Монгол Улсын гавьяат багш Гомбосүрэнгийн Батболдыг “Амьдралын тойрог” булангийн зочноор урилаа. Гэргий Чойдорын Сүрэнцэцэгийн хамт боловсролын салбарт амьдралынхаа хагас зууныг зориулсан тэрбээр гавьяаны амралтаа авсан ч зүгээр суулгүй бага ангийн багш нарт заах арга зүйн зөвлөгөө өгч, мэргэжил дээшлүүлэх сургалт явуулж, ерөнхий боловсролын сургуулийн математикийн сурах бичиг зохиож, “Бага ангийн багш” сэтгүүл гаргаж, боловсролын шинэчлэлийн асуудалд байр сууриа илэрхийлж байдаг нэгэн. Математикийн улс, аймгийн олимпиадад Сүхбаатар аймгийн хүүхэд, залуус үеийн үед толгой цохиж ирсэн нь эртнээс тавигдсан суурийг дараа дараачийнх нь хөгжүүлж ирсэнд гол учир орших бөгөөд тэдний гол төлөөлөгч нь Г.Батболд багш юм.
Харин утга зохиол, сэтгүүл зүйн салбарын нэртэй төлөөлөгчид төрж гарсан нь энэ нутгийн ард түмний төрөлх авьяас дээр монгол хэл, уран зохиолын багш нарынх нь мэдлэг, ур чадвар ихээхэн нөлөөлдөг бөгөөд үүнд түүний гэргий монгол хэл, уран зохиолын багш Ч.Сүрэнцэцэгийн оруулсан хувь нэмэр их билээ.
Сурагчийн үерхэлээс амьдралын урт замд
Мөнгөн хонх жингэнэн хичээлийн шинэ жил эхэлснийг зарлах мөчөөс зуны амралт хүртэлх бэхэн цэнхэр өдрүүд хүүхдийн дуу шуугианд нэг л мэдэхэд өнгөрнө. Хаврын ийм нэг өдөр Сүхбаатар аймгийн I арван жилийн есдүгээр ангийн хүү доод ангийнхаа хөөрхөн охинд үерхлийн захидал бичсэнээ хичээлийн завсарлагаанаар гарт нь атгуулжээ. Тэдний үерхэл эрдмийн мөр хөөсөн оюутны замд үргэлжлэн амьдралын урт замыг хөтлөлцөн туулах хайр итгэл болон бадамлаж, улмаар анхны охиноо өлгийдөн авч, нэг нь МУИС-ийг математикч, багш мэргэжлээр, нөгөө нь Улсын Багшийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ангийг төгсөөд төрсөн нутагтаа эргэж иржээ. Аймгийн Ардын боловсролын хэлтэс залуу гэр бүлийг Баяндэлгэр сумын сургуульд хуваарилсан байв. Тэдэнд байгаа өв хөрөнгө нь ой гарантай охин, ганц ор, хоёр чемодантай хувцас, хэдэн хайрцаг ном төдийхөн. Толгой хоргодох гэр үгүй, суманд шинээр томилогдож очсон багш нарыг оруулдаг байр сууц гэж байсангүй. Таньж мэдэх хүн байгаагүй тул сургуулийн сахиул Гомбосүрэн гэдэг айлд гурав хонож байтал садангийн сураг дуулдаж, нэгдлийн үхэрчин Ж.Шарав гэдэг айл руу очиж уулзжээ. Тэрбээр том гэрээ сумын төвд барьж, залуу хосыг оруулж тохижуулаад бага ангид сурдаг гурван хүүхдээ даатгаж үлдээснээр зургуулаа аж төрсөөр дөрвөн жилийг үджээ. Залуу хос цалингаа хурааж цуглуулсаар 1974 онд шинэ гэр барив.
Тухайн үед Г.Батболд багш зургадугаар анги, Ч.Сүрэнцэцэг багш тавдугаар анги дааж авч 1974, 1975 онд наймдугаар анги төгсгөжээ. Г.Батболдын багшийн шавь нараас 10 сурагч Баруун-Урт хот, Онгон сумын арван жилийн сургуульд дэвшин суралцаж, цөөнгүй хүүхэд илгээлтийн эзэн болжээ. Анхны шавь нараас нь Г.Хүрэлбаатар Монгол Улсын гавьяат эмч, Д.Гансүх Монгол Улсын гавьяат хуульч цолоор шагнагдсан бөгөөд хилийн цэргийн хурандаа, цагдаагийн дэд хурандаа, ардын армийн дэд хурандаа нар төрж, алдар нэрээ мандуулсан багш, эмч, малчин, хөдөлмөрийн сайчууд ч олон бий. Анхны багш, анхны даасан анги, анхны шавь нар гэдэг хэн хэнийхээ сэтгэлд ямагт дотно байдаг. Г.Батболд багш саяхан Монгол Улсын гавьяат багш болсныхоо дараа Улаанбаатарт байгаа шавь нараа дагуулан ажил, амьдралын анхны гараагаа эхэлсэн Баяндэлгэр сумандаа очиж хүндэтгэл үзүүлжээ. Энэ арга хэмжээнд хоёр ангийн шавь нар нь бараг цөмөөрөө хүрэлцэн ирсэн байна. Энэ тухайгаа “Анхны дааж авсан ангийнхан маань сурлага, хүмүүжлээр тун гайгүй хүүхдүүд байжээ. Багш хүний хөдөлмөрийн үр шим хожуу илэрч, сүүлд үнэлэгддэг юм байна гэж бодогдлоо” хэмээн дурсч сууна.
Г.Батболд багш Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, өвгөд дээдэс нь Сүхбаатар суманд мал маллаж ирсэн, аав ээж нь жирийн малчин, ажилчин байв. Зургаан хүүхэдтэй айлын том хүү тэрбээр 1956 онд сумынхаа бага сургуулийг дүүргэж, 1960 оны өвөл аймгийн онц сурлагатан сурагчдын анхдугаар уулзалтад оролцсоноор сурлага, хөдөлмөрөөр үеийнхэн дотроосоо тодорчээ. Сүхбаатар аймгийн төвийн I арван жилийн сургуулийн тавдугаар ангид элсэн ороход анги даасан багш нь хүүхдийн нэрт зохиолч Навааншаравын Доржцэрэн байв. Даасан анги нь сурлага, хүмүүжлээрээ аймагтаа тэргүүлсэн Сүхбаатарын Н.Доржцэрэн гэж улсдаа нэртэй, шударга зарчимчаараа зүүн бүс нутагтаа алдартай багш байлаа. Түүний даасан ангийн шилдэг сурагчдын нэг Г.Батболд математикийн улсын II олимпиадад амжилттай оролцож, МУИС-ийн математикийн ангид элсэн орсон байна.
Ахмад дайчны охин, малчин удамт Ч.Сүрэнцэцэг
Монгол Улсын гавьяат багш Г.Батболдын гэргий Чойдорын Сүрэнцэцэг 1949 онд Сүхбаатар аймагт мэндэлсэн, аав ээж нь Дарьганга сумын малчин удмынхан. Тэрбээр таван хүүхдийнх нь дөрөв дэх, эгч нь хадамд гарч, том ах нь Анагаах ухааны дээд сургуульд, удаах ах нь Политехникумд сурахаар явсан тул дүүгийнхээ хамтаар аав ээждээ тус дэм болж, хонь мал хариулж өсчээ. Түүнээс өөр явах хүн үгүй тул тэмээний эрэлд явна, уурга бариад адуундаа мордоно, үхэр малаа хариулна. Аав Чойдор нь Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, “Бид ялав” медаль, Халх голын ялалтын 30, 40 жилийн ойн медалиудаар шагнагдсан ахмад дайчин байлаа. Цэргээс халагдаж ирээд Дарьганга сумандаа мал маллаж байгаад 1955 онд Асгат суманд шилжин, нэгдлийн ямаа хариулж байгаад тэтгэвэртээ гарчээ. Аймгийн төвийн урд говьд Шинэ-Ус хэмээх газар нутаглах болжээ. Ч.Сүрэнцэцэг том эгчийгээ бараадан 1957 онд нийслэлийн 14 дүгээр сургуульд орж, Гиймаа багшийн удирдлагад IV анги төгсөөд V ангидаа аймагтаа буцаж очиж Шинэ-Уснаас мориор хичээлдээ явна. Хичээлээ тараад Пионерийн бүлгэмийн ажилд оролцоно. Орой харих замаараа үхэр малаа хурааж туугаад очно. Ийм байдлаар Октябрийн баяр хүртэл хөдөөнөөс хичээлдээ явна, тэгсхийгээд өвлийн хүйтэн эхлэх тул дотуур байр, хамаатны айлд суухаас аргагүй. Ийнхүү VIII ангиа төгссөн түүнийг IX ангид орох жил ах эгч нь хот руу шилжүүлснээр сурлага сайтай, урлаг спортод авьяаслаг охин 1966 оны их үерийн жил Ардын Хувьсгалын баяр наадмын нээлтийн гимнастикт оролцож явсан гээд яривал урт түүхийн эзэн юм. Тэрбээр нийслэлийн 10 жилийн III дунд сургуулийг төгсчээ. Анги даасан багш нь монгол хэл, уран зохиолын багш, зохиолч, сэтгүүлч П.Сандуйжав (Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн агсан) байлаа. Наймдугаар ангид анхны хайрын захиа өгч үерхсэн Г.Батболдтойгоо есдүгээр ангидаа захидлаар харилцаж, аравдугаар ангид орох жил нь МУИС-ийн математикийн ангийн оюутан болж хотод ирсэн байна. Төгсөлтийн шалгалтад бэлдэж байх үед ээж нь хүнд өвчнөөр бурхан болсныг ах эгч нь Ч.Сүрэнцэцэгт хэлсэнгүй, УБДС-ийн монгол хэл, уран зохиолын ангийн хуваарь авсаны дараа юу болсныг дуулгажээ. Тухайн үед орос хэл, химийн хичээлдээ илүү сайн байсан ч хуваарь ирсэнгүй, ангийн багш нь түүнд хэл, уран зохиолын мэргэжлийг санал болгосон ёсоор сонгожээ. Харин сургуулийн захирал нь “Химийн хичээлдээ сайн юм чинь Куба улсын Сахарын сургуульд 10 жил суралцах хуваарь байна, түүнийг сонговол яасан юм бэ” гэж санал болгож байжээ. Ингээд аав нь хотод шилжин ирж, МУИС-д сахиул, нийслэлийн Хот тохижуулах газарт ажиллаж, залуу хос Ч.Сүрэнцэцэг, Г.Батболд нар хичээлдээ шамдсаар сургуулиа амжилттай төгсөцгөөжээ.
Сүхбаатар дахь математикийн сургалтын галыг өрдсөн он жилүүд
Хөдөө багшилж байхдаа Г.Батболд аймгийн төв рүү болон Улаанбаатар руу шилжүүлж өгөхийг удаа дараа хүсч өргөдөл гаргасан ч тухайн үед боловсон хүчний бодлого чанга тул зөвшөөрөөгүй аж. Тэр бүү хэл 1973 онд Улсын багшийн дээд сургуульд математикийн багш шалгаруулж авах шалгалтад орох зөвшөөрөл ч өгсөнгүй. Харин 1975 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн сургуулийн сургалтын чанарыг чанаржуулах зорилгоор багш нарыг сэлгэх аймгийн намын хорооны бодлого хэрэгжиж, залуу багш нарыг аймгийн төвд татан ажиллуулсан байна. Тухайлбал Баяндэлгэр сумаас Г.Батболдын гэр бүлийг, Наран сумаас Б.Магсаржавын (зохиолч, хэлбичгийн ухааны доктор) гэр бүлийг, Сүхбаатар сумаас орос хэлний багш С.Очирбатын гэр бүлийг, Б.Батнасан, Ц.Пүрэв нарыг өөр сургууль, байгууллагаас татсан байна. Ийнхүү тус сургуульд 1983 оны хичээлийн хичээлийн жилийг дуустал багшлахдаа Г.Батболд 1979, 1981, 1983 онд аравдугаар анги дааж төгсгөжээ. Багшийн хувьд шавь нараа сайн сургах, тэр дотроо математикийн олимпиадад бэлтгэхэд түлхүү анхаарч байв. Баяндэлгэр суманд багшлах үед шавь Д.Цэрмаа нь 1974 онд, Баруун-Урт хотын 10 жилийн сургуулийн наймдугаар ангийн сурагч Р.Эрдэнэчулуун 1976 онд математикийн эчнээ олимпиадын улсын аварга болж, аймгийнхаа нүүрийг тахалж байлаа. Ийнхүү аймгийн 10 жилийн сургуулийн математикийн Ш.Бадам, Ж.Манлайбаатар, Д.Доржготов нартай гар нийлж, математикийн олимпиадад бэлтгэх гол үүргийг гүйцэтгэж иржээ. 1981 онд Ж.Манлайбаатар багштай хамтарч бэлтгэсэн гурван шавь нь улсад эхний 10-т орж байв. Тэр үед аймгаас нэг л сурагч математикийн олимпиадад оролцох ёстой ч Сүхбаатар аймгаас гурван сурагч шалгуур хангаж, оролцсон байна. Ингээд улсад эхний аравт орсноор олон улсын олимпиадад оролцох эрх авсан ч социализмын үеийн үзэл суртлын асуудлаас үүдэн АНУ-д болох олимпиадад хүүхдүүдийг оролцуулаагүй аж. 1984 онд Д.Доржготовтой хамтран бэлдсэн шавь Ц.Энхболд нь олон улсын олимпиадаас хүрэл медаль хүртэж байв. Гол амжилт нь юундаа байсныг асуухад Г.Батболд “Манай аймгийн дунд сургуулиуд 1940, 1950, 1960-аад онд математикийн чадварлаг багш нартай байсан. Тэдний ач гавьяа их бий. Бид тэдний шавь болж, эргээд багш нарынхаа халааг аван багшилж, шавийн шавь нар төрөн гарч, бас багшилж, ийм эргэх холбоо байсаар ирсэн. Одоо ч тэр эргэх холбоо байсаар байгаа. Манай аймагт математикийн онол, заах аргаар алдаршсан багш У.Халтар, Д.Насанбат, С.Лувсанноров, Я.Очиррагчаа, Д.Гонгор, Г.Гомбо гээд олон багш нар байсан. Мөн Ш.Бадам, Ш.Жавзмаа, Ш.Чойжоо, Н.Жамъянчанрав, Д.Доржготов, М.Эрдэнээ нарын сайн багш нар төрөн гарсан. Ялангуяа аймгийн төвийн арван жилийн сургууль, Хонгор сум (одоогийн Баяндэлгэр), Эрдэнэцагаан, Онгон сумын дунд сургуульд чадварлаг багш нарыг сэлгүүлэн ажиллуулж байсан нь сурлага, хүмүүжил сайтай сурагчид төрөн гарах нөхцлийг бүрдүүлсэн байна. С.Лувсанноров гэж Хонгор сумын дунд сургуулийн захирал, аймгийн 10 жилийн сургуульд багшилж байсан хөдөлмөрч, гайхамшигтай багш байлаа, хожим Монгол Улсын гавьяат багш болсон, манай аймгийн багш нараас анх удаа АИХ-ын депутатаар сонгогдсон багш байлаа. Миний өмнө 1965 оны математикийн улсын олимпиадад аймгаасаа шалгарч амжилттай оролцсон, МУИС-ийн математикийн ангийг 1970 онд төгссөн Б.Уунай гэж багш арваннэгдүгээр сард Монгол Улсын гавьяат багш болсон. Энэ багш насаараа Сэлэнгэ аймагт ажиллаж, олон сайн шавь бэлдсэн. Миний дараагийн төгсөлтөөс Д.Монхор математикийн олон улсын олимпиадад медальт байр эзэлж, МУИС-ийг төгсч ШУА-д ажиллаж байгаад математикийн шинжлэх ухааны доктор ScD зэрэг хамгаалсан. Одоо Унгар улсад ажиллаж амьдарч байгаа, дэлхийн нэртэй эрдэмтдийн нэг бий” хэмээн дурслаа. Г.Батболд багшлах, ажиллахын зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулийн хэд хэдэн ангийн математикийн сурах бичиг бичсэний дотор 1986 онд МУБИС-ийн багш доктор Д.Шагдарын хамт есдүгээр ангийн “Алгебр, анализийн эхлэл” сурах бичгийг бичсэн нь 2007 оныг хүртэл 20 жил ашиглагдсан байдаг.
Г.Батболд багшийн 4 × 13 тэнцүү 52 жил
1984 онд Г.Батболд багш Сүхбаатар аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргаар томилогдсон ажиллажээ. Тэрбээр багшийн ажлыг 13 жил хийгээд ийнхүү боловсролын байгууллагын удирдах албанд томилогдож, дунд нь өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль улсын хэмжээнд бүх аймагт байгуулагдаж хоёр жил ажиллаад санхүүгийн бэрхшээлээс болж татан буулгах хүртэл хоёр жил захирал хийж, 1994 оноос аймгийн Сургалт, заах аргын кабинет буюу боловсролын төвийн захирлаар томилогдон 1997 он хүртэл ажилласан бөгөөд боловсролын байгууллагын удирдах албан тушаалыг 13 жил хашжээ. Ажлаа өгөөд долоо хоносны дараа нэг өдөр Тухайн үеийн Гэгээрлийн яамны газрын дарга Д.Мөнхжаргал утасдаж “Таныг яаманд ирж ажиллах уу гэж Ч.Лхагважав сайд асуусан, зөвшөөрөх үү” гэжээ. Математикийн улсын олимпиадад Булган аймгаас оролцож байсан сурагч үеийн танил нөхөр нь сайд болоод байсан ажээ. Ийнхүү тэрбээр хотод ирж, Гэгээрлийн яамны Ерөнхий боловсролын хэлтэст орон нутгийн боловсролын удирдлага хариуцсан мэргэжилтэн болжээ. 2002 оноос бага, дунд боловсролын газрын даргын ажлыг хүлээж авч, 2009 онд ажлаа хүлээлгэж өгөөд гавьяаны амралтаа авсан бөгөөд салбарын яаманд ажилласан хугацааг нь тоолбол мөн л 13 жил болно.
2009 оны сүүлчээр тэрбээр Бага боловсролын шинэчлэлийг дэмжих төв ТББ байгуулан тэргүүнээр нь ажиллаж ирсэн бөгөөд энэ жил 13 жилийн ой тохиож буй. Боловсролын салбарт дөрвөн 13, нийтдээ 52 жилийг туулж байгаа Г.Батболд багш 2023 оноос дахин шинэ 13 жилдээ орно, миний амьдралын хүрд зөв эргэж байгаа юм шиг байна хэмээн хөгжилтэй гэгч нь өгүүллээ.
Тэрбээр Улаанбаатар дахь Сүхбаатар аймгийн ахмад багш нарын холбооны тэргүүнээр ажилладаг. Тус холбоог ахмад багш З.Надмидмаа санаачлан байгуулж хэсэг хугацаанд удирдаад, 2010 оноос Г.Батболд багшид шилжүүлжээ. Анх цөөхөн багш хамрагдаж байснаа өргөжин нэмэгдсээр өдгөө 100 гаруй багш болж, жилдээ хоёр удаа уулзаж, хамтран ажиллаж, зовлон жаргалаа хуваалцдаг. Цар тахлаас болж сүүлийн нэг жил уулзаж чадаагүй байгаа гэв. Харин гэргий Ч.Сүрэнцэцэг нь 1997 оноос Сүхбаатар дүүргийн Ажилчин, залуучуудын ээлжийн дунд сургуульд багшилж, боловсролын салбарт нийтдээ 40 жил ажилласны эцэст 2002 онд гавьяаны амралтаа авсан ч ханийнхаа эрхлэн гаргадаг “Бага ангийн багш” сэтгүүлийн редакторлахын зэрэгцээ монгол хэлний буланг нь хөтөлдөг ажээ.
Олон зохиолч, сэтгүүлч төрүүлсэн монгол хэл, уран зохиолын багш
Сүхбаатар аймгаас хэл бичгийн ухааны эрдэмтэн докторууд, зохиолч, сэтгүүлчид олноор төрөн гарсан байдаг. Үүнийг ард түмний төрөлх авьяас, монгол хэл, уран зохиолын багш нар чадварлаг байсантай холбон тайлбарладаг билээ. Аймгийн арван жилийн сургуульд нэрт яруу найрагч, орчуулагч Д.Гомбожав, эрдэмтэн зохиолч Д.Маам, Ц.Өлзийхутаг, Б.Магсаржав, МУГБ Ш.Чулуунбор, ахмад багш Н.Ренчиндорж, Н.Доржцэрэн (хүүхдийн зохиолч) зэрэг алдар цуутай багш нар ажиллаж байжээ. Эдгээр багш нарын залуу халаа олон чадварлаг багш нар тус сургуульд ажиллаж байсны нэг нь Ч.Сүрэнцэцэг багш юм. Зохиолч, сэтгүүлч болсон шавь цөөнгүй. Монгол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Н.Лутбаяр, зохиолч, сэтгүүлч Г.Баатарнум, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ж.Эрдэнэцогт, өөрийн бүтээлээрээ хэд хэдэн ном гаргасан СХД-ийн Засаг дарга асан Л.Найдан нарт монгол хэл, уран зохиолын хичээл зааж байлаа. Өдгөө нутагтаа ажиллаж амьдарч, уран бүтээл туурвиж яваа Ц.Лхамсүрэн, “Талын агуй” жуулчны баазын менежер, шүлэг зохиол бичихдээ гаргуун авьяастай Д.Амгалан, “Өнөөдөр” сонины парламентын сэтгүүлчээр ажиллаж байсан Го.Энхтөр, “Зууны мэдээ” сонины тоймч Ч.Үл-Олдох нарт уран зохиолын хичээл зааж байв.
Төгсөх ангийн сурагчдыг их, дээд сургуулийн уралдаант шалгалтад бэлтгэх их ажил хичээлийн жилийн турш өрнөнө. Г.Батболд багшийнх тухайн үед аймгийн 10 жилийн багш нарын орон сууцны гурван өрөө байранд амьдарч байлаа. Нэг өрөөндөө гэрийн эзэн Г.Батболд математикийн хичээлээр сурагчдад давтлага өгнө, нөгөө өрөөнд эхнэр Ч.Сүрэнцэцэг нь шавь нараа монгол хэлний шалгалтад бэлтгүүлнэ. Үүний үр дүнд түүний бэлтгэсэн шавь нар нь элсэлтийн шалгалтад хамгийн өндөр оноо авч, их, дээд сургуульд элсэн суралцаж байв. Тэдний дотроос монгол хэл, уран зохиолын багш мэргэжил эзэмшсэн шавь С.Батсүх, Д.Жавзмаа, Х.Сарантуяа, Ц.Нарантуяа, Б.Эрдэнэтуяа нарын олон шавь нар нь хот, хөдөөгийн сургуульд амжилттай ажиллаж, багшийнхаа ачийг хариулж явна. Ч.Сүрэнцэцэг багш дөрвөн удаа 10 дугаар анги төгсгөсөний 1981 оны 10А анги сургуулийн “Сурлагаар тэргүүний анги” байсан бөгөөд 42 сурагчдаас 28 нь дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцах хуваарь авч байжээ. 1983 оны 10Д анги “Сургуулийн хөдөлмөрийн аварга анги”, 1987 оны 10Ж анги “Аймгийн хөдөлмөрийн авара анги” болж байжээ. 1997 оны 10А анги “Сургуулийн сурлагаар тэргүүний анги” болж, шавь Д.Олончимэг Орос хэлний олон улсын олимпиадаас хүрэл медаль, М.Батжаргал, Ж.Эрдэнэбилэг, Г.Ичинхорлоо математикийн улсын олимпиадад гуравдугаар байр эзэлж байжээ.
Боловсролын шинэчлэлд дайх үг
Г.Батболд багшаас боловсролын шинэчлэлийн тухайд ямар бодолтой байгааг лавласан юм. Тэрбээр “Боловрсолын салбар урагшилж байна. Зарим хүн унаж байна, доошилж байна гэдэг. Би үүнтэй санал нийлдэггүй. Харин удаан, түргэний хувьд авч үзвэл удаашралтай тал бий. Хамгийн гол нь боловсролын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй. Боловсролын багц хуулиудыг боловсруулж гаргахаар сүүлийн хоёр жил “ноцолдож” одоо хэлэлцэн батлагдах төгсгөлийн шатанд орж байх шиг байна. Олон түмний зүгээс “Боловсролын хөгжлөөс улс орны хөгжил шалтгаална” гэдгийг үндэс болгож, сайн хууль гаргаасай, өмнөх алдаа дутагдлыг засаасай гэсэн хүлээлттэй байна. Нэг үе боловсролын салбарын удирдлага сайн явж байсан. Өөрөөр хэлбэл 2000 он хүртэл сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер (хичээлийн эрхлэгч)-ийг бодлогоор бэлтгэдэг байсан. Энэ байдал сүүлийн 30-аад жил алдагдаж, дурын хүн, олны хэлдгээр “Цүнх баригч” нөхдүүд, хэн дуртай нь захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч хийж байна. Өөрөөр хэлбэл боловсролд улс төржсөн хандлага давамгайлж ирсэн нь таагүй нөхцлийг бий болгосон. Зангарагтай сургуулийн захирал, удирдлага үгүйлэгдэж байна. 1990 оноос өмнө математик, байгалийн ухааны багш, монгол хэл, нийгмийн ухааны багш нар захирал, хичээлийн эрхлэгч хийдэг байсан, тэрийг бодлогоор зохицуулж байсан. Одоо бага ангийн багш, биеийн тамирын болон хөдөлмөрийн багш захирал болж байна. Ингэж болох ч энд тодорхой бодлого, хэмжээ байх хэрэгтэй. Нөгөө талаар сургуулийн удирдлага, багш нарын дунд хүйсийн харьцаа, жендерийн асуудал ярвигтай болж ирсэн. ЕБС-ийн багш нарын 80 гаруй хувь нь эмэгтэй багш байгаа, зүй нь эрэгтэй, эмэгтэй багшийн ажил, мэргэжлийн ялгаа гэж бий. Гадаадын улс орнуудыг харахад физик, математик, хими, хөдөлмөрийн багш нар голдуу эрэгтэй багш байдаг Нэг сургуульд л гэхэд эрэгтэй багш маш цөөхөн, ялагуяа бага ангийн багш нар дотор нүдний гэм болсон. Үүнийг хууль, журмаар зохицуулах хэрэгтэй. Ядаж эмч, багш, инженер бэлтгэдэг их, дээд сургуульд суралцагчдын сургалтын төлбөрийг төрөөс даадаг болчихвол олон зүйл өөр болно. Бэлтгэн гаргаж байгаа мэргэжилтний тоонд ч хяналт тавих хэрэгтэй болно. Элсэгчдэд тавих шаардлагыг өндөрсгөх хэрэгтэй. Боловсролын салбарт хуурамч байдал газар авч байгаад сэтгэл зовнидог. Сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх үнэлгээ хуурамч болсон явдал. Эцсийн эцэст багш өөрийгөө, сурагчаа, сургуулиа, эцэг эхчүүдийг, цаашлаад улс орноо ч хуурч байна, энэ аюултай хортой үзэгдэл. Энэ байдлаас бид гарах ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.
“Амьдралын тойрог” энэ хүрээд өндөрлөж байна. Манай нийтлэлийн зочин Г.Батболд, Ч.Сүрэнцэцэг нар гурван хүүхэд төрүүлж өсгөсөн нь бүгд багш мэргэжилтэй. Том охин Б.Туул нь МУИС-ийн монгол хэл, уран зохиолын анги, удаах хүү Б.Хэрлэн нь УБДС-ийн математик, мэдээлэл зүйн анги, отгон хүү Б.Амараа нь УБДС-ийн урлал техникийн ангийг тус тус төгссөн бол хоёр бэр нь химийн багш юм. Ач зээ нар нэмэгдсээр өдгөө тэднийх 19-үүлээ болж өнөр болжээ. “Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяасан” гэж үг бий. Нэг л туулах амьдралынхаа хагас зууныг Монголынхоо хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх их үйлсэд зориулсан ахмад багш нар “Бидний ажил мэргэжил буянтай сайхан ажил. Зовлон бэрхшээл гэж байсангүй. Хүүхэд бол хамгийн гэгээн ертөнц. Хэлсэн ярьсныг ягштал биелүүлдэг, үүнийг цээжлээд ирээрэй гэхэд цээжлээд л ирнэ. Тэрийг бичнэ шүү гэхэд бүгд л бичнэ. Хаана ч явсан, хэн ч болсон “багш аа” гэж хүндлэх, хайрлах сэтгэл нь хэвээрээ байдаг. “Багш аа” гэж дуудуулах шиг том хүндлэл, эрхэм шагнал гэж байхгүй. Тийм болохоор баярлаж явдаг” хэмээн ярилаа. Тэдний амьдрал Монголын жирийн багш нарын төдийгүй боловсролын салбарын түүх юм. Нэг аймгийн хөгжлийн төдийгүй улс орны боловсон хүчний бодлогын түүх ажээ. Монголын багш нарын үйлс өөдөө, өргөн олны минь саруул ухаан далай мэт байг ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 17 (6749)
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.