• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Зорилтдоо хүрээгүй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийг нууцлав

Манай улсын иргэдийн 10 хүн тутмын нэг нь гепатитын В вирусын архаг халдвартай, 20 хүн тутмын нэг нь гепатитын С вирусын архаг халдвартай байгааг ДЭМБ тооцоолон гаргажээ. Монгол Улсын Засгийн газраас 2017-2020 онд хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүнд гепатитын В,С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагдсан 15-аас дээш насны нэг сая 180 мянга 220 иргэний найм орчим хувиас гепатитын В вирус, есөн хувиас нь гепатитын С вирусын халдвар илэрсэн гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Харин ЭМДЕГ-ын тоон мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр гепатит вирусын илрүүлэгт улсын хэмжээнд нийт нэг сая 9862 хүнийг хамруулсан гэж төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайланд дурджээ. Энэ нь  хөтөлбөрийн хүрээнд гепатитын В,С вирусын шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн зорилтот хүн амын 50 хувьтай тэнцэж байна. Ингэснээр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2020 оны  үндсэн зорилтод хүрээгүй гэж аудитын байгууллагаас дүгнэжээ. Тус хураангуй тайланг энэ оны хоёрдугаар сарын 1-нд олон нийтэд ил болгосон юм. Бид “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх зөрүүтэй хариултын шалтгаан юу вэ” гэсэн эхний нийтлэлээрээ  тус хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх асуудлыг хөндсөн. Дөрвөн жилийн туршид хэрэгжсэн энэ хөтөлбөрийн санхүүжилтийн талаар мэдээлэл өгөх хүн ЭМЯ-нд байхгүйн сацуу аудитын дүгнэлт, Ж.Чинбүрэн гишүүн, Ерөнхий сайдын санхүүжилтийн талаарх дүн мэдээлэл хоорондоо зөрж байсан билээ. Үндсэн санхүүжилт нь асуудал дагуулсан ч ирэх оноос дахин хэрэгжихээр болоод байгаа энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх асуудлыг энэ удаа хөндлөө.

2020 ОНЫ ЗОРИЛТДОО ХҮРСЭНГҮЙ

ЭМДЕГ-ын мэдээллээр 2017-2020 онд гепатит вирусын илрүүлэгт нэг сая 9862 хүнийг хамруулсан бол ЭМЯ-наас нэг сая 180 мянга гаруй иргэнийг хамруулсан гэсэн мэдээллийг бидэнд өглөө. Тус хөтөлбөрийн илрүүлэг, шинжилгээ, эмийн хөнгөлөлтийг хариуцан хэрэгжүүлсэн хоёр төрийн байгууллагын мэдээлэл хоорондоо яагаад зөрсөн бэ гэдэг нь эхний асуудал. Тодруулбал, ЭМЯ-ны өгсөн мэдээлэл адуитын дүгнэлтээс 170 мянга 358 иргэнээр илүү байна. Нэг иргэнийг шинжилгээнд хамруулах бүрт төсвөөс мөнгө зарцуулж байгаа хөтөлбөрт хамруулсан иргэдийн тоог 200 мянга орчмоор зөрүүлэн мэдээлэх ямар шалтгаан ЭМЯ-нд байгаа вэ.

Анх “Элэг бүтэн Монгол”  хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гепатитын В вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсан иргэдийн эзлэх хувийг 2018 онд 40 хувь байгааг 2020 онд 60 хувь болгоно гэсэн зорилт тавьж байв. Гэвч төлөвлөсөн зорилтот хүн амын 50 хувийг шинжилгээнд хамруулсныг аудитын тайланд дурджээ. Мөн нярайг төрсний дараах 24 цагийн дотор гепатитын В вирусын эсрэг вакцинаар дархлаажуулсан хувь 2015 онд 93 байсныг 98 хувь болгох, улсын хэмжээнд хоёр настай хүүхдийн гепатитын А вирусын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хувь  97.7 байгааг 98.5 хувь болгох зорилт тавьж байлаа.Анх зорьсон үр дүндээ хүрээгүйн сацуу, хамруулсан иргэдийн тоо нь зөрүүтэй, санхүүжилтийн зарцуулалт бүрхэг энэ хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлэхдээ 17 тэрбумыг зарцуулахаар төсвийг баталсан нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.

ЭМЯ-наас “Монгол  улсад  В ба  С  гепатитын   вирусын   халдвартай  350 мянган иргэн амьдардаг гэх тооцоолол бий. “Элэг бүтэн  Монгол” хөтөлбөр нь улс орон  даяар  амжилттай  хэрэгжин, бүс нутаг ба  дэлхий  дахинд  загвар  болсон  хөтөлбөрүүдийн нэг. Вируст гепатитын  сэргийлэлт,  эрт  илрүүлэг,  оношлогоо  эмчилгээний тусламж  үйлчилгээний бүх хүрээнд анагаах  ухааны  дэвшилтэт технологийг  нэвтрүүлж,   тусламж  үйлчилгээний  хүртээмжийг  эрүүл мэндийн даатгалаар амжилттай  шийдэж  хүн амыг орхигдуулахгүй  хамруулах  нөхцлийг  бүрдүүлсэн нь  хөтөлбөр амжилттай  хэрэгжих  үндэс  суурийг  тавьсан” гэж мэдээлэв. Яг ямар байдлаар хэрхэн хөтөлбөрөө хэрэгжүүлж, хэдэн төгрөгний санхүүжилт зарцуулсан талаар тодруулахаар “Энэ хөтөлбөрийг хариуцаж байсан хүн нь ажлаасаа гарсан. Өөр мэдэх хүн байхгүй” гэсэн хариултыг өгдөг. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ хөтөлбөрийн санхүүжилтийг нууцлах болсон шалтгааныг тодруулахаар эрэн сурвалжлах нийтлэл эхлүүлэн уншигчдадаа хүргэж байгаа юм.

ХӨТӨЛБӨРТ ЗАРЦУУЛСАН ЗАРДЛЫГ НЭГТГЭН ТООЦООЛСОНГҮЙ

Тус хөтөлбөрийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлэхэд 230 орчим тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газар төлөвлөж байв. Тэгвэл гепатитын В,С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээ, эмийн хөнгөлөлтөд нийт 84 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар зарцуулсан нь аудитын дүгнэлтээр ил болсон юм. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газар болон ЭМДЕГ-аас 2017 оныг дуусталх хугацаанд хөтөлбөрт зарцуулсан зардлыг нэгтгэн тооцоолоогүй. Илрүүлэгт орсон 27 мянган хүний шинжилгээний хариуг ЭМДЕГ-ын цахим системд бүртгэж аваагүйгээс ЭМДС-гаас олгосон 95.9 мянган төгрөгийн санхүүжилтийн үр дүн тодорхойгүй байгаа нь аудитын шалгалтаар ил болжээ.

Энэ талаар тодруулахаар ЭМДЕГ-ын хэвлэлийн ажилтантай холбогдвол “Хөтөлбөр хэрэгжээд дууссан учир манайх мэдээлэл өгөх боломжгүй. Бүх мэдээлэл ЭМЯ-нд байгаа” гэсэн хариуг өгөв. ЭМЯ-нд бас мэдээлэл өгөх хүн байхгүй. Тэгвэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж 100 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх мэдээллийг ямар байгууллага мэдэх вэ. Зарцуулсан зардлаа тооцоолоогүй, зарим хүний шинжилгээний хариуг бүртгэж аваагүй гэсэн хариуцлагагүй үйлдлийг гаргасан атлаа хөтөлбөр амжилттай хэрэгжсэн хэмээн мэдээлж, дахин үргэлжлүүлэхээр болсны цаад шалтгаан юу вэ.

 Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний үр ашиг, өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлж, “Элэгний дельта вирусын халдвартай иргэдийн 50-иас дээш хувийг эмчилгээнд хамруулж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын түвшинд хүргэнэ” гэж заасан.  Тиймээс энэ чухал хөтөлбөрийн санхүүжилт ямар зорилгоор юунд хэрхэн зарцуулагдаж байгааг бид дараа дараагийн нийтлэлээрээ цувралаар хүргэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 224 (6956)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Бага насны хүүхэд болон...
Х.Нямбаатар: Ан, агнуурын зах...

Зорилтдоо хүрээгүй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийг нууцлав

ДОЛЖИНЖАВ 2022-11-17

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах