• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Олимпийн сайд Б.Бат-Эрдэнэ “Цагаан тугандаа тулсныг мэдээгүй” гэж мэлзэв

Допингийн асуудал сүүлийн үед нийтийн анхаарлыг нэлээд татлаа. Тэр бүү хэл, ойрын үед “Олимпод цагаан тугтай орж болзошгүй” гэсэн мэдээлэл ч яригдаж эхэллээ.

Ерөөс монголчууд допингтой ийм харшилтай болсон нь Үндэсний бөхийг энэ шалгуурт хамруулсных юм. Түүнээс болоод дотооддоо хэрүүлтэй, гадна талаасаа инээдтэй харагдах болсон. Учир нь Үндэсний бөхийн допингийн хэрүүл, мэргэжлийн спортынхонд хамаатай допингийн асуудал хоёр огт өөр аж. Угаасаа мэргэжлийн спортын шаардлагыг Үндэсний бөхөд тавихаар ийм л юм болно л доо. Ойлгомжтой л байсан. Бөхчүүдийг буруутгах аргагүй. Барилдахын тулд хууль, дүрмийг нь дагаж л таарна. Гэхдээ Үндэсний бөх, мэргэжлийн спорт хоёрын ялгааг шийдвэр гаргагч, төрийн болоод төрийн бус байгууллагынхан эхнээсээ ялгаж салгах байсан юм. Ингээгүйгээс нь болоод жилдээ нэг том бөх хохирдог болоод байгаа юм.

Харин “Ирэх Олимпод цагаан тугтай орж болзошгүй” гэдэг бол хэдхэн хүний хэдэн жилийн өмнөөс хийсэн үйлийн лай гэхэд болно. “Дэлхийн допингийн эсрэг агентлаг WADA-гийн Монгол дахь салбар гэж болох Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага MONADA-гийн үйл ажиллагааг өөртөө авбал арвин их ашиг олох юм байна” гээд зүтгэчихсэн хэдэн хүний ажиллагаа үр дүнгээ өгч эхэлсэн нь энэ.Энэхүү MONADA нь WADA-гийнхаа шууд удирдлагаар ажилладаг,  эдний зааварчилгаагаар Монгол дахь дэлхийн допингийн эсрэг үйл ажиллагааг албан ёсоор эрхэлдэг юм байна. Товчхондоо, ингээд ойлгоход л болно. Өнөөдрийг хүртэл өөнтөглүүлж, мөлжүүлж ирсэн нь ч учиртай. WADA нь тус байгууллагыг улстөржих хийгээд хэрүүл уруул хийхийг хориглодог.

Харамсалтай нь тэдний ажлын дүнд MONADA-г хариуцаж ажилладаг ганц нэг хүн биш Монгол Улс хохирдог дээрээ тулчихаад байна. БТСУХ хавиар ажиллаж, амьдарч ирсэн эдгээр хүмүүс өнгөрсөн хугацаанд MONADA-г муулах гэхдээ Монголын төр Сэргээшийн эсрэг конвенцод нэгдсэн үүргээ биелүүлдэггүй. Өнөөг хүртэл энэ талаар эрх зүйн орчин бүрдүүлээгүй” гэсэн агуулга бүхий албан бичгүүдийг WADA руу явуулж байсан. Мөн манай тамирчдын сэргээшийн шинжилгээний төлбөрийг төлөлгүй удаах зэргээр MONADA-г хорлох гэсэн үйдлүүд нь Монгол Улсаа хорлочихоод байгаа юм.

Хамгийн гол нь Монголын төр, түүнийг төлөөлж буй Олимпийн сайд Б.Бат-Эрдэнэ олон жилийн турш тэдгээр хэдэн хүний сэдэж ирсэнд авчихсан байх юм.

Тэр уржигдар хийсэн мэдэгдлээс нь харагдаж байна.  Тэрбээр “Олон улсын байгууллагаас Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг “5-6 дүрмийн заалтын зөрчилтэй байна” гэж үзсэн. Зөрчлөө арилгахгүй бол манай баг, тамирчдыг “цагаан туг”-ийн дор оруулна гэх асуудлыг тавьсан. Энэ талаар өмнө нь ямар ч мэдээлэл байгаагүй. Допингийн эсрэг үндэсний байгууллага /MONADA/ хараат бусаар ажилладаг. Бидэнд асуудлаа тодорхой хэлж өгөхгүй байдалтай байна. Энэ талаарх нөхцөл байдлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан. Үүнтэй холбоотой ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэгт Эрүүл мэндийн яам, Олимпын хороо, ХЗДХ-ийн сайд, Шадар сайд нар ажиллана. Өөрөөр хэлбэл, үндэсний хэмжээний асуудал болж, Монголын тамирчдыг олимпод оролцуулахгүй тухай асуудал үүсэж байна. Миний хувьд сайдын ажлыг хүлээн авснаас хойш Үндэсний дүрмийг батлуулахаас эхлээд төлбөр тооцоо, өр авлагыг барагдуулах гэх мэт бүхий л ажлыг хийж байгаа. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын зөрчил дутагдалтай холбоотой 5-6 асуудлын нэг нь тамирчдын сэргээшний шинжилгээг зөвхөн шээсээр биш цусаар үзэх ёстой буюу зөвшөөрлийн асуудлыг ярьж байна.

Засгийн газрын хуралдаанд Эрүүл мэндийн сайд "Допингийн эсрэг байгууллага нь итгэмжлэгдсэн лабораторитой гэрээ хийчихвэл ЭМЯ-аас холбогдох хуулийн дагуу зөвшөөрлийг өгч болно" хэмээн ярилаа. Одоо бидэнд тавигдсан асуудал бол Допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаатай зөрчил дутагдал байгаа. Үүнээс Монгол Улс ямар хор хохиролтой вэ гэвэл ямар нэгэн Олимпийн спортын төрөл, тив дэлхийн тэмцээнийг дотоодод зохион байгуулж чадахгүй. Гадаадад Олимп болон бусад тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болох асуудал тавигдаж байна. Засгийн газрын зүгээс хөндлөнгөөс нөлөөлөх гээд байгаа зүйлгүй. Харин хамтарч ажиллаж, шийдэх ёстой зүйлээ хурдан шуурхай шийдээд өнөөдөртэй золгож байна” гэв.

Олимпийн сайд Б.Бат-Эрдэнэ худлаа ярьжээ. “Энэ талаар өмнө нь ямар ч мэдээлэл байгаагүй” гэж мэлзжээ. Гэтэл муу хэлүүлээд байгаа Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага MONADA -гаас дээр хэлсэн хэдэн хүний хууль бус үйл ажиллагааны улмаас үүсээд байгаа нөхцөл байдлыг 2019 оны намраас эхлээд төрийн бүх түвшинд хүргэж ирсэн байгаа юм. Б.Бат-Эрдэнэ аваргад Олимпийн сайд болсноос нь хойш л гэхэд 2022 оны арваннэгдүгээр сарын 14-нд 115 тоот, 2023 оны дөрөвдүгээр сарын 3-нд Хүсэлт уламжлах тухай 25 тоот, 2023 оны тавдугаар сарын 1-нд Алтан тоот илгээх тухай 31 тоот, 2023 оны зургадугаар сарын 20-нд Санал хүргүүлэх тухай 55 тоот, 2023 оны наймдугаар сарын 14-нд Хүсэлт уламжлах тухай 70 тоот бичгүүдийг нэр заагаад илгээсэн байгаа юм. Тухайлбал, эрхэм сайдад 2023 оны дөрөвдүгээр сарын 3-нд Хүсэлт уламжлах тухай илгээсэн 25 тоот албан бичигтээ “Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга та дараах асуудлуудыг шийдвэрлэж өгнө үү. Нэгт, Монгол Улсын хэмжээнд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага MONADA-гийн хэрэгжүүлж байгаа ДХХ-ийн санхүүжилтийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын багцаас шууд санхүүжүүлэх арга хэмжээ авч өгөхийг, хоёрт, Улсын шигшээ багийн тамирчдын Токиогийн 2021 оны Олимп, Бээжингийн 2022 оны өвлийн Олимп, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчдад хийгдсэн Допингийн хяналтын шинжилгээний 178 тамирчны төлбөр 283 956 400 төгрөгийн төлбөр тооцоог барагдуулах арга хэмжээ авч өгөхийг, гуравт Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2022” тэмцээнд Олон улсын чөлөөт бөхийн холбоо болон МЧБХ-ны хүсэлтээр хийгдсэн 54 тамирчны допингийн шинжилгээний төлбөр 114 762 600 төгрөгийн тооцоог барагдуулж өгөхийг хүсэн байна” гэжээ. Мөн 2023 оны тавдугаар сарын 1-нд Алтан тоот илгээх тухай 31 тоот бичигтээ “Танаас ирүүлсэн албан бичгээс Спорт дахь допингийн эсрэг үндэсний зөвлөл байгуулахтай холбогдон төлөөлөл ажиллуулахыг мэдэгдсэн тухай танилцлаа.

Спорт дахь допингийн эсрэг үндэсний зөвлөлд тус байгууллагын төлөөллөөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага MONADA-гийн гүйцэтгэх захирал Д.Мөнхболдыг санал болгож байна” хэмээжээ. Энэ жишээний олон бичиг эрхэм сайдад очсон байдаг. Энд нэг зүйлийг тодруулахад Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага MONADA нь үүнээс илүүгээр буюу үйл явдлыг сөрсөн мэдэгдэл, тэмцэл хийх хориотой тул төрд хандах цорын ганц арга нь энэ байжээ.

Түүнчлэн Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага MONADA-гаас төрд үгээ хүргэх хэрхэн зүтгэж байсан нь явуулсан бичиг цааснаас нь шууд харагдана. Заримаас нь тоочвол, тус байгууллагаас 2019 оны есдүгээр сарын 24-нд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт ЮНЕСКО-гийн Конвенцын дагуу хүсэлт уламжлах тухай 94 тоот, 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамцад Санхүүжилтийн тухай 122 тоот, 2020 оны хоёрдугаар сарын 20-нд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт Дэмжлэг хүсэх тухай 12 тоот, 2020 оны есдүгээр сарын 3-нд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамцад Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүн томилох тухай 74 тоот, 2020 оны есдүгээр сарын 14-нд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд Хүсэлт уламжлах тухай 78 тоот, 2020 оны аравдугаар сарын 30-нд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд Допингийн талаарх өнөөгийн нөхцөл байдлын тухай 95 тоот, 2020 оны арваннэгдүгээр сарын 2-нд УИХ-ын БШУСБХ-ны дарга Ж.Мөнхбатад Спортын тухай хуулийн заалтыг Конвенц болон Допингийн эсрэг хуулийн заалттай нийцүүлэх тухай 96 тоот, 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Спортын тухай хуулийн заалтыг Конвенц болон Допингийн эсрэг хуулийн заалттай нийцүүлэх тухай 98 тоот, 2021 оны нэгдүгээр сарын 12-нд БТСУХ-нд Хүсэлт гаргах тухай 04 тоот, 2021 оны тавдугаар сарын 24-нд Шадар сайд С.Амарсайханд Үндэсний их баяр наадмын тухай хауулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлэх тухай 41тоот, ...2021 оны есдүгээр сарын 20-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Хүсэлт уламжлах тухай 102 тоот, 2022 оны нэгдүгээр сарын 28-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Төв Азийн бүсийн допингийн эсрэг байгууллагын тодруулга мэдээлэл авах хүсэлтийг уламжлах тухай, 2022 оны дөрөвдүгээр сарын 26-нд БСШУСБХ-ны дарга Г.Дамдиннямд Биеийн тамир, спортын тухай хуульд допингийн талаар тусгуулах тухай 50 тоот зэрэг үүсээд байгаа асуудлаараа 40-50 удаа албан бичиг сэлтийг “шидсэн” байна. Ийм байтал Олимдийн сайд Б.Б-Бат-Эрдэнэ “Монгол Улс Цагаан тугандаа тулсныг мэдэхгүй” гэж мэлзээд байгаа нь ойлгомжгүй байна. Гэтэл энэ асуудлын талаар MONADA-гаас Б.Бат-Эрдэнэ аваргыг сайд болсноос нь хойш дохиолсоор байжээ.

Уг нь Б.Бат-Эрдэнэ сайд цагтаа “Сөүл-1988”, “Барселон-1992”, “Сидней-2000” Олимпийн наадмуудад Монголын багийн тугчийн үүрэг гүйцэтгэж, төрийнхөө далбааг Олимпийн наадамд гурвантаа өргөсөн хоёр дахь хүн байгаа юм.

П.Хуяг

Эх сурвалж: "Өдрийн сонин". 2023.09.22. Баасан №178(7298)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Улаанбаатар хотын хэмжээнд нэг...
Өдөртөө бороо орно

Олимпийн сайд Б.Бат-Эрдэнэ “Цагаан тугандаа тулсныг мэдээгүй” гэж мэлзэв

Kuzmo 2023-09-22

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах