• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Күниэда Шинго: Би ялагдах дургүй

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл болсон зуны 31 дэх удаагийн олимпийн наадам өнгөрсөн сард хаалтаа хийсэн. Тэгвэл энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Рио хотод 15 дахь удаагийн паралимпын наадам ёслол төгөлдөр эхэллээ.  Тиймээс энэ удаа Паралимпийн наадмын тэргэнцэртэй теннисний төрөлд Японыг төлөөлөн оролцож буй тамирчдын орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Нугасны хорт хавдрын улмаас бага насандаа суугаа болсон Күниэда Шинго эдүгээ тэргэнцэрт теннисний төрөлд дэлхийн чансааг тэргүүлдэг төдийгүй энэ спортын “амьд сан хөмрөг” хэмээн нэрлэгдэх нь бий. Тэрбээр 2004, 2008, 2012 оны паралимпийн наадмаас алтан медаль хүртсэн юм. Харин Санада Такашигийн хувьд авто ослын улмаас суугаа болжээ. Тэрбээр Японы хийгээд дэлхийн олон нэр хүндтэй тэмцээнд аваргалж байсан юм. Ингээд тамирчдын өөрийн амьдрал, их спортын талаар сонирхолтой яриа өрнүүлснийг уншигчиддаа толилуулж байна.

-Япончуудын хувьд та хоёр хоёулаа л бахархал болсон хүмүүс. Харин тамирчныхаа хувиар нэг нэгнийгээ товчхон тодорхойлохгүй юу?

Санада Такаши: Намайг тэргэнцэртэй теннисээр хичээл­лэх эхлэх тэр үед Күниэда Шинго аль хэдийнэ Японы шилдэг тамирчдын нэг болсон байлаа. Одоо ч гэсэн сайн тамирчин хэвээрээ.  Миний хувьд хожуу энэ спорт руу орсон ч гэлээ, нас ойролцоо байсан юм. Гэхдээ би түүнийг ах гэж хүндэлдэг. Түүний гаргасан амжилтыг давтахын төлөө л явна даа /инээв/. Миний ах, бас дэлхийн номер нэг тамирчин гэдэг утгаар нь түүнийг үргэлж хүндэлж явдаг.

Күниэда Шинго: Түүнийг надад ингэж атаархдаг гэж бодсонгүй шүү /инээв/. Такаши 20 гарсан хойноо теннисээр хичээллэж эхэлсэн. Анхнаасаа л ирээдүйтэй тамирчин гэж үнэлэгддэг байсан хэдий ч, тухайн үед өөрийгөө тэр бүр дайчилдаггүй байсан /инээв/. Харин гурван жилийн өмнөөс би өөрийн сургуулилтаа хийдэг теннисний төвд түүнтэй хамт бэлтгэл хийдэг болсон.  Тэр үеэс хойш чадвар нь тасралтгүй өссөн шүү. Риогийн олимп дөхсөн ч, түүнийг дэлхийн бусад тамирчидтай эн тэнцүү өрсөлдөх чадвартай гэж би хувьдаа боддог.

-Сагсанбөмбөг, суугаа волейбол, уртын зайн гүйлт гээд тэргэнцэртэй иргэдэд зориулсан олон төрлийн тэмцээн бий. Тэр дундаас яагаад заавал теннисийг сонгосон юм бэ?

Шинго: Би есөн настай байхдаа нугасны хавдрын улмаас суугаа болсон. Түүнээс хойш л тэргэнцэртэй амьдрах болсон доо. Суугаа болохоосоо өмнө бэйсбол, сагсанбөмбөгөөр тоглох дуртай байсан. Үнэнийг хэлэхэд теннисэнд тийм ч сонирхолтой байгаагүй. Сагсан­бөм­бөгийг л бусдаас илүү­тэй сонирхож, түүнтэй хол­боо­той манга хүртэл цуглуулж, суу­гаа  болсон ч сагсанбөмбөг тог­лох юм шүү гэж бодож бай­лаа. Гэхдээ харамсалтай нь ма­най гэрийн ойролцоо сагсан­бөмбөгийн баг байдаггүй байсан юм. Харин  теннис тоглох дуртай ээж минь гэрийнхээ ойролцоо тэргэнцэртэй иргэдэд зориулсан сургалт хичээллүүлж эхэлсэн юм. Хааяа тэдний яаж тоглохыг харахаар очдог байлаа. Хэд хэд очсоны дараа би өөрөө ч гэсэн хичээллэж эхэлсэн. Тэр үед 11 настай байсан гэж бодохоор би 20 гаруй жил энэ спортод зүтгэсэн байна.

Такаши: Миний хувьд 19 настай байхдаа авто осолд орж суугаа болсон. Нэг удаа эмнэлгийн коридорт байхдаа тэргэнцэртэй хүмүүс сагсанбөмбөг тоглож байгааг харсан. Намайг ихэд сонирхон харж байгааг анзаарсан тэд надаас “сагсанбөмбөг тогломоор байна уу” гэж асуусан юм. Харин би “Чадвал би тэргэнцэртэй теннис тогломоор байна” гэж хариулж билээ. Гэтэл тэдний нэг тэргэнцэртэй теннисчдийн холбоонд элсээд “хамт тоглох уу” гэсэн. Ахлах сургууль хүртлээ  теннисээр хичээллэж байсан болохоор шууд л зөвшөөрсөн дөө. Ингэж л би энэ спорттой холбогдсон.

-Та хоёр ер нь хэзээнээс эхлэн дэлхийд гарч тоглохоор зориг шулуудаж байв?

Шинго: Би ахлах сургуулийн гуравдугаар ангид байхаасаа  Паралимп, Гранд Сламын тэмцээнд оролцох зорилго тавьж эхэлсэн.  Тэр үед долоо хоногтоо хоёр удаа сургуулилт хийдэг байсан юм.  Харин өмнөө том зорилго тавьсныхаа дараа дасгал­жуу­лагчтайгаа жинхэнэ утгаараа бэлтгэлээ базааж эхэлсэн.

Такаши: -Анхандаа надад сургуульдаа суралцах, мөн ажил хийх шаардлага байсан учраас  спортоор хичээллэж эхэлсэн даруйдаа л теннисийг амьдралынхаа  гол утга учир болгож чадаагүй. Тийм боломж ч байгаагүй. Гэхдээ хаяж ч чадаагүй /инээв/. Дараа нь Сайтама дахь Toyopet компанид ажиллаж эхэлсэн минь эргэлтийн цэг болж өгсөн. Захирал маань надад анх Паралимпод оролцох санал тавьсан. Тэр үеэс бэлтгэл сургуулилтад анхаарлаа хан­дуулж, дэлхийн тамир­чидтай өрсөлдөх боломж нээгдсэн юм.

-Тэргэнцэртэй теннисний спортын хамгийн гайхамшигт чанар нь юу байдаг юм бол?

Шинго: Тэргэнцэртэй теннис хоёр үетэй байдаг бөгөөд дүрмийн хувьд жирийн талбайн теннистэй адил. Теннис тоглоход хөгжилтэй бас эрүүл мэндэд ч хэрэгтэй. Тэргэнцрээ оновчтой удирдахаас гадна  хурдан шаламгай хөдөлгөөн, бөмбөгнийхөө хөдөлгөөний тооцоолох гэх мэтээр тухайн тамирчнаас маш их авхаалж самбаа шаарддаг. Эцэст нь хэлэхэд,  би өөрийгөө тэр­гэнцэртэй харьцах техникийг хамгийн сайн эзэмш­сэн хүн гэж боддог. Жирийн хүнтэй яг адил теннис  тог­лохыг хүсч байна. Гэхдээ одоо­хондоо арай л болоогүй байгаа.

-Тоглолтын явцад олон янзын хөдөлгөөн хийх шаардлагатай болдог шүү дээ. Үүнээс болоод унаж бэртэж байсан тохиолдол цөөнгүй байх даа?

Шинго: Унасан тохиолдол надад одоогоор байхгүй. Такаши л их ойчдог доо.

Такаши: Тийм ээ. Энэ жил гарснаас хойш бүх л бэлтгэл дээр унасан шүү. Ингээд бодохоор тэргэнцэртэй теннис тийм ч гайхалтай спорт биш бололтой. Тэргэнцэртэй байж унах явдал жирийн үед ховор.

Шинго: Гэхдээ энэ тамирчны чадвартай огт хамаагүй. Ойчдог хүн, ойчдоггүй хүн гэж байдаг гэж ойлгож болно. Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Стефани Худет ч гэсэн унадаг л биз дээ. Магадгүй үүнд л энэ спортын гайхалтай чанар оршдог байх. Унасан ч, эргэж босох тэнхээтэй байна гэдэг хамгийн чухал.

Такаши: Би албаар унадаг байхгүй юу. Бөмбөгтөө хүрч чадахгүй уначихаад, илүү хичээе гэсэн бодолтойгоор босч ирдэг /инээв/. Үнэнийг хэлэхэд, тэргэнцрийн өндөр намаас шалтгаалж унах тохиолдол бий. Би бие жижигтэй учраас гадны өөрөөсөө чац томтой тамирчидтай тоглохын тулд тэргэнцрээ өндөрсгөх шаард­лагатай болдог юм. Үүнээс болоод ойчих тохиолдол их. Ер нь өөрөө өөрийгөө ялан дийлэх нь хамгийн чухал юм даа.

-Энэ спортоор хичээллэж эхэлснээр та хоёрын  амьдралд гарсан өөрчлөлт?

Шинго: Зан чанарын тухайд хүүхэд байх үеэс огт өөрчлөгдөөгүй. Угийн ялагдах дургүй. Компьютер тоглоом, сагсанбөмбөгт  ч гэсэн ялагдах дургүй, их шартай хүүхэд байж билээ. Ялахын тулд байнга бэлтгэл сургуулилт хийдэг тэр зан одоо ч хэвээрээ. Тэргэнцэртэй теннисний спортыг сонирхож эхэлснээр би “Хүн өөрийгөө юунд хүрч чадахыг огт  мэддэггүй юм байна” гэдгийг ойлгож авсан. Анх дэлхийн шилдэг тамирчин болох үедээ өөртөө огт итгээгүй. Гэхдээ одоо эргээд бодоход, тухайн үеийн хичээл зүтгэл дутуу дулимаг байсан юм билээ. Бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж, шилдэг тамирчин болохын тулд юм багаасаа л эхэлдэг. Эхлээд нэг тоглолтод ялна. Дараа нь гурван тоглолт. Үргэлжлээд нэг улиралд ялалт байгуулж явсаар эцэст нь дэлхийн хэмжээний тамирчин болдог юм.

Такаши: Миний хувьд улсын аврага болж, олон улсын тэмцээнд явах үед миний амьдралд том өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Олон өөр улсын соёл, зан заншилтай танилцсанаар теннист ч, хувь хүн талаасаа ч хөгжсөн гэж ойлгодог.
Шинго: Худлаа яриад байх юм. Үнэнээ хэл л дээ /инээв/
Такаши. Үнэн

-Цаашдын зорилгоосоо сонирхуулахгүй юу?

Шинго: Дэлхийд чансаа­гаараа тавдугаарт эрэмбэ­лэг­дэж байгаа. Цаашдаа илүү их бэлт­гэл сургуулилт хийж, нэгт бичигдэх миний эрхэм зорилго.

Такаши: Харин би Рио де Жанейро хотод болох паралимпоос алтан медаль хүртмээр байна. Дараа нь Токиогийн олимпод ч оролцоно гэсэн зорилгыг өөртөө тавьсан.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2025-26)
Денвер Наггетс нэмэлт цагт Хьюстон Рокетс багийг хожлоо
Лейкэрс улирлын 18 дахь хожлоо байгууллаа
Нью-Иорк Никс "NBA cup" тэмцээний аваргын төлөө шалгарч үлдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Нээлттэй сонсгол
  • •Улсын Онцгой Комисс
  • •Яам, Агентлаг
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Ипотекийн зээл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Дарга ерөнхийлөгчтэй байх...
Моуриньо vs Пеп

Күниэда Шинго: Би ялагдах дургүй

Даваахүү 2016-09-09

ФОТО:

Сэдвүүд : #Азийн АШТ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2025-26)
Денвер Наггетс нэмэлт цагт Хьюстон Рокетс багийг хожлоо
Лейкэрс улирлын 18 дахь хожлоо байгууллаа
Нью-Иорк Никс "NBA cup" тэмцээний аваргын төлөө шалгарч үлдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Сурагчдын дунд "ett-hero 15/15" аялал зохион байгууллаа

1 цагийн өмнө өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн төлөөлөл Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа

2 цагийн өмнө өмнө

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ

2 цагийн өмнө өмнө

Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ

5 цагийн өмнө өмнө

Согтуу иргэд нийтийн тээврийн үйлчилгээг саатуулсан тохиолдол 6 бий

5 цагийн өмнө өмнө

Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

5 цагийн өмнө өмнө

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг дахин сэргээхээр болжээ

5 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит 18 компанийг хэн, хэн авах вэ?

5 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын заслын ажил үргэлжилж байна

5 цагийн өмнө өмнө

Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна

5 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

6 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой байдлын газрын шинэ аврах салбар нэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Шүүгч Л.Галбадарын “тангараг зөрчсөн” байж болзошгүй үйлдлийг шүүлгэнэ

1 өдрийн өмнө өмнө

Г.Дамдинням Засгийн газартайгаа зам нийлэхгүй байна

1 өдрийн өмнө өмнө

С.Наранцогт, М.Чинбат нарыг дэмжиж, П.Дэлгэрнаранг өөрийнх хүсэлтээр чөлөөлөв

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2025-26)

2 өдрийн өмнө өмнө

Денвер Наггетс нэмэлт цагт Хьюстон Рокетс багийг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

2 өдрийн өмнө өмнө

СЕХ-ны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ

2 өдрийн өмнө өмнө

Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна

2 өдрийн өмнө өмнө

Орон сууцны үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 12.7 хувь өсжээ

2 өдрийн өмнө өмнө

Газар доогуурх хамгийн урт, хамгийн гүн автозамын туннелийн явц 50 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нүхэн гарц төслийн 3-р байршилд туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж гүйцэтгэлээ

2 өдрийн өмнө өмнө

Завхан аймагт 3,6 магнитудын газар хөдлөлт боллоо

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улс энэ сард 219400 тонн шатахуун импортолно

2 өдрийн өмнө өмнө

Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

САНАЛ БОЛГОХ
2025-12-11 өмнө

МИК 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

2025-12-12 өмнө

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

2025-12-12 өмнө

Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна

2025-12-14 өмнө

Фото сурвалжилга: Хотын нэг өдөр

2025-12-12 өмнө

“Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулсан нь худлаа байжээ

2025-12-12 өмнө

Компаниудад хугацаатай үүрэг өгснөөр бүх сумдад шатахуун нийлүүлжээ

2025-12-12 өмнө

"The Mongolz" баг "Team Vitality" багт хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ

2025-12-12 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2025-12-11 өмнө

Дүүжин замын тээвэр төслийг хүйтний улиралд тусгай аргачлалаар гүйцэтгэж байна

2025-12-11 өмнө

Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

2025-12-12 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2025-12-12 өмнө

Монгол Улсад хүндэтгэлтэй хандахгүй хэнтэй ч бид хамтран ажиллах шаардлага байхгүй

2025-12-13 өмнө

3 жилийн хугацаанд 1000 нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

2025-12-11 өмнө

Наадмын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард сонгон шалгаруулна

2025-12-12 өмнө

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

2025-12-12 өмнө

УОК-ын шуурхай хуралдаанаар 21 аймгийн удирдлагад чиглэл өглөө

2025-12-14 өмнө

Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна

2025-12-14 өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна

2025-12-11 өмнө

Г.Лувсанжамц: Баялаг бүтээгчдэд энэ хэлэлцээр хэрхэн нөлөөлөх вэ

2025-12-11 өмнө

Б.Пүрэвдорж: Яамнаас өгч байгаа импортын зөвшөөрөлд чинь авлигал байгаа юм биш үү

2025-12-11 өмнө

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

2025-12-11 өмнө

Сан Антонио Спөрс ЛА Лейкэрсийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

2025-12-11 өмнө

Н.Алтанхуяг: Зураг төслөөс авлигал эхэлдэг

2025-12-11 өмнө

Ч.Номин:Жилд 2-3 өдрийг амралт болгосноор 1 хувийн бүтээмжээ алдаж байна

2025-12-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр

2025-12-11 өмнө

Улсын II төв эмнэлэг амьд донороос бөөр шилжүүлэн суулгана

2025-12-15 өмнө

Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

2025-12-15 өмнө

Ипотекийн зээлийн мэдээллээ хэрхэн шалгах вэ

2025-12-13 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2025-12-13 өмнө

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах