Япон Улсын төв хэсэгт орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 1-ний өдрийн 16:10 цагт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус улсын Цаг уурын хүрээлэнгээс Ишикава, Нийгата, Тояама мужид цунамигийн түгшүүр зарлаад байна.
Тав хүртэл метрийн өндөртэй давлагаа Ишикава мужийн Ното хотод хүрсэн тухай NHK мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар 6 хүн амь насаа алдаж, 45.000 өрх айл тог цахилгаангүй болж, олон тооны хүн хүнд бэртэж, гэмтсэн бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Хөрсний гулгалт үүссэнээс орон нутгийн хот хоорондын хурдны галт тэргээр зорчиж явсан 1.400 хүн 11 цагийн турш замд боогджээ.
АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлт болсон бүс нутагт ойролцоогоор 31 удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд газар хөдлөлтийн дараах чичирхийллийн давтамж удаан хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байгааг ч мөн мэдээллээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.