30 м-ээс дотор зайд байрлуулсан ослын гурвалжин үүргээ хангалттай гүйцэтгэж чаддаггүй. 40 алхам газрын цаана байрлуулаарай
Орон нутгийн замд жолооч нарын анхаарах ёстой маш чухал зүйлийн нэг бол ослын гурвалжин юм. Жолооч зайлшгүй зогсолт хийж зорчих хэсгийг бүрэн чөлөөлөх боломжгүй тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг байрлуулдаг.
Замын хөдөлгөөний дүрмийн 9.5. Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.
Суурин газрын гадна буюу бидний хэлж сурснаар орон нутгийн замд 30 м зайд байрлуулсан ослын гурвалжин нь тухайн замаар зорчиж буй бусад жолооч нарт зам дээр байгаа эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслийг анхааруулж, аюулгүй байдлаа хангаж хурдаа хасаж тойрч гарах боломжийг олгодог.
Гэвч 30 м-ээс дотор зайд байрлуулсан ослын гурвалжин үүргээ хангалттай гүйцэтгэж чаддаггүй. Жолооч машинаасаа буугаад 30 алхаад ослын гурвалжнаа байрлуулдаг энэ нь ойролцоогоор 22.5м, дунджаар 170-175см өндөртэй эрэгтэй хүний 1 алхам 0.70-075см байдаг. Иймд техникээс шалтгаалсан гэнэтийн эвдрэл гарч жолооч та зорчих хэсэг дээрээс тээврийн хэрэгсээ чөлөөлж чадаагүй бол яаралтай ослын гурвалжнаа байрлуулах шаардлагатай.
Ингэхдээ 40 алхам газрын цаана байрлуулж таны араас ирж байгаа жолооч нарын аюулгүй байдлыг хангаж ажиллаарай. Замын зорчих хэсэг дээр чулуу, мод зэрэг бусад эд зүйл байрлуулах нь танд болон бусад жолооч нарт аюул эрсдэл учруулна гэдгийг бүү мартаарай. Зам дээр байрлуулсан чулуу, мод зэргийг замаас гаргаж зорчих хэсгийг бүрэн чөлөөлж байгаарай.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.