• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Freedom-250: Америкийн код

АНУ-ын 250 жил, Үндэсний баяр. Тэр тусмаа Америкийн түүхэнд онцгой тэмдэглэгдэх ой. Тийм ч учраас National Mall орчимд хөл гишгэх зайгүй олон хүн цугларсан тийм дүр зургийг би Вашингтонд очихоосоо өмнө төсөөлж байв. Гэвч бодит байдал арай өөр байлаа.

National Mall-д болсон State Fair-ийн нээлтийн үеэр зассан талбайг дүүргэх хэмжээний олон хүн байсангүй. Сошиал сүлжээнд хүртэл "250 жилийн ойд 250 хүн иржээ" гэсэн егөөдсөн утга бүхий хошигнол хүчтэй тархаж байв. Улс төрийн талаас харвал ээдрээтэй гэж хэлж болох. Гэхдээ 250 жилийн ойн өдөр буюу долоодугаар сарын 4-ний орой миний энэ эргэлзээ аажмаар өөрчлөгдөж эхэлсэн. Энэ өдөр хэт халуунаас болж хэд хэдэн муж, хотуудад баярын парад хойшлогдсон ч нар жаргаж, салют буудах цаг ойртох тусам Вашингтон хотын төв олны хөлд дарагдаж байлаа.

Линкольны дурсгалын цогцолбороос эхлээд Конгрессийн ордон хүрсэн өргөн талбай тэр оройдоо улаан, цэнхэр, цагаан өнгийн малгай, хувцас, үсний гоёл, шорттой олон мянган хүнээр дүүрэв. Хүүхдээ мөрөн дээрээ суулгасан аавууд, далбаагаа нөмөрсөн ахмадууд, зүлгэн дээр хөнжил дэвсээд суусан гэр бүлүүд, өөр өөр хэлээр ярилцах жуулчид гээд үнэхээр хаана байсан юм бэ гэмээр олон хүн цугласан байлаа. Энэ мөчид улс төр биш, үндэсний баярын уур амьсгал давамгайлж байв. “200 жилийн төрсөн өдрийг дөнгөж санаж байгаа ч 250 жилийнхэд заавал оролцохоор ирсэн” хэмээн ярих олон хүнтэй би таарсан.

Үнэндээ олон мянга биш саяар хэмжигдэх хүмүүс Америк улсынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр улс орныхоо өнцөг булан бүрээс нэгэн итгэл үнэмшлийн дор бахархалтайгаар цуглаж чадсан байлаа. Ингэж би Вашингтонд Америкчуудын хоёр өөр өнгийг олж харсан хэрэг. Өмнөх хэдэн өдөрт эл хуль байсан талбайг хэдхэн цагийн дотор дүүргэж чадсан тэр хүч чухам хаана оршиж байна вэ.

Вашингтоныг анх зорихдоо Америкчууд 250 жилээ хэрхэн тэмдэглэх нь сониуч занг минь гогдож байсан бол харин баярын дараа Америкчуудыг юу нэгтгэдэг юм бол гэсэн асуулт миний энэ удаагийн томилолтын гол асуулт болсон хэрэг.

Америкийн тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан хэвлэгдсэн "The American Code" бүтээлийг уншсаны дараа, Тусгаар тогтнолын тунхаглалыг баталсан Филадельфи мужид очсоныхоо дараа би энэ асуултын хариултыг ойлгосон. Америкийн хамгийн том хүч нь хаана байдаг вэ гэсэн асуултад олон хүн хүчтэй арми, америк мөрөөдөл, дэлхийд ноёлдог долларт, эсвэл шинжлэх ухаан инновацийн суурь, одоогийн Силикон хөндий гээд олон янзаар хариулж мэднэ. Харин түүхэн ойг нь сурвалжлахаар Филадельфид ирээд Тусгаар тогтнолын тунхаглалыг баталсан танхимд орж үзэхэд надад энэ улсын гол хүч 250 жилийн өмнө бичигдсэн хэдхэн өгүүлбэрт байдаг байх нь гэж шууд бодогдсон юм.

1776 оны зун Британийн 13 колони тусгаар тогтнолоо зарлахдаа хүн төрөлхтний улс төрийн түүхийг өөрчилсөн баримт бичгийг баталсан байдаг. Тэр бол өдгөө 250 жилийг нь дэлхий даяар, ил тойрон тэмдэглэж байгаа Тусгаар тогтнолын тунхаглал юм. Хожим үүн дээр үндэслэж Америк улс Үндсэн хуулиа баталсан. Тусгаар тогтнолын тунхаглалын хамгийн алдартай өгүүлбэрт ингэж бичсэн байдаг юм байна:

"Бүх хүн тэгш эрхтэй төрдөг. Үүнд амьд явах эрх, эрх чөлөө, аз жаргалыг эрэлхийлэх эрх багтана. Засгийн газрын эрх мэдэл бол ард иргэдээс зөвшөөрөл авдаг" хэмээх хэдхэн үгс юм. Товчхондоо энэ бол Америкийн код, энэ үндэстний үзэл санааны гол цөм юм.

Өнөөдөр энэ өгүүлбэрийг уншихад энгийн санагдаж болох ч XVIII зуунд энэ нь дэлхийн улс төрийн түүхийг өөрчилсөн том хувьсгалын эхлэл байсан. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн бидний мэдэх ардчиллын үнэт зарчим, тэгш эрх, эрх чөлөөний ойлголтын суурийг тавьснаараа Америк угсаа гарвал, хаант засаг, шашин шүтлэгээр бус, нийтлэг үнэт зүйлээр, сонгох сонгогдох эрхийг эдлэн төрийн эрхийг тайван замаар шилжүүлэхийг тодорхойлсон анхны том улс болсон юм. 

Америкийн аль ч хотод очсон "америк хүн" гэдэг ойлголт үндэс угсааг биш, үнэт зүйлийг илэрхийлдэг болох нь улам тодорхой харагддаг. Метронд зэрэгцэн суух хүмүүсийн арьсны өнгө өөр. Кафены ажилтны аялга өөр. Хэвлэлийн төвд уулзсан сэтгүүлч ази гаралтай байх нь ч хэвийн. Гэхдээ тэд өөрсдийгөө нэг л үгээр тодорхойлдог. Америк хүн. Америкийг нэг үндэстний цус биш, итгэл үнэмшил нэгтгэдэг гэдгийг энд өнгөрүүлсэн өдөр бүр надад мэдрүүлж байлаа.

Вашингтонд байх хугацаанд надад хамгийн сонирхолтой санагдсан зүйл бол Америкийн талаар хүмүүсийн ярьж буй өнгө аяс байлаа.

Нэг хэсэг нь энэ улсыг эрх чөлөөний бэлгэ тэмдэг гэж ярина. Нөгөө хэсэг нь дэлхийн хамгийн их шүүмжлэл дагуулдаг их гүрэн гэж хэлнэ. Эхэндээ энэ хоёр дүр зураг хоорондоо зөрчилдөж байгаа мэт санагдсан.

Гэвч "The American Code" бүтээлийг унших тусам энэ хоёр ойлголт аль аль нь үнэн байж болохыг ойлгосон. Америкт дэлхийн шилдэг их сургуулиуд бий. Хиймэл оюун ухааны гол хүч энд төвлөрч байна. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй технологийн компаниуд Силикон хөндийгөөс төрсөн. Хамгийн гол нь америк мөрөөдөл энд бүрэн биелж, дэлхийн олон орноос сая сая цагаач нар ирж Америк мөрөөдлөө биелүүлсэн. 

Гэхдээ нөгөө талд зөрчилтай талыг шүүмжилдэг хүмүүсийн хэлдэг зүйл ч бас ор үндэсгүй биш. Эрх чөлөө гэж тунхагладаг ч тэдэнд боолчлолын бараан түүх бий. Вьетнам, Ирак, Афганистаны дайнаас эхлээд Ираны дайн ч маргаан дагуулсаар байна. Нийгмийн тэгш бус байдал бодит асуудал хэвээр байна. Энэ талаас нь харвал Америкт өөр олон өнгө бий.

Линкольны дурсгалын хөшөөний өмнө очсон хүн бүрт Мартин Лютер Кингийн алдарт "Би мөрөөдөж байна" илтгэл санаанд нь ордог биз. Гэхдээ л Америкт танаас өөр үзэл бодолтой байгаа нь буруу гэсэн үг биш гэдэг үнэт зүйл нь үйлчилсэн хэвээр. Тэр үзэл Тусгаар тогтнолын тунхаглалаас эхтэйн дээр Үндсэн хуульдаа нягт шингээж чадсан. Тиймдээ ч өнөөдөр Трампын Америкт төрсөн хүүхэд бүр иргэн болдгийг болиулах тухай шийдвэр Дээд шүүхийн шийдвэрийн өмнө бүдэрч байх жишээтэй. Энэ бол 250 жилийн өмнө бичигдсэн Тусгаар тогтнолын тунхаглал өнөөдөр ч улс төрийн мэтгэлцээний гол эх сурвалж болж байгаагийн нэг жишээ юм. Энэ нь америкчууд өнгөрсөн түүхээ музейд хадгалсан дурсгал төдий гэж үздэггүй, харин өнөөдрийн амьдралынхаа нэг хэсэг гэж ойлгодгийг харуулж байгаа хэрэг.

Харин нүдээр үзэж харсан сэтгүүлчийн үүднээс товчхон дүгнэхэд 250 жилийн ойн хамгийн гол агуулга бол өнгөрсөн түүхийн тухай биш ирээдүйн 250 жилийн тухай байлаа. Америкийг дахин агуу болгохын төлөө гэхээс илүү үнэт зүйл дээрээ нэгдэх тухай өнөөдөр Америкийн нийгэм илүүтэй анхаарч байх шиг. Энд Америк мөрөөдөл бодит хэвээр байна уу эсвэл... гэдэг асуултыг олон хүн асуух болж. Яагаад гэвэл Америкийн үзэл баримтлал, үнэт зүйлсийн нэг бол Америк мөрөөдөл хэвээр байгаа. Тиймээс ч 250 жилийн турш нэгдмэл үнэт зүйлээ дахин дахин эргэж харж, алдаагаа засахыг оролдсоор ирсэн нь энэ улсын хамгийн том онцлог юм байна гэж бодогдож байлаа. Товчхондоо бол Америк төгс учраас дэлхийн хамгийн нөлөө бүхий улс болоогүй. Үүнийг жирийн иргэд нь ч микрофоны өмнө шуудхан хэлж байсан. Гэхдээ тэд төгс биш ч нэгдмэл байх нь, төгс бишээ хүлээн зөвшөөрч түүнийгээ байнга сайжруулж, хүлээн зөвшөөрч урагшилж чадсан нь өнөөдрийн их гүрнийг бий болгосон байх нь. Тиймдээ ч Америкт хамгийн хүчирхэг AI загварууд, хамгийн дэвшилтэт хагас дамжуулагч чипүүд, хамгийн их хөрөнгө оруулалт төвлөрч байна. Мөн Америкийн хүн ам бусад хөгжингүй орнууд шиг хөгшрөл хурдтай явагдаагүй. Мөн цагаачлалын ачаар хөдөлмөрийн зах зээл нь шинэ хүчээр тогтмол сэлбэгддэг. Дэлхийн шилдэг оюутнууд Америкийн их сургуулийг зорьдог хэвээр. Хөрөнгө оруулагчид шинэ санааг хамгийн түрүүнд Америкт санхүүжүүлдэг хэвээр. Америкийн соёл дэлхийн чиг хандлагыг тодорхойлсоор байна.

Нөгөө талд улс төрийн талцал, төрд итгэх иргэдийн итгэл буурах, гадаад ертөнцөд харагдаж буй өнцөг, зэрэг ээдрээ сорилтууд ч бий.

Ямартай ч эдгээрээс харахад дэлхийд тэргүүлэгч АНУ гадаад дотоодын цөөнгүй сорилтуудтай нүүр тулгарч байгаа ч энд итгэл үнэмшил, нэгдмэл үзэл санаа, ирээдүйн 250 жилийн өнгийг тодорхойлон оршсон хэвээр байна.

Тиймээс ч Вашингтоноос хадгалж үлдэх миний дурсамж хамгийн удаан үргэлжилсэн баярын салют, өнгө өнгийн далбаагаар чимсэн баярын парад биш. Харин 250 жилийн өмнө бичигдсэн хэдхэн өгүүлбэр өнөөдөр ч энэ улсыг нэгтгэж, урагшлуулсаар байгааг өөрийн нүдээр харсан тэр мэдрэмж байх юм. Магадгүй өнгөрсөн түүхийн алдаа оноотой нь ойлгох, цаашид ч өвлүүлэн үлдээх "Америкийн код" гэдэг энэ л аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 130, 131 (7872, 7873)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
АНУ-Хятадын шинэ харилцааны төв нь худалдаа, Тайвань, хиймэл оюун болов

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сонгууль
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Төрийн өмчит компаниудын...
Б.Пүрэвдагва: Борооноор...

Freedom-250: Америкийн код

НЯМСҮРЭН 2026-07-09

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
АНУ-Хятадын шинэ харилцааны төв нь худалдаа, Тайвань, хиймэл оюун болов
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

2 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

3 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

3 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

3 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

3 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

3 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

3 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

3 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

3 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

3 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

18 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

19 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах