• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Банкуудын цэвэр ашиг хоёр дахин өсөж, 200 тэрбумд хүрэв

Б.ДАРЬСҮРЭН

Арилжааны ТОП-5 банкны II улирлын гүйцэтгэл гарсан. Үүнээс харахад банкуудын өөрийн хөрөнгө болон цэвэр ашиг нь өссөн байна. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал Хаан банкны өөрийн хөрөнгө 404 саяар, ХХБ 40 саяар, Голомт банк 132, Төрийн банк 69, Хас банк 131 сая төгрөгөөр өсжээ. Мөн цэвэр ашиг нь 1-2 дахин нэмэгдсэнийг дараах үзүүлэлтээс харж болно. 
  
Цар тахлын оргил үе буюу 2020-2021 онд ч банкуудын ашиг 0.1-30.5 тэрбум төгрөгөөр өссөн аж. Цар тахлаас үүдэлтэй иргэдийн амьжиргаа муудаж, зээлийн эргэн төлөлтүүд ч хойшилсон байхад энэ өсөлтөд юу нөлөөлөв. Цахим орчинд иргэд “банкууд шимтгэл нэрээр ашгаа бүрдүүлж байгаа юм чинь ингэж өсөх нь аргагүй. Зээл авахад хүртэл нэг хувийн шимтгэл авч байна” гэсэн сэтгэгдлүүдийг илэрхийлжээ. Зарим нь “эдийн засаг хүнд үед өндөр ашигтай байгаа юм чинь ирээдүй байна” гэжээ. Энэ талаар эдийн засагч Ө.Ганзориг “Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа гэхэд үнэхээр сайн гарсан. Системд нөлөө бүхий таван банкны өөрийн хөрөнгийн өгөөж 16-25 хувь байна. Өөрөөр хэлбэл, та банкны хувьцаа эзэмшигч болсноор жилийн хугацаанд хамгийн багадаа 16 хувийн өгөөж хүртэнэ гэсэн үг.

Банкуудын онцлох үзүүлэлтийг хураангуйлбал, Хаан банк хагас жилд нийт 225 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь санхүүгийн салбарын хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Голомт банкны цэвэр ашиг 57 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 6.8 дахин өсжээ. Хас банкны чанаргүй зээлийн үзүүлэлт 3.5 хувь байгаа нь системийн бусад банктай харьцуулахад хамгийн бага үзүүлэлт юм. ХХБ-ны нийт орлогын 44.6 хувийг хүүгийн бус орлого бүрдүүлснээр цэвэр ашиг 149 тэрбум төгрөг байна. Төрийн банкны эрсдэлийн сангийн зардал 99.8 хувиар буурч, харилцах данс 29.1 хувиар нэмэгдсэн нь цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 2.3 дахин нэмэгдэж, 70 тэрбум төгрөгт хүрсэн.  Энэ цаг үед иргэд банкны хувьцаа эзэмшигч болох нь эдийн засгийн өсөлтөөс ашиг хүртэх хамгийн том суваг болох нь дамжиггүй” гэв.

Харин банк, компаниуд валютаар авсан зээлээ ханшийн өсөлтийн үед эргэн төлөхөд тодорхой хэмжээний эрсдэл үүсэж, гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Үүнийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми “Нэг талдаа улсаас аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкуудаар дамжуулж, тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ нь банкуудын гүйцэтгэлд нөлөөлсөн гэж дүгнэж байгаа. Хамгийн сонирхолтой нь эдгээр зээл олгогдож дуусахад, мөнгөний бодлогын хүү нэмэгдсэн. Хамгийн том асуудал юу вэ гэхээр банкуудын IPO-той холбоотой асуудал дээр олон улсын активын үнэлгээ хийгдэх асуудал байгаа. Үүнийг банкууд олон жил эсэргүүцэж ирсэн. Яагаад гэхээр энэ үнэлгээ хийснээр активынхаа тоон үзүүлэлтийг гаргахгүй гэсэн дүр төрх ажиглагддаг. Эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор чанаргүй зээлийн хэмжээ тодорхой хэмжээгээр буурч байгаа. Өрсөлдөхүүн гэдэг утгаараа олон улсын хямд эх үүсвэр банк орж ирэх тал дээр дотоодын банкууд дургүйцдэг. Мэдээж тэдэнд сөрөг нөлөөтэй. Учир нь банк зээл өгч байж гол бизнесээ хийж байгаа. Үүнд нөлөө үзүүлэгч нь бодлогын хүү байдаг. Нэлээн урт хугацаанд бодлогын хүү тогтвортой байсан нь эдийн засагт эргэлдэх шаардлагатай санхүүжилтийг чөлөөтэй байлгаж, нэмэгдүүлэх зорилготой байсан. Одоо манай улсын хувьд эдийн засаг хүндрэх дохио нь болчихлоо. Тэгэхээр ойрын хэдэн жилдээ зээл олголт хүнд байх дүр зураг харагдаад байгаа. Төгсгөлд нь хэлэхэд, ирэх улиралд банкуудын гүйцэтгэлийн дүн бууралттай гарах магадлал өндөр байна. Шалтгаан нь валютын ханшийн зөрүү. Арилжааны банкууд болон компаниуд гаднаас валютаар зээл авсан байдаг. Энэ зээлээ төлөх явцад валютын нөөц, ханшийн зөрүүгээс шалтгаалж, алдагдалтай байдлаар төлөх эрсдэлтэй болж байна. Үүнээс гадна их наядын хөтөлбөр, хөдөө аж ахуйг дэмжих болон зургаан хувийн ипотекийн зээл гэсэн төрөөс үзүүлэх дэмжлэг их байсан. Намраас эдгээр зээлийн эргэн төлөлт ямар байхаас үзүүлэлтийн үр дүн харагдах гээд байна” гэж тайлбарлалаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 148 (6880)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын...
Х.Нямбаатар: Хөрөнгө...

Банкуудын цэвэр ашиг хоёр дахин өсөж, 200 тэрбумд хүрэв

Kuzmo 2022-08-04
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Банкуудын цэвэр ашиг хоёр дахин өсөж, 200 тэрбумд хүрэв

Б.ДАРЬСҮРЭН

Арилжааны ТОП-5 банкны II улирлын гүйцэтгэл гарсан. Үүнээс харахад банкуудын өөрийн хөрөнгө болон цэвэр ашиг нь өссөн байна. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал Хаан банкны өөрийн хөрөнгө 404 саяар, ХХБ 40 саяар, Голомт банк 132, Төрийн банк 69, Хас банк 131 сая төгрөгөөр өсжээ. Мөн цэвэр ашиг нь 1-2 дахин нэмэгдсэнийг дараах үзүүлэлтээс харж болно. 
  
Цар тахлын оргил үе буюу 2020-2021 онд ч банкуудын ашиг 0.1-30.5 тэрбум төгрөгөөр өссөн аж. Цар тахлаас үүдэлтэй иргэдийн амьжиргаа муудаж, зээлийн эргэн төлөлтүүд ч хойшилсон байхад энэ өсөлтөд юу нөлөөлөв. Цахим орчинд иргэд “банкууд шимтгэл нэрээр ашгаа бүрдүүлж байгаа юм чинь ингэж өсөх нь аргагүй. Зээл авахад хүртэл нэг хувийн шимтгэл авч байна” гэсэн сэтгэгдлүүдийг илэрхийлжээ. Зарим нь “эдийн засаг хүнд үед өндөр ашигтай байгаа юм чинь ирээдүй байна” гэжээ. Энэ талаар эдийн засагч Ө.Ганзориг “Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа гэхэд үнэхээр сайн гарсан. Системд нөлөө бүхий таван банкны өөрийн хөрөнгийн өгөөж 16-25 хувь байна. Өөрөөр хэлбэл, та банкны хувьцаа эзэмшигч болсноор жилийн хугацаанд хамгийн багадаа 16 хувийн өгөөж хүртэнэ гэсэн үг.

Банкуудын онцлох үзүүлэлтийг хураангуйлбал, Хаан банк хагас жилд нийт 225 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь санхүүгийн салбарын хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Голомт банкны цэвэр ашиг 57 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 6.8 дахин өсжээ. Хас банкны чанаргүй зээлийн үзүүлэлт 3.5 хувь байгаа нь системийн бусад банктай харьцуулахад хамгийн бага үзүүлэлт юм. ХХБ-ны нийт орлогын 44.6 хувийг хүүгийн бус орлого бүрдүүлснээр цэвэр ашиг 149 тэрбум төгрөг байна. Төрийн банкны эрсдэлийн сангийн зардал 99.8 хувиар буурч, харилцах данс 29.1 хувиар нэмэгдсэн нь цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 2.3 дахин нэмэгдэж, 70 тэрбум төгрөгт хүрсэн.  Энэ цаг үед иргэд банкны хувьцаа эзэмшигч болох нь эдийн засгийн өсөлтөөс ашиг хүртэх хамгийн том суваг болох нь дамжиггүй” гэв.

Харин банк, компаниуд валютаар авсан зээлээ ханшийн өсөлтийн үед эргэн төлөхөд тодорхой хэмжээний эрсдэл үүсэж, гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Үүнийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми “Нэг талдаа улсаас аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкуудаар дамжуулж, тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ нь банкуудын гүйцэтгэлд нөлөөлсөн гэж дүгнэж байгаа. Хамгийн сонирхолтой нь эдгээр зээл олгогдож дуусахад, мөнгөний бодлогын хүү нэмэгдсэн. Хамгийн том асуудал юу вэ гэхээр банкуудын IPO-той холбоотой асуудал дээр олон улсын активын үнэлгээ хийгдэх асуудал байгаа. Үүнийг банкууд олон жил эсэргүүцэж ирсэн. Яагаад гэхээр энэ үнэлгээ хийснээр активынхаа тоон үзүүлэлтийг гаргахгүй гэсэн дүр төрх ажиглагддаг. Эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор чанаргүй зээлийн хэмжээ тодорхой хэмжээгээр буурч байгаа. Өрсөлдөхүүн гэдэг утгаараа олон улсын хямд эх үүсвэр банк орж ирэх тал дээр дотоодын банкууд дургүйцдэг. Мэдээж тэдэнд сөрөг нөлөөтэй. Учир нь банк зээл өгч байж гол бизнесээ хийж байгаа. Үүнд нөлөө үзүүлэгч нь бодлогын хүү байдаг. Нэлээн урт хугацаанд бодлогын хүү тогтвортой байсан нь эдийн засагт эргэлдэх шаардлагатай санхүүжилтийг чөлөөтэй байлгаж, нэмэгдүүлэх зорилготой байсан. Одоо манай улсын хувьд эдийн засаг хүндрэх дохио нь болчихлоо. Тэгэхээр ойрын хэдэн жилдээ зээл олголт хүнд байх дүр зураг харагдаад байгаа. Төгсгөлд нь хэлэхэд, ирэх улиралд банкуудын гүйцэтгэлийн дүн бууралттай гарах магадлал өндөр байна. Шалтгаан нь валютын ханшийн зөрүү. Арилжааны банкууд болон компаниуд гаднаас валютаар зээл авсан байдаг. Энэ зээлээ төлөх явцад валютын нөөц, ханшийн зөрүүгээс шалтгаалж, алдагдалтай байдлаар төлөх эрсдэлтэй болж байна. Үүнээс гадна их наядын хөтөлбөр, хөдөө аж ахуйг дэмжих болон зургаан хувийн ипотекийн зээл гэсэн төрөөс үзүүлэх дэмжлэг их байсан. Намраас эдгээр зээлийн эргэн төлөлт ямар байхаас үзүүлэлтийн үр дүн харагдах гээд байна” гэж тайлбарлалаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 148 (6880)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Банк санхүү  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах