“Челси” талбайдаа 13 дараалан хожиж, клубынхээ рекордыг эвдлээ

“Челси” талбайдаа 13 дараалан хожиж, клубынхээ рекордыг эвдлээ

Английн “Челси” клуб өнгөрсөн шөнө Хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний ¼ шигшээн хүрээнд талбайдаа “Манчестер Юнайтед”-ыг 1:0-ээр буулгаж авсан билээ. Ингэснээр Лондоны баг талбайдаа 13 тоглолт дараалан хожиж, шинэ рекорд тогтоолоо.

“Челси” энэ улиралд найман тоглолт дараалан гоол алдаагүй амжилтыг бас үзүүлсэн. Мөн талбайдаа 13 тоглолтод дараалж хожихдоо 39 гоол оруулж, ердөө зургааг алдаад байгаа юм.  Хамгийн сүүлд “Челси” талбайдаа өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд “Ливерпүүл”-д 1:2-оор хожигдсон билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.