• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Одонтуяа: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн 2024 онд хэчнээн хэмжээний төсөв зарцуулах вэ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.12.15) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол орны ойн сангийн төлөв байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хийв. Тэрбээр, Монгол уур амьсгалын нөхцөл, ойн сан, түүний бүтэц, төрөл, экосистемийн төлөв байдал, элэгдэл, эвдрэл, цөлжилт зэрэг ерөнхий мэдээллийг дурдаад, ойн нөөцийн ашиглалтын талаар танилцууллаа. 2022 онд 1,3 сая куб метр ойн нөөц ашиглах дээд хязгаар тогтоосноос 720,7 мянган куб метр нөөцийг ашиглаж, улсын төсөвт 5,7 тэрбум төгрөг төвлөрүүлсан байна. Улсын хэмжээнд 2022-2023 онд 101 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 1.3 сая га талбай өртсөний 1.3 мянган га нь ой байна. Түймрийн улмаас 1.85 тэрбум төгрөгийн экологийн хохирол учирч, түймрийг унтраахад 55.6 сая төгрөгийн зардал гарч, нийт хохирол 3.0 тэрбум төгрөгт хүрчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 41,5 сая мод тарьж, арчилгаа хамгаалалтыг хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 452 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж байгаагаас 76 иргэн, 25 нөхөрлөл, 351 аж ахуйн нэгж, байгууллага нийт 21 овог 52 төрөлд багтах 124 зүйлийн 62.9 сая ширхэг тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлээд байна. Ойн санг хөнөөлт шавжаас хамгаалах ажлыг энэ онд 265.8 мянган га талбайд хийжээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэх зорилгоор мод тарьж, ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Ерөнхий сайдын мэдээллийг танилцуулсны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж, цаг агаар эрс хүйтэрч, байгалийн онц ноцтой үзэгдлийн улмаас иргэд, малчдад эрсдэл учирч байгаатай газар дээр нь танилцахыг Улсын Их Хурлын гишүүдэд чиглэл болгоод, өвөлжилтийн байдал, түлш, шатахууны хүрэлцээ, эрчим хүчний хангамжийн асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэх нь зүйтэй гэлээ. Мөн хөдөө орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг судалж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулж Улсын Их Хуралд оруулж ирж хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон холбогдох бусад сайд нарт даалгав.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг тус бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав. Тэрбээр, манай улсын нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртсөн энэ цаг үед ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудал болохыг онцлоод, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөж буй ажлыг нэгтгэн дүгнэвэл тавьсан зорилтдоо хүрэхгүйгээс гадна асуудлынхаа мөн чанараас хол, тогтвор, тогтвортой хөгжлийн бодлого байхгүй, арга барилын хувьд хоцрогдсон, захиргааны аргаар шийдвэрлэх гэж ажиллаж байна хэмээн шүүмжиллээ. Засгийн газар ойн тогтвортой менежментийг бий болгох талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатайг тэрбээр анхааруулж, иргэдэд үр өгөөжөө өгдөг эдийн засгийн утга бүхий тогтолцоог нэн тэргүүнд бүрдүүлэх нь зүйтэй гэсэн юм. Ойн эко системийг хамгаалах, ойжуулах ажил бол шинжлэх ухааны үндэслэлтэй хийдэг мэргэжлийн үйл ажиллагаа гэдгийг тэрбээр дурдаж, үүнд хүний нөөц, олон улсын болон салбар хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг хэлэв.

Ойн төлөв байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ш.Адьшаа, Д.Ганбат, О.Цогтгэрэл, Б.Бейсен нар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад болон иргэд, малчдын хооронд үүсэж буй зөрчил, бэлчээр, хадлангийн талбайн ашиглалт, менежментийн талаар хөндөж, Их нууруудын хотгорт нефть, бусад ашигт малтмалын хайгуул явуулж байгаа асуудлыг онцолсн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Ерөнхийлөгчийн санаачилсан, эхлүүлсэн ажлууд Засгийн газар дээр очоод унаж байгаа талаар ярьж, сайд нарт хариуцлага тооцох, ажил хийж, аймаг орон удирдаж, аж ахуй эрхэлж байсан туршлага, чадвартай хүмүүст ажил хариуцуулах нь зүйтэй гэсэн байр сууртай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр Дархан цаазат Богд хан уул, Их говийн дархан цаазат газрын хамгаалалт ор нэр төдий болж дуусаж байгааг онцлов. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл ойн нөөцийн ашиглалт үйлдвэрлэлийг үржүүлгийн ажилтай уялдаатайгаар авч явах асуудлыг дэвшүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен хадлан тэжээлийн тариалалт, цас зудтай үед тусгай хамгаалалттай газарт мал сүргийг оторлуулах боломжийн талаар хөндөн ярив.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа иргэдээс https://d.parliament.mn/ цахим системээр ирүүлсэн асуулт, саналыг хэлэлцсэн юм. Цахим системээр ирүүлсэн асуулт, саналыг нэгтгэн танилцуулж Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ардчилсан намын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа нар мэтгэлцээн өрнүүлэв. Иргэдээс, мод үржүүлэг цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлөх эсэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын төсвөөс ямар хэмжээний санхүүжилт зарцуулсан, 2024 онд хэчнээн хэмжээний төсөв зарцуулах, энэ хөрөнгийн зарцуулалтад хэрхэн хяналт тавьж байгаа, мөн хөдөлгөөний хүрээнд томоохон аж ахуйн нэгж, байгууллагын амлалт үүргүүд хэрхэн хангагдаж байгаа, энэ чиглэлээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хэрхэн хангагдаж байгаа талаар асуусан байна. Мөн ойн нөөц буурч байгаагийн шалтгаан, түүний эсрэг явуулж буй үйл ажиллагаа, мод тарих үндэсний хөдөлгөөнд аж ахуйн нэгжүүдийн зарцуулсан хөрөнгө, олон улсын байгууллагаас олгосон зээл, тусламжийг хэрхэн зарцуулж байгаа зэрэг олон асуудлыг хөнджээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ иргэдийн асуултад хариулахдаа, ойн аж ахуйн арга хэмжээ буюу түймэр, хөнөөлт шавж, тэгээд мод тарих, одоо тэрбум мод, үндэсний хөдөлгөөн бүгдийг нь оролцуулаад 2023 онд 13.9 тэрбум зарцуулсан бөгөөд 2024 онд 34.9 тэрбум төгрөг төсөвлөөд байгааг танилцуулав. Тарьц суулгацыг ойн бүсэд тарьж ургуулах зардал харьцангуй бага буюу нэг модонд дунджаар 20600 төгрөг болдог бол говь, хээр, цөлийн бүсэд өндөр буюу 37000 төгрөг болдог байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Туршилт хийгдэж буй том чадлын...
У.Хүрэлсүх Олон улсын эрүүгийн...

С.Одонтуяа: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн 2024 онд хэчнээн хэмжээний төсөв зарцуулах вэ

Kuzmo 2023-12-16

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

6 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

6 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

6 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

6 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

13 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

13 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

13 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

13 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

13 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

14 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

14 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

14 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

14 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

14 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

14 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

14 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах