Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаад хоёр жил болж байна. Тэрбээр энэ албан тушаалд тохоогдсоноос хойшхи анхны томоохон ярилцлагаа Цагаан сарын өмнөхөн МҮОНТ-д өгсөн юм. Л.Оюун-Эрдэнэ энэ талаараа “Ерөнхий сайд болсноос хойш цар тахлаас эхлээд дайн тулаан гээд хэвлэлд ийм том хэмжээний ярилцлага өгөх боломж олдсонгүй. Цаг ч байсангүй. Харин одоо дүгнэж ярихаар нэлээд олон үйл явдал өрнөж, тодорхой хугацаа өнгөрлөө” гэсэн юм. Түүний ярьсныг тоймлон буулгав.
“ЦАР ТАХЛЫН ӨМНӨХ ДЭЛХИЙ РҮҮ ДАХИЖ ХЭЗЭЭ Ч ОЧИХГҮЙ”
Бид цар тахлыг бараг мартчих шиг боллоо. Гэхдээ дэлхий нийтээрээ “Цар тахлын өмнөх дэлхий рүү дахиж хэзээ ч очихгүй” гэж дүгнэж байна. Маш их юм өөрчлөгдчихсөн. Цар тахлын энэ сөрөг эффект дэлхий нийтийн сэтгэл зүйд ч нөлөөлж байгаа юм. Дэлхий нийтээрээ л одоо маш их жагсаал цуглаантай, уур бухимдалтай цаг хугацааг өнгөрүүлж байна. Байгалийн гамшиг, сөрөг үзэгдлүүд их өсөж байна. Олон улсын хувьд дахин өөрөө өөрийгөө олж харж байгаа ийм цаг үе болж байна. Ийм тохиолдолд Монгол Улс хэрхэн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, парламентын засаглал, ардчилсан тогтолцоогоо хадгалж үлдэх вэ гэдэг бидний том сорилт болоод байна. Энэ хугацаа нэлээд урт хугацаанд үргэлжилнэ. Боомт хаагдчихвал юу болдог вэ. Бензин тасарчихвал яах вэ. Эрчим хүчний хомсдолд орчихвол яах вэ. Энэ бүх зүйлүүд бусдаас хэт хамааралтай, хөгжлийг хязгаарлаж байгааг бид маш хурдан цэгцлэх ёстой.
ХОЁРХОН ЖИЛИЙН ӨМНӨ БИД “ЯАЖ ДЕФОЛТ БОЛОХГҮЙГЭЭР ЭДИЙН ЗАСГИЙГ ТОРГООХ ВЭ” ГЭДГЭЭ ЯРЬЖ БАЙСАН
Шинэ сэргэлтийн бодлого бол “Алсын хараа-2050” хөтөлбөрийн эдийн засгийн бүлэг гэж ойлгож болно. Хоёрдугаарт, цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг хэрхэн даван туулах вэ гэдэг эрсдэлийн төлөвлөгөө гэж ойлгож болно. Гуравдугаарт, эдийн засгийн хувьд бие даах ёстой манай тусгаар тогтнолын төлөвлөгөө гэж ойлгож болно. Маш энгийнээр хэлбэл, “Алсын хараа-2050”-ын 30 жилийн төлөвлөгөөний эхний 10 жилийнх нь төлөвлөгөөг Шинэ сэргэлтийн бодлого гэж үзэж байгаа юм.
Дараа нь Урт хугацааны хөтөлбөр хэрэгжинэ. Тулгамдсан асуудлуудаа эрэмбэлсэн. Бүгд чухал. Гэхдээ хамгийн чухал нь бид мөнгө олох ёстой. Үүн дотроо тээвэр логистикийн боомыг тайлах Боомтын сэргэлт нэгдүгээр бодлого байна. Өөрөөр хэлбэл, үүний нэгдүгээр бүлэг нь боомт байна. Боомт гэхээр нүүрсний экспорт, бусад экспортын бүтээгдэхүүнүүдээ төмөр замаар зөөнө л гэсэн үг. Энэ агуулгаараа Гашуунсухайтын төмөр замыг арван хэдэн жил нэлээн хэрүүл болж байж сая холболоо. Одоо бид хил холболтын терминал буюу ачиж буулгах байгууламж барина. Үүнийг удахгүй хийж дуусна. 1.5 орчим жилийн хугацаанд Хангимандалын төмөр замыг бариад дуусгасан. Энэ төмөр зам шууд холбогдоно. Цааш нь хятадууд хийнэ. Хангимандалын төмөр зам баригдсанаар бид Гашуунсухайтаар гаргаж, зөвхөн Баяннуурт бүтээгдэхүүнээ зардаг байсан бол Бугат руу зарах боломжтой болно. Нэг үгээр хэлбэл, өрсөлдөөн үүсэж байна. Дээрээс нь Бичигтийн боомт бол далайд хамгийн ойр. Энэ боомтыг төмөр замаар холбоно. Экспортын гурав дахь гарц. Энэ боомтыг төмөр замаар холбох ёстой. Шивээхүрэнг холбох том төсөл явж байгаа. Энэ жилдээ ингээд багтаагаад шийдвэрлэнэ. Эргээд бодоход, бараг жил орчмын хугацаанд боомтууд сэргээд эхэлчихлээ. 200 орчим километрын урттай хоёр ч төмөр замын ард бид гарчихлаа. Товчхондоо, бүх боомтыг авто замаар холбоно. Стратегийн боомтуудыг төмөр замаар холбоно. Тэгэхээр боомтын сэргэлт маань, ер нь “Боомтын боомыг тайлна” гэдэг маань экспортын хүчин чадлыг 2-3 дахин нэмэх юм. Бидний хувьд маш хурдан маш их хэмжээний нүүрсийг гаргах нь Монгол Улсын одоо ойрын ирээдүйн маш том стратеги гэж ойлгож болно. Тэр санхүүжилтээрээ эдийн засгаа төрөлжүүлэх ёстой. Манайх жилд 30 орчим сая тонн нүүрс зардаг. Үүнийг 40-45 сая тонн руу оруулбал Монгол Улсын нөхцөл байдал нэлээн өөр түвшинд гарна. За тэгээд далд эдийн засаггүйгээр, нүүрсээ амны биш хилийн үнээр зарж чадвал, 50-100 сая тонн нүүрсийг экспортолдог болж, ДНБ 10 мянган ам.доллароос давна. Гэхдээ бидэнд жилийн дараа 5000 ам.долларт хүргэх боломж байна. Тэгэхээр энэ бол том алхам. Боомтууд сэргээд, авлигын энэ тэмцэлд Засгийн газар иргэдтэйгээ хамт ялалт байгуулсан тохиолдолд 2030 онд хүрнэ гэж тооцож байсан үр дүндээ 1-2 жилийн дараа очно. Тэр утгаараа Шинэ сэргэлтийн бодлого бол хурдасгагч бодлого гэж ойлгож болно. Хоёрхон жилийн өмнө бид “Яаж дефолт болохгүйгээр эдийн засгийг торгоох вэ” гэдгээ ярьж байсан. Одоо цар тахлыг давчихлаа гэж тооцож байна.
Энэ жил эдийн засаг сэргэж, 5-6 хувийн өсөлттэй гарна
Шударга засаглал, ил тод байдал, Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд 2023-2024 онд эдийн засаг сэргэнэ. Цар тахлын үед хатуу хөл хориотой байхад -4.7 хувьд хүрсэн. 1992 оноос хойш хоёр дахь “хасах” уналт гэсэн үг. Нийгмийн шилжилтээс шалтгаалсан картын барааны үетэй тэнцэхүйц хэмжээний “хасах” баланстай байсан. Төсөв 20 орчим хувиар тасарчихсан. Ийм хүнд нөхцөл байдалтай байсан. Одоо бид хилээ нээчихсэн. Боомтоо сэргээгээд, далд эдийн засгаа ил тод болгоод, хөрөнгө оруулалтаа идэвхжүүлээд эхэлбэл 2023 оны эдийн засаг нэлээд эерэг болно. Эдийн засаг одоо 5-6 хувьд хүрч, өсөлттэй гарна. Анх удаа 50-55 их наяд хүрч ДНБ тэлнэ. Нийслэлийн нийтийн тээвэр 100 хувь шинэчлэгдэнэ. Энэ бүхнийг би тодорхой яриад байгаа биз. Яагаад гэхээр төлөвлөөд мөнгийг нь тавьчихсан юм. Эдгээрийн ТЭЗҮ-үүдийг нь цар тахлын үед боловсруулчихсан. Цар тахлын цаг хугацаанд манай Засгийн газар манай улсад энэ шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төлөвлөгдсөн өмнөх бүх Засгийн газрын эхлүүлсэн зургаан сэргэлтийн хүрээний 90 орчим төсөлд аудит хийсэн. Бүх ТЭЗҮ-үүдийг зассан. Хоёр хөрш болон бусад улс орнуудтай, бодлогын гол яамд, хувийн хэвшлүүд, хөрөнгө оруулагчидтай ажилласан.
2023.3.13 бол Монгол Улсын түүхэнд маш тод өдөр болж үлдэнэ
Оюу толгойн гэрээний тухайд “Рио Тинто”, “Туркойз Хилл групп” буюу хөрөнгө оруулагч тал буулт хийсэн. Хэлэлцээрийн үр дүнд, тухайлбал, Оюу толгой Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларыг 100 хувь тэглэлээ гэсэн. Энэ өр үүсчихлээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг явуулах ямар ч боломжгүй болчихсон. Ийм л байдалтай л гацаа үүсээд бараг арваад жил үргэлжилсэн. Улс төрийн хамгийн халуун сэдэв байсан. Тэгэхээр хөрөнгө оруулагч тал 2.3 тэрбум ам долларын өр тэглэснээр манай 34 хувь одоо 0 баланс дээр шилжээд, анх Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн өдөр дээрээ буцаад авчирч байна л гэсэн үг. Одоо гүний уурхай хийгдэж байгаа нь тэр 2.3 тэрбум ам.долларын өр төлөгдчихсөн учраас хийчихэж байгаа юм. Цаашаа өгөөж нь нэмэгдэнэ. Гүний уурхай гуравдугаар сарын 13-ны өдөр нээгдэнэ. Энэ бол Монгол Улсын түүхэнд маш тод өдөр болж үлдэнэ. Экспорт маань огцом нэмэгдэнэ. 2027 оноос хойш манай ДНБ-ийг хоёр дахин тэлэх боломжтой болж эхэлнэ. Ер нь бидний хувьд ирээдүй гэрэлтэй л тал руу явж байна гэсэн үг. Яах вэ, мэдээж өнөөдөр бид Оюу толгой, Хөгжлийн банк, Тавантолгойн асуудал болоод л байна. Ингэж засаж байна. Засаж байгаа учраас дандаа л эерэг үр дүн авчирч байгаа. Оюу толгойн хувьд ч маш эерэг үр дүн гарч ирж байна. Хоёр дахь нь Дубайн гэрээтэй холбоотой санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцалж дуусгавар болгосон. За бас Оюу толгойг эрчим хүчээр хангах Тавантолгойн цахилгаан станцын хэлцлийг энэ ондоо багтааж хийнэ.
“Welcome to Mongolia” зөвхөн аялал жуулчлалын кампанит ажил биш
Манайх уул уурхай дээр нэмээд аялал жуулчлал, хөдөө аж ахуйн гэсэн хоёр салбар төрөлжиж хөгжих боломжтой. Тэгэхээр ирэх жилийн хувьд “Welcome to Mongolia” кампанит ажлыг хийх гэж байгаа юм. Аялал жуулчлалын хууль гарч байна. Монгол Улсад ирж байгаа жуулчдад татварын буцаан олголтыг өгөхөөр болж байна. Агаарын тээврийн либералчлал хийж байна. Бусад улс руу шууд нислэгүүдийн тоо нэмэгдэж байгаа. Тэгэхээр ирэх жилийн хувьд олон жил ярьсан нэг сая жуулчиндаа бол хүрнэ. Ирэх зун хөрөнгө оруулалтын том уулзалтуудыг зохион байгуулна. Гадаад харилцаан дээр барьж байгаа нэг зарчим бол өмнө нь бусад улс орны Засгийн газрууддаа тохирсон бүх асуудлаа эцэслэн шийдвэрлэж байна. Ер нь гаднынханд “Монголчууд хэлсэн амандаа хүрдэггүй. Монгол Улсын засаглал их тогтворгүй. Урт хугацааны бодлого байдаггүй” гээд ойлгогдчихсон байна. Нэг Ерөнхийлөгч нь очоод “Төмөр зам барина” гэнгүүт, нэг сайд нь зогсоодог. Дунд нь хөрөнгө оруулагчид хохирчихдог. Хэн ч хариуцлага хүлээдэггүй. Нэг хөрөнгө оруулагч ирээд байшин барьж байсан чинь манай хууль хяналтын байгууллагууд зохиомол хэрэг үүсгээд газрыг нь булаагаад авчихдаг. Ингээд байхаар хэн Монголд итгэж хөрөнгө оруулалт хийх юм бэ. Ийм асуудлуудыг эрх зүйн хувьд бүтэн цэгцлэхээр ажиллаж байна. “Монголын за-андагаар буй за” гэдэг гоё үг байдаг. Түүн шиг “Монголчууд За гэсэн бол За байдаг”, “Монголчууд хэлцэл хийсэн бол тэр нь хэлцэл байдаг” гээд бүх хувийн хэвшилтэйгээ, бүх иргэдтэйгээ хамтраад улсынхаа нэрийг дэлхийд өргөх жил бол 2023-2025 он байна. Тэр утгаараа “Welcome to Mongolia” гэдэг жил маань зөвхөн аялал жуулчлал биш эрх зүйн хувьд ч хөрөнгө оруулагчдыг хамгаалах жил юм. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан. Энэ яам дээр гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг шинээр байгуулж байгаа юм.
Ерөнхийлөгч улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна
АТГ-ынхаа үйл ажиллагааны тухайд 2023 оныг авлигатай тэмцэх жил болголоо. Чадах бүх зүйлээрээ хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ. Жилийн дараа л үр дүнг нь харна. Үнэнийг хэлэхэд би Ерөнхий сайд болоод яг энэ чиг үүргийн дагуу ажиллаж үзсэнгүй. Ковидын үе таарсан болохоор Онцгой байдлынхантайгаа илүү ажиллалаа. Одоо бол авлигалын эсрэг одоо хууль тогтоомжийн дагуу АТГ, ЦЕГ, ТЕГ гэсэн байгууллагуудтай нэлээд тулж ажиллана. Энэ асуудлаар би Ерөнхийлөгчтэй уулзсан. Ерөнхийлөгчийн хувьд “Эрдэнэт”-ийн 49, Оюу толгойтой холбоотой асуудлуудыг Ерөнхий сайд байхдаа бас гаргаж тавьж дуу хоолойгоо илэрхийлж байсан улстөрч. Тэр нь үргэлжлээд л явж байгаа юм. Тийм учраас Ерөнхийлөгчийн хувьд улс төрийн дэмжлэг үзүүлж Засгийн газрыг дэмжинэ гэдэгт миний хувьд итгэлтэй байгаа.
Би гайхамшиг бүтээх гээд байгаа хүн биш
Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны энэ асуудлуудын араас 2023 оныг онцгойлон яг авлигатай тэмцэх жил болгоод Засгийн газраас зарлачихлаа. Засгийн газар 30 жилийн түүхэнд анх удаа “Бид авлигатай хатуу тэмцэнэ” гэдэг байр сууриа тогтоолоор баталгаажуулсан. Энэ таван асуудал дээр Засгийн газар нэг жилийн хугацаанд иргэдтэйгээ хамт тэмцээд үр дүн гаргаад үзье ээ л гэж байгаа юм. Тийм хүсэл сонирхолтой гэсэн үг. Энэ дээр би иргэдээ ч гэсэн уриалж байна. Хамтдаа авлигатай хийх тэмцлээсээ Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүн, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ухрахгүй. Засгийн газрынхаа хүрээнд чадах бүх зүйлээ хийх болно. Чадах бүх зүйлээ хийнэ. Тийм учраас тал талаас нь шахъя гэж байгаа юм. Илчилье. Би гайхамшиг бүтээх гээд байгаа хүн биш. Зүгээр л бусад улс шиг болох гээд байгаа юм.
Үнэн бол нэрээр нь хэлчих
Нэгдүгээрт, “Шүгэл” ажиллагаа гэж байгаа юм. “Шүгэл”ажиллагаа гэдэг маань олон нийтийн дунд авлигалын ямар асуудлууд байна вэ. Бид ажлын хэсэг байгуулаад дунд нь фокус группийн уулзалт хийгээд орчихно. Засгийн газраас, мөрдөх байгууллагуудын дарга нар энэ ажлын хэсэгт орно. Хэвлэл мэдээллийнхэн орно. Одоо энэ шимэгчлээд байгаа, жишээ нь, Үйлдвэр үйлчилгээний газрын дүүргийн дарга нар зөвшөөрөл сунгаж өгөхөд заавал ресторанд нь очиж хоол иддэг гэсэн гомдол 11-11 төвд их ирдэг. Энэ үнэн бол нэрээр нь хэлчих. Та нэрээ хэлэхгүй байж болно.Үүнийг “шүгэл”-дэнэ гэж байгаа юм.
Өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцэлнэ
Яагаад заавал эрүүл мэндийн салбар дээр “Баярлалаа” гэдэг байдлаар мөнгө өгөх ёстой гэж. Яагаад заавал одоо газар авахын тулд бид нар Хотын даргад юм уу, Хотын менежер, эсвэл ерөнхий архитектурт авлигал өгөх ёстой гэж. Яагаад Зайсангаар дүүрэн хаус отог гэдэг нэртэй баригдчихаад бүх дарга нар нь энд амьдраад байхад тэрийг бид нар өнөөдрийг хүртэл ярихгүй явах ёстой гэж. Дархан цаазтай газарт яагаад 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид хувийн хэвшлийнхнээс илүү тансаг зэрэглэлийн 6-8 давхар хауст амьдрах ёстой гэж энэ бүх зүйл авлига шүү дээ. “Шүүр”-дүүлэх ийм олон албан тушаалтан байна гэсэн үг. Тэгэхээр би хамт “шүүр”-дье гэж хэлээд байгаа юм. Яваад үзээрэй, манайх шиг ингээд эмнэлгийнхээ урд нүүрийг нь хаагаад барилга барьчихсан, төмөр замыг дундуур нь таслаад байшин барьчихсан, ийм төлөвлөлтгүй, авлигалын систем нь маш ойлгомжтой хот гэж байхгүй. Бүгдээрээ түгжирчихээд байж байдаг. Түргэний машин нь ч явж чадахгүй болчихсон. Энэ нь хууль бус газар олголтоос л болсон. Эднийг нь гаргаж ирээд тавихаар бүгдээрээ захиргааны хэргийн шүүх дээр очоод л хад мөргөдөг. Сүүлийн үед хүмүүс Туркийн газар хөдлөлтөөс болоод үнэхээр эмзэглэж байна. Үлдэх барилга байгаа юу. Авлигал ингэж л хүний амь нас, аюулгүй байдалтай холбогддог. Энгийн иргэний амьдралын боломжийг хулгайлж байдаг хорт хавдар байгаа юм. Тиймээс бид Улаанбаатар хотын газар олголт, техникийн шийдлүүд яаж явсан, олгогдох ёсгүй газарт хэн зөвшөөрөл олгосон, тэр хүмүүс авлигал авсан уу, үгүй юу гэдэг дээр ажлын хэсэг байгуулж байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцэлж, ойлгож, дүгнэлт хийхгүйгээр цаашаа энэ байдал цэгцрэхгүй. Түгжрэл, утаа бол мөсөн уулын орой гэдэг шиг энэ авлигал болон буруу системийн бидний нүдэнд харагдаж байгаа хэсэг нь л юм.
Хил даваад явчихсан 134-өөс хамаагүй олон “шувуу” байдаг
“Шувуу” ажиллагаа гэхэд хэрэгт шалгагдаж байхдаа, яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зурахгүй гараад явчихсан олон хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, авлигалын хэрэг нь баригдаад асуудал болоод ирэхээр л хил даваад явчихдаг хэсэг бүлэг хүн байна. Бид олны танил 134 хүн дээр нь л фокусалж яриад байна. Түүнээс биш энэ бол их тоо бий. Тэд хөөн хэлэлцэх хугацаагаа дуусахыг хүлээгээд байна шүү дээ. Ингэж нийгмийн анхаарлын төвөөс гарах гээд байна. Тэгэхээр ГХЯ, Иргэний харьяатын газар зэрэг байгууллагууд АТГ, ЦЕГ хоёрт дэмжлэг үзүүлж ажиллана. Засгийн газрын хувьд баримтуудыг ил болгож, шаардлагатай бол хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлт оруулах боломжтой хувилбарыг УИХ-д оруулна. Олон нийттэй хамт хуулийн хүрээнд шахаж чадна. Түүнээс биш прокурорын өмнө ороод яллах дүгнэлт бичээд, эсвэл Ерөнхий сайд шүүхийн тасалгаанд орчихоод “Одоо ялла” гээд байдаг нийгэм бол биш.
E-Mongolia дээр асуудал үүсэхэд дотроо баяртай байсан
“Шил” ажиллагаа гэдэг цахимжуулна л гэсэн үг. Ер нь энгийн зүйлсийг ч цахимжуулахгүй бол дунд нь нугалаа үүсгэж, энэ нь авлигал болоод байна. Сая хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор E-Mongolia дээр асуудал үүсэж байна. Шулуухан хэлэхэд, би тэрийг хараад дотроо баяртай байсан. Мэдээллүүд өөр өөр, зөрүүтэй байгааг бид олж харлаа. Тус тусдаа, өөр өөр байгаа энэ мэдээллүүд юу хэлээд байна вэ гэхээр авлигалын хөрс сууриуд л гэсэн үг. Нэг үгээр хэлбэл “Шил” ажиллагааг сайн хийвэл “шүүрдэх” хүмүүс дахин гарч ирэхгүй. Нэг үгээр хэлбэл, хогийн ургамлыг нэг удаа цавччихаж болно, эсвэл хадчихаж болно. Гэхдээ дахиад ургахгүй байх суурь нь“Шил” ажиллагааны хүрээнд одоо хийгдэнэ. Энэ дээр ч олон нийттэй хамт, ялангуяа хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллана. Худалдан авалтыг цахим болгож байна. Гаалийн бүртгэлийг цахимжуулах нээлтийг хийлээ. Тэгэхээр хүнээс хамаарахгүй болгохыг “Шил” ажиллагаа гэж байгаа юм.
Шилжүүлэн авахдаа хувийн өмчид халдахгүй
Тав дахь “Ш” буюу шилжүүлэн авах гэдэг маань, жишээ нь “Тавантолгой компанийн захирал авлигынхаа мөнгөөр хороолол бариад хажууд нь спорт заал барьчихсан байна” гэж бодъё. Үүнийг яах вэ. Шилжүүлэн авах ёстой. Тэр шилжүүлэн авсан орлогыг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах хэрэгтэй. “Гадаадад байгаа бүртгэлгүй мөнгө илэрчихлээ” гэж бодъё. Тэрийг яаж авчрах вэ. Манайд ийм эрх зүйн систем туйлын тааруу байгаа. Энэ дээр бид хувийн өмч рүү халдахгүй, гэхдээ хулгайн өмчийг ангилж ялгана.
“5Ш” ажиллагааны хүрээнд өнгөрсөн 30 жилд болоогүй том үр дүн гарна
2023 онд “5Ш” ажиллагааны хүрээнд өнгөрсөн 30 жилийн хугацаанд болоогүй том хэмжээний үр дүн гарна. Тэр тусмаа олон нийтийн дэмжлэгтэйгээр, хэвлэл мэдээллийн дэмжлэгтэйгээр. Ингээд явахад Оюу толгойг бид нар хийсэн шиг, “Эрдэнэт” дээр үр дүн гаргаж чадсан шиг, төсөв дээр реформ хийсэн шиг, цэцэрлэг дээр үр дүн гаргасан шиг, эрт илрүүлэг яваад үр дүнд нь хүрч байгаа шиг авлигалыг ч гэсэн цэгцэлчих боломжтой. Мэдээж 30 жил хуримтлагдсан олон асуудал байна. Үүнийг бүгдийг илчилж, ялан дийлэх том боломж яалт ч үгүй олон нийт байдаг. Ер нь бол ард түмнээс илүү том эрх мэдэл гэж хаана ч байхгүй. Олон нийтээс илүү хүчтэй улс төр гэж байхгүй. Тийм учраас л ардчилсан улсын хамгийн гайхамшигтай давуу тал бол энэ.
“Нүүрс, зэс хоёр байхад улс төрийг бид удирдана” гэж ярьдаг
Өнгөрсөн 30 жил дотор их олон юм болж өнгөрсөн. Сайн ч юм их бий. Хувийн өмчтэй болсон. Олон намын одоо тогтолцоотой, парламентын засаглалтай болсон. Чөлөөт хэвлэлтэй болсон. Эдийн засаг бараг 17 дахин тэлсэн.Бас өнгөрсөн хугацаанд саар зүйлүүд ч байна. Тэр нь юу вэ гэхээр манай экспортын 93 хувь нь уул уурхай учраас түүнд түшиглэсэн далд эдийн засагтай болчихсон. Тэр нь хэдхэн хүний гарт нууцаар эргэдэг.Энэ маш ойлгомжтой болсон. Далд эдийн засгаараа улс төрийн намыг санхүүжүүлдэг нь ойлгомжтой болж эхэлсэн. Ингээд шүүх засаглал, прокурорын байгууллагууд руу ордог. Тэгээд энэ албан бус бүлэглэлээ албан ёсны төр нь дийлэхээ больчихсон л байхгүй юу. Өнгөрсөн 30 жилийн туршид дандаа л манай гүйцэтгэх засаглал хүчин мөхөстөж л явсан. Хэрвээ хүч мөхөсдөөгүй байсан бол юу боллоо гэж Засгийн газрын дундаж нас 1.5 жил байх юм бэ. Манай Засгийн газрын хувьд энэ асуудлуудыг гаргаж тавьж байгаа нь ингэхгүйгээр улс маань цаашаа явахгүй. Тийм учраас бидний хувьд огцрох гэдэг хоёр дахь асуудал болсон. Бид ч ярьдаг. Ер нь Ерөнхий сайд нар маань дандаа огцрохгүйн тулд явсаар байгаад нөгөө нэг бүлэглэлийнхээ барьцаанд орчихдог.
Нүүрс, зэсийн тоглогчид хамтдаа суугаад ингэж ярьдаг гэж байгаа юм. “Тоглоомын дүрэм огт өөрчлөгдөхгүй, тоглогчид л өөрчлөгдөх юм чинь хүлээх ёстой” гэдэг. Тэр нь юу вэ гэхээр хэнийг сонгохоо ард түмэн сонгуулиар шийдэхгүй байна гэсэн үг. Тэд нар юу гэж боддог вэ гэхээр “Нүүрс, зэс хоёр байхад улс төрийг бид удирдана. Засгийн газрыг огцруулж чадна. Ерөнхий сайдыг тоглоомын утсан хүүхэлдэй болгож чадна. Тийм учраас тэд нарыг өөрчлөх амархан, бид мөнх” гэж хэлж байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол өнөөдөр Монголын ард түмэн тоглоомынхоо дүрмийг өөрчлөх ёстой.
АТГ-аас “Шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгөөч” гэж Засгийн газарт хандсан
Нүүрсний хулгайн хэргийг одоо АТГ шалгаж байна. Тэнд дөрвөн багц асуудлаар хэрэг үүсээд 70 орчим хүнийг сэжигтнээр, тэдний заримыг нь яллагдагчаар татаад шалгаж байна. Дараа нь прокурорын хяналт руу орж ирнэ. Прокуророос шүүхэд шилжүүлэх эсэхийг нь шийднэ. “Ингэхдээ хүн хэлмэгдүүлж болохгүй. Хуулийнхаа хүрээнд, Эрүүгийн хуулийн эрх зүйн хэм хэмжээнийхээ хүрээнд яаралтай арга хэмжээ ав” гэдэг зүйлийг бид хэлж байгаа. Засгийн газрын хуралдаан дээр байнга мэдээлэл авч байгаа. Ийм түвшиндээ явж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хувьд нүүрсний хэргийг дөрөв ангилаад шалгаж байгаа юм байна лээ. Нэгдүгээрт, худалдан авалтууд байна. Хоёрдугаарт, оффтейк буюу урьдчилан борлуулсан нүүрснүүдийн цаана байгаа асуудлыг шалгаж байгаа. Гуравдугаарт, олборлолтын компанитай холбоотой асуудлууд байна. Дөрөвдүгээрт, бидний ярьдгаар жижиг Тавантолгойтой холбоотой буюу мөргөцөг алга болсон асуудал бий. Нэг уул бүтнээр алга болчихдог. Хилээр тийм хэмжээний нүүрс гарч байсан эсэхийг шалгаж байна. Эдгээрийг нэлээн эрчимтэй шалгаад явж байгаа юм байна лээ. “Энэ хэргүүдийг шалгахад Засгийн газраас шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгөөч” гэж АТГ-ын удирдлагууд бидэнд хандсан.“Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсанаас хойшхи Засгийн газрын бүх тогтоол, бусад баримт бичгүүдийг гаргаж өгсөн. Энэ хүрээнд бүх гэрээ, тогтоолыг нууцаас гаргасан.
Ерөнхий прокурор 17-д багтсан зарим гишүүнийг УИХ-д оруулах хуулийн боломж нээлттэй байгаа
Зарим хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүд бий. Нүүрсний хэрэгт холбоотой гэх 17 хүнийг зарласан. “Хэн нь гэм буруутай, хэн нь гэм буруугүй юм бэ” гэдгийг яаралтай тодруулж, мэдээллээ нэгтгэх ёстой гэдэг чиглэлийг бид барьж байна. Яагаад гэхээр тэр чинь парламентын хэвийн үйл ажиллагаатай холбоотой асуудал шүү дээ. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан хоёр өргөдлөө өгөөд “Шалгуулъя” гэчихээд байж байна. УИХ-ын гишүүнд үзлэг, нэгжлэг хийх эрхгүй, орон байранд нь нэгжлэг хийх эрхгүй. Халдашгүй байдлын хуулиар хамгаалагдсан байдаг. Тийм учраас УИХ-ын гишүүн байна гэдэг нь мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учруулдаг гэж үздэг юм байна лээ. Хүмүүсийн яриад байгаа бүрэн эрх шүү дээ. Бүрэн эрхтэй, яалт ч үгүй бэрх эрх. Цаашлаад Улсын ерөнхий прокурор шаардлагатай бол нөгөө 17-д багтсан гишүүдээс УИХ-д оруулж ирж шийдүүлэх хуулийн боломж бол нээлттэй байгаа. Нэг зүйлийг манай иргэд зөвөөр ойлгох ёстой. Ерөнхий сайд бол хүн шоронд хийж шууд ялладаг ч юм уу, тийм эрх мэдэлтэн биш шүү дээ. Тэр ажлыг зөвхөн шүүх л хийдэг. Шүүх бол тусдаа засаглал.
“Буруугүй юм бол шалгуул, бүрэн эрхийн цаана битгий нуугд” гэсэн
Бүлгийн хурал дээр би байр сууриа хатуу илэрхийлсэн. Хууль хяналтын байгууллагууд асуудалтай гэж үзвэл улс төрийн хамгаалалт хийхгүй гэж хэлсэн. Үүнийг би Засгийн газрын хуралдаан дээр Засгийн газрын гишүүдэд бас хэлсэн. Нэг үгээр хэлбэл, хууль хяналтын байгууллага ямар нэг байдлаар асуудалтай гэж үзвэл өргөдлөө өгөөд үнэн зөвөө тогтоолгох ёстой. Одоо УИХ-ын гишүүний эрхийг Ерөнхий сайд түдгэлзүүлэх боломжгүй. УИХ кнопдоно. Бүр нууцаар кнопдоно. Гэхдээ тэр чинь УИХ-ын гишүүнийг хамгаалаад байгаа зүйл биш. Санал өгсөн иргэдийн саналын эрхийг л хамгаалаад байгаа юм. Түүнээс биш тэр хувь УИХ-ын гишүүнийг нь хамгаалаад байгаа гэдэг агуулга байхгүй. Халдашгүй байдлын байнгын хороо,УИХ заавал нууцаар санал хураадаг гэж яригдаад байдаг үүнтэй холбоотой. УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ.Чуулган эхлээд нэн тэргүүнд хоёр гишүүнтэй холбоотой асуудлуудыг ярилцана. “Үнэхээр олон нийт хардаж байгаа бол бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулцгаа” гэж би хэлж байгаа юм. Цаашдаа хоёроор ч тогтохгүй байх. УИХ-ын гишүүдийг бас уриалж байгаа юм. Буруугүй юм бол шалгуул, бүрэн эрхийн цаана битгий нуугд. Энэ бол гэмт хэргийг халхавчилдаг бүрэн эрх биш. Энэ бол ард түмний төлөөллийн мандатыг хамгаалж байгаа бүрэн эрх. Тийм учраас УИХ гэдэг бол иргэний төлөөлөл, УИХ-ын гишүүүн бол ёс зүйн өндөрлөг байх ёстой.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.