• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Зарим сайдыг Гандан руу томилчихооч

“Чавганц болгон бариач болж, шалбааг болгон рашаан болсон цаг” гэж нэг үг байдаг даа. Түүн шиг манай улстөрч болгон уншлагатай болж, шашин төрийг хослон барих эрдэмд шамдан суралцаж байгаа бололтой юм уу даа. Өмнөх засгийн үед ч гэсэн ганц нэг гишүүн баахан бэлгэдэл ярьж, гал тахиад, бөөгийн онгод дуудаж, хатдын сүнстэй харилцаад бөөн юм болж байж билээ. Тэгвэл тэдний залгамж халаа болсон эрхмүүд сайдын суудалд тухалж, сүсэг бишрэлээрээ улс орны асуудлыг зохицуулж эхэллээ.

Цаг уурчдын өгч байгаа мэдээллээр ойрын үед цочир хүйтэрнэ гээд байгаа. Тэр дундаа газар тариалангийн бүс нутгаар. Харин энэ мэт асуудлыг хариуцсан яамыг толгойлж байгаа сайд нь цаг агаар муудахаас өмнө ургацаа алдчихгүйн тулд шаардлагатай арга хэмжээ авахын оронд Ганданд ном уншуулаад сууж байна. Орон даяар сүм хийдийн лам нар ном уншиж, цаг агаар хүйтрэхийг болиулж, цас, бороог хориод байгаа юм уу даа, янз нь. Манай улсад ч чадалтай лам нар олон доо. Бороо, цас зэргийг хариулчихна. Дээрээс нь үүлийг нэг буудаад, урагш нь хөөчихвөл энэ сардаа л тариаланчид айлтгүй байх. Сайд нь ингэж сэтгэл гаргаж, Гандангаар явж байхад юундаа ч айх юм билээ дээ.

Гэтэл өнөөдөр бас нэгэн сайд төр барилцах эрдэмдээ шашныг нэлээд хослуулж байгаа талаараа цухуйлгав. МАН-ынхан төрд гарснаасаа хойш олон халамж, тэтгэмжийг авч хаях талаар ярьж байгаа. Түүний нэг нь “Хамтын тэтгэврийн хууль”-ийг хойшлуулж байгаа явдал. Харин Сангийн сайдын суудалд заларсан Б.Чойжилсүрэн энэхүү хуулийн төслийг хойшлуулж байгаа шалтгаанаа тун “эвлэгхэн” тайлбарлаж байх юм. Тэрбээр “Ер нь хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Бас монголчууд сүсэг бишрэлтэйн сацуу талийгаач болсон хөгшнийхөө мөнгийг авах сонирхолгүй байна. Энэ талаархи санал хүсэлтийг манай яаманд ихээр ирүүлж байгаа учраас  Сангийн яам уг хуулийг хүчингүй болгох санал оруулж ирсэн” хэмээн ярьсан нь эдүгээ олны хэл амны бай болж байна.

Мань хүн ч өөрөө сүсэг бишрэл ихтэй юм болохоор ганц, хоёр ч хамаагүй ахмадуудын саналыг тусгаж авч, асуудлыг гялс шийдвэрлэж байгаа нь энэ бололтой. Аргагүй л шашин төрийг хослон барьж байгаа юм шүү. Ээ базарваань, ум мани бад ми хум суухаа минь гэж. Одоо удахгүй хагас өнчин хүүхдүүдэд өгдөг тэжээгчээ алдсаны тэтгэмжийг ч хасч хаях байх. Тэгээд л нас барсан хүний нэр барьж мөнгө авах нь муу ёр гэж тайлбарлаад л гүйцээ. Энэ мэтээр шашны үүднээс тайлбарлавал бүхий л тэтгэмжийг хасч, танаж болох байх л даа. Нэг иймэрхүү л шашинд нэвтэрсэн, төрийн ажилд суралцах гэж байгаа сайд нартай л болчихлоо доо, монголчууд.

Одоо удахгүй “Ард түмэн минь байгаа бүхнээ буяны төлөө зориул. Төрдөө өг. Тэгвэл буян их хурааж, диваажинд очно. Бид чинь та нарынхаа хойд насны буянг бодож татвараа нэмж байгаа шүү” гэж иргэдээ ухааруулах байх. Монголчууд маань сүсэг бишрэл ихтэй болохоор эрхэм сайд, дарга нарын гэгээн айлдварыг дагаад, алга хавсран залбираад л зурагтныхаа өмнө сууж байна биз.

Ер нь МАН-ын томчууд зарим нэг сайдаа Гандан руу томилчихооч. Чой хамбын оронд Гандангийн хамба болгочихсон ч яах вэ дээ. Ямар давхар дээлнээс татгалзах биш. УИХ-ын гишүүн, сайдынхаа дээлэн дээрээс нэг лам дээл өмсчихнө биз. Тэгээд эрхэм сүсэгтэн олондоо хандаад “Буяны төлөө үүнийг чинь ч хаслаа. Тэр халамжийг чинь ч таналаа. Ингэж ч татвараа нэмлээ” гээд л сууж байхгүй юу, яршиг зүгээр.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Боловсрол
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Халуун сэдэв
  • •Сонгууль
ХУРААХ
Монголын тулаанчид Японы...
Ж.Мөнхбат: Бүх төрлийн татварыг...

Зарим сайдыг Гандан руу томилчихооч

Пунцагболд 2016-09-06
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Зарим сайдыг Гандан руу томилчихооч

“Чавганц болгон бариач болж, шалбааг болгон рашаан болсон цаг” гэж нэг үг байдаг даа. Түүн шиг манай улстөрч болгон уншлагатай болж, шашин төрийг хослон барих эрдэмд шамдан суралцаж байгаа бололтой юм уу даа. Өмнөх засгийн үед ч гэсэн ганц нэг гишүүн баахан бэлгэдэл ярьж, гал тахиад, бөөгийн онгод дуудаж, хатдын сүнстэй харилцаад бөөн юм болж байж билээ. Тэгвэл тэдний залгамж халаа болсон эрхмүүд сайдын суудалд тухалж, сүсэг бишрэлээрээ улс орны асуудлыг зохицуулж эхэллээ.

Цаг уурчдын өгч байгаа мэдээллээр ойрын үед цочир хүйтэрнэ гээд байгаа. Тэр дундаа газар тариалангийн бүс нутгаар. Харин энэ мэт асуудлыг хариуцсан яамыг толгойлж байгаа сайд нь цаг агаар муудахаас өмнө ургацаа алдчихгүйн тулд шаардлагатай арга хэмжээ авахын оронд Ганданд ном уншуулаад сууж байна. Орон даяар сүм хийдийн лам нар ном уншиж, цаг агаар хүйтрэхийг болиулж, цас, бороог хориод байгаа юм уу даа, янз нь. Манай улсад ч чадалтай лам нар олон доо. Бороо, цас зэргийг хариулчихна. Дээрээс нь үүлийг нэг буудаад, урагш нь хөөчихвөл энэ сардаа л тариаланчид айлтгүй байх. Сайд нь ингэж сэтгэл гаргаж, Гандангаар явж байхад юундаа ч айх юм билээ дээ.

Гэтэл өнөөдөр бас нэгэн сайд төр барилцах эрдэмдээ шашныг нэлээд хослуулж байгаа талаараа цухуйлгав. МАН-ынхан төрд гарснаасаа хойш олон халамж, тэтгэмжийг авч хаях талаар ярьж байгаа. Түүний нэг нь “Хамтын тэтгэврийн хууль”-ийг хойшлуулж байгаа явдал. Харин Сангийн сайдын суудалд заларсан Б.Чойжилсүрэн энэхүү хуулийн төслийг хойшлуулж байгаа шалтгаанаа тун “эвлэгхэн” тайлбарлаж байх юм. Тэрбээр “Ер нь хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Бас монголчууд сүсэг бишрэлтэйн сацуу талийгаач болсон хөгшнийхөө мөнгийг авах сонирхолгүй байна. Энэ талаархи санал хүсэлтийг манай яаманд ихээр ирүүлж байгаа учраас  Сангийн яам уг хуулийг хүчингүй болгох санал оруулж ирсэн” хэмээн ярьсан нь эдүгээ олны хэл амны бай болж байна.

Мань хүн ч өөрөө сүсэг бишрэл ихтэй юм болохоор ганц, хоёр ч хамаагүй ахмадуудын саналыг тусгаж авч, асуудлыг гялс шийдвэрлэж байгаа нь энэ бололтой. Аргагүй л шашин төрийг хослон барьж байгаа юм шүү. Ээ базарваань, ум мани бад ми хум суухаа минь гэж. Одоо удахгүй хагас өнчин хүүхдүүдэд өгдөг тэжээгчээ алдсаны тэтгэмжийг ч хасч хаях байх. Тэгээд л нас барсан хүний нэр барьж мөнгө авах нь муу ёр гэж тайлбарлаад л гүйцээ. Энэ мэтээр шашны үүднээс тайлбарлавал бүхий л тэтгэмжийг хасч, танаж болох байх л даа. Нэг иймэрхүү л шашинд нэвтэрсэн, төрийн ажилд суралцах гэж байгаа сайд нартай л болчихлоо доо, монголчууд.

Одоо удахгүй “Ард түмэн минь байгаа бүхнээ буяны төлөө зориул. Төрдөө өг. Тэгвэл буян их хурааж, диваажинд очно. Бид чинь та нарынхаа хойд насны буянг бодож татвараа нэмж байгаа шүү” гэж иргэдээ ухааруулах байх. Монголчууд маань сүсэг бишрэл ихтэй болохоор эрхэм сайд, дарга нарын гэгээн айлдварыг дагаад, алга хавсран залбираад л зурагтныхаа өмнө сууж байна биз.

Ер нь МАН-ын томчууд зарим нэг сайдаа Гандан руу томилчихооч. Чой хамбын оронд Гандангийн хамба болгочихсон ч яах вэ дээ. Ямар давхар дээлнээс татгалзах биш. УИХ-ын гишүүн, сайдынхаа дээлэн дээрээс нэг лам дээл өмсчихнө биз. Тэгээд эрхэм сүсэгтэн олондоо хандаад “Буяны төлөө үүнийг чинь ч хаслаа. Тэр халамжийг чинь ч таналаа. Ингэж ч татвараа нэмлээ” гээд л сууж байхгүй юу, яршиг зүгээр.

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

6 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

6 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

6 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

6 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

13 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

13 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

13 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

14 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

14 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

14 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

14 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

14 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

14 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

14 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

14 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

14 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-10 өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах