Хакүхо, Какүрю нар өвдөг шороодлоо

Хакүхо, Какүрю нар өвдөг шороодлоо

Японы мэргэжилийн сүмо бөхийн гуравдугаар сарын буюу Хару башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан Осака хотноо болж дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Икойтой барилдлаа. Барилдаан эхлэхэд Икой аваргыг түлхэж дэвжээний зах хүртэл түлхсэн бөгөөд аварга хариу мэх хийсэн ч дэвжээнээс түрүүлж гарчээ. Хакүхо хоёр даваа хоёр унаатай болж байгаа бол Икой Хару башёгийн эхний даваагаа авлаа.

Мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Такеказитэй барилдлаа. Хоёр бөх энэ удаа 26 дахь удаагаа таарч барилдаж байгаа бөгөөд 23 дахь удаагаа Такеказиг давлаа. Тэрбээр хоёр даваа хоёр унаатай болсон бол Такекази эхний дөрвөн өдөр дөрвөн ёкозүнатай таарсан бөгөөд дөрвүүлэнд нь унасан тааруухан үзүүлэлттэй байна.

Харин мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд секиваки Котошогекүтэй барилдаж өвдөг шороодлоо. Тэрбээр гурван даваа нэг унаатай боллоо

Башёг ёкозүно Кисеносато, озеки Терүнофүжи, секиваки Такаясү, Маэгашири-6 Чиёошома, Маэгашири-10 Точиозан нар ганц унаагүйгээр тэргүүлж байна.

Маргааш Хакүхо М.Даваажаргал комосүби Митакиүмитэй, Харүмафүжи маэгаширигийн 3-ээс барилдаж байгаа Шохозантай барилдах бол Какүрю маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Сококурайтай барилдахаар боллоо.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 2-2
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 2-2
Ёкозүна Какүрю М.Ананд 3-1
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-0
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 2-2
Маэгашири-2 Таканойва А.Баасандорж 1-3
Маэгашири-4 Араваши Э.Дөлгөөн 1-3
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 4-0
Маэгашири-7 Ичиножү А.Ичинноров 3-1
Маэгашири-14 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-2

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.