• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Энхболд: Цалин нэмэх эрх нь эмнэлгийн удирдлагад нээлттэй

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм  зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ.  “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” буландаа Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг урилаа.

-Эрүүл мэндийн салбарт зайлшгүй шинэчлэл хэрэгтэй байгааг цар тахал харууллаа. Дотоод, гадаадын хөрөнгө оруулалт ч чамлахааргүй хийгдсэн. Ерөнхий дүр зургаар харвал хоёр жилийн хугацаанд хэр чадавхжсан бэ? 

-Цар тахлын үед манай улсын баримталсан стратеги маш зөв байсан гэдгийг гадаад, дотоодын олон судалгаа харуулж байгаа. Гадны зарим улс орон ч сайшаасан. Тэр дундаа ард иргэдээ маш богино хугацаанд вакцинд хамруулсны үр дүнд дөрвөн давалгааг даван туулж байна. Энэ хугацаанд эмчилгээ, хариу арга хэмжээ, дасан зохицох тактик гээд 20 гаруй удирдамжийг цаг тухай үе болгонд нь зохицуулж шинэчилж ирсэн. Энэ бүхэнд эрүүл мэндийн салбар бүх хүчээ дайчилсан. Саяхан Дэлхийн банкны улс орнуудтай цахим хурал хийхдээ манай улсын баримталсан стратеги төлөвлөгөөг магтсан. Нэг сая хүнд ногдох нас баралтын тоо маш бага. Бид богино хугацаанд 23000 орыг дэлгэсэн нь том амжилт байв. Нэг ч хүнийг орхигдуулахгүй гэсэн зарчмыг баримталж эрсдэлтэй бүлгүүдээ хамгийн түрүүнд барьж авсан. 540 тэрбум төгрөгийг зөвхөн COVID-19-ийн тусламж үйлчилгээнд зарцуулсан. Жишээлбэл, манай улс шиг өрхөөрөө дамжуулж хянаж эм өгч байсан улс бараг байхгүй. Энэ мөнгөөр цар тахлын эрсдэлийг давж гарсан.

Цар тахлын үед эрүүл мэндийн салбарт өгсөн мөнгө хаачив гэсэн хардлага сэрдлэг их явсан. Гэтэл PCR шинжилгээний нэг урвалж 56000 төгрөг. Өдөрт хэдэн мянган шинжилгээ хийж бараг тэрбум төгрөгийг зарцуулж байсан. Үнийг үе шаттай буулгасан. Энэ болгонд их мөнгө зарцуулж байсан юм шүү. Аудит ч хийсэн.

 Жил гаруй хугацаанд цар тахлын нөхцөл байдалд хүнд хэцүү ажилласан ч салбарын реформыг эрчимтэй явуулж чадсан. Худалдан авалтаа зөв төлөвлөсөн нь эхнээсээ үр дүн харагдаж байна. Үр өгөөжөө өгсөн томоохон ажлуудыг ч хийлээ. Хөрөнгө оруулалт, боловсон хүчин, бодлого шийдвэр гээд салбар хангалттай чадавхжиж, бэхэжсэн гэж хэлж болно.

Эрүүл мэндийн салбарт төр, засаг онцгой анхаарч хөрөнгө оруулалт хийж байна. Ялангуяа, цар тахалтай тэмцсэн хоёр жилд эрс шинэчлэл хийхийг зорьсон. 2020-2021 онд 616 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 2021 оны зургадугаар сард төсөв тодотгосон. Энэ тодотгол цэвэр эрүүл мэндийн салбарт зориулагдсан. 238 тэрбум төгрөгийн санхүүжилтийн 110 тэрбумыг нь нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авах шийдвэр гарсан. Гүйцэтгэлийн санхүүжилт эхэлж байгаа үед ялангуяа, хөдөө орон нутаг, төрөлжсөн нарийн мэргэжил, дүүргийн эмнэлгүүдийн нөхцөл байдал нэг гараанаас эхлэхэд харилцан адилгүй байна гэж үзэж чадавхжуулахыг зорилоо. Үр дүнд нь томоохон ажлуудыг ч хийж чадсан. Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нийслэлд 3-4 эмнэлэгт  байсан бол өнөөдөр 21 аймаг, дүүргийн эмнэлгүүдийг бүрэн хангаж байна. 1000 км-ээс 100-150 мянган төгрөгийн өртөгтэй хүчилтөрөгчийн баллоныг зөөдөг. Энгийн үед өдөрт 3-4 ширхэгийг хэрэглэлээ гэхэд жилд 100 сая төгрөгийг зөвхөн баллонд зарцуулдаг. Одоо хүчилтөрөгчөөр хангаж өгснөөр 100 сая төгрөгийг цэвэр хэмнэж байна. Үйлдвэр цагт хоёр баллон цэнэглэдэг учраас аймгийн нэгдсэн эмнэлэг сумдаа хангах боломж бүрдлээ.

540 тэрбум төгрөгийг зөвхөн COVID-19-ийн тусламж үйлчилгээнд зарцуулсан. Жишээлбэл, манай улс шиг өрхөөрөө дамжуулж хянаж эм өгч байсан улс бараг байхгүй. Энэ мөнгөөр цар тахлын эрсдэлийг давж гарсан.

Ангиографийн аппаратаар оношлуулах шаардлагатай хүнийг хэдэн зуу, мянган км-ээс тээвэрлэж гуравдугаар эмнэлэг рүү авчирдаг байлаа. Тэр хэрээр эрсдэл ч өндөр. Одоо бол бүсчилсэн байдлаар зургаан аймагт суурилуулсан. Ингэхдээ хүний нөөц, эмч, сувилагч, техникчийг нь  давхар бэлтгэлээ. Мөн 15 аймагт бөөр, шээсний замын тусламж үйлчилгээ үзүүлдэг аппаратыг тавиад байна. 2013 онд 12 аймагт байсан бол өнөөдрийн байдлаар 19 аймагт компьютер томографикийн аппаратыг суурилуулсан. Тоног төхөөрөмжөөс гадна автомашинаас эхлээд маш их худалдан авалт, хөрөнгө оруулалтыг хийлээ. Доод тал нь гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж чадавхжуулсан. Энэ бол төвлөрлийг сааруулах, иргэдэд тусламж үйлчилгээг ойртуулж өгсөн нэг хэлбэр.

Салбарын хамгийн том бүтээн байгуулалт бол Эрүүл мэндийг дэмжих төв. Нэг төв 1.8 тэрбум төгрөгөөр бүтэж байгаа. Ямар нэг барилга байшин шинээр бариагүй. Тухайн нэгдсэн эмнэлгийн ашигладаггүй байсан байшин эсвэл корпусыг тохижуулж иж бүрэн тоноглосон. Үүнтэй холбоотой сургалт дадлагажуулалтыг бүрэн хийж үндсэндээ жигдэрээд явж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт нэг цэгийн үйлчилгээ үзүүлэхэд амбулаторийн тусламж үйлчилгээтэй холилдохгүй байх зохион байгуулалтыг хийсэн. Өнөөдрийн байдлаар 15 аймагт бэлэн болсон бол бусдад нь засвар үйлчилгээ хийж байна. Өмнөговь, Баян-Өлгийд дараа жил хийхээр төлөвлөж есөн дүүргийн тавд нь хийнэ. Харин төрөлжсөн нарийн эмнэлгүүд  аль хэдийнэ дэмжих төвтэй болсон шүү дээ.

Жил гарангийн хугацаанд молекул биологийн лабораторийг 21 аймаг, дүүргүүдэд  тавьсан. Зөвхөн COVID-19-ийг үзэх биш бэлгийн замын өвчлөл гэсэн маш олон зүйлд ашиглах юм. Дүрс оношлогооны хариугаа хадгалах факс системийг нэвтрүүлсэн нь салбарын шинэчлэлийн нэг томоохон хэсэг. Гэмтэл, түлэгдэлт, хавдрын тусламж үйлчилгээ, зүрхний төрөлхийн гажгийг төрөөс бүрэн даадаг болсон. Түлэгдэлтэд дунджаар 14 сая төгрөг гардаг юм билээ. Энэ мэтчилэн гүйцэтгэлийн санхүүжилтийн давуу тал олон бий.

-COVID-19-ийн хүнд хэцүү үед эмч нар цагаан халадтайгаа талбай дээр сууж байлаа. Түүний дараа цалин урамшуулал нэмж, төсөв тодотголоо гэсэн ч өнөөг хүртэл сэтгэл дундуур байгаа хүмүүс бий. Эмч нарын цалин бодитоор яг хэдэн төгрөгөөр нэмэгдсэн юм бэ?

-Эрүүл мэндийн байгууллагуудын цалин урсгал зардлыг төрөөс өгдөг байсан. Харин 2021 оноос эхлэн улсаас өгдөг татаасыг эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс бүрддэг төсөвтэй нэгтгээд даатгалын сан дээр хийж өгсөн. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагууд сард хэчнээн төрлийн тусламж үйлчилгээ үзүүлснээрээ  санхүүждэг тогтолцоонд шилжсэн. Үүнд төр, хувийн хэвшлийн ямар нэг ялгаварлал байхгүй. Монгол Улсын ямар ч иргэн аль ч эмнэлгээс чирэгдэлгүй чанартай тусламж үйлчилгээ авах бололцоог бүрдүүлэхийн тулд нэг худалдан авагчийн тогтолцооны санхүүжилтийн механизмыг барьж ажилласан. Энэ онд даатгалын санг 1.5 их наяд төгрөгөөр бүрдүүлж төсөвт суулгасан. Бидний гол зорилго бол нэн шаардлагатай эмчилгээ болон эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаална. Мөн үр ашиггүй зардлыг бууруулахыг зорьж байна. Бусад улс орны адил оношийн бүлгээр санхүүжиж явдаг. Үүнийг дагаад өрсөлдөөн бий болж тоног төхөөрөмж, орчин, тусламж үйлчилгээний чанар, харилцаа хандлагын маркетинг сайжирч байна.

Эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээрээ ажилчдынхаа нийгмийн хамгааллыг шийдвэрлэх, цалин мөнгө нэмэх нь нээлттэй болсон. 2021 онд үндсэн цалин 42.8, нэмэгдсэн цалин 46 хувь, унаа хоолны зардал 4.1, урамшуулал 7.1 хувь болсон. Үндсэн цалин 2018-2020 он хүртэл найм найман хувиар нийт 24 хувь өссөн. Цалин бага гэж байгаа нь зөвхөн үндсэн цалингаа ярьж байна. Түүнээс бусад нэмэгдэл нь үндсэн цалинтай харьцуулахад 1.5 дахин өссөн. Цол, зэрэг, төрд ажилласан жил, зэргээр цалин урамшууллаа дагаад өснө. Шинэчлэлтэй уялдуулж цалингийн шатлалыг өөрчилсөн. Жишээлбэл, банкнаас зээл авахад үндсэн цалин дээр тулгуурладаг. Тэгвэл одоо хууль эрх зүйн боломжийг нээж таван шатлалын хамгийн өндөр хэмжээгээр нь доод жишгийг тогтоож өгсөн. Үүнээс дээш хязгааргүй гэсэн үг. Тухайн байгууллагын удирдлагууд удирдах зөвлөлөөрөө яриад цалинг хэд ч болгож өсгөх боломжийг хуулиар нээсэн.  ХӨСҮТ цалингаа 43 хувь, ГССҮТ доод шатлалаа 10 хувиар өсгөсөн байх жишээтэй. Өмнө нь нэг сувилагч нэг тариа, нөгөөх нь 10 тариа хийсэн ч яг адилхан цалин авдаг байсан бол одоо хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх боломжтой. Сайн эмч нарыг удирдлагууд нь ярилцаж байгаад цалинг нэмэхэд асуудалгүй. Энэ бол том алхам. 

Нэгдсэн платформ үүсгэж  37 программ ашиглаж байгаа эмнэлгүүд бүгд мэдээллээ солилцдог боллоо. Ингэж улсын хэмжээнд эрүүл мэндийн маш том дата, архивтай болж байна.

-Эмнэлгүүдийн ачааллаас үүдэж эрүүл мэндийн салбар хамгийн их чирэгдэл учруулдаг. Цаашлаад хээл хахууль өгөх үндсэн шалтгаан болж байна. Цахим үндэстний хаана нь явна вэ?

-Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшил 37 программ ашигладаг хэрнээ мэдээлэл солилцдоггүй. Эмнэлэг дээрээ ашиглахаас биш ямар ч интеграци байхгүй. Орон нутагт үзүүлсэн хүн тор дүүрэн зураг, ном шиг зузаан хавтастай ирдэг нь үнэн. 2021 оны зургадугаар сард Ерөнхий сайдын дэргэдэх дэд Ажлын хэсгийг би өөрөө ахалсан. Энэ дагуу эрүүл мэндийн хоёр том цахим хөтөлбөр хэрэгжсэн. Төслүүдийг нэлээн эрчимтэй явуулсны хүчинд өнөөдрийн байдлаар эрт илрүүлгийн бүх мэдээллийг цахимаар авдаг болж эхэллээ. Нэгдсэн платформ үүсгэж  37 программ ашиглаж байгаа эмнэлгүүд бүгд мэдээллээ солилцдог боллоо. Ингэж улсын хэмжээнд эрүүл мэндийн том дата, архивтай болж байна. Орон нутгийн хүмүүс 12 оронтой e-card-аас бүх мэдээллээ авах боломж бүрдэж байна. Дээрээс нь эхний ээлжинд 14 үйлчилгээг E-mongolia-д оруулсан. Цахим болсноор 40.9 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Наад зах нь шинжилгээ өгчихөөд заавал эмчид үзүүлэх шаардлагагүй бол хэвлээд авч болно. Цагаа захиалж, тусгай зөвшөөрөл гэрчилгээгээ цахимаар авч болж байна. Цаашид яг энэ зарчмаар эрүүл мэндийн салбарын бүх үйлчилгээг цахим болгоно. Өмнө нь зөвхөн магадлан дээр хоёр боодол бичгийн цаасны хэмжээний бичиг баримт бүрдүүлж, ийш тийшээ баахан явдаг байсан нь болилоо. Мөн эмч нарын лиценз давхар байна уу зэргээр бүх мэдээлэл ил тод болсон.

-Эмийн чанар, хяналтын асуудал хөндөгддөг ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Сүүлд Их хурлын гишүүд эмийн чанараар Хянан шалгах түр хороо байгуулах санал хүртэл гаргалаа. Цэгцлэх гарц шийдлийг хэрхэн харж байна вэ?

-Эмч нарын ур чадвар чамлахааргүй түвшинд хүрсэн. Бид хангалттай оношилж, эмчилж байна. Хамгийн гол нь эмчилгээний үр дүнгийн тал хувь нь эмнээс  шалтгаалдаг. 1995 оноос хойш эрүүл мэндийн салбарын эмтэй холбоотой асуудал бүгд хувийн хэвшил рүү шилжсэн.

Гүйцэтгэлийн санхүүжилтийн хүрээнд хийсэн бас нэг том ажил бол 132 хүнтэй Эмийн агентлагтай болсон. Агентлаг эмийн чанар, нөөц, стандарт, удирдамж хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ. Жил гаруй хөөцөлдсөний үр дүнд Швейцарын компанитай хэлэлцээ хийлээ. Манай улс 560 гаруй нэр төрлийн эмийг 30-70 хувийн хөнгөлөлттэйгөөр иргэдэд олгодог. Үүний 15 нэр төрлийн 22 эмийг нэг ам.доллараар авах гэрээ хийсэн. Хамгийн гол нь чанартай, хямд байх юм. Төр гэрээг нь хийж өглөө. Тээвэр ложистик түгээх ажлыг хувийг хэвшил хийнэ. Жишээлбэл, даралт бууруулах эмийг 15 мянган төгрөгөөр борлуулдаг байсан бол нэг ам.доллараар гэрээ хийснээр зардлаа нэмээд 7-8 мянган төгрөг болно гэсэн үг. Эхнээсээ долоон нэр төрлийн эмийг манай улсад зориулж үйлдвэрлээд бэлэн болсон. Бага багаар нэр төрлөө нэмэгдүүлж дараагийн ээлжинд хорт хавдрын эмийг оруулж ирнэ. Эмийн чанар сайжрахаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр дүн илүү сайн болно.

-Өрхийн эмнэлгүүдийн чанар, хүртээмжийн асуудал байнга шахуу шүүмжлэл дагуулдаг ч салбарын яам хариуцлага тооцож чадахгүй байна гэдэг. Ёс зүй, хариуцлагын тогтолцоо, хяналтыг сайжруулах уу?

Даралт бууруулах эмийг 15 мянган
төгрөгөөр борлуулдаг байсан бол
нэг ам.доллараар гэрээ хийснээр
зардлаа нэмээд 7-8 мянган төгрөг болно гэсэн үг.

-Энэ жилийн төсөвт анхан шатны тусламж үйлчилгээний тарифыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Ер нь өрхийг хувийн эмнэлэг гэж ойлгож болно. Эрүүл мэндийн даатгалын газартай гэрээ хийдэг нөхөрлөлийн журмаар байгуулагддаг. Тухайн орон нутгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газартай гурвалсан гэрээ хийж сонгон шалгаруулалтад тэнцээд даатгалаас санхүүжилт авч байгаа. Гэтэл манайхан яамны харьяанд байдаг гэж буруу ойлгодог. Тэгэхээр энэ жил сонгон шалгаруулалтыг өөрчилсөн. Ялангуяа, даралт ихэсдэг хүн 10 хоног эмнэлэгт хэвтүүлээд, бөөрний архаг үрэвсэлтэй хүнийг 10 хоног эмчлээд үр дүн гарахгүй. Тиймээс шаардлагагүй хэвтэлт, хүний нөөцийн дутагдлыг зохицуулахын тулд тарифыг нэмж, хариуцлагыг өндөрсгөж өгч байгаа. Дээрээс нь мөн л гүйцэтгэлээр санхүүжиж нэмэлт орлого олох боломжтой. 10 мянган хүн амтай хорооны өрхийн эмнэлэгт нэг иргэний тарифыг 60 мянган төгрөгөөр баталж өгч байна. Энэ бол төсөвт суусан мөнгө. Тэр хэмжээгээр тусламж үйлчилгээгээ сайн үзүүлэх ёстой. Яам хяналт тавина.

Дүүргийн эмнэлгүүд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд байдаг. Босоо удирдлага нь тэнд гэсэн үг. Эрүүл мэндийн яаманд 21 байгууллага бий. Бид хэчнээн тушаал шийдвэр гаргасан ч удирдлага тусдаа учраас хариуцлага тооцож чадахгүй. Дүүргийн эмнэлэг дээр  нэг эмч алдаа гаргалаа гэхэд шууд хариуцлага тооцох эрх надад байхгүй. Засаг дарга, ЭМГ-ын дарга руу нь хандах ёстой. Тиймээс тусламж үйлчилгээг сайжруулж бодлого хэрэгжүүлэх үүднээс нийслэлд харьяалалтай гурван төрөх эмнэлгийг яамны харьяанд татаж авчирсан.

 -Иргэн бүрийг шинжилгээнд хамруулна гэдэг нэлээн зохион байгуулалт шаардана. Мөн эрүүл мэндийн салбарт ачаалал ирэх нь? 

-Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн энэ жил сэдээд хийчихээгүй юм. 2018 онд Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Хэрэгжсэн боловч шинжилгээний нэр төрөл цөөн, иргэдийг өргөн хэмжээнд хамруулж чадаагүй. Нийт хүн амын 8.8 хувь орчим хамрагдаж байсан. Энэ жил бүх журмыг өөрчилж, тушаал шийдвэрийг шинээр гаргасан. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа 7-8 үндэсний хөтөлбөрийг цогцоор нь эрт илрүүлэгт оруулж ирсэн. Мөн COVID-19-ийн дараах үлдэц, хор уршгийг илрүүлж байгаараа онцлогтой. COVID-19-ийн дараах далд өөрчлөлт, хожуу илрэх хор уршгаас урьдчилан сэргийлэх юм. Хоёрдугаарт, манай улсад зонхилон тохиолдож байгаа өвчлөл рүү чиглэсэн багцыг гаргасан. Тухайлбал, зүрх судасны өвчин, хоол боловсруулах, хорт хавдрын өвлөл рүү чиглүүлсэн. Гуравдугаарт, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн насны зөрүү бараг 10 болсон. Үүнийг таван жил болгох зорилтынхоо төлөө зүтгэнэ. Тиймээс өмнө 20 тэрбумаас дээшээ гардаггүй байсан даатгалын санхүүжилтийг 60.8 тэрбум болгосон. Нэг хүн өвдөхөд 11.2-12.3 сая төгрөгийн санхүүгийн эрсдэл үүсдэг.

Иргэн бүрийг хоёр жил тутамд үзлэг оношлогоонд хамруулж хэвшүүлнэ гэж бодлогын баримт бичигт тусгасан. Гэхдээ эхний гурван жилд жил тутам хийж байж үр дүн гарна. Эхний хоёр жил эрүүл мэндийн салбар их ачаалал авна. Илрүүлэг сайжрахаар эмнэлгийн ачаалал нэмэгдэж даатгалын сан дээр том эрсдэл үүснэ. Гэхдээ дааж гарна. Эхний хоёр өдрийн мэдээллээр эрт илрүүлэгт 5717 хүн хамрагдсан байна. Эхний өдөр 1700 хүн хамрагдсан. Эмнэлгүүд өдөрт 40-60 хүн аваад жил үргэлжилнэ. Гэхдээ эмч нарт ачаалал нэмэгдэхгүй. Ажлаа цагтаа эхлээд цагтаа л тарна. Эрт илрүүлэгт яам, агентлаг, нэгж гээд олон байгууллага оролцож байна.

Судалгаагаар 15-69 насны гурван иргэн тутмын нэг нь,  45-69 насны хоёр иргэний нэг нь өвдөж байна. Энэ дотор эрэгтэйчүүд 1.5 дахин илүү өвчилдөг юм байна. Эмэгтэйчүүд жилд дунджаар гурван удаа эмнэлэгт ханддаг бол эрчүүдийн хамрагдалт маш бага байдаг юм билээ. Хорт хавдар гэж оношлогдсоноос хойш 61 хувь нь нэг жилийн дотор нас барж байна. Маш хожуу үедээ оношлогдож байна гэсэн үг. Эрт илрүүлэг дээр найман төрлийн хавдрыг оношлох багцын шинжилгээ байгаа. Мөн бага насны хүүхдийг шинээр хамруулна. Амны хөндийн өвчлөл бүх өвчний суурь болдог учраас үүнд анхаарах ёстой. Мөн хүүхдийн өсөлт, зан төрхийг үнэлж байгаа нь бас л онцлог. Хүмүүсээ бүгдийг сургаж бэлтгэсэн.

Нас насанд нь тохирсон шинжилгээний багцыг нарийн судалж байж гаргасан. Жишээлбэл, өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээг хүмүүс их сонин хүлээж авч байна. Үүгээр дамжуулж бүдүүн шулуун гэдэсний хавдрыг илрүүлэхэд өндөр ач холбогдолтой. Процедур нь хэцүү учраас тэр бүр бүдүүн гэдэс дурандаад байх боломжгүй. Салбар эх, хүүхэд рүү онцгой анхаарч байгаагийн нэг жишээ бол гуравдугаар сарын 8-нд улс даяар хэвтэн эмчлүүлж байгаа бүх орыг сольсон.

-Эрт илрүүлгээс ямар үр дүн хүлээж байна вэ. Хэдэн жилийн дараа бодит өөрчлөлт мэдрэгдэх бол?

-Өвчин эмгэг илэрч байх үед нь оношилбол эмчилгээний үр дүнд эерэг нөлөөтэй. Хорт хавдрын ихэнх нь гурав, дөрөв дэх шатандаа оношлогдсоноос амьдрах чадвар ганцхан жил байна. Ходоодны хорт хавдрыг салстын түвшинд илрүүлчихвэл дурангаар эмчлэх боломжтой.

ДЭМБ-ын мэдээллээр тогтмол эрт илрүүлэгт хамрагдвал зүрх судас, чихрийн шижингийн хоёрдугаар хэв шинжийг 50 хувь, хорт хавдрын нас баралтыг 35-60 хувь хүртэл бууруулах боломжтой. Эрт илрүүлгийн үр дүнд монгол хүний дундаж наслалт нэмэгдэж, амьдралын чанар сайжирна. Тодорхой хугацааны дараа эмнэлгийн ачаалал, зардал буурч, хүртээмж сайжирна. Бодлогын томоохон бичиг баримтууд эрт илрүүлэгтэй уялдаж аймгуудыг бүсчилсэн байдлаар ч юм уу гарна. Нэгдсэн тайлан гарснаар аймгуудын онцлогтой холбоотой зураглал гарч, цаашид нийтийн эрүүл мэнд рүү чиглэсэн ажил хийж эхэлнэ гэж харж байгаа. Халдварт бус өвчинтэй тэмцэхэд зарцуулсан нэг ам.доллар долоон ам.долларын үр өгөөж өгдөг гэсэн судалгаа байдаг. Эхний хэдэн жил хөрөнгө мөнгө зарцуулсан ч 3-5 жилийн дараа эдийн засгийн томоохон үр өгөөжийг авчирах юм. Тиймээс урилга, мессеж илгээсэн үед нь хариуцлагатайгаар очиж оношлогоондоо хамрагдахыг уриалж байна. Эрт илрүүлгийн үр дүнд эрүүл мэндийн салбарын дата бүгд шинэчлэгдэнэ. Маш том дата гарч ирнэ. Үүнтэй уялдуулж бодлогоо тодорхойлоод явна. Эрт илрүүлгийн үр дүнг таван жилийн дараа гарна гэж тооцож байгаа. Тэр үед хүн амын өвчлөл 10-15 хувиар буурна. 10 жилийн дараа 30 бууруулвал том амжилт юм.

-Бүх зүйл ногоон түвшинд шилжиж иргэдийн вакцинд хамрагдах идэвхи буурчихлаа. Гэтэл нөөцөнд байгаа вакцины хугацаа, хадгалалт ямар байна вэ. Баахан вакцин устгах юм биш байгаа?

-Вакцины нөөц хангалттай байгаа. COVID-19-ийн үед 3-4 төрлийн есөн сая орчим тунг татаж авсан. Одоогоор сая орчим тун файзер, 800 мянган тун синофарм байна. Синофармын хугацаа 2023 оны гуравдугаар сард дуусна. Файзерыг үйлдвэрээс  хугацааг нь дахин сунгасан учраас асуудалгүй. Нэмж бүүстэр тун хийхэд айлтгүй гэсэн үг. Олон улсын стандартад нийцсэн агуулах, тоног төхөөрөмжтэй болсон учраас хадгалалтад асуудалгүй.

Үлдсэн вакциныг гадны жуулчдад үнэгүй хийнэ. Мөн цар тахлын нөхцөл байдал цаашид хэрхэхийг таашгүй. Урд хөршид хэцүүдэж байна. Тэгэхээр хариу арга хэмжээгээ бэлтгэх ёстой. Тэр үед тав дахь тун болон хүүхдэд бүүстэр тун хийхээс аргагүй. Зарим орон хийгээд эхэлчихлээ. Хүүхдийн бүүстэр тун дээр удахгүй тушаал гарна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 90 (6822)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр
Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
Нүхэн гарц төслийн 3-р байршилд туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж гүйцэтгэлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Ерөнхийлөгч
  • •Байнгын хороо
  • •Ипотекийн зээл
  • •Фото мэдээ
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Уул уурхай
ХУРААХ
Хөгжлийн хурдасгуур бол авто...
Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

С.Энхболд: Цалин нэмэх эрх нь эмнэлгийн удирдлагад нээлттэй

УЯНГА 2022-05-05

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр
Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
Нүхэн гарц төслийн 3-р байршилд туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж гүйцэтгэлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

5 цагийн өмнө өмнө

Онцгой байдлын газрын шинэ аврах салбар нэгдлээ

5 цагийн өмнө өмнө

Шүүгч Л.Галбадарын “тангараг зөрчсөн” байж болзошгүй үйлдлүүдийг Сахилгын хороогоор шүүлгэнэ

5 цагийн өмнө өмнө

Г.Дамдинням Засгийн газартайгаа зам нийлэхгүй байна

5 цагийн өмнө өмнө

С.Наранцогт, М.Чинбат нарыг дэмжиж, П.Дэлгэрнаранг өөрийнх хүсэлтээр чөлөөлөв

5 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2025-26)

1 өдрийн өмнө өмнө

Денвер Наггетс нэмэлт цагт Хьюстон Рокетс багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

1 өдрийн өмнө өмнө

Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна

1 өдрийн өмнө өмнө

Орон сууцны үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 12.7 хувь өсжээ

1 өдрийн өмнө өмнө

Газар доогуурх хамгийн урт, хамгийн гүн автозамын туннелийн явц 50 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Нүхэн гарц төслийн 3-р байршилд туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж гүйцэтгэлээ

1 өдрийн өмнө өмнө

Завхан аймагт 3,6 магнитудын газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс энэ сард 219400 тонн шатахуун импортолно

1 өдрийн өмнө өмнө

Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Лейкэрс улирлын 18 дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

2 өдрийн өмнө өмнө

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрыг нээлттэй хувьцаат компани болгоно

2 өдрийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

2 өдрийн өмнө өмнө

Ипотекийн зээлийн мэдээллээ хэрхэн шалгах вэ

2 өдрийн өмнө өмнө

Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2025-12-11 өмнө

МИК 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

2025-12-12 өмнө

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

2025-12-12 өмнө

Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна

2025-12-14 өмнө

Фото сурвалжилга: Хотын нэг өдөр

2025-12-12 өмнө

“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ

2025-12-12 өмнө

Компаниудад хугацаатай үүрэг өгснөөр бүх сумдад шатахуун нийлүүлжээ

2025-12-12 өмнө

"The Mongolz" баг "Team Vitality" багт хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ

2025-12-11 өмнө

Дүүжин замын тээвэр төслийг хүйтний улиралд тусгай аргачлалаар гүйцэтгэж байна

2025-12-12 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2025-12-10 өмнө

Дуучин Д.Болд ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд тусалжээ

2025-12-12 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2025-12-11 өмнө

Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

2025-12-12 өмнө

Монгол Улсад хүндэтгэлтэй хандахгүй хэнтэй ч бид хамтран ажиллах шаардлага байхгүй

2025-12-12 өмнө

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

2025-12-11 өмнө

Наадмын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард сонгон шалгаруулна

2025-12-13 өмнө

3 жилийн хугацаанд 1000 нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

2025-12-12 өмнө

УОК-ын шуурхай хуралдаанаар 21 аймгийн удирдлагад чиглэл өглөө

2025-12-14 өмнө

Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна

2025-12-10 өмнө

Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм

2025-12-14 өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна

2025-12-10 өмнө

Аи-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал

2025-12-11 өмнө

Г.Лувсанжамц: Баялаг бүтээгчдэд энэ хэлэлцээр хэрхэн нөлөөлөх вэ

2025-12-11 өмнө

Б.Пүрэвдорж: Яамнаас өгч байгаа импортын зөвшөөрөлд чинь авлигал байгаа юм биш үү

2025-12-11 өмнө

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

2025-12-10 өмнө

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд “Нэг цэгийн үйлчилгээ” ажиллаж эхэллээ

2025-12-11 өмнө

Н.Алтанхуяг: Зураг төслөөс авлигал эхэлдэг

2025-12-11 өмнө

Сан Антонио Спөрс ЛА Лейкэрсийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

2025-12-11 өмнө

Ч.Номин:Жилд 2-3 өдрийг амралт болгосноор 1 хувийн бүтээмжээ алдаж байна

2025-12-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр

2025-12-11 өмнө

Улсын II төв эмнэлэг амьд донороос бөөр шилжүүлэн суулгана

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах