• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН-ын удирдлагууд зөвшилцөлд хүрэлгүй “үзэлцэхээр” шийдлээ

Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа МАН-ын бүлэг  өнгөрсөн хоёр  өдөр хуралдлаа. Мягмар гарагийн шөнө дөл болтол хуралдахдаа тэд дорвитой шийдэлд хүрээгүй талаар хэвлэлүүд мэдээлж буй. Өмнө нь олон бичлэгээ алдаж хаширсан МАН энэ удаагийн бүлгийн хурлаа нэлээд нууц байдлаар хийлээ. Гэхдээ л зарим гишүүд нь твиттер хаягаараа жиргэж, бусад нь бага сага мэдээлэл хэвлэлийнхэнд өгсөн.

Бүлгийн хурал дээр болсон нэг сонирхолтой үйл явдал нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан байв.

Ерөнхийдөө мягмар гарагийн орой хоёр тал болчихоод байгаа нөхдүүдийг хоорондоо зөвшилц гэсэн чиглэлийг бүлгээс  өгсөн юм билээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрыг огцруулахгүй, “шүд” сугалах гэж байна гэсэн таамаг яваад байсан. Харин өчигдөр болсон бүлгийн хурлын үеэр Ө.Энхтүвшин Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан мэдээлэл гарсан. Ч.Улаан гишүүн ч нэмэгдсэн.

Цаашид ч Засгийг огцруулах талд зогсох гишүүд нэмэгдэх нь гэдэг мэдээлэл гараад байгаа. Дээрээс нь УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр ээлжит бус чуулган хуралдуулахаар захирамж гаргачихлаа. Мөн бүлгийхнээ хуралд оролцсон 58 гишүүний 30 нь Засгийн газрыг огцруулах нь зөв гэсэн санал өгсөн талаар эх сурвалж мэдээлсэн.  Дээрээс нь өчигдрөөс  эхлээд байнгын хороод хуралдаж, асуудлаа шийдэж эхэллээ.  Тэгэхээр зөвшилцөл “будаа” болжээ.  

Угаасаа зөвшилцөнө гэхээр Шадар сайд У.Хүрэлсүхэд хохиролтой байсан, яаж ч бодсон.  Мань эр намынхаа даргын суудлыг авч, МАН дотор өрнөөд байгаа бүхий л болж бүтэхгүй асуудлыг засахын төлөө тэмцэнэ гээд байгаа. Гэтэл зөвшилцөх нэрээр хэдэн сайдын суудал фракцынхандаа авч өгөөд өнгөрвөл ёстой утгагүй хэрэг болох байлгүй дээ. Том зорилгын төлөө зүтгэж байгаа учраас хэдэн хүнд сайдын суудал авч өгөөд зогсоно гэж угаасаа байхгүй шүү дээ. Тэгээд ч түүнтэй  шинэ гишүүд гэлтгүй хууччуул ч нэгдээд эхэллээ. Тийм болохоор зөвшилцөх гэх ойлголт угаасаа алга болчихож байгаа юм.

Тэд 60 тэрбумын асуудлыг ярина. Цаашлаад амлалтаасаа эргэж буцсан, Шадар сайдыг мөрдсөн асуудал гээд юу эсийг ярьж болох билээ. Засгийн газрыг унагах шалтаг олон байна. Яахав, зөвшилцөх нэрээр асуудлыг дуусгах нэг л шалтгаан байж болох юм. Тэр нь Шадар сайдыг тагнасан гэх ажиллагааг У.Хүрэлсүх өөрөө зохион байгуулсан асуудал. АТГ-аас энэ талаар мэдээлэл хийгээд, олон нийтэд мэдэгдчихсэн. Олон жилийн ял төлөвлөсөн гэх мэдээлэл ч тараагаад байгаа.

Хэрвээ эрх барьж байгаа, мэдэлтэй тал нь Шадар сайдын энэ асуудлыг барьц болгоод, тохиролцоонд хүрэх гэж хичээж байж болох юм.
Үүнээс өөрөөр зөвшилцөх вариант байхгүй. Ерөнхий сайд болоод, МАН-ын дарга, тэдний талынхан бол ацан шалаанд орчихсон. Нөгөө талын хүссэнээр 60 тэрбумтай холбоотой асуудалд хариуцлага тооцно гэвэл намын даргын нэр яригдана. Тэгээд ч Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хариуцлага тооцох ч асуудал давхар яригдана. Зөвхөн А.Ганбаатар болоод Ц.Сандуй нарт хариуцлага тооцоод өнгөрч бас болохгүй.

Тэгвэл 60 тэрбумын албан тушаалын наймааны асуудлыг хүлээн зөвшөөрсөн болчихно. Цаашлаад өөр олон асуудал босож ирнэ шүү дээ. Тэгэхээр эхнээсээ л эвлүүлэг гэж гүрийснээрээ гүрийхээс өөр ямар ч сонголт алга. За тэр Шадар сайдыг тагнаж, чагнасан гэдэг дээр Ерөнхий сайд аль хэдийнэ өөрөөсөө холдуулсан. Хууль, хүчний байгууллага хүртэл оролцчихлоо. Тийм болохоор МАН-ын томчууд хоорондоо зөвшилцөнө гэсэн ойлголт угаасаа байхгүй. Тэгээд ч яг одоогоор МАН-д “туг тахих” хүн алга. Хэнд хариуцлага тооцох билээ дээ. 

Одоо зөвхөн хоёр тал “тулах” л үлдлээ. Өчигдөр “тулаан” эхнээсээ өрнөчихсөн. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал болж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Улмаар байнгын хорооны гишүүдийн олонх нь Засгийн газрыг огцруулахгүй талд санал өгчихлөө. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд 17 хүн гишүүн оролцож, ес нь огцруулахыг дэмжсэнгүй. Ердөө нэг л хүний санал дутсан гэсэн үг.

Гэхдээ ингээд бүх зүйл дуусаагүй. Ээлжит бус чуулганыг ирэх сарын 7-ны дотор хуралдуулахаар зарлачихсан. Тэгэхээр цаад тал нь ирэх долоо хоногийн лхагва гарагт хуралдаж таарах байх. Ээлжит бус чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрыг огцруулахгүй гэснийг дэмжих үү гэсэн санал хураалт явуулна. Дэмжихгүй гээд олонх нь өргөчихвөл Засгийн газар огцрох магадлал ихсэнэ. Тэгэхээр долоо хоногийн хугацаанд хоёр тал хэрхэн ажиллаж, гишүүдээ өөрийнхөө талд оруулахаас л Засгийн газрын хувь заяа хамаарах гээд байна. АН-ын бүлэг бол огцруулах талд нь орно. МАХН-ын төлөөлөл болоод бие даагч гишүүн угаасаа огцруулах талд нь зогсох нь ойлгомжтой. Тэгэхээр МАН-ын 65 л хоёр хуваагдахдаа аль нь олонх болсноос асуудал эцэслэн шийдэгдэх болчихлоо. Засгийн газрыг огцруулах талд бол МАН-ын 30 гаруй гишүүн зогсч байна. Гэхдээ өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал бас нэгийг өгүүлчихлээ. Хоёр тал илүү их “алалцах” хэрэгтэй болох нь дээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Л.Энхрийлэн эхний ялалтаа авлаа
Намрын синдром

МАН-ын удирдлагууд зөвшилцөлд хүрэлгүй “үзэлцэхээр” шийдлээ

Пунцагболд 2017-08-31
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
МАН-ын удирдлагууд зөвшилцөлд  хүрэлгүй “үзэлцэхээр” шийдлээ

Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа МАН-ын бүлэг  өнгөрсөн хоёр  өдөр хуралдлаа. Мягмар гарагийн шөнө дөл болтол хуралдахдаа тэд дорвитой шийдэлд хүрээгүй талаар хэвлэлүүд мэдээлж буй. Өмнө нь олон бичлэгээ алдаж хаширсан МАН энэ удаагийн бүлгийн хурлаа нэлээд нууц байдлаар хийлээ. Гэхдээ л зарим гишүүд нь твиттер хаягаараа жиргэж, бусад нь бага сага мэдээлэл хэвлэлийнхэнд өгсөн.

Бүлгийн хурал дээр болсон нэг сонирхолтой үйл явдал нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан байв.

Ерөнхийдөө мягмар гарагийн орой хоёр тал болчихоод байгаа нөхдүүдийг хоорондоо зөвшилц гэсэн чиглэлийг бүлгээс  өгсөн юм билээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрыг огцруулахгүй, “шүд” сугалах гэж байна гэсэн таамаг яваад байсан. Харин өчигдөр болсон бүлгийн хурлын үеэр Ө.Энхтүвшин Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан мэдээлэл гарсан. Ч.Улаан гишүүн ч нэмэгдсэн.

Цаашид ч Засгийг огцруулах талд зогсох гишүүд нэмэгдэх нь гэдэг мэдээлэл гараад байгаа. Дээрээс нь УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр ээлжит бус чуулган хуралдуулахаар захирамж гаргачихлаа. Мөн бүлгийхнээ хуралд оролцсон 58 гишүүний 30 нь Засгийн газрыг огцруулах нь зөв гэсэн санал өгсөн талаар эх сурвалж мэдээлсэн.  Дээрээс нь өчигдрөөс  эхлээд байнгын хороод хуралдаж, асуудлаа шийдэж эхэллээ.  Тэгэхээр зөвшилцөл “будаа” болжээ.  

Угаасаа зөвшилцөнө гэхээр Шадар сайд У.Хүрэлсүхэд хохиролтой байсан, яаж ч бодсон.  Мань эр намынхаа даргын суудлыг авч, МАН дотор өрнөөд байгаа бүхий л болж бүтэхгүй асуудлыг засахын төлөө тэмцэнэ гээд байгаа. Гэтэл зөвшилцөх нэрээр хэдэн сайдын суудал фракцынхандаа авч өгөөд өнгөрвөл ёстой утгагүй хэрэг болох байлгүй дээ. Том зорилгын төлөө зүтгэж байгаа учраас хэдэн хүнд сайдын суудал авч өгөөд зогсоно гэж угаасаа байхгүй шүү дээ. Тэгээд ч түүнтэй  шинэ гишүүд гэлтгүй хууччуул ч нэгдээд эхэллээ. Тийм болохоор зөвшилцөх гэх ойлголт угаасаа алга болчихож байгаа юм.

Тэд 60 тэрбумын асуудлыг ярина. Цаашлаад амлалтаасаа эргэж буцсан, Шадар сайдыг мөрдсөн асуудал гээд юу эсийг ярьж болох билээ. Засгийн газрыг унагах шалтаг олон байна. Яахав, зөвшилцөх нэрээр асуудлыг дуусгах нэг л шалтгаан байж болох юм. Тэр нь Шадар сайдыг тагнасан гэх ажиллагааг У.Хүрэлсүх өөрөө зохион байгуулсан асуудал. АТГ-аас энэ талаар мэдээлэл хийгээд, олон нийтэд мэдэгдчихсэн. Олон жилийн ял төлөвлөсөн гэх мэдээлэл ч тараагаад байгаа.

Хэрвээ эрх барьж байгаа, мэдэлтэй тал нь Шадар сайдын энэ асуудлыг барьц болгоод, тохиролцоонд хүрэх гэж хичээж байж болох юм.
Үүнээс өөрөөр зөвшилцөх вариант байхгүй. Ерөнхий сайд болоод, МАН-ын дарга, тэдний талынхан бол ацан шалаанд орчихсон. Нөгөө талын хүссэнээр 60 тэрбумтай холбоотой асуудалд хариуцлага тооцно гэвэл намын даргын нэр яригдана. Тэгээд ч Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хариуцлага тооцох ч асуудал давхар яригдана. Зөвхөн А.Ганбаатар болоод Ц.Сандуй нарт хариуцлага тооцоод өнгөрч бас болохгүй.

Тэгвэл 60 тэрбумын албан тушаалын наймааны асуудлыг хүлээн зөвшөөрсөн болчихно. Цаашлаад өөр олон асуудал босож ирнэ шүү дээ. Тэгэхээр эхнээсээ л эвлүүлэг гэж гүрийснээрээ гүрийхээс өөр ямар ч сонголт алга. За тэр Шадар сайдыг тагнаж, чагнасан гэдэг дээр Ерөнхий сайд аль хэдийнэ өөрөөсөө холдуулсан. Хууль, хүчний байгууллага хүртэл оролцчихлоо. Тийм болохоор МАН-ын томчууд хоорондоо зөвшилцөнө гэсэн ойлголт угаасаа байхгүй. Тэгээд ч яг одоогоор МАН-д “туг тахих” хүн алга. Хэнд хариуцлага тооцох билээ дээ. 

Одоо зөвхөн хоёр тал “тулах” л үлдлээ. Өчигдөр “тулаан” эхнээсээ өрнөчихсөн. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал болж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Улмаар байнгын хорооны гишүүдийн олонх нь Засгийн газрыг огцруулахгүй талд санал өгчихлөө. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд 17 хүн гишүүн оролцож, ес нь огцруулахыг дэмжсэнгүй. Ердөө нэг л хүний санал дутсан гэсэн үг.

Гэхдээ ингээд бүх зүйл дуусаагүй. Ээлжит бус чуулганыг ирэх сарын 7-ны дотор хуралдуулахаар зарлачихсан. Тэгэхээр цаад тал нь ирэх долоо хоногийн лхагва гарагт хуралдаж таарах байх. Ээлжит бус чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрыг огцруулахгүй гэснийг дэмжих үү гэсэн санал хураалт явуулна. Дэмжихгүй гээд олонх нь өргөчихвөл Засгийн газар огцрох магадлал ихсэнэ. Тэгэхээр долоо хоногийн хугацаанд хоёр тал хэрхэн ажиллаж, гишүүдээ өөрийнхөө талд оруулахаас л Засгийн газрын хувь заяа хамаарах гээд байна. АН-ын бүлэг бол огцруулах талд нь орно. МАХН-ын төлөөлөл болоод бие даагч гишүүн угаасаа огцруулах талд нь зогсох нь ойлгомжтой. Тэгэхээр МАН-ын 65 л хоёр хуваагдахдаа аль нь олонх болсноос асуудал эцэслэн шийдэгдэх болчихлоо. Засгийн газрыг огцруулах талд бол МАН-ын 30 гаруй гишүүн зогсч байна. Гэхдээ өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал бас нэгийг өгүүлчихлээ. Хоёр тал илүү их “алалцах” хэрэгтэй болох нь дээ.

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

17 минутын өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

19 минутын өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

22 минутын өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

26 минутын өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

7 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

7 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

7 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

7 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

7 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

8 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

8 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

8 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах