Японы мэргэжилийн сүмо бөхийн гуравдугаар сарын буюу Хару башёгийн ес дэх өдрийн барилдаан Осака хотноо болж дууслаа.
Мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутгийн бөх маэгаширигийн 3-ээс барилдаж байгаа Араваши Э.Дөлгөөнтэй барилдаж өвдөг шороодлоо. Тэрбээр зургаан даваа гурван унаатай болж байгаа бол өрсөлдөгч бөхийн хувьд хоёр даваа долоон унаатай болсон байна. Харин мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд маэгаширигийн 3-ээс барилдаж байгаа Такарафүжитэй барилдаж долоон дахь даваагаа авлаа.
Башёг ёкозүна Кисеносато, секиваки Такаясү ганц унаагүйгээр найм давж качигоши хийсэн бол озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Маэгашири-10 Точиозан нар нэг унаатайгаар удаалж байна.
Маргааш Харүмафүжи маэгаширигийн 5-ээс барилдаж байгаа Эндотой барилдах бол Какүрю маэгаширигийн 4-ээс барилдаж байгаа Ёшиказитэй барилдахаар боллоо.
Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 2-3 гэмтсэн
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 6-3
Ёкозүна Какүрю М.Ананд 7-2
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-1
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 5-4
Маэгашири-2 Таканойва А.Баасандорж 2-7
Маэгашири-4 Араваши Э.Дөлгөөн 2-7
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 7-2
Маэгашири-7 Ичиножү А.Ичинноров 3-6
Маэгашири-14 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-7
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.