• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сурталчилгаагүй, судалгаагүй хуулиудтай танилц

Сенсаацийн эргэн тойронд 
 
Сүүлийн үед УИХ-аар баталж буй хууль болгоны араас шүүмжлэл дагалдах болов. Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас өргөн мэдүүлсэн Нялх балчир хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүний тухай хууль, Х.Нямбаатар гишүүний ажлын хэсгийг ахалсан Эрүүгийн болон Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Ц.Гарамжав гишүүний Зөрчлийн хуульд тусгасан гүтгэлэгтэй холбоотой зөрчлийн торгуулийг нэмэгдүүлэх, Хөрөнгө оруулалтын банкны тухай, Д.Тогтохсүрэн нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга гэх мэтээр маш олон хуулийн талаар буруу зөрүү ойлголт нийгэмд үүсээд буй юм. Тэгвэл эдгээр маргаантай хуулийн төслүүдээс болж нийгэмд ямар буруу зөрүү ойлголт явсан талаар энэ удаагийн “Онцлох хуудас”-аа бэлтгэлээ.
 
Нэмэлт бүтээгдэхүүний хуулийг олон нийтээр хэлэлцүүлсэнгүй  
 
-2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг УИХ-ын даргад Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Хуулийг өргөн барьснаас хойш үндсэндээ нэг ч удаа хэлэлцүүлэг өрнөөгүй. Улмаар энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд байнгын хороо анхны хэлэлцүүлгийг хийсэн бол, тавдугаар сарын 5-нд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн байдаг. Харин чуулганы хуралдаанаар тавдугаар сарын 12-нд эцэслэн хэлэлцэж баталсан юм. Хуулийг баталсны маргаашнаас эх хүүхдээ юугаар хооллох нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал биш л байлтай хэмээн нийгэмд шүүмжлэл өрнөж эхэлсэн.
 
Улмаар эхийн сүүгээр хооллохгүй бол, эмчийн бичгээр тэжээл авахгүй бол Зөрчлийн хуулиар торгоно гэсэн буруу ташаа мэдээлэл явснаар А.Цогцэцэг сайд тайлбар хийхээс аргагүйд хүрсэн юм. Хуулиар зохицуулсан ойлголтыг иргэд буруу ойлгосон мөн хөхний сүүг хуульчлаагүй хэмээн өөрийгөө зөвтгөсөн билээ. Тэрбээр, “0-6 сартай хүүхдэд эхийн сүүнээс өөр юу ч өгөхгүй ба хөхний сүүгээр хооллоогүй эхийг зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ гэсэн мэдээлэл их явж байна. Энэ нь буруу ташаа мэдээлэл юм. Энэ хуульд эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлого болон үйл ажиллагаа гэж орсон бөгөөд үүнийг дэмжин хэрэгжүүлэх эрүүл мэндийн ажилтнуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж хуульчилсан.
 
Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын заалтууд нь эрүүл мэндийн ажилтан болон хүнсний бүтээгдэхүүн импортлогч, худалдаалагчдад хамааралтай юм” гэсэн тайлбар өгсөн. Хэрвээ хэлэлцүүлгийн шатанд иргэдэд мэдээлэл өгсөн бол энэ мэт буруу ташаа ойлголт олон нийтэд үүсэхгүй байлаа. Хуулийн төсөл батлагдах хүртэл хэвлэл мэдээлэлд ч тун бүрхэг тайлбар өгч байсан 
юм.
 
Зөрөлийн хууль жижиг Эрүүгийн хууль болсон уу 
 
-УИХ-д өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга мөн л олон нийтийн шүүмжлэлтэй тулгарав. Хэдийгээр өмнөх парламентын үед энэ хуулийг боловсруулж, Эрүүгийн хуулиар шийтгэл ногдуулахгүй зарим хэргийг зөрчилд тооцож гэрийн хорионд оруулах, торгууль ногдуулах гэх мэтээр зөөллөх бодлого барьсан ч МАН-ын гишүүд өөрчлөн оруулж ирэхдээ зөвхөн торгуулийн хэмжээнд анхаарч, зөөллөх бодлогыг мартсан хэмээн УИХ дахь АН-ын бүлэг эсэргүүцсэн юм.
 
Энэ хуулийг өмнөх парламентын үед баталчихсан байсан ч ёсчлоогүй, эцсийн найруулгыг хийгээгүй гэдэг шалтгаанаар хуулийг буцаасан билээ. Улмаар Х.Нямбаатар гишүүнээр ажлын хэсгийг ахлуулж, салбар яамнаас шинэчлэн оруулж ирсэн ч маргаан мэтгэлцээн асар их өрнөлөө. Тухайлбал, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэд хэдэн удаа энэ хуулийг буцаах санал гаргаж, санал хураалгасан ч гишүүд дэмжээгүй. Мөн хэд хэдэн удаа завсарлага авах хүсэлт гаргаж байв.
 
Үндэслэлээ тэрбээр, “Зөрчлийн хуулиар зургаан гэмт хэргийн шинжтэй асуудал оруулж ирсэн. Зөрчил дээр ажлын хэсгээс баривчилгааны тухай асуудлыг оруулж ирсэн. Орж ирж байгаа заалтуудын 50 гаруй хувь нь найруулгын хувьд өөрчлөгдөж, үг хэллэгийн хувьд ойлгомжгүй зүйл их орж ирлээ. Баривчлах гэдэг заалтыг цоо шинээр оруулж ирж байгаа нь Зөрчлийн хуулийн үзэл санааг бүр өөр тийш нь татаад аваад явчихлаа. Энэ хууль чинь Зөрчлийн тухай хууль биш. Харин жижиг гэмт хэргийн тухай хууль болчихлоо”хэмээн тайлбарлаж байлаа. Гэвч, Х.Нямбаатар нарын гишүүд хүний өөрийн гишүүдийнхээ шүүмжлэлийг үл тоон хуулийн төслөө батлуулсан юм. 
 
Ц.Гарамжав гишүүний торгох заалт дуулиан дэгдээв 
 
-Зөрчлийн тухай хуульд орж ирсэн өөр нэгэн заалт нь хэвлэл мэдээлэл болон сошиал орчинд бусдын нэр хүндэд халдсан мэдээ мэдээлэл, материал нийтлэгдсэн бол хувь хүнийг 10 сая, аж ахуйн нэгжийг 100 сая төгрөгөөр торгох тухай заалт. Хүн цахим орчин үзэл бодлоо илэрхийлсний төлөө цаашлаад хэвлэл мэдээлэл хардах эрхээ эдэлж улстөрчийн талаар баримттай материал нийтлүүлснийг гүтгэлэг гэж үзэн торгох энэхүү заалтыг хэвлэл мэдээлэл дуу нэгтэй эсэргүүцсэн юм. Улмаар өдөр тутмын бүх сонин, сайт, телевизүүд нэгдүгээр нүүрээ хоосон гаргаж, сайтууд өдрийн хагас мэдээлэл түгээхээс татгалзаж, телевизүүд бүтэн нэг цаг эфирээ хаасан. Хэвлэлийн энэхүү хүчтэй эсэргүүцэл улстөрчдөд цочроо өгч, улмаар төрийн тэргүүнээсээ эхлээд байр сууриа илэрхийлж эхэлсэн. Сэтгүүлч мэргэжилтэй гишүүд ч ширүүн тэмцсээр 10-100 сая гэдэг заалтыг эргүүлж татахад хүрсэн. Гэсэн ч гүтгэлэг гэж үзвэл 2-10 сая төгрөгөөр торгох заалт Зөрчлийн хуульдаа хэвээр үлдсэн. Хэрвээ хэвлэл мэдээлэл энэ заалтыг олж харан эсэргүүцээгүй бол иргэд сошиал орчиндоо ч үзэл бодлоо илэрхийлж чадахгүйд хүрэх байлаа. 
 
Эх орноосоо урвах зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хассан уу 
 
-Өнгөрсөн парламент мөн л ёсчлоогүй, эцсийн найруулгыг сонсохгүй орхисноос болж Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж оруулж ирсэн түүх бий. Энэ хуулийг өнгөрсөн парламентын үед хэлэлцэхдээ чамгүй удаан хугацаанд хэлэлцүүлэг өрнүүлж, зүйл заалт бүрээр хэвлэл мэдээллээр сурталчилгаа хийсэн. Харин МАН-ын гишүүд шинэчлэн оруулж ирэхдээ ямар өөрчлөлт хийсэн нь тодорхой бус байлаа. Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд аюул учирлаа хэмээн мэдэгдсэн билээ.
 
Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийж “УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн 19.1 заалтад “Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдалд зэвсэгт халдлага мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол 12-20 жил хүртэл эсвэл бүх насаар нь хорино” гэж заасан. Энэ нь эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгож байна хэмээн мэдэгдэл хийсэн юм. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн дайны үед эх орноосоо урвах гэдэг заалт хамаарна. Бусад тохиолдолд хамаарахгүй болж буй нь ноцтой зүйл гэдгийг О.Баасанхүүгээс гадна УИХ-ын гишүүн, туршлагатай хуульч Ц.Нямдорж ч ярьсан.
 
Гэтэл Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, хуулийн төслийг ахалсан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар тийм зүйл байхгүй. Өмнөх хуульд л байсан асуудал хэмээн гүрийж буй. Тухайлбал, дэд сайд Б.Энхбаяр  “О.Баасанхүү гишүүн эх орноосоо урвах үйлдэлд зөвхөн дайны байдалд хамаарч байна. Энхийн цагт дайсны талд орохыг мөн оруул гэж яриад байгаа. Дайсан гэдэг ойлголт зөвхөн дайны үед яригддаг ойлголт. Энхийн цагт аль нэг улстай дайтаагүй үед аль нэг улсыг дайсан гэж зарлаж болохгүй. Эх орноосоо урвахыг гэмт хэрэгт тооцохоо больсон зүйл огт байхгүй. Үнэхээр тэгсэн бол хууль тогтоох байгууллага юу хийж суух билээ. Улсын нүд чих болсон тагнуулын байгууллага ч юу хийж суух билээ. Нийтийн дунд ташаа мэдээлэл түгээж байгаа учраас хэлэхгүй байх арга алга” хэмээжээ.
 
Газраа гадныханд өгөх хууль гэв 
 
-УИХ-аар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Хууль батлагдсан нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэж, тэр хэрээр зээлийн хүү буурах таатай нөхцөл бүрдэнэ гэж хууль боловсруулагчид үзэж буй. Харин банкны салбарынхны хувьд Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсан нөхцөлд үндэсний аюулгүй байдлын асуудал ч хөндөгдөх эрсдэлтэй хэмээгээд хамгийн муу хууль гэж онцолсон бол Ерөнхийлөгч ч мөн Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна хэмээн мэдэгдсэн билээ.
 
Аж ахуйн нэгжүүд зээл авахын тулд Хөрөнгө оруулалтын банкинд лиценз барьцаалах шаардлага тулгарна. Эргээд газар нутгийн асуудал ч “босож” ирэх аюултай учраас энэ асуудлыг сайтар хэлэлцэж, ярилцах учиртайг онцолсон юм. Хуулийн төслийг оруулж ирсэн УИХ-ын гишүүн С.Жавхлан “Иргэд, аж ахуйн нэгжээс хадгаламж татахгүй, жижиг зээл олгохгүй. Зөвхөн өөрийн эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийхээр зохицуулж өгч байгаа. Дотоодын банкуудын хүрч ажиллаж чаддаггүй томоохон төслийг санхүүжүүлнэ” гэсэн тайлбар өгсөн ч банк санхүүгийн салбарынхан ямар ч судалгаагүй. Маш муу хууль хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ. 
 
Сэтгүүлчийн өнцөг
 
Таван минутад хууль баталдаг парламент үүгээр дуусаг 
 
Энэ мэтээр судалгаагүй хуулийн жишээ маш олныг дурьдаж болно. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр явсан зөрүүтэй ойлголтоос цөөхөн хэдийг нь л жишээ болгосон төдий. Цаашлаад Үндсэн хуультай холбоотой асар их маргаан мэтгэлцээн өрнөж байна. Хардах эрх хэнд ч байж болох ч УИХ-аар баталчихсан хуулиар зөрчилдөж хэрэлдэж буй нь тооцоо судалгаагүй, олон талын байр суурийг тусгаагүй хууль баталж байна гэдгийг бэлхнээ харуулж буй биз ээ. УИХ-ын гишүүдэд хууль санаачлах бүрэн эрх нь байгаа. Гэхдээ хэн дуртай нь хууль санаачилж, эсвэл өөрчлөх гэж санаархах нь зүйд нийцэхгүй асуудал. Үгүй ядахдаа л шинэчилсэн найруулгын төсөл нэг бүрийг олон удаагийн хэлэлцүүлгээр шийддэг болохсон.
 
Өнгөрсөн парламентын үед тооцоо судалгаагүй олон хууль орж ирлээ хэмээн шүүмжилдэг байлаа. Гэхдээ арай ч таван минутын дотор хууль боловсруулж, түүнийгээ байнгын хороонд оруулж ирдэггүй байсан юм. Х.Нямбаатар гишүүн анх удаа ийм рекордыг тогтоолоо. Өнгөрсөн парламентын үед хэлэлцэж баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Архи, Тамхины хяналтын тухай хуулийн талаар иргэд асар өндөр мэдлэгтэй байсан. Хэлэлцүүлгийн шатнаас л сайн муугаараа бичүүлж, хэлэлцэж, ярилцаж явсаар хууль батлагдах үед иргэд тодорхой хэмжээний мэдлэгтэй болчихсон байсан. Баталсан хууль бүрээрээ арай ч талцаж хэрэлддэггүй байлаа. Тухайн үед УИХ-д сууж байсан эмэгтэйчүүд нам гэж талцахгүйгээр нэгдэн ажиллаж, хуулийн төслөө ч сайтар хэлэлцүүлж байсны үр дүн ингэж гарсан хэрэг. Гэтэл өнөөгийн парламентад сууж байгаа эмэгтэйчүүдээс юу ч хүсээд нэмэр алга. Тэдний байр суурь, дуу хоолой хэтэрхий сул байна. Үгүй ядахдаа л хүүхдийн хоол хүнсний асуудалтай холбоотой ийм заалт тусгасан хууль батлагдах нь байна шүү гэдгийг олон нийтэд сурталчлах ажлыг тэд хийж болох байлаа.
 
УИХ-д олонхи бүрдүүлэх эрхийг ард түмнээсээ авсан МАН-ын гишүүдийн тооцоо судалгаагүй, Засгийн газрын сайдуудын сэтгэлийн хөөрлөөр оруулж ирсэн хууль цаашдаа ч улам л ихсэх нь. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн албаны хуулийг өргөн мэдүүлчихээд байхад МАН-ын нэр бүхий гишүүд мөн л Төрийн албаны хууль өргөн мэдүүлж давхардал үүсгэсэн. Энэ хуульд Төрийн албаны зөвлөлийг улс төрийн хараат болгох заалт оруулж ирсэн хэмээн шүүмжилж эхэллээ.
 
Тодруулбал, ЗГХЭГ-ын удирдлагад Төрийн албаны зөвлөлийг оруулах тухай яригдаж байгаа гэнэ. Энэ тохиолдолд улс төрийн албан тушаалтны эрх мэдлээр Төрийн албаны зөвлөл ажиллана гэсэн үг. Тооцоо судалгаагүй, хэт яарсан хуулийн төсөл болгон УИХ-ын гишүүдийн талцаж хэрэлддэг сэдэв болон хувирч байна. Тайлбар хийсэн хэвлэлийн хурал тоогоо алдсан. Эсвэл хэлэлцүүлгийн шатандаа өөрчлөгддөг, гишүүд нь ямар хуульд гарын үсэг зурснаа ч мэдэхгүй байх нь олонтай. УИХ-аар одоо хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль мөн л бантан болж хувирчээ. Арванхоёрдугаар сарын 28-нд /шинэ оны өмнөхөн/ боловсруулж, УИХ-ын 30 гишүүнээр гарын үсэг зуруулж, мөн тэр өдрөө УИХ-ын даргад өргөн мэдүүлж, байнгын хороогоор ч мөн тэр өдрөө хэлэлцсэн хачин жигтэй тохиолдол гарсан. 
 
Тухайн үед гарын үсэг зурсан гишүүд “Хөрөнгө оруулалтын банк” гэдэг нэрэнд нь хууртчихсан юм билээ. Гэтэл энэ гоё нэрний дор гадны банк оруулж ирэх санаархал нуугдаж байсныг хэзээ хойно нь мэдэж байх жишээтэй. Гишүүд эхнээсээ гарын үсэг зурсан шийдвэрээсээ ухарч эхэлснээр өдгөө энэ хууль мөн л гацаанд оржээ. Дахиад ажлын хэсэг байгуулж, бүр эхнээс нь өөрчлөх тухай яриад сууж байгаа. Экспертүүд, тухайн салбарынхаа мэргэжилтэн, эрдэмтдийн саналыг хуульд огтхон ч авдаггүй нь хэнд ч илхэн байгаа юм. УИХ-ын гишүүн жилдээ 10 хүртэлх сая төгрөгийг хууль боловсруулах, батлуулах зорилгоор төсвөөс авдаг. Энэ мөнгө хуулиа өргөн барихаас өмнө болон хэлэлцүүлгийн шатанд хэвлэл мэдээлэл болон Иргэний танхимаар дамжуулж олон нийтэд сурталчлах, хэлэлцүүлэг өрнүүлэх төсөв юм билээ.
 
Гэтэл хууль сурталчлах ажлыг хуулийн төсөл боловсруулсан гишүүд нь биш сөрөг хүчин нь хийдэг гажиг тогтолцоо бий болчихоод байгаа. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлэг хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгууллаа. Өнгөрсөн оны наймдугаар сард Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хэлэлцүүлэг өрнүүлж байсан бол 2017 он гарснаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Ерөнхийлөгчөөс болон, Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн төслөөр тус тус хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Иргэд, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллага, салбар хэлтсийн дарга, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид гээд бүх талын төлөөллийг оролцуулан тун оновчтой хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгээс ч олон хэрэгтэй санал, санаачилга гарсан гэдэг. 
 
Гэтэл саналыг нь боловсруулсан хуульдаа тусгахын оронд улстөржилт, төрийн хуулийг саатуулах гэсэн явуургүй санаа хэмээн хардаж, завсарлага өгөхгүй хэмээн гүрийдэг “гажиг” улс төрийг МАН-ынхан хийх болов. Өөрсдийнх нь өмнөөс ажлыг нь хийж өгч байхад баярлах учиртай байтал үүнийг улстөржилт гэж хардаг “МАН-гар”-уудын гараас цаашдаа хэчнээн олон түүхий хууль гарч, хэдэн сар жилээр хэрэлдэж суухыг таашгүй нь. Төрийн хуулийг хэлэлцэх явцдаа дахиад өөрчлөх тухай ярьдаг ийм парламент дахиад олон битгий гараасай хэмээн залбирах л үлдлээ. Таван минутад хууль боловсруулдаг хэтэрхий “төгс” гишүүд Х.Нямбаатар нараар дуусах болтугай. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Хятад АНУ-ын 18-20 тагнуулыг...
Д.Ганхуяг Ардчилсан хүчний...

Сурталчилгаагүй, судалгаагүй хуулиудтай танилц

Өнөртогтох 2017-05-22

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

12 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

12 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах