“ПСЖ” 60-90 сая еврогоор Мбаппег худалдаж авах уу

“ПСЖ” 60-90 сая еврогоор Мбаппег худалдаж авах уу

“Монако” клубын довтлогч  Килиан Мбаппег нутгийн баг болох “ПСЖ” сонирхож эхэлжээ. Парис хотын баг эртнээс л түүнийг анхааралтай ажиглаж байгаа юм байна. Тэгвэл Франц довтлогчийн үнэ 60 саяас багагүй байх аж.

Энэ улиралд бол “ПСЖ” болон “Монако”-гийн хооронд аваргын төлөөх өрсөлдөөн өрнөж байгаа.  Цаашид ч өрнөнө. Тийм болохоор “Монако” түүнийг зарахаар шийдсэн бол Францын багт худалдахгүй байх магадлал бас байгаа юм байна.

Хэрвээ “ПСЖ”-д зардаг дээрээ тулбал 80-90 сая еврогийн үнэ хэлэхээр төлөвлөж буй талаар зарим эх сурвалж мэдээлжээ. Мбаппе энэ улиралд Францын лигт 22 тоглолтод 12 гоол оруулаад байгаа юм. Мөн Аваргуудын лигт 5 тоглолтод 2 гоол оруулаад байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.