• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ: Үнэний төлөө явж байгаа хүн өөрөө үнэн байх ёстой

Өмнөхийг энд дарж уншина уу

МОХ-ны үе үеийн удирдлагууд санхүүжилт босгож жагсаалд оролцсон

“Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилсноос 145 хоногийн дараа жагсаал болсон. Энэ хооронд Засгийн газар хэд хэдэн удаа авлигалтай холбоотой томоохон мэдээллүүдийг хийсэн л дээ. Тэгэхээр тэр жагсаал бол хоёр, гурван шалтгаантай жагсаал болсон. Нэгдүгээрт нийгмийн маш их бухимдал дээр үүссэн органик давлагаа байсан. Эхний нэг,хоёр өдрийн жагсаалын тухайд Засгийн газраас нүүрсний хулгайтай холбоотой мэдээллүүд задалсантай холбоотойгоор олон нийт “Ямар их хэмжээний нүүрсний луйвар явчихсан юм бэ” гэдгийг илүү мэдэрч бухимдсан гэсэн үг. Буглачихсан ийм хатгийг задлахаас л өөр аргагүй шүү дээ. Тэгээд ч задлах цаг нь болсон байсан. “Эрдэнэт”-ийн 49 дээр тогтоосон яг тэр эрх зүйн дагуу “Эрдэнэс Тавантолгой” дээр зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосон. Тэгээд тэнд байгаа бүх баримтуудыг олон нийтэд дэлгэсэн л гэсэн үг. Тийм учраас жагсаалыг ашиглах гэсэн хэсэг бүлэг нөхдүүд гарч ирсэн. Бодит байдал учраас тэрийг би одоо хэлэх нь зүйтэй. Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” компаниас халагдсан Б.Ганхуяг болон МОХ-ны үе үеийн удирдлагууд байсан.Тэд тодорхой хэмжээний санхүүжилт босгож жагсаалд оролцсон. Засгийн газрын эсрэг жагсаалыг уриалж эхэлсэн гэсэн үг. Шалгагдаад эхлэнгүүтээ, одоо явж байгаа нүүрсний хулгайн эсрэг тэмцлийг саармагжуулах гэсэн зорилго агуулсан төлөвлөлт болсон. Б.Ганхуяг МОХ-г удирдаж байсан. Н.Удаанжаргал бас МОХ-г удирдаж байсан. Бас МОХ-ны одоогийн ерөнхийлөгч зэрэг хүмүүс оролцсон. Тэд “Эрдэнэс Тавантолгой” компанид бөөнөөрөө томилогдож тендер авдаг байсан. Одоо бүгдээрээ шалгагдаж байгаа гэж ойлгож болно. Тэр нь энэ нэг хэсэг нөхдүүд дээр их хүнд туссан байх л даа. Ер нь бол тэд оюутнуудын дотуур байраар явж, сүлжээ үүсгээд, мөнгө тараасан. Гэхдээ дийлэнх нь органик байсан жагсаал дээр нэмж орж ирсэн. Ийм зохион байгуулалт хийсэн. Нөгөө “Гуя дагаж хүзүү” гэдэг шиг юм болсон. Нийгмийн бухимдалд тулгуурлаж байна шүү дээ. Тийм зорилгоор жагсаалыг ашиглах гэсэн хэсэг нөхдүүд гарч ирсэн. Бас, манай сөрөг хүчнийхэн оролцсон. Тэд сөрөг хүчнийхээ л ажлыг хийсэн гэсэн үг. 

Тэд “Нүүрс гэдэг сэдэв тэр хэргийг замхруулахад хэрэг болж магадгүй” гэж бодсон байх

Дээрээс нь энэ койнтой холбоотой нөхдүүд оролцсон. Яагаад гэхээр хохирогчдын маш том асуудлууд гарч ирээд, койнтой холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаанууд хийгдээд эхэлчихсэн байсан. Одоо эхэлж байгаа юм биш л дээ. Бараг жилийн өмнөөс эхлээд явж байсан. Энэ хүндрээд эхэлсэн. Тиймээс тэд “Нүүрс гэдэг сэдэв тэр хэргийг бас замхруулахад хэрэг болж магадгүй” гэж бодсон байх. Ийм хэсэг нөхдүүд гарч ирсэн.

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ энэ жагсаалыг санхүүжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн

 За, дээрээс нь жижиг “Тавантолгой” гээд нэг ийм анхаарлын төвөөс гадна үлдчихээд байдаг. Жижиг “Тавантолгой” буюу Өмнөговьт байгаа тэр Тавантолгойн компанитай холбоотой луйвар нь хэмжээгээрээ “Эрдэнэс Тавантолгой”-нхтой бараг дүйцнэ. Нөгөө мөргөцөг алга болсон, тээвэрлэлттэй холбоотой асуудлууд байна. Ихэнх нь энэ жижиг “Тавантолгой” дээр асуудал үүснэ. УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэж бий. Жижиг “Тавантолгой” түүний өмч. Уг нь түүний өмч биш, орон нутгийн өмчит гэж ойлгодог. Бид бүгдээрээ тэгж ойлгодог. Бодит байдал дээр тэр хүний л 100 хувийн өмчлөлд байдаг. Тэр байтугай МАН талаас томилогдож байсан хүмүүсийг ч тэр хүн томилсон. АН талаас томилогдож байсан хүмүүсийг нь ч тэр хүн томилсон байдаг. Тэгээд тэнд нь ямар ч бүртгэл байхгүй. Худалдан авалтын ямар ч баримтууд байхгүй.Ингээд харахад олон нийтийн компани боловч зүгээр л ийм далд эдийн засгийн том хөшүүрэг болж байсан. Тиймээс бид жижиг “Тавантолгой” дээр бас онцгой байдлыг нь тогтоосон шүү дээ. “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувьд энэ жагсаалыг санхүүжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг бол би шулуухан хэлэх нь зүйтэй. Дээрээс нь Оюу толгой,“Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банкны хэрэг дээр эрх ашиг нь зөрчигдөж байгаа нөхдүүд “Засгийн газрыг боломж нь байвал унагачихъя” гээд нүүрсний хулгайн тэмцлийг саармагжуулах гэсэн. Ийм зорилго агуулсан төлөвлөлт болсон. Гэхдээ манай иргэдийн хувьд юмыг наанатай цаанатай ойлгодог. Болж буй бүх зүйлийг мэдэрч байдаг ард түмэн юм. Тэгэхээр тэр органик жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглахыг хүссэн хүмүүсийн зорилго биелээгүй. 

Хөгжлийн банкны хэрэг бол 30 жилийн “соёл”-ын үр дүн

-ОУВС-гийн удирдлагууд “Ер нь Хөгжлийн банк чинь байх хэрэгтэй юм уу” гэдэг асуултыг надад тавьсан. “Ийм Хөгжлийн банкийг татан буулгах ёстой” гэсэн. Тэгснийх нь дагуу татан буулгачихаар нэгдүгээрт, энэ өрүүд төлөгдөх туйлын эрсдэлтэй болж хувирна.Хоёрдугаарт, цаашдаа Хөгжлийн банкийг дахиж байгуулах боломж туйлын хомс болно. Нэг үгээр хэлбэл, томоохон төслүүдийг санхүүжүүлэх зүйлгүй болно л гэсэн үг. Механизм байхгүй болно гэсэн үг. Хөгжлийн банк байсны гэж буруу юу байх вэ. Түүнийг өөлж байсан улстөрчдийн нөгөө л нэг задгай явсан 30 жилийн соёл нөлөөлж байгаа юм л даа. Тэр утгаараа Хөгжлийн банкны хэрэг хамгийн олон оролцогчтой болж байна. Нөгөө талдаа УИХ-ын сонсгол ч гэсэн баримтуудыг шинжлэн судалж, ийм дүгнэлт гаргаж байна гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд оруулж байна гэсэн үг. Тэрнээс биш тэнд шүүн таслах ажиллагаа явуулаад байгаа юм биш. “Засгийн газар өнөөдөр элдвийн баримтуудыг гаргаж ирээд, задлаад л байна” гэж намайг зарим хүн шүүмжилдэг юм. Ер нь бол зарлана. Ил тод болгоно. Энэ үгийг би их олон давтаж байна. Ерөнхий сайдын хувьд хийж чадах зүйл л энэ.Тийм учраас би олон давтаад байгаа юм. Цаашдаа ч би олон асуудлыг ил тод болгоод явна. Яагаад гэхээр Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газар дангаараа шийдэж чадахгүй шүү дээ. Бид “Самурай” бондын өрийг өөрөө төлөх хэмжээнд очоод нэг их наядын эргэн төлөлт хийчихлээ. Хэвлэл мэдээллийнхэн байсан тулдаа үүнийг олон нийтийн анхаарлын төвд оруулж байгаа учраас тэр хүмүүс нийгмийн шахалтад орж зээлээ төлж байна гэсэн үг. Бид дотооддоо ингээд, бүр ВВС-гээр авлигаа ил гаргаад, илчлээд байж байгаа маань манайд ам.доллар олж ирэх урсгал татрах, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээчих вий гэдэг болгоомжлол бас байна. Бид нар ил тод байх тусам л хөрөнгө оруулалт ирнэ. Миний бас нэг баяртай байгаа зүйл бол саяын нүүрсний хулгайг дөрөв, таван жил яриад төдийлөн анхаарлын төвд ороогүй байсан. Харин одоо энэ системийн авлигыг олон нийт бараг бүтэн олоод харчих шиг боллоо. Тэгэхээр энэ асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Яагаад гэхээр олон нийтийн анхаарал сулраад ирэх үед л шүүхийн шатанд ч юм уу завхрал явдаг. 

“С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт”-тэй холбоотой”

Эцсийн бурууг шүүх тогтооно. Шүүхэд гүйцэтгэх засаглал нөлөөлж болохгүй. Шүүхийг томилох процесс ямар байсан бэ гэхээр шүүхийг “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан, одоо нүүрсний хэрэгт орооцолдоод байгаа нөхдүүд маань л томилсон гэсэн үг. Логикоороо бууж байгаа биз. Үүнийг нэг нэгээр нь ярихад цаг ч бараг багадна. Ийм том том сэдвүүд л дээ. Тоймлоод ярихад С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт”-тэй холбоотой л асуудал байдаг. Гайхахаар байгаа биз. 1998 он буюу 25 жилийн өмнөхийг буцаагаад ухраагаад яг тэр үеийн баримт бичгүүдийг нь үзэхэд “Эрдэнэт”-д онцгой дэглэм тогтоочихсон байдаг. Тэр үед С.Зориг Дэд бүтцийн сайд байсан. “Эрдэнэт”-ийн удирдлага солигдох процесс явж байсан. Гэтэл тэнд зөрчлүүд үүссэн. Мэдээж, би мөрдөн байцаагч биш шүү дээ. Гэхдээ ЗГХЭГ-ын даргаар ажилласан, Ерөнхий сайдаар ажиллаж байгаа хүний хувьд логик дарааллыг нь ингээд хөөвөл нөгөө л баялгийн тэмцэл болно. Энэ хэрэг олон жил их ээдрээтэй явж байна. Би бол дотроо,“Одоо бид нарын яриад байгаа авлигалын том системийн эхлэл нь тэнд тавигдаж байсан юм биш байгаа даа” гэж боддог юм. Нэг бол “С.Зориг нас барснаар, алагдсанаар тэр 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр шинэ тогтолцооноос гарч, өөр тогтолцоо руу ороод, харьцангуй системтэй явж байсан тэр цаг үе өөрчлөгдсөн юм биш байгаа” гэж боддог. Тэр цагаас хойш системийн авлигал гэдэг юм явсан юм биш байгаа гэж боддог юм. 

Зэсийг хянасан улс төрийн бүлэглэл бол хүчтэй

Ингээд л тэр өдрөөс хойш “Зэс” гэдэг том асуудал гарч ирсэн. Зэсийг хянасан улс төрийн бүлэглэл бол хүчтэй. Тийм учраас “Эрдэнэт”-ийн удирдлагуудын төлөөх үе үеийн том тэмцлүүд болсон. Тэдгээр нь өнөөдрийн нүүрсний хулгайн анхдагч эх суурь байхгүй юу. Ер нь бол тэр үед “Эрдэнэт”-ээс өөр ч юм бараг байгаагүй. Өмч хувьчлал болсон.  470 орчим улсын үйлдвэрийг хувьчилчихсан. Улс төрд нөлөө бүхий хэдхэн хүн л нийгмийн хагас зуун жил бүтээсэн баялгийг хувьчлаад авчихсан. Хувьчлал бол зөв, хувийн өмчтэй болж байгаа нийгэм юм чинь. Гэхдээ энэ нь өнөөдөр юунд гай болоод байна вэ гэхээр бид нар дараа дараагийн төрийн нэр дээр байгаа өмчүүдийг олон нийтэд хувьчлах гэхээр итгэхгүй байгаа юм. Олон нийт “Үгүй ээ. Яг л тийм юм болно шүү дээ” гэдэг.  Тэгэхээр нэг ийм үйл явдал ямар хортой дагавартай вэ гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Тэгээд тэр 1998 онд эхэлсэн “Эрдэнэт”-тэй холбоотой, зэстэй холбоотой асуудал энэ том албан бус бүлэглэлийн систем явж явж, бараг 18 жилийн дараа “Эрдэнэт”-ийн 49 хувийн энгийн хувьцааг Засгийн газар өөрийнхөө давуу эрхээс татгалзаад,  төр тодорхой хэмжээний санхүүжилтийг гаргасан атлаа тэрийг нь нэг хоёрхон сайдаас бусад сайддаа хэлэхгүйгээр, сонгуулиас хоёр гуравхан хоногийн өмнө Их хуралд мэдэгдэхгүйгээр хувьчлаад авчихсан. Ч.Сайханбилиг тухайн үед Ерөнхий сайд байсан. Сонгуулиас нэг өдрийн өмнө гаргасан шийдвэрийн эхэлсэн процесс нь нэг сар орчмын өмнөөс эхэлсэн. Гэхдээ их тийм хурдан явсан л даа. Энэ схемийг би гаргаж ирж тайлбарлаж байсан. Энэ схем яагаад чухал вэ гэхээр энэ ерөөсөө 2-6 дугаар сар хүртэл ерөөсөө дөрвөн сарын дотор л энэ бүх гүйлгээнүүд хийгдсэн. Эх сурвалжууд бол өөр өөр. Нэг үгээр хэлбэл тэрийг нэг хувийн хэвшил ч юм уу, ганц Ерөнхий сайд шийдэх боломжгүй. Нэг үгээр хэлбэл, тэнд тагнуул оролцсон. Шүүх оролцсон. Прокурор оролцсон.Ерөнхийлөгч оролцсон. Ийм систем л дээ. Тэгэхээр энэ юу вэ гэхээр миний яриад байгаа албан бус, төрөөсөө том бүлэглэл байна гэдэг нь 1998 онд илэрч байсан. Тэр асуудал явж бэхэжсээр байгаад сая “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мөнгөөр хувьд авах хэмжээний том лобби болж босож ирсэн.

Сонгуулийн дараа хэдэн банкны захирал тойрч суугаад шүүхийг хувааж авдаг байж болохгүй

Одоо шүүх дээр “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал очсон. Яаж шийдэхийг хэдүүлээ хамтдаа нүд цавчилгүй харна. Шүүхэд нөлөөлөх гэж байгаа юм биш. Зүгээр л олон нийт ажиглаасай гэж хүсэж байгаа юм. Хөгжлийн банктай холбоотой асуудал ч шүүхэд очсон одоо шийдэгдэнэ. Нүүрсний хулгайтай холбоотой асуудал одоо мөрдөн байцаах шатанд явж байна. Шүүхэд очно. Мөрдөх байгууллагуудын хувьд ер нь ажлаа хийгээд л өгчихдөг юм байна лээ. Гол нь шүүх гэм бурууг эцэслэн шийдэх Үндсэн хуулийн эрхтэй цорын ганц байгууллага. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх өнөөдөр томилсон хүмүүсийнхээ эсрэг шударгаар шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа хэдэн банкны захирал тойрч сууж байгаад л “За би Захиргааны танхимыг авлаа. Би Эрүүгийн танхимыг авлаа. Би Дээд шүүхийн энэ шүүгчийг нь авлаа” гээд хувааж авдаг байж болохгүй. Тэгэхээр эсрэгээрээ хараат бус байдал үнэхээр хангагдахгүй байна гэсэн үг. Ийм л байсаар ирсэн. 

Шүүх засаглалгүй юм шиг явж ирсэн

Одоог хүртэл шүүхэд тал нь Ц.Элбэгдоржийн, тал нь Х.Баттулгын томилсон хүмүүс л байгаа шүү дээ. Нийтдээ 500 шүүгч байдаг. Би Ерөнхий сайдын хувьд ингэж ярих нь зохисгүй. Үүнийг ойлгож байна. Гэхдээ өнөөдөр 30 жилийн явсан энэ авлигалтай холбоотой асуудал хэвийн хэмжээнээс илүү гарчихсан. Тийм учраас Засгийн газрын тэргүүн хөгжлийн бодлого тодорхойлоод аж ахуйн ажил хийх байтал арга буюу бүхэлдээ авлигатай холбоотой асуудал руу татагдаж ороод, авлигын эсрэг жил болгож зарлаж байна. Энэ бол шүүх ажлаа хийгээгүй л гэсэн үг. Авлигыг таслан зогсоож байж эдийн засаг хөгжих гээд байна. Тэгэхээр энэ бол нийгмийн асуудал болчихож байгаа юм. Бид шүүхийн хараат бус байдал, бүх зүйлээ хуулийн дагуу хүндэтгэнэ. Гэхдээ шүүх тэр асуудлуудаа шийд л дээ. Үгүй юм аа гэхэд тайлбараа хэл л дээ. Яагаад байгаа нь мэдэгдэхгүй, бараг шүүх засаглалгүй юм шиг явж байна шүү дээ, өнөөдөр. Энэ асуудлуудаа шийдэхгүй л бол шүүхийн шударга байхад итгэж, цалинг нь нэмсээр 30 жил хүлээсэн нийгэм одоо яах юм бэ. Монголын ард түмэн чадах бүх зүйлээрээ л дэмжсэн шүү дээ. Парламент ч дэмжсэн, Засгийн газар ч дэмжсэн. Одоо юу хүлээгээд байгаа юм бэ. 

Зарим гишүүн “Яагаад бидний эрхийг хязгаарлаад байгаа юм бэ. Бид чинь адилхан л иргэн шүү дээ” гэсэн

Одоо энэ хаврын чуулганаар Засгийн газраас УИХ, Засгийн газрын гишүүд өөрийн эхнэр, нөхөр, үр хүүхэд, ах дүү, хамаатан саднаа төрд томилох эрхийг хуулиар хаах гэж байгаа юм. Дээрээс нь эцсийн өмчлөгч нь болж хувьцаа эзэмшдэг компаниараа төрийн тендерт орохыг хуулиар хаана. Төслийг нь УИХ-д өргөн барина. Энэ дээр бас олон нийтийг дэмжихийг уриалж байна. Дахиад л дэмжлэг хэрэгтэй. Энэ хууль батлагдвал төр, бизнес хоёрын зааг тогтож эхэлнэ. 

Одоо бол нэг тийм болчхоод байна. Энэ мажоритар тогтолцооныхон ч бас нэг гажуудал мөн. УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн бөгөөд Нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн бөгөөд аль нэг спортын холбооны дарга, УИХ-ын гишүүн бөгөөд том компанийн захирал гээд байхаар эрх мэдэл, эд хөрөнгө хэт цөөнхөд төвлөрснийг эсэргүүцэж гарч ирсэн ардчилал маань дүр эсгэсэн ардчилал болчихоод байна. Харахад сонгууль явагдаад байгаа мөртлөө нөгөө л мөнгөтэй, нөгөө л нэг нүүрс, зэсийн нөхдүүд, нөгөө л нэг хэдэн тоглогчид байж байдаг. Ингээд төлөөллийнхөө хүнийг томилоод л төрийг алсаас удирддаг. Гэхдээ энэ байдлыг 30 жилийн дараа нийгэм ойлгочихоод байна. Тийм учраас үүнийг одоо засахаас өөр ийм арга байхгүй.

УИХ баталж чадвал цаашдаа улстөрчид ЖДҮ, Хөгжлийн банкнаас зээл авдаг явдал хязгаарлагдана. Энэ нь зарим нэг хүмүүст жоохон ойлгомжгүй байгаа байх. Зарим гишүүн “Яагаад бидний эрхийг хязгаарлаад байгаа юм бэ. Бид чинь адилхан л иргэн шүү дээ” гээд байгаа юм.Миний тайлбар юу вэ гэхлээр “Үгүй ээ, УИХ-ын гишүүн бол иргэн биш. УИХ-ын гишүүн бол иргэний төлөөлөл юм. Иргэдээсээ хамаагүй давуу эрхтэй. Нэг давуу эрх нь ч одоо яриад байгаа халдашгүй байдал мөн. Хамаагүй илүү мэдээлэл авах хэрэгтэй. Тийм учраас хэрэв та Үндсэн хуулийн тэгш байдлыг ярих гэж байгаа юм бол иргэнтэйгээ адилхан болчих. Иргэнээсээ илүү үүрэг хариуцлага хүлээж байж энэ тухай ярих эрх зүй болон ёс зүйн одоо ийм өндөрлөг дээрээ байх боломжтой” гэж байгаа юм. 

Үндсэн хуулиар үзэл бодлын гурван хэсэгт хуваагддаг

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаад одоо 30 жил болчихлоо. Ер нь 30 жилийг ингээд бүхэлд нь дүгнэх ёстой. Үүнтэй холбоотойгоор улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид ирж уулзсан. Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатуудтай ч уулзсан. Үндсэн хуулийн 1992 оны протоколыг бас хэвлүүлсэн.  Олон нийт илүү дүгнэлттэй байгаасай гэж үзсэн. Тэр бол 30 жилийн өмнө болж байсан төсөөлөл буюу протокол. Харин 30 жилийн дараа бодитоор аль нь хэрэгжив, аль нь хэрэгжсэнгүй вэ. Энэ бол бодитой дүгнэлт мөн. Бид Үндсэн хуулийн протоколыг эхлээд маш сайн судлах ёстой юм байна гэж би бодсон. Алдаа оноогоо дэнслээд, оноон дээрээ тулгуурлаад алдаагаа засах ёстой. Тэгэхээр дүгнэлт их бодитой байх ёстой. Энэ агуулгаар би бүх хүнд нээлттэй хандаж байгаа юм. Үүн дээр үзэл бодлын гурван хэсэгт хуваагддаг юм байна лээ. Шинэчилсэн найруулга буюу Үндсэн хуулийг бол шинээр хийх ёстой гэдэг хүмүүс байна. Жишээлбэл, хоёр танхим ч юм у, ийм том суурьтай асуудлуудтай. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох ч юм уу, энэ асуудлууд бол бүгдээрээ шинэчилсэн найруулга гэсэн үг. Эдгээрийг нэмэлт өөрчлөлтөөр хийх гэхээр хэтэрхий том агуулга хөндчих гээд байдаг. Нэг өгүүлбэр өөрчлөгдөнгүүт дагаад хэд хэдэн өгүүлбэр дээр өөрчлөлт ороод л тэр ньҮндсэн хуулийн 30 хувь болчихдог. Нэг үгээр хэлбэл, шинэчилсэн найруулга гэдэг нь нэлээн тийм том хэмжээний өөрчлөлтийг хийх цаг болсон гэдэг. Энэ тохиолдолд мэдээж ард нийтийн санал асуулга явах ёстой. Нийгэм маш олон талаас нь хэлэлцээд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шинэчилсэн найруулга хийгдэнэ. Ялангуяа туршлагатай, олон жил парламентын гишүүн явсан хүмүүс туулаад гарчихсан 30 жилээ дүгнэж ярьж байгааг би буруутгахгүй. Би бүгдэд нь “Та нар маань санал санаачилга гарга. Засгийн газар чадлаараа л дэмжье” гэж байгаа юм. Хоёр дахь нь “Үндсэн хуулийг шинэчлэн найруулах бол цаг нь биш. Нэмэлт өөрчлөлт маягаар ингээд яваад байх ёстой” гэж үздэг хэсэг хүн байна. “Үндсэн хуулийн боломжийг нь бид шавхаагүй. Сахигтун, Мэдэгтүн” гэдэг хоёр заалтыг нь л хэрэгжүүлэхгүй яваад ирлээ гэж байгаа юм. “Бүтэн мэдэхгүй байна. Сахиж чадахгүй байна. Нэмэлт өөрчлөлт бол болно” гэдэг. Жишээлбэл, “Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой” гэхэд нэг хэсэг нь “Огт өөрчлөөд хэрэггүй. Үүнийг Үндсэн хууль биш салбарын хуулиар зохицуулах ёстой” гэдэг байр суурьтай байдаг. Би Ерөнхий сайдын хувьд аль нэг талд нь орсон юм байхгүй. Аль аль тал нь өөрийн итгэл үнэмшилтэй байгаа учраас би эрх баригч намын даргын хувьд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах нь зүйтэй л гэдэг байр сууринаас хандаж байгаа юм. Бас эрх барьж байгаа намын аа даргын хувьд хэлэхэд “Та нар л ялаад байдаг” гээд байдаг гэдэг. Тэгвэл бид тэр ялаад байгаа тоглоомын дүрэм, ялаад байгаа тогтолцооноосоо одоо болих ёстой гэж байгаа юм. Парламентад байх ёстой төлөөллийг өсгөх ёстой. “Шинэчилсэн найруулга хийж болно, гэхдээ нэг нам давамгайлсан байж болохгүй” гэдэг. Ингээд байгаад байдаг, тэгээд тэгдэг гээд хоорондоо бас байр сууриараа нэгдэж өгдөггүй,  дотроо их мэтгэлцээн өрнөөд байдаг. Ер нь бол бид салаа замын уулзвар дээр байна. Шинэчилсэн найруулга, эсвэл нэмэлт өөрчлөлт хийх, бүр огт өөрчлөхгүй байх боломжтой. Аль ч тохиолдолд Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, эрх баригч намын даргын хувьд нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байна.  

“Хүсэж байгаа тоглоомын дүрмээр нь л өрсөлдье” 

“Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний байр суурь юу байна вэ” гэж тодруулбал би “Холимог тогтолцоо зөв” гэж хэлнэ. Холимог гэдэг маань эхнийх нь тойргоос парламентын гишүүдийг сонгоно. Энэ бол тойргоо төлөөлнө. Үндэсний хэмжээнд парламентын гишүүд сонгогдоно. Тэр нь үндэсний хэмжээний бодлогоо тодорхойлно. Маш энгийнээр бол ийм. 

Ингээд 50:50 болчихлоор 50 хувь нь тойрогжих үзэгдэл, 50 хувь нь тэр үзэгдлийг эсэргүүцэж байгаа үндэсний хэмжээний бодлого ярьдаг хүмүүс болчихдог. Бараг ихэнх тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулах магадлалтай. 

Нэг нам дангаараа одоо үнэмлэхүй ялах боломж байхгүй болчихдог. Парламентад МАН, АН-аас гадна 4-5 одоо намтай болно гэсэн үг. Тэгэхээр үүнийг “Нэг хаалгаар хөөгөөд гаргачихсан чинь тооноор ороод ирлээ” гэж харж болохгүй. Бид явж ирсэн 30 жилдээ одоо л зөв дүгнэлт хийх ёстой. Дахиад хэлэхэд энэ бол МАН-д ашиггүй. Яг эрх баригч нам талаасаа харвал байнга үнэмлэхүй ялах тоглоомын дүрмээсээ МАН татгалзана гэсэн үг. Гэхдээ энэ нь нийгэмд зөв бол, хэт мөнгөний сонгууль багасаад улс төрийн намууд төлөвших бол, Монгол Улсад хэрэгтэй бол, тэгээд нийгэм ойлгоод бусад улс төрийн нам дэмжвэл энэ өөрчлөлтийг хийхэд бэлэн байна. Өөрчлөхгүй явбал бас бэлэн байна.  

Саяын Зөвлөлдөх санал асуулга бол томсгосон фокус группийн хэлэлцүүлэг л гэсэн үг. Тэндээс саяын гурван зүйлийг л асууж байгаа юм. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга байж болох уу, үгүй юу. Хоёрдугаарт, нэмэлт өөрчлөлт байж болох уу, үгүй юу. Гуравдугаарт,  огт хөндөхгүйгээр салбарын хуулиудаараа зохицуулаад явж болох уу, үгүй юу. гэдэг л ийм гурван зүйлийг юмыг асууна. Дахиад хэлэхэд, улс төрийн намууд одоо өөрсдөө шийдэх гэж байгаа юм. Би бол “Сонгууль дөхөж байна. Хүсэж байгаа тоглоомын дүрмээр нь өрсөлдье” л гэж байгаа юм. Дараа нь гомдолгүй. “Харин та хэд маань эвлэж нэгдээд, хоорондоо бага маргалдаад байр сууриа илэрхийлээч ээ. Хоорондоо илэрхийлэхээс илүүтэйгээр олон нийтэд тогтолцоо энэ бүх зүйлүүдээ тайлбарлаач ээ” гэж байгаа юм.

Байгалийн баялаг эзэмшиж байгаа нөхдүүдийн компани Хөрөнгийн биржийн листэд байх ёстой

Хувь хүний тухайд би хүнтэй муудаад байх дургүй хүн. Хувь хүнтэй холбоотой субъектив юм нэг ч байхгүй. Би зүгээр л тогтолцоо засах гээд байгаа юм. Түүнд авлигал саад болоод байна. Магадгүй, энэ улс төрд хийх гэж хүсээд байгаа зүйл маань гэвэл тогтчихсон байгаа авлигалын системийг нураахыг хүсэж байгаа юм. Улстөрч хүн уул уурхайн компаниудаас санхүүжилт авдгийг нь болиулахыг хүсэж байгаа юм. Банкны салбар бусад жижиг бизнес рүү ороод байхыг хуулиар хязгаарлахыг хүсэж байна. Байгалийн баялаг эзэмшиж байгаа нөхдүүдийн компани бүгдээрээ Хөрөнгийн биржийн листэд байхыг би олон нийттэй хамт шахахыг хүсэж байгаа юм.  Улс төрд орсон хүн бизнесийн хувьд хохиролтой байхыг би хүсэж байгаа юм. Тэрбум төгрөгөөр санхүүждэг сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг хүсэж байгаа юм. Улс төрийн намууд илүү бодлого ярьж өрсөлддөг байх эрх зүйн орчин бүрдээсэй гэж бодож байгаа юм. Төрийн албан хаагчид “Би татвар төлөгчдийн санхүү дээр амьдарч байгаа, үйлчлэх ёстой албан тушаалтан” гэж ойлгодог байх, энэ реформыг би хийе гэж бодож байгаа юм. Парламентын гишүүд “Би бол дарга гэж бодох биш, би бол олон нийтийг төлөөлж байгаа төлөөллийн төв байгууллагын сонгогчдын мандат” гэдгээ ойлгох цаг ирээсэй гэж бодож байгаа юм. Энэ бүх зүйлийг өөрчлөөд шинэ 30 жилийг эхлүүлэхийг л хүсэж байгаа юм. Үүнийг л би “Алсын хараа-2050” Урт хугацааны хөгжлийн бодлого гэж нэрлэж байгаа юм. Үүнийг л би Шинэ сэргэлтийн бодлого гэж одоо томьёолж байгаа юм. Гайхамшиг бүтээх гээд байгаа зүйл биш. Зүгээр л хэдүүлээ хэм хэмжээтэй, эрх зүйтэй, хуультай, авлигалгүй, энгийн хөгжсөн бусад улстай адилхан болъё. Ингэснээр дундаж давхарга өснө. Амьдралын чанар эрс нэмэгдэнэ. Шинэ 30 жил илүү итгэл найдвартай болно. Монгол Улс одоо бүс нутагтаа тэргүүлэх эдийн засгийн өсөлттэй, хүртээмжтэй байгалийн баялагтай байлаа гэхэд хуваарилалт нь шог болчхоод байна. “Олон нийт” гэж би олон дахин яриад байгаа нь “Ерөнхий сайд олон нийттэйгээ байхад асуудлуудыг шийдэж чадах юм байна” гэдэг итгэл үнэмшил авсан. 

Тоглоомын дүрмийг өөрчилье гэж чин сэтгэлээсээ хүсэж байна

Үнэтэй цаг зүүсэн гэдгийн тухайд тэр цагийг 40 насны маань төрсөн өдрөөр манай Б.Баатар ах авч өгсөн. Ийм цаг бэлэглэсэн гэсэн үг. Германы айлчлалаар онгоцны нислэгтэй холбоотой асуудал гарсан. Энэ талаар тайлбарлаж амжаагүй байсан. Уг нь санхүүжилт хэмнэх гэсэн хандлага байсан юм. Төрийн хэмнэлтийн хуулийг дагасан. Хандлага маань бол тийм байсан. Гэхдээ нислэг дээр тийм ойлголтын зөрүү гарсанд хүлцэл өчье. Дээрээс нь, тухайн үед иргэдийг бухимдуулсандаа хүлцэл өчье. Харвардын дипломын тухайд google-дээд үзэхэд л бүртгэл дээр нь гараад ирнэ шүү дээ. Тэнд би 2015 онд төрийн удирдлагын мастер хамгаалсан. Ер нь бол би энэ тоглоомын дүрмийг өөрчилье гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа юм. Тэгэхээр энэ агуулгаараа би өөрөө үнэн байхгүй бол яаж үнэний төлөө явах юм бэ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 42 (7027)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг танилцууллаа
АН-аас Ерөнхийлөгчид горилогчдын “жагсаалт”-аас З.Энхболд хасагдав уу?
Увс аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд Үндсэн хуулийг заллаа
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Нийслэл
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Гэмт хэрэг
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Шүүхийн танхимаас
  • •Сагсанбөмбөг
  • •Ипотекийн зээл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Уул уурхай
ХУРААХ
Л.Оюун-Эрдэнэ: Үнэний төлөө явж...
Таксины жолоочийн дээрэмдсэн...

Л.Оюун-Эрдэнэ: Үнэний төлөө явж байгаа хүн өөрөө үнэн байх ёстой

Kuzmo 2023-02-27

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг танилцууллаа
АН-аас Ерөнхийлөгчид горилогчдын “жагсаалт”-аас З.Энхболд хасагдав уу?
Увс аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд Үндсэн хуулийг заллаа
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам: Улсын хэмжээнд шатахууны нөөц болон импортын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

6 цагийн өмнө өмнө

Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг танилцууллаа

6 цагийн өмнө өмнө

Найруулагч Жеймс Камероны "Аватар: Гал ба үнс" киноны трэйлер цацагдлаа

6 цагийн өмнө өмнө

Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв

6 цагийн өмнө өмнө

Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна

10 цагийн өмнө өмнө

The MongolZ-ын залуус Team Vitality багтай өнөөдөр 22:00 цагаас тоглоно

10 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Бөх байлах гэж бэл бэнчингээрээ бусадтай уралдсангүй

11 цагийн өмнө өмнө

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр 108 айлын орон сууц барьж байна

11 цагийн өмнө өмнө

“Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ хэмээн залилжээ”

11 цагийн өмнө өмнө

Хамтран зээлдэгч гэж хэн бэ

11 цагийн өмнө өмнө

АН-аас Ерөнхийлөгчид горилогчдын “жагсаалт”-аас З.Энхболд хасагдав уу?

11 цагийн өмнө өмнө

Хангайн бүсийн нөхөн сонгуульд хэн хэн нэр дэвших вэ?

11 цагийн өмнө өмнө

“Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ шууд гэрээгээр арилждаг болох уу?

11 цагийн өмнө өмнө

Увс аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд Үндсэн хуулийг заллаа

11 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

1 өдрийн өмнө өмнө

Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ

1 өдрийн өмнө өмнө

Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Албан тушаалтанд хариуцлага тооцлоо

1 өдрийн өмнө өмнө

Н.Энх-Амгалан: Мөрийтэй тоглоомыг хориглосон хууль хэрэгжиж эхэлснээр цахим сайтуудын тоо 90 хувиар буурсан

1 өдрийн өмнө өмнө

Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төв аймгийн Лүн сумын цахилгаан хангамжийг сэргээлээ

1 өдрийн өмнө өмнө

Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна

1 өдрийн өмнө өмнө

Монголын жүдочид 11 медальтайгаар Улаанбаатарын их дуулгыг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг "IEM Cologne 2025" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

“Тойргийн 15 тэрбум”-аар тогтолцоогоо солих уу?!

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар: Оюун санаа нь хүчирхэг өв уламжлалтай үндэстэн сэргэн манддаг

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд “Чойр-Мандалговь-Арвайхээр” төслийн Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий автозамын бүтээн байгуулалттай танилцлаа

САНАЛ БОЛГОХ
2025-07-25 өмнө

116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ

2025-07-25 өмнө

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна

2025-07-24 өмнө

Газарчны уулзвараас "Цайз 16"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

2025-07-24 өмнө

Нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэлээ

2025-07-25 өмнө

Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа

2025-07-25 өмнө

“…Ухаахудагаас хувь хүртэх үү, Ухаахудагийг хувьд үлдээх үү” гэдгийг УИХ-ын 11 гишүүн шийднэ

2025-07-24 өмнө

Газрын ховор элемент ба өрсөлдөөн

2025-07-25 өмнө

Эмомали Рахмон: Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ айлчлал харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна

2025-07-25 өмнө

Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана

2025-07-24 өмнө

ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлууллаа

2025-07-24 өмнө

Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

2025-07-24 өмнө

Н.Отгонбаяр: Ногоон байгууламж хариуцсан ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгоно

2025-07-24 өмнө

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан бол...

2025-07-24 өмнө

Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ

2025-07-24 өмнө

Э.Т, Ц.С, Л.А нарыг яллагдагчаар татсан байна

2025-07-25 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

2025-07-24 өмнө

Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна

2025-07-25 өмнө

Улаанбаатар Амазонс багийн эмэгтэйчүүд Францын Орлейнс багтай хасагдах шатанд тоглоно

2025-07-25 өмнө

У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа

2025-07-25 өмнө

Туулын хурдны замын газар чөлөөлөлтөд 115 нэгж талбараас өнөөдрийн байдлаар 15 нэгж талбарт газар дүйцүүлэн олгоод байна

2025-07-25 өмнө

Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо

2025-07-25 өмнө

Жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ

2025-07-25 өмнө

У.Хүрэлсүх: “Чингис хаан” үндэсний музей болон Тажикистан Улсын Үндэсний музей соёлын өвийг судлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх хамтын ажиллагааны үндсийг тавьсанд сэтгэл хангалуун байна

2025-07-24 өмнө

“FIBA 3x3 Jakarta” тэмцээнд Монгол Улсыг төлөөлж хоёр баг өрсөлдөнө

2025-07-24 өмнө

У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2025-07-25 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2025-07-24 өмнө

“FIBA 3x3 Jakarta” тэмцээнд Монгол Улсын шигшээ баг хасагдлаа

2025-07-24 өмнө

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ

2025-07-24 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтлаа

2025-07-23 өмнө

Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах