• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Бид ДОХ-ыг тоохоо больжээ, ингэж болохгүй дээ

Монгол Улс элэгний болон ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж байгаа учраас энэ тал руу нэлээд анхаарал хандуулж, вирусын эсрэг тэмцэл өрнүүлээд буй. Тэгвэл сүүлийн үед дээрх өвчний зэрэгцээ архаг удаан явцтай, олон эрхтэнг гэмтээдэг, жирэмсэн эхээс хүүхдэд дамжиж болдог бэлгийн замын халдварт тэмбүү өвчин газар авч, улаан тарианы үе рүү эргэн очих хэмжээнд хүрч байгаа талаар анхааруулах болов. Ялангуяа тэмбүү гамшгийн хэмжээнд хүрлээ гэж халаглаж байгаа юм.

Тэгвэл энэ мэтчилэн өвчний гаралт ихэсч байгаагийн хажуугаар өнөөх эдгэшгүй өвчин болох ДОХ олны анхаарлаас нэлээд гарч байгаа бололтой. Сүүлийн үед энэ өвчний тархалт ямар байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч нэг их мэдээлж, анхааруулахаа больж.

Бид ДОХ гэгч аюултай өвчинтэй “танилцаад” аль хэдийнэ 25 жилийн нүүрийг үзээд байна. Хамгийн анх хоёр монгол эмэгтэй гадны иргэдээс халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд түүнээс хойш таван жилийн дараа хоёр дахь тохиолдол нь илэрч байсан удаатай. Тэгвэл сүүлийн үед халдвар тээгчдийн тоо эрчимтэй нэмэгдэж, илрэлт хоорондын зай ойртож, долоо хоногт 1-3 хүн халдвартай нь илэрч байгаа гэж буй.

Бүр хамгийн сүүлд 15 настай сурагчаас ДОХ илэрсэн гэдэг мэдээлэл цацагдсан. Тиймээс ч энэ мэдээлэл нийгэмд аюулын харанга дэлдэж байх учиртай. Гэвч үүнийг хүмүүс нэг их тоохгүй байгаа нь эмгэнэлтэй. Албан ёсны тоо баримтаас дурьдвал, 2017 онд албан ёсоор ДОХ/ХДХВ-ын 229 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Үүнээс үзвэл нэг хүний цаана 3-5 хавьтагч байх магадлалтай гэж тооцвол энэ өвчнөөр аль хэдийнэ 1000 гаруй хүн өвчилсөн байж мэдэх юм. Харин ХӨСҮТ-ийн ДОХ/ХДХВ-ын Тандалт судалгааны албанаас мэдээлснээр ДЭМБ, ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан олон улсад тооцоолол хийдэг спектрум тооцооллоор нийт 484 хүн халдвартай байх магадлалтай гэж байгаа юм. Тодруулбал, 404 эрэгтэй, 80 эмэгтэй хүн бий гэсэн тооцоолол гарчээ. Халдвартай хүмүүсийн насны ангиллыг авч үзвэл 25-29 насныхан зонхилж  байгаа гэнэ.

Энэ насныхан нийт ХДХВ-ээр өвчлөгсдийн  23.1 хувийг эзэлж байгаа бөгөөд нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй үе болох 25-34 насныхан 43 хувийг бүрдүүлж буй нь харамсалтай. Өнөөдрийн байдлаар ДОХ-оор нийт 37 хүн нас бараад байгаа юм билээ. Гэтэл элдэв дуулиан шуугиан, хэн нэг олны танил хүний гэр бүл салалтад ихээхэн ач холбогдол өгч, шуугидаг цахим сүлжээнд ч ДОХ-ын талаар нэг ч хүн анхаарал хандуулахгүй байгаа нь гайхмаар. Угтаа бол бэлгийн замаар халддаг, эдгэшгүй энэ өвчин 15 настай хүүхдээс илэрсэн нь олны анхаарлыг татах ёстой сэдвийн нэг баймаар юм. Гэвч энэ талаар шуугих нь байтугай анхааруулж байгаа ч хүн алга.

Албаны хүний хэлж буйгаар анх 1992 онд ХДХВ илэрснээс хойшхи 25 жилийн хугацаанд 15-20 насны 18 хүүхэд бүртгэгдсэн гэж байгаа. Түүгээр ч барахгүй ЕБС-иудын хүүхдийн дунд хийсэн шинжилгээний дүнгээр бэлгийн харьцаанд орох нас залуужиж байна гэсэн дүгнэлт гарсан нь ДОХ-оор өсвөр үеийнхэн маань өвчлөх эрсдэл өндөр байгааг харуулж байгаа биз дээ.

Гэтэл хичээлийн сургалтын хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хасч, түүний оронд физик, химийн хичээлийн цагийг нэмэгдүүлсэн гэж байгаа. Үнэндээ хүүхэд болгон эмч болохгүй. Харин хүүхэд болгон том болоод бэлгийн харьцаанд орох нь үнэн. Тиймээс ч эрүүл мэндийн хичээлийн цагийг аль болох нэмэгдүүлж, өнөөдөр үүсээд байгаа бэлгийн замаар дамжих эрсдэлт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх талаар байнга хэлж, сануулж баймаар санагдах юм.

Үнэндээ манай эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдээ өмнөө суулгачихаад бэлгийн замын халдварт өвчний талаар ярьж өгч, ойлгуулна гэдэг үлгэр шүү дээ. Өөрсдөө ч бараг энэ талын мэдээлэл дутмаг байгаа нь үнэн. Тиймээс энэ асуудал дээр анхаарал хандуулж, боловсрол олгох шаардлагатай л байна даа. Эрүүл мэнд болон Боловсролын яам хамтраад эрүүл мэндийн боловсрол олгох асуудал дээр анхаарахгүй бол ирээдүй хойч үе маань эрсдэлд ороод байгааг дуулгамаар байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Өдөртөө 16-18 хэм дулаан байна
1072 хувьцаа “амилах уу”

Бид ДОХ-ыг тоохоо больжээ, ингэж болохгүй дээ

Энхцэцэг 2017-04-03
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Бид ДОХ-ыг тоохоо больжээ, ингэж болохгүй дээ

Монгол Улс элэгний болон ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж байгаа учраас энэ тал руу нэлээд анхаарал хандуулж, вирусын эсрэг тэмцэл өрнүүлээд буй. Тэгвэл сүүлийн үед дээрх өвчний зэрэгцээ архаг удаан явцтай, олон эрхтэнг гэмтээдэг, жирэмсэн эхээс хүүхдэд дамжиж болдог бэлгийн замын халдварт тэмбүү өвчин газар авч, улаан тарианы үе рүү эргэн очих хэмжээнд хүрч байгаа талаар анхааруулах болов. Ялангуяа тэмбүү гамшгийн хэмжээнд хүрлээ гэж халаглаж байгаа юм.

Тэгвэл энэ мэтчилэн өвчний гаралт ихэсч байгаагийн хажуугаар өнөөх эдгэшгүй өвчин болох ДОХ олны анхаарлаас нэлээд гарч байгаа бололтой. Сүүлийн үед энэ өвчний тархалт ямар байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч нэг их мэдээлж, анхааруулахаа больж.

Бид ДОХ гэгч аюултай өвчинтэй “танилцаад” аль хэдийнэ 25 жилийн нүүрийг үзээд байна. Хамгийн анх хоёр монгол эмэгтэй гадны иргэдээс халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд түүнээс хойш таван жилийн дараа хоёр дахь тохиолдол нь илэрч байсан удаатай. Тэгвэл сүүлийн үед халдвар тээгчдийн тоо эрчимтэй нэмэгдэж, илрэлт хоорондын зай ойртож, долоо хоногт 1-3 хүн халдвартай нь илэрч байгаа гэж буй.

Бүр хамгийн сүүлд 15 настай сурагчаас ДОХ илэрсэн гэдэг мэдээлэл цацагдсан. Тиймээс ч энэ мэдээлэл нийгэмд аюулын харанга дэлдэж байх учиртай. Гэвч үүнийг хүмүүс нэг их тоохгүй байгаа нь эмгэнэлтэй. Албан ёсны тоо баримтаас дурьдвал, 2017 онд албан ёсоор ДОХ/ХДХВ-ын 229 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Үүнээс үзвэл нэг хүний цаана 3-5 хавьтагч байх магадлалтай гэж тооцвол энэ өвчнөөр аль хэдийнэ 1000 гаруй хүн өвчилсөн байж мэдэх юм. Харин ХӨСҮТ-ийн ДОХ/ХДХВ-ын Тандалт судалгааны албанаас мэдээлснээр ДЭМБ, ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан олон улсад тооцоолол хийдэг спектрум тооцооллоор нийт 484 хүн халдвартай байх магадлалтай гэж байгаа юм. Тодруулбал, 404 эрэгтэй, 80 эмэгтэй хүн бий гэсэн тооцоолол гарчээ. Халдвартай хүмүүсийн насны ангиллыг авч үзвэл 25-29 насныхан зонхилж  байгаа гэнэ.

Энэ насныхан нийт ХДХВ-ээр өвчлөгсдийн  23.1 хувийг эзэлж байгаа бөгөөд нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй үе болох 25-34 насныхан 43 хувийг бүрдүүлж буй нь харамсалтай. Өнөөдрийн байдлаар ДОХ-оор нийт 37 хүн нас бараад байгаа юм билээ. Гэтэл элдэв дуулиан шуугиан, хэн нэг олны танил хүний гэр бүл салалтад ихээхэн ач холбогдол өгч, шуугидаг цахим сүлжээнд ч ДОХ-ын талаар нэг ч хүн анхаарал хандуулахгүй байгаа нь гайхмаар. Угтаа бол бэлгийн замаар халддаг, эдгэшгүй энэ өвчин 15 настай хүүхдээс илэрсэн нь олны анхаарлыг татах ёстой сэдвийн нэг баймаар юм. Гэвч энэ талаар шуугих нь байтугай анхааруулж байгаа ч хүн алга.

Албаны хүний хэлж буйгаар анх 1992 онд ХДХВ илэрснээс хойшхи 25 жилийн хугацаанд 15-20 насны 18 хүүхэд бүртгэгдсэн гэж байгаа. Түүгээр ч барахгүй ЕБС-иудын хүүхдийн дунд хийсэн шинжилгээний дүнгээр бэлгийн харьцаанд орох нас залуужиж байна гэсэн дүгнэлт гарсан нь ДОХ-оор өсвөр үеийнхэн маань өвчлөх эрсдэл өндөр байгааг харуулж байгаа биз дээ.

Гэтэл хичээлийн сургалтын хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хасч, түүний оронд физик, химийн хичээлийн цагийг нэмэгдүүлсэн гэж байгаа. Үнэндээ хүүхэд болгон эмч болохгүй. Харин хүүхэд болгон том болоод бэлгийн харьцаанд орох нь үнэн. Тиймээс ч эрүүл мэндийн хичээлийн цагийг аль болох нэмэгдүүлж, өнөөдөр үүсээд байгаа бэлгийн замаар дамжих эрсдэлт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх талаар байнга хэлж, сануулж баймаар санагдах юм.

Үнэндээ манай эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдээ өмнөө суулгачихаад бэлгийн замын халдварт өвчний талаар ярьж өгч, ойлгуулна гэдэг үлгэр шүү дээ. Өөрсдөө ч бараг энэ талын мэдээлэл дутмаг байгаа нь үнэн. Тиймээс энэ асуудал дээр анхаарал хандуулж, боловсрол олгох шаардлагатай л байна даа. Эрүүл мэнд болон Боловсролын яам хамтраад эрүүл мэндийн боловсрол олгох асуудал дээр анхаарахгүй бол ирээдүй хойч үе маань эрсдэлд ороод байгааг дуулгамаар байна.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

8 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

8 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах