• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хөгжлийг түргэсгэх-ХУРДНЫ ЗАМ

Манай улс урд, хойд хөрштэйгээ өндөр хурдны авто замаар холбогдох стратегийн өндөр ач холбогдол бүхий Мега төслийг Чингис Лэнд Девелопмент Групп амжилттай хэрэгжүүлж байна. БНХАУ-ын Тяньжин боомтоос эхлэн Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин, ОХУ-ын Улаан-Үдэ хот хүртэлх нийт 2648 км үргэлжлэх хурдны авто замын төслийн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх 1000 км олон улсын хурдны авто замыг концессийн гэрээгээр барьж байгуулах Чингис Лэнд Девелопмент группын Бизнес Хөгжлийн газрын захирал Д.Эрдэнэбилэгтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

-Энэхүү төслөөс хүлээгдэж буй эдийн засгийн үр өгөөжийн талаар ярилцлагаа эхэлье.

- Хувийн хэвшил зардлаа бүрэн хариуцаад, Засгийн газраас ямар нэг санхүүжилт, баталгаа, батлан даалт ч шаардахгүйгээр хоёр урсгал зургаан эгнээ  бүхий 1000 км хурдны замыг босоо тэнхлэгийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт барьж байгуулснаар хөрш зэргэлдээ гурван улсын худалдааны эргэлт нэмэгдээд зогсохгүй, Евроази тивийн харилцаа холбоо, худалдааны эргэлтийн асуудалд томоохон дэвшил авчирна.

Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөх, 150 мянга гаруй ажлын байрыг бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаашлаад Монгол Улсын төсвийн орлогыг ч 25-30 хувь өсгөх тооцоолол бүхий үндэсний томоохон бүтээн байгуулалт болох юм. Бид төслийн ач холбогдлыг зөвхөн эдийн засгийн үүднээс биш нийгмийн томоохон асуудлуудыг шийдэх, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, байгаль экологийн тэнцвэрийг хангах зэрэг өргөн хүрээнд авч үзэж байгаа. Тухайлбал, төслийн хүрээнд олон тооны ШТС, зочид буудал, зоогийн газар, үйлчилгээний төв 80-100 км тутамд баригдана. Хэд хэдэн дагуул хот, шинэ суурьшлын бүс бий болж трассын дагуух аймаг, сумд эдийн засгийн үр ашигт байдлаа төслийн хүрээнд өсгөх боломжтой.

Энэ нь Улаанбаатар хотын хүн амын нягтралыг багасган, тухайн бүс нутгийн иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, ажлын байруудыг нэмнэ  гэсэн үг юм. Мөн орон нутгийн оршин суугчдын уламжлалт соёл, амьдрал ахуйд сөрөг нөлөө үзүүлэлгүйгээр байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж, элсний нүүдэл хаах ногоон байгууламжуудыг нэмэх, унаган байгалиа сэргээх ажлуудыг ч төслийн хүрээнд хийж гүйцэтгэнэ.

Энэхүү төслөөс бид юу хүлээж байна вэ гэдгийг системтэйгээр тоймлон хэлэхэд:

• Суурин газрын хөгжлийн хүрээнд зам дагасан дагуул хотууд бий болно.

• Аж үйлдвэрийн паркууд, уул уурхайн эрчим хүчний хөгжлийн дэд бүтэц бий болж худалдаа эдийн засгийн хөгжлийн гол талбар нь болно.

• Бүс нутгийн аялал жуучлал хөгжинө.

• Бараа ,капитал , хөрөнгийн  эргэлт урсгал нэмэгдэнэ.

• Ложистик болон транзит ачааны хүргэлт үйлчилгээ шинэ шатанд гарна.

• Байнгын болон түр ажлын байр их хэмжээгээр нэмэгдэнэ гэж харж байгаа.

- Ямар эх үүсвэрээр төслийн санхүүжилтээ шийдэж байгаа вэ?

-Бид Эдийн засаг, хөгжлийн яамтай концессын гэрээ байгуулсаны дараа Итали, Английн зөвлөх компаниудын зөвлөмжийн дагуу ТЭЗҮ болон холбогдох суурь судалгааны ажлуудаа хийж гүйцэтгээд 2018 онд “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк”-нд хүсэлт гарган холбогдох судалгааны материалуудаа танилцуулсан. АДБХОБанк материалыг хүлээн авч судалж үзээд санхүүжилтийг олгох боломжтой гэсэн шийдвэр гаргасан. Гэвч сүүлийн үед хүн төрөлхтөнд тулгараад байгаа цар тахал бусад хүчин зүйлсээс шалтгаалж багагүй хугацаа алдсан тал бий. Мөн нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг тооцон үзэж төрд ямар нэгэн өр, санхүүгийн дарамт учруулахгүйгээр санхүүжилтийн эх үүсвэрээ шийдэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар нэг ч төгрөг зарцуулахгүй, зээл авах, ямарваа нэгэн баталгаа, батлан даалт гаргах шаардлагагүй гэсэн үг. Бодлогын дэмжлэг л чухал юм.

-Төслийн бүтээн байгуулалтын ажил хэдий хугацаанд хийгдэж дуусах вэ?

-Бүтээн байгуулалтын ажлыг 2.5 жилийн хугацаанд дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Үүний 0.5 жил буюу зургаан сарыг бэлтгэл ажлын хүрээнд хоёр жилийг зам барилгын ажил өрнөнө гэсэн тооцоолол бий.

-Мега төслийг хэрэгжүүлэх компанийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Чингис Лэнд Девелопмент компани нь 2012 онд Төрийн өмчийн хорооноос зарласан “Азийн авто замын сүлжээний AH3 хурдны авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер”-т орж шалгаран Концесс эзэмшигч болсон бөгөөд 2014 оны гуравдугаар сарын 9-ний өдөр тухайн үеийн Эдийн засаг, хөгжлийн яамтай Концессын гэрээг 30 жилийн хугацаатай “Барих-Ашиглах-Шилжүүлэх” нөхцөлтэйгээр байгуулсан. Энэхүү ажил нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр 1000 км үргэлжлэх олон улсын стандартад нийцсэн бүтээн байгуулалт юм. Гэрээг байгуулснаас хойш бид төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, инженер геологи, геодези, гидрометрологийн судалгааны ажлуудыг иж бүрнээр олон улсын түвшинд хийж гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар бид төслийн бэлтгэл ажлуудыг хангаад зогсохгүй санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэн шийдсэнээр бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болоод байгаа.

-Төслийн ажлын явц тийм ч дардан замаар яваагүй юм байна. Тухайлбал, 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд  Л.Халтар “...өмнөх Концесс эзэмшигчтэй гэрээг цуцалсан, одоо энэ оны хоёрдугаар сардаа багтаад ОУ-ын тендер зарлана” гэж мэдэгдэж байжээ. Энэ тухай та тайлбар хэлэх үү?

-Тийм ээ. Улс оронд ийм хэрэгтэй төсөл маань зарим саад бэрхшээлийг даван туулж өнөөдрийг хүрлээ. Тухайлбал, Засгийн газраас  “Концессын гэрээг цуцлах тухай” 158 дугаар тогтоолыг 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр  гаргаж байсан. Тухайн тогтоолыг үндэслэлгүй цуцалсан гэж үзээд шүүхэд гомдол гаргаж хянуулсан. Засгийн газрын тухайн тогтоолыг 2016 оны тавдугаар сарын 24-ний өдөр Улсын дээд шүүхийн Хяналтын ШИХШХуралдаанаас 001/ХТ2016/00561 тоот тогтоолоороо  “хүчингүй болгож” шийдвэрлэсэн. Мөн 2019 оны зургадугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас “Концессын гэрээг цуцлах тухай ” 241-р тогтоолыг баталсан. Манайх Нийслэлийн Захиргааны Хэргийн Анхан Шатны шүүхэд гомдол гаргасны дагуу 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас  128/3201/8552 тоот захирамжийг гаргасан. Уг захирамжийн үндэслэх нь хэсгийн гуравдугаарт...Засгийн газрын 2019 оны 241 дүгээр тогтоол нь захиргааны байгууллагын гадна орших эрх зүйн субьект рүү чиглээгүй, харьяа байгууллагадаа чиглэл хүргүүлсэн байх тул захиргааны актад хамаарахааргүй байна. Иймд захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж захирамжилсан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 241 дүгээр тогтоол нь Чингис Лэнд Девелопмент Групп-д хамаарахгүй, Засгийн газрын харьяа агентлаг рүү чиглэсэн бичиг гэж үзсэн. 2022 оны нэгдүгээр 19-ний мэдэгдлийн тухайд салбарын сайд асан хүн тун хариуцлагагүй мэдэгдэл хийсэн энэ талаар бид хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Хуулийн байгууллагын эцсийн шийд бидний талд гарснаар ийнхүү төслөө үргэлжлүүлэх боломжтой болсон юм.

-Төслийн явцад гарч буй өөр бусад бэрхшээл юу байна. Монгол Улсад анх удаа хувийн хэвшил мега төсөл хэрэгжүүлж байгаа жишээ танайх шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Үнэхээр улс орон бүс нутаг хамарсан том бүтээн байгуулалт шүү дээ. Энэ хэрээр гадаад, дотоод хүчин зүйлүүд ихээхэн нөлөөлж байгаа. Дээр хэлсэнчлэн цар тахлаас гадна хувийн ашиг сонирхол бүхий  улс төр, бизнесийн бохир бүлэглэл  ихээхэн хүндрэл учруулж байлаа. Гэвч манай группын зүгээс эхэлсэн ажлаа дуусгахаар илүү төвлөрч ажилласан. Учир нь монголчууд бид хийж бүтээж чаддаг тэр тусмаа томоохон бүтээн байгуулалтын ажлыг монгол хүн, монгол компани хийж хэрэгжүүлж чадна гэдгийг харуулахыг хүссэн. Монголчууд бидэнд дэд бүтэц, зам харилцаа, тээвэр логистик ямар их хэрэгтэй чухал болохыг сүүлийн хоёр жил харууллаа. Тийм учраас цаг алдалгүй энэ төслийг Засгийн газрын түвшинд ч тэр дэмжээд хэрэгжүүлэх ёстой гэж харж байгаа.

-Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд боомтын сэргэлтийн зорилго, зорилт дэвшүүлж, боомтуудаа авто зам, төмөр зам, хурдны авто замаар холбоно гэж байна. Танай төсөл энэ бодлоготой уялдах уу?

-Тийм ээ. "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг дэмжиж байгаа.  Өнөөдөр Монгол Улсад тулгамдаж байгаа асуудал бол боомт, тээвэр ложистикийн асуудал. Үүнийг яаралтай  шийдэхгүй бол  үйлдвэрлэл, худалдаа цаашлаад эдийн засгийн хөгжил дэвшил  ярих боломжгүй юм. Нэмж хэлэхэд "Алсын хараа- 2050", "Шинэ сэргэлтийн бодлого" буюу дунд болон урт хугацааны зорилтондоо Монгол Улс хүрэхэд эрх зүйн орчин маш чухал юм. Тиймээс Засгийн газраас УИХ-д өргөн барьж байгаа “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хууль батлагдах нь ус агаар шиг хэрэгтэй байна. Засгийн газар дан ганц бодлого ярихаас илүү түүнийг хэрэгжүүлэх механизмыг нь давхар ярьж байгаа нь сайшаалтай. Саяхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилсан нь  олзуурхууштай зүйл болж байна. Бид мөнхийн хоёр том хөрштэй. Эд нартайгаа л хэл амаа сайн ололцож харилцан ашигтай хамтарч ажиллахыг зорих ёстой. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдэлдээ “ ...Талын Монгол Улсад айлчилж байгаадаа таатай байна. БНХАУ-ын талаас дэвшүүлж байгаа “Бүс ба зам санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Талын зам”, Хятадын талаас дэвшүүлж байгаа “Даян Дэлхийн Хөгжлийн санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг уялдуулан хөгжүүлж хоёр улсын харилцааны хөдөлгөгч хүч болгон тодорхойлж байна”  гэсэн нь манай улсад олдож байгаа маш том  боломж юм.  Ван И сайд яагаад “Талын зам”-ыг  онцлоод байна вэ гэхээр БНХАУ-ын “Бүс ба Зам санаачлага”- ын нэг хэсэг болсон Монголын 1000 км хурдны авто замын нөлөөллийг  онцолж байгаа  хэрэг юм.  Хятад улс  дэлхийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгч улс,  хойд талд  нь ОХУ болон Монгол Улс  гэсэн байгалийн асар их нөөцтэй хоёр улс байна. Түүгээр ч үл барам Евроазийн эдийн засгийг холбох хамгийн зөв,  дөт  гарц нь Монгол Улс байх бүрэн боломжтой гэж харж байна гэж ойлгогдож байгаа.  Иймээс  дан ганц төмөр зам, агаарын зам, орон нутгийн  авто замууд хангалтгүй бөгөөд  олон улсын стандартад нийцсэн хурдны авто зам  зайлшгүй хэрэгтэй. Чингис Лэнд Девелопмент Групп нь 2014 онд “Талын зам” төслөө боловсруулаад  “Бүс ба зам” санаачлагад бүртгүүлсэн. Энэ цагаас эхлэн  тасралтгүй судалгаа,  шинжилгээ, тооцооллуудаа хийсээр Олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжилтээ босгож чадсан нь манай группын төдийгүй Монгол Улсын хувьд  том ололт, амжилт юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 193 (6925)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Засгийн газар
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Намууд
  • •ММ-ын тодруулга
  • •Сагсанбөмбөг
  • •Хөлбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Ярилцлага
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Оюутны лигийн сагсан бөмбөгийн...
Нүүрсний нууц гэрээнүүд...

Хөгжлийг түргэсгэх-ХУРДНЫ ЗАМ

Kuzmo 2022-10-05

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (26-03-20)

4 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана

6 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

7 цагийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй

8 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

9 цагийн өмнө өмнө

Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

9 цагийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

11 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "MOUZ"-ыг хожлоо

11 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

11 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

11 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

11 цагийн өмнө өмнө

Хаврын хугас дунд, Модон хохимой өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

1 өдрийн өмнө өмнө

Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулна

1 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

1 өдрийн өмнө өмнө

Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-03-13 өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

2026-03-14 өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2026-03-13 өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

2026-03-13 өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

2026-03-13 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

2026-03-13 өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13 өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-03-14 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-03-13 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-03-15 өмнө

"Төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш"

2026-03-14 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-03-16 өмнө

Ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

2026-03-13 өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

2026-03-16 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-03-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-03-13 өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

2026-03-13 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

2026-03-13 өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

2026-03-16 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-03-16 өмнө

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

2026-03-16 өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

2026-03-16 өмнө

“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

2026-03-16 өмнө

У.Хүрэлсүх:Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

2026-03-16 өмнө

Хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

2026-03-15 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-03-15 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-03-14 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-03-13 өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-16 өмнө

Н.Учрал: УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах