• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн юу хэлэв

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал, хотыг удирдах мандат авсан Су.Батболдын тэргүүлсэн удирдлагууд ажилдаа ороод 100 хоногт юу хийсэн, Мэргэжлийн Засгийн газрын 100 хоногт сөрөг хүчин ямар дүн тавьсан, Тэтгэвэр, тэтгэмжийг өөрчлөх хуулийн төсөл зэрэг асуудал энэ долоо хоногийн гол сэдэв байлаа. Тиймээс “Монголын мэдээ” сонин “Хэн юу хэлэв” булангаараа дээрх сэдвүүдийг онцолж, хэн юу хэлсэн талаар хүргэж байна.

М.Мөнх­баатар: “Эрдэнэт”-ийн худалдан авалтад төр хэт оролцох нь хөрөнгө оруулалтыг үргээнэ

 “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга/

-Оросын талын 49 хувийг “Монголын зэс” гэж үндэсний компани худалдаж авснаар 43 жилийн дараа “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монгол Улсын, монголчуудын мэдэлд ирж байгаа юм. Нэг зүйлийг зориуд онцолж хэлэхэд  Монгол Улсын Засгийн газрын эзэмшиж байсан 51 хувьд огт өөрчлөлт ороогүй, төрийн мэдэлд хэвээрээ байгаа. Харин бид Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг худалдаж авсан. Энэ бол нэг хүний хувьцааг нөгөө нь худалдаж авсан, санхүүгийн зах зээл дээр өдөр бүр л болдог энгийн процесс. Улс орны өнөөгийн эдийн засгийн байдал, нөөц бололцоог харахад 49 хувиа худалдаж авна гэдэг нь эргэлзээтэй байна.

Ер нь одоо байгаа 51 хувиа нэмэгдүүлж 100 хувь болгоно гэдэг нь аль ч төр, засгийн үеийн бодлого биш байлгүй дээ. Засгийн газар хоорондын гэрээ болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр Оросын тал 49 хувиа худалдаж авахыг эхлээд Монгол Улсын Засгийн газарт санал болгоно. Хэрвээ Монгол Улсын Засгийн газар худалдаж авахгүй гэвэл гуравдагч этгээдэд санал болгох ёстой. Энэ бүх процесс болсны дараа бид хувьцаа худалдаж авах өрсөлдөөнд оролцох эрхтэй болсон.

Түүнээс бус, Монгол Улсын Засгийн газар худалдаж авах, эс саналаа илэрхийлээгүй байхад, эсвэл Засгийн газар худалдаж авна гээд байхад бид өмнүүр нь ороогүй. Хууль эрх зүйн хувьд тийм боломж ч байхгүй. Манай Улсын Засгийн газар худалдаж авахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн, тэрнийх нь дараа Хятадын болон Казахстаны компаниудтай хамт манай компани хувьцаа худалдаж авах өрсөлдөөнд оролцсон.

Ер нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг тойрсон үйл явдал дээр заавал буруутан гаргаж ирэх гээд байгаа бол миний бодлоор тэр нь хувьцаагаа зарсан Оросын тал. Хүн өмчөө зарах, үгүй нь өөрийн л мэдэх хэрэг. Тэр байтугай, хэнд зарахаа өмчийн эзэн мэддэг. Энгийн амьдрал дээр ч ийм дүрэм үйлчилдэг. Хувьцаагаа зарлаа гэж оросуудыг буруутгавал бид л инээдтэй харагдана. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа худалдан авалт тойрсон энэ үйл явдалд төр ингэж хэт оролцох нь хөрөнгө оруулалтыг үргээнэ.

Д.Баттулга: Су.Батболд би АСЕМ-ийг мэргэжлийн өндөр төвшинд хийж чадсан гэж хэлсэн

/НИТХ-ын төлөөлөгч/

-АН-ын буюу Э.Бат-Үүл даргын 100 хоног, Су.Батболдын 100 хоногийг харьцуулах боломж бүрдсэн байна. 2012 онд бид нийслэлд олонхи болоод олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. 2012 оны долдугаар сарын 9-нд анхны хурлаа хийсэн. Түүнээс хойш 20-хон хоногийн дараа зөвшөөрөлгүй барилгуудын ажлыг нь зогсоосон. Дарга нартай ойр дотно хүмүүс дур зоргоороо авирладаг байлаа. Наймдугаар сарын сүүлээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээг авах тогтоолыг ИТХ-аас гаргаж байсан юм.

Тэр үед одоогийн хэрэгжиж байгаа дугаарын хязгаарлалт, автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулах, сургуулийн хүүхдийн автобус, байгууллагын гаднах зогсоолын 70 хувийг чөлөөлж иргэдийн машиныг зогсоодог болгох, ажилчдын автобус гээд цогц арга хэмжээг авах тогтоолыг баталсан. Ингээд есдүгээр сарын 01-ээс хэрэгжүүлж байв. Бид НИТХ-ыг сар болгон хуралдуулж, байнгын ажиллагаатай болгож байсан үе. Мөн энэ үед газрын наймааг цэгцэлсэн. 2012 онд газрын мафи бий боллоо гэж ярьж байсан бол өнөөдөр алга болсон. Иргэд ямар байсныг хурдан мартдаг юм шиг байна.

Бид 2012 оны есдүгээр сард Засаг даргын газар олгох эрхийг зогсоогоод, хэрэв газар олгох бол зөвхөн ИТХ-аар шийднэ гэдэг шийдвэрийг гаргаж байж газрын наймааны асуудлыг зогсоосон. Жилийн дараа Засаг даргад эрхийг нь өгч, Цахим газар олголт, ил тод газрыг олгох асуудлыг, төсөвт хөтөлбөрийн талаар олгоё, газар хувьчлалыг ил тод болгоё гэж газар олгох асуудлыг хуулийн дагуу болгосон юм. 

ИТХ-ыг телевизээр шууд дамжуулдаг болсон, Засаг даргын захирамж, шийдвэр 48 цагийн дотор иргэдэд www.ulaanbaatar.mn гэдэг сайтаар хүрдэг, ил тод болсон юм. Ингэж л эхний 100 хоногийг үдэж байсан. Миний ярьсан зүйлүүд бол зөвхөн гол гол зүйл. Үүнээс цааш иргэдээ сонсдог болсон гээд маш олон зүйл бий. Харин Су.Батболдын Засаг даргын ажлыг би ярихаар Баттулга харлуулж байна гэх байх л даа. Гэхдээ байгаа зүйлийг байгаагаар нь л хэлэх ёстой. Есдүгээр сарын сүүлээр ИТХ хуралдаж, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг авч хэлэлцлээ.

Энэ үед би Су.Батболд даргаас, “Та эхний 100 хоногтоо хийсэн томоохон ажлаа нэрлээч” гэж асуусан. Тэгэхэд “Би АСЕМ-ийг мэргэжлийн өндөр төвшинд хийж чадсан” гэж хариулж байна билээ. Энэ бол хамгийн том ажил нь. АСЕМ-ийн бэлтгэл ажлыг хоёр жилийн өмнөөс Засгийн газар, хотын захиргаа хамтарч хийсэн юм шүү дээ. Тууз хайчилсан хүн тэр ажлыг өөртөө наадаг юм бол Батболдын зөв байх л даа. Өөр томоохон ажлыг нэрлэж үнэхээр чадаагүй.

Тэр хурлыг зурагтаар шууд дамжуулсан, иргэд сонссон байлгүй дээ. Харамсалтай нь өөр олон зүйл дээр ухралт гарлаа, нийслэлд. Шилэн дансыг зогсоолоо, ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал бүгд хаалттай явдаг болсон. Нээлттэй засаглал хаалттай болчихлоо. Энэ бол хамгийн том ухралт. Хэн засаг барих нь хамаагүй, гол нь ямар ажил хийж байгаа нь нээлттэй л байх ёстой. Нөгөөтэйгүүр хотоос хийж хэрэгжүүлсэн бүх ажлууд зогсонги болчихлоо.

О.Магнай: Ажил хийдэг биш зогсоодог Засгийн газар байгуулагдсан

/ШӨХТГ-ын дарга асан/

-МАН сонгуульд ялснаас хойш 100 хоног өнгөрсөн. Энэ хугацаанд тэд юу хийв, улс орныг хааш нь чиглүүлж явна, иргэд юу хүлээж байсныг нэгтгэн тайлан гаргасан. МАН-ын дарга М.Энхболд зөвхөн ах дүү, амраг садныхаа 20 гаруй хүнийг томилсон нь  улс төрийн хүчин мөн үү гэдэгт эргэлзэхээр байдал үүсгэлээ. Эсвэл нэг хүн дарангуйлал тогтоох гэж ах дүү амраг саднаараа мопияц байгуулж байгаа юм уу. Мопияц бол зөвхөн гэр бүл дээр тогтдог.

Мөн МАН-аас томилогдсон удирдах албан тушаалтнуудын жагсаалтыг гаргасан. Нэр бүхий гишүүд дарга нарын ойр дотны хүмүүсээс гадна Монголын морин спорт уяачдын холбоо холбоогоороо дарга болсон. Холбооны дэд тэргүүн нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, дэд ерөнхийлөгч нь Барилга хот байгуулалтын яамны дэд сайд болсон. Нийслэлийн морин спорт уяачдын холбооны дарга, тэргүүлэгч  нь ХХААХҮ-ийн яамны газрын дарга нар болцгоосон байна.

Энэ юуг харуулж байна гэвэл өнгөрсөн хугацаанд хийсэн бүх томилгоо ах дүү амраг садны сүлжээгээр буюу өндөр албан тушаалд томилсон томилгооны 70 хувь нь МАН-ын удирдах албан тушаалтай ямар нэг байдлаар холбогдож байна. Ийм л төр 100 хоногийн хугацаанд бүрдэж бий болсон байна. Монголыг ирэх дөрвөн жил удирдах баг тэр чигтээ МАН-ын удирдах албан тушаалтнуудын ах дүү, амраг садан гэр бүлийн баг байх юм гэдгийг 100 хоногийн хугацаанд харлаа.

Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг судлаад үзэхэд бодитой шийдвэр гаргасангүй. Ядаж 100 хоногийн дотор зөв чигээ олох ёстой. Нийгэмд хамгийн их тулгамдсан асуудал бол авлигатай тэмцэх. Авлига албан тушаалын гэмт хэрэг бүх шатандаа эх захаа алдсан учраас 100 хоногийн хугацаанд МАН авлигтай тэмцэхээ хэрхэн эхлэхийг ард түмэн хүлээж байсан. Харамсалтай нь юу ч хийсэнгүй.

Эдийн засаг хямарлаа гэсэн асуудлыг МАН сонгуулийн өмнөх нэг жилд хангалттай ярьсан. Тиймээс Монгол Улсыг хямралаас гаргах төлөвлөгөөгөө МАН танилцуулсангүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралаас гаргах төлөвлөгөө баталж чадалгүй гурван сарыг ардаа орхилоо. Өндөр настан, залуучуудтай холбоотой нэлээд олон ажлыг гацаалаа. Засгийн газрын хуралдаан болгон дээр 2-3 ажлыг МАН-ын Засгийн газар зогсоосон гэдэг нь судалгаанаас харагдаж байна. Ажил хийдэг биш зогсоодог Засгийн газар байгуулагдсан гэж дүгнэхэд буруудахгүй.

С.Чинзориг: Ээжүүд даатгалд хамрагдсан хэлбэрээс үл хамаарч цалингаасаа 100 хувь тэтгэмж авдаг болно

/УИХ-ын гишүүн/

-МАН 2016 оны УИХ-ын сонгуульд олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, малчдыг нийгмийн даатгалд хамрагдуулж ирээдүйн баталгааг дээшлүүлэх зорилгоор олон зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд малчид болон хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль эрхзүйн орчин бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Хэрэгжүүлэхийн тулд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн төсөл боловсруулаад өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн барилаа.

Яагаад ийм хуулийн төсөл өргөн барив гэхээр улсын хэмжээнд 1.1 сая ажил хөдөлмөр эрхэлдэг хүн бий. Тэдний 330 мянга орчим нь малчин. Цаана нь 150 мянга орчим хувиараа хөдөлмөр эрхлэгчид байна. Энэ бол нийт ажил эрхэлж буй хүмүүсийн 47 хувь байгаа юм.

Тэгсэн атлаа нийгмийн даатгал шимтгэл төлөлт маш бага. Нийт малчдын аравхан хувь нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаа. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь шимтгэлээ төлж байна. Ингээд бодоод үзэхээр малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгаа алдагдах хүнд байдалтай байгаа. Иймд олон жил малаа дагасан, хувиараа хөдөлмөр эрхлэхдээ нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй иргэдэд зориулж, хууль эрхзүйн орчны зохицуулалт хийхээр болсон.

Тэд төлөөгүй байгаа нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болно. Ингэснээр хэд хэдэн давуу талтай болно. Малчин болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлөгч болсноор ирээдүйн баталгаа сайжирна. Өндөр настай болсон хүмүүс нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүснэ. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл оруулсан. Уг хуулиар бид таван багц асуудал шийднэ. Нэгдүгээрт, хүүхэд төрүүлсэн ээжүүд жирэмсний болоод амаржсаны тэтгэмж авдаг. Ингэхдээ даатгалд хамрагдсанаасаа шалтгаалж ялгамжтай тэтгэмж авч байна.

Даатгалд хамрагдсан ээжүүд цалингийнхаа 100 хувь, сайн дураар хамрагдсан бол 75 хувийн тэтгэмж авдаг. Тиймээс тэтгэмж авахдаа даатгалд хамрагдсан хэлбэрээс үл хамаарч цалин хөлснөөсөө 100 хувь тэтгэмж авдаг болохоор хуульчилж өгөх юм. Мөн ээжүүд хүүхэд төрүүлээд гурван нас хүртэл нь гэртээ асран өсгөдөг. Энэ хугацааны наймхан сард нийгмийн даатгал нь төлөгдөж явдаг. Бусад хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөггүй. Ингэснээр хүүхэд төрүүлсэн эмэгтэй орлогогүй болж, ажилласан жил, шимтгэл төлсөн жил нь тасардаг.

Ирээдүйд тэтгэвэрт гарахад нь ажилласан жил нь цөөн болж бага тэтгэвэр тогтоолгож байгаа. Тиймээс хүүхдээ гурван нас хүртэл нь өөрөө асарсан бол тэр хугацааны ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг таслахгүй байхаар хуульчилъя. Ажил хийж байсан буюу шимтгэлээ төлж байсан ээж гурван жил хүүхдээ харах бол өмнө нь өөрийнх нь төлсөн тэтгэмжийн сангаас буцаан төлдөг болно. Нэг ёсондоо гэртээ байх гурван жилийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг өмнө нь өөрийнх нь төлж хуримтлуулсан мөнгөнөөс төлнө.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нээлттэй сонсгол
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
EMOTSI - ҮЗЭГЧИДТЭЙ
Өвдөхөөсөө өмнө өөрийгөө...

Хэн юу хэлэв

Отгонмягмар 2016-10-14

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
19 цагийн өмнө өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

19 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

19 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

20 цагийн өмнө өмнө

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

20 цагийн өмнө өмнө

Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов

20 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

20 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

1 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” төсөл өргөн мэдүүлэв

САНАЛ БОЛГОХ
2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2026-06-17 өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах