• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Таван толгой түлшийнхэн ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, шинэ техник технологи, шинэлэг санаа нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч байна

М.Даваа

Таван толгой түлш ХХК-ийнхан Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг шахмал түлшээр хангаж, өвөлдөө өнтэй орох асуудлыг шийдвэрлэж ирсээр багагүй хугацаа өнгөрчээ. Хэдийгээр үйлдвэрлэх ёстой горимоороо, чанарын дагуу  үйлдвэрлэж байгаа ч иргэдийн дунд  экологи,  эдийн засаг,  чанарын хувьд  байнга л хэл ам дагуулсаар ирсэн. Тэд өөрсдийн гал тогоонд ажиллан, зовлон, жаргалаа мэддэг  инженер, техникийн ажилчдынхаа хүрээнд  “Инженерийн шийдэл-Хөгжлийн тулгуур” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Компанийн дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд инженер, техникийн ажилтнуудынхаа дунд шинэлэг санаа, санаачлага, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, тулгамдаж  буй техник технологийн асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам эдийн засгийн үр ашиг, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бүтээлч санааг дэмжих зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа юм байна.  Уг хуралд нийтдээ 40 гаруй бүтээл ирүүлснээс ажлын хэсгээс шилдэг 10 бүтээлийг сонгож нийт инженер, техникийн ажилтнуудынхаа дунд хэлэлцүүллээ. Шилдэг бүтээлүүдэд шахмал түлшний асах чанарыг сайжруулах, Антрацитийг шахмал түлшний түүхий эдэд тодорхой хувь хэмжээгээр ашиглах, Нарс модны давирхайг шахмал түлшний барьцалдуулагч эдэд ашиглах нь зэрэг технологийн чанартай бүтээлүүд байлаа.  Мөн компанийн үр ашгийг сайжруулах чиглэлийн бүтээлүүд ч цөөнгүй байсан юм. Түүнчлэн шалгарсан бүтээлүүдийг үйлдвэрлэл болон үндсэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх бөгөөд уг бүтээлийг амжилттай хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хангах юм байна. Энэ нь оролцогчдод юу юунаас илүү урам зориг өгнө гэдэг нь эргэлзээгүй юм. Эрдэм шинжилгээний хуралд инженерүүд ганцаарчилсан болон багийн төрлөөр оролцсон.  Илтгэлийг хоёр үер шаттай зохион байгуулах бөгөөд шалгарсан илтгэлийг бүх инженерүүдийн дунд хэлэлцүүлж гурван байрт шалгарууллаа.  Түрүүлсэн илтгэлийн эзнийг  таван  сая, дэд байрт  гурван сая, гуравдугаар байрт орсон хүнийг нэг  сая төгрөгөөр шагнана. Мөн шалгарсан илтгэлийг энэ сарын сүүлчээр  зохиогдох олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцуулах юм байна. Эндээс харахад уг компанийн хувьд шат дараатайгаар ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, шинэ техник технологи, шинэлэг санаа нэвтрүүлэхэд  нэлээд анхаарч, ахиц гарч байгаа  харагдана. 

Уг хурлыг зохион байгуулагч болон илтгэгчдийн сэтгэгдлийг хүргэе.

Таван толгой түлш ХХК-ийн санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг: 

Инженерүүдээ дэмжиж ажиллах зорилготой тул  шалгарсан бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төсөв, хөрөнгийн хувьд асуудал үүсэхгүй

-Аливаа улс орон,  байгууллага инженерүүдийнхээ үйл ажиллагаанд тулгуурлан ажил үйлчилгээгээ сайжруулж байдаг. Манай компанийн хувьд хоёр үндсэн зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг. Нэгдүгээрт, агаарын чанарыг сайжруулан, утааг бууруулах, хоёрдугаарт, хямд үнэ бүхий чанартай түлшээр иргэдийг  тасралтгүй найдвартай хангах  зорилготой. Цаашдаа ч бид агаарын бохирдлыг бууруулахад болон техник технологио сайжруулах, хямд зардлаар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ анхааран, энэ хүрээндээ өөрийн компанийн 170 гаруй инженер, техникийн ажилчдынхаа дунд үйлдвэрлэлд нэвтрүүлэх шинэ, шинэлэг санаачлагыг дэмжих зорилгоор уг зөвлөгөөнөө зохион байгуулсан. Компанийн инновацийн зөвлөл, инновацийн журам гэж бий. Энэ дагуу  уралдаанд оролцсон нийт 40 бүтээлээс үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр зорьж байгаа. Өөрсдийн дотоодын үйлдвэрлэлд ажилладаг, болох болохгүйгээ мэддэг инженерүүд маань оролцож байгаа тул энэ удаагийн уралдааны гол давуу болон онцлог нь болж байна. Тэд яавал бүтээмж нэмэгдэх, яавал зардал буурах, яавал хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх, яавал аюулгүй ажиллагаа илүү сайжрах  гээд бүх зүйл оролцогчдын илтгэлд тусгагдсан байна. Маргааш хэрэгжээд явах саналууд ч байна, мөн урт хугацаандаа хэрэгжүүлэх боломжтой саналууд ч байна, эндээс харахад нэлээд үр дүнтэй хурал боллоо гэж хэлмээр байна. Түүнчлэн инженерүүдээ дэмжиж ажиллах зорилготой тул эндээс шалгарсан бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төсөв, хөрөнгийн хувьд асуудал үүсэхгүй. Бидний явуулж буй “Инженерийн шийдэл-Хөгжлийн тулгуур” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал маань хоёр үе шаттай. Нэг дэх нь өнөөдрийн энэ үйл ажиллагаа бөгөөд өөрсдийн дотоодод ажиллаж буй компанийнхаа инженер, техникийн ажилчдын бүтээлийг сонсох, шалгаруулах, дэмжих  явдал юм. Харин хоёр дахийг нь харин улсын  болон олон улсын хэмжээнд зохион байгуулж, энэ аравдугаар сарыг сүүлчээр форум хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Эндээс гадаад, дотоодын эрдэмтэн, докторууд, инженерүүд санаа оноогоо хэлж, сайхан санаа, шийдэл гарах байх гэж бодож байгаа. БНХАУ, БНСУ-ын эрдэмтэд, инженерүүд форумд оролцох хүсэлтээ ирүүлээд байна. Удахгүй болох гэж байгаа тул бид бэлтгэл ажлаа эхлүүлээд явж байна.

Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат: 

Иргэдийн зүгээс галлагаа хийж байгаа зуухны битүүмжээ сайжруулж, түлш бүрэн шатсаны дараа гэрийнхээ өрх, цонхыг хаах, агааржуулалт хийх зэргээр хариуцлагатай хандах хэрэгтэй байна

-Сайжруулсан шахмал түлш болон бусад ямар ч төрлийн түлш шатаахад дутуу шаталтаас үүдэн угаарын хий үүсдэг. Зөвхөн сайжруулсан шахмал түлш түлснээрээ иргэд угаартаж байна гэсэн өрөөсгөл ойлголт. Тийм учраас манай компанийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөллийн ажлыг явуулж, иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх , зааварчилгааг өгч буй. Иргэдийн зүгээс галлагаа хийж байгаа зуухны битүүмжээ сайжруулж, түлш бүрэн шатсаны дараа гэрийнхээ өрх, цонхыг хаах, агааржуулалт хийх зэргээр хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс гэр хорооллын 220 мянган айлыг бүгдийг нь хамарч, хянаж чадахгүй ч угаарын хийн мэдрэгч байрлуулсан айлуудыг тогтмол хянадаг. Гэтэл иргэд угаар мэдрэгчийнхээ баттерей дуусахаар солихгүй, цахилгаанд залгадаг бол салгачих тохиолдол их байна. Ажилтнууд дүүрэг, хороогоор явж байнга хяналтыг хийж байгаа. Энэ жил Эрчим хүчний яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Тавантолгой түлш” компанитай хамтарсан хагас коксжсон түлшийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, судалгаа туршилтын ажлыг хавраас намар хүртэл хийгээд дууссан. Тэгэхээр ямар үр дүн гарах вэ гэхээр бид түүхий нүүрс түлж байхад агаарын бохирдол 40-өөс дээш хувьтай буюу утаатай байсан. Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр энэ агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан. Цаашдаа зайлшгүй хагас коксжсон түлш рүү шилжих шаардлага үүсээд байна. Хагас коксжсон нүүрсний дэгдэмхий хий 10 хувь руу ордог. Бид 20 хувийг 10 хувь болгосноор энэ хэмжээгээр утаа буурна гэдгийг судалгаагаар нотолсон. Бид дотоодын бүх итгэмжлэгдсэн лабораториудаар туршилтыг хийж, үр дүнгээр нотолсон. Энэ жил нийслэлээс бонд гаргаж, Хятадаас хагас коксжсон нүүрс оруулж ирж шахмал түлш үйлдвэрлэнэ гэдэг Эрчим хүчний сайдын шийдвэр байгаа. Өнөөдрийн байдлаар хараахан шийдвэр нь гараагүй байх шиг байна. Хэрвээ хагас коксжсон нүүрс оруулж ирвэл манай компани үйлдвэрлэх бүрэн боломжтой. Ер нь анхнаасаа хагас коксжсон нүүрсийг боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай байсан уу гэвэл, байсан. Гэхдээ оройтоогүй. Ирээдүйд газ руу шилжиж, айл өрхүүдийг орон сууцжуулах нь хамгийн зөв сонголт. 

Байгаль орчин, экологийн газрын ахлах мэргэжилтэн Б.Билгүүтэй: 

Шингэн давирхайны барьцалдуулагч чанарыг ашиглан, шахмал түлшний барьцалдуулагч болгохоор тооцсон

-Миний хувьд байгаль орчин, экологийн албанд ажилладаг сөрөг нөлөөгүй, орчны бохирдлыг бууруулах  чиглэлээр тус уралдаанд оролцон илтгэл тавилаа. Манай улсад 1990-ээд онд Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд анх давирхай олборлох жижиг цех ажиллаж, тэр үедээ 10 мянган тонныг олборлож,  экспортолж  байсан юм билээ. Үүнтэй холбоотойгоор өөрийн багш  н.Бат-Эрдэнэтэйгээ хамтран судалгаа хийж эхэлсэн. Давирхайнаас хоёр төрлийн бүтээгдэхүүн гардаг бөгөөд шингэн давирхайны барьцалдуулагч чанарыг ашиглан шахмал түлшний барьцалдуулагч болгож болох юм байна гэж тооцсон. Нөгөө талаар өтгөн  давирхайг химийн бодисоор шингэлэн үйлдвэрийн орчинд үүссэн тоосонцрыг барьцалдуулан нийслэлийн гэр хорооллын иргэдийн гал түлэхдээ ашигладаг мод түлээний хэрэглээг  халж, өөрсдийн бохирдол үүсгэж байгаа тоосонцроороо асаагч материал хийсэн. Ингэснээр модоор асаах үед уугиж байгаа угаарын хий багасаж, асалтын хувьд хурдан болохоос гадна агаарын бохирдол ч тодорхой хэмжээгээр буурна. Түүнчлэн иргэдийн эдийн засагт хэмнэлт, ойн сан болон экологид чухал нөлөө үзүүлнэ. Одоо ашиглаж байгаа барьцалдуулагч бодисыг бодвол давирхай өөрөө маш зуурамтгай чанартай тул хэрэгчлэгчдэд очдог түлшний бутардаг байдал харьцангуй бага болно. Мэдээж давирхай шаталт сайтай тул хог хаягдал ч багасна. Бидний тооцоогоор давирхайг нийт нарс модыг 100 хувь гэж үзвэл дөнгөж 10 хувиас нь гаргаж авах бөгөөд  тэр давирхайныхаа 10 хувийг л ашиглахад үйлдвэрээ түүхий эдийн хувьд бүрэн хангах боломжтой гэж гарсан. Гэхдээ давирхай олборлолт маань ой мод болон экологид сөрөг нөлөө байхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Би ОХУ-д байгаль экологийн чиглэлээр сургууль төгссөн. Тэнд давирхай олборлолт хэд хэдэн газар хийдэг юм билээ, гэсэн ч нүүрс барьцалдуулахад хэрэглэж байгаагүй, анх удаа л бид хийхээр танилцууллаа. Боломжтой гэж үзээд, туршилт хийж үзэж байна.  Туршилт амжилттай болвол үйлдвэрлэлд нэвтрүүлэх эсэхийг компанийн удирдлагууд шийдэх байх. 

Эдийн засагч Мягмарсүрэн: 

Шуудайгаа өөрсдөө үйлдвэрлээд эхэлбэл үйлдвэрлэл болон бүтээгдэхүүний үнийг бууруулах боломжтой

-Манай компанийн шахмал түлш савладаг шуудайны хэрэгцээ нэлээд өндөр, тухайлбал жилдээ 30 сая ширхэг, 25 кг-ийн шуудай хэрэглэх хэрэгцээтэй. Гэтэл манай улсад байгаа шуудайны үйлдвэрүүдийн ихэнх нь даацын шуудай буюу нэг тоннын шуудай үйлдвэрлэдэг юм билээ. Жижиг шуудай үйлдвэрлэдэг дотоодын компаниудын хувьд зах зээл нь хумигдмал, хүрэлцээтэй бус. Манай компанийн  хэрэгцээ  их байгаа ч жил бүр манайхтай хамтарч бүтээгдэхүүн нийлүүлж чаддагүй, учир нь жил бүр тендер зарлагддаг тул шалгарах эсэх нь эргэлзээтэй байдаг. Тиймээс жижиг компаниудын үйлдвэрлэдэг жижиг шуудай харьцангуй өндөр үнэтэй байдаг. Тиймээс бид шуудай үйлдвэрлэлийн шугам, түүхий эд аль алиныг нь оруулж ирэн дотоодын хэрэгцээгээ хангахаар өртөг, тооцоогоо хийсэн байгаа. Өнөөдрийн байдлаар дотоодод үйлдвэрлэсэн жижиг шуудайны дундаж үнэ 750 орчим төгрөг байна. Энд мэдээж үйлдвэрийн бүх л зардал шингэсэн байгаа шүү дээ, тэгвэл бид өөрсдөө үйлдвэрлээд эхлэвэл бусад зардлууд шингэхгүй үндсэн үнээр нь шуудайгаа хэрэглэх боломжтой болно. Цагт 2500 ширхэг шуудай үйлдвэрлэх автомат тоног төхөөрөмжийг гурван шугам болгон,  найман цагаар хоёр ээлж болгон ажиллуулахаар тооцсон. Энэ тохиолдолд 30 сая ширхэг гэсэн хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой болно.  Ингэснээр үйлдвэрлэл болон бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж бүрдэж байгаа юм. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Бидний мэддэг & мэддэггүй Чиндао...
Г.Занданшатар: Хүүхдийн эсрэг...

Таван толгой түлшийнхэн ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, шинэ техник технологи, шинэлэг санаа нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч байна

Kuzmo 2023-10-05

ФОТО:

Сэдвүүд : #Уул уурхай  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

6 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

6 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

6 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

6 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

6 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

7 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

7 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

7 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

23 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах