулийг тэгж харлуулаад байх ямар ч шаардлага байхгүй. Энэ бол маш сайн Үндсэн хууль. Ач холбогдлыг бид нар маш сайн ойлгож харах хэрэгтэй. Энд яригдсан ихэнх асуудал Үндсэн хуулийн зүйл биш. Эдгээрийг бид өөр хуулиудаар засах боломжтой. Уул уурхайн баялгийн хуваарилалт зэрэг асуудлыг тухайн үеийнхээ хууль тогтоомжийг нарийвчилж боловсруулаад зохицуулаад явах ийм боломж байгаа. Эдгээрийг бүгдийг Үндсэн хууль руу чихэж оруулах боломжгүй гэдгийг анхаармаар байна” гэж байв. Эндээс бас нэг дүгнэлт гарна.

Түүнээс гадна тэр хурлын үеэр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ш.Цогтоо “...Үндсэн хуульд нэмэлт оруулахад Үндсэн хуулийн ямар заалтын юуг, яаж өөрчлөх гээд байгаа юм бэ, Үндсэн хуульд нэмэлт оруулах, өөрчлөлт хийх ямар үндэслэл ямар шалтгаан байна вэ, өөрчлөлт оруулах санал санаачилга хэний хүсэл сонирхол вэ, хэн гэдэг субъектийн ашиг сонирхлыг ямар байдлаар зөрчиж, хөндөх вэ гэдэг асуудал дээр тулгуурлахгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт ба өөрчлөлтийн тухай ярих нь үнэхээрийн утга агуулга муутай” гэсэн нь бас л өнөөдрийн яригдаад байгаатай ямар нэг байдлаар холбогдоод байх шиг байна.

Бас Ш.Цогтоо хуульч яг тэр үед хэлсэн “…Үндсэн хууль тогтоогч, хууль тогтоогч гэдэг орос англи хэл дээр байгаа хоорондоо нэлээд их ялгаатай хоёр ойлголтыг тус тусад нь авч үзэхгүй бол энэ хоёрыг хутгаад байвал болохгүй. Анхны Үндсэн хууль тогтоогчдын баталсан тэр Үндсэн хууль руу хууль тогтоогчид хүссэн юм болгоноо оруулаад янз бүрийн зөвлөлдөх санал асуулга гэх мэт энд тэндхийн юмыг хамж шимээд туршлагын туулай болоод явж болохгүй гэж бодож явдаг” гэсэн нь өнөөдөр хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч УИХ-ыг Үндсэн хуулийн асуудлаас холдуулах нэгэн тактик болж хувирч буй бололтой. Өөрөөр хэлбэл, нэр бүхий хуульчид сүүлийн үед “…Үндсэн хууль тогтоох эрх мэдэл АИХ-ынх, хууль тогтоох эрх мэдэл л УИХ-ынх” гэсэн агуулгыг ярьж, нийтлэх болсон. Тэр нь “…Ер нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх дээрээ тулбал 126 гишүүнтэй болсон УИХ дээр энэ тухай ярих ёстой” гэдэг асуудлыг бас босгож байна. Цаашилбал, “…Үнэхээр Үндсэн хуулийн тэр заалт л хугацааг нь сунгахад саад болоод байгаа юм бол УИХ-аар оруулж яагаад болохгүй байгаа юм бэ. Харин Үндсэн хуулийн Цэц өөртөө эрх нээж байгаад, цаашлаад Үндсэн хуулийг өөрчлөхдөө тулбал энэ улс юу болох вэ” гээд хөвөрч байна. Наад зах нь УИХ-аас батлаад хэрэгжээд явж байгаа хуулиуд гэнэт болохоо болиод, тэр нь өөрчлөгдөхдөө эргээд УИХ-ын эрхийг бас хөндчихөж байгаа юм. УИХ-ын эрх мэдлийг хязгаарласнаар Үндсэн хуулийг зөрчсөн явдал болно. Угтаа УИХ ч бус Үндсэн хуулийн 3.1-т заасан “…Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэнд халдчихна.

Бид Үндсэн хуулийн Цэцийн хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдож дээрх асуудлаар тодруулж, хоёр зүйлийг асуусан. Хариулт өгсөн

Сүүлийн үед дуулиан шуугиан тариад байгаа Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийг өөрчлөх эрхтэй болохоор зэхэж байгаа талаарх асуултад “…Маргааш энэ хардлага сэрдлэгт хариулт өгнө. Танай сонинд ч бас хандана” гэв.

Мөн Үндсэн хуулийн Цэц албан ёсны сайтдаа “…2024 оны наймдугаар сараас эхлэн Цэцэд ирүүлсэн иргэдийн өргөдөл, мэдээлэл, гомдол, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу Цэцэд маргаан үүсгэсэн тохиолдолд энэ талаар олон нийтэд тогтмол мэдээлж байна” гэж зарласан. Гэвч дээрх нэр бүхий хоёр иргэний 2023 оны хавар, 2024 оны өвөл гаргасан мэдээлэл нь алга. Энэ талаарх асуултад “…Яг хэн хэн гэдэг иргэний ямар асуудлаар гаргасан мэдээлэл байна вэ гэдгийг хэлж өгнө үү. Хэрэв тэгвэл тэдгээрийн талаарх мэдээллийг гаргаж өгье” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 188 (7432)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Мөсөн өргөө мөсөө яагаад...
Аса аварга

“...Цэцийн дээр нэг л юм бий, тэр нь хөх тэнгэр биш Үндсэн хууль юм”

ГАРЬД 2024-09-27

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

5 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

5 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

6 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

6 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

6 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

6 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

6 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

6 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

22 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах