“Реал” хожиж, “Барселона” хожигдлоо

“Реал” хожиж, “Барселона” хожигдлоо

Испанийн Ла лигийн 27 дугаар тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлж явсан “Барселона” клуб “Департиво”-гийн талбайд зочилж, 2:1-ээр хожигдлоо. Ингэснээр 60 оноотой хэвээр үлдэж, хоёрдугаар байр руу ухарч байгаа юм.

Тоглолтын 40 дэх минутад Хоселу тооны харьцааг нээсэн бол 46 дахь минутад Саурез Ла лигийн 21 дэх гоолоо оруулжээ. Харин 74 дэх минутад Бергантиньос гоолдож, “Департиво” хожсон байна.

Тэгвэл хоёрдугаар байрт бичигдэж байсан “Реал Мадрид” клуб энэ тойрогт талбайдаа “Бетис”-ыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авч, ээлжит ялалтаа авлаа. Ингэснээр 62 оноотой болсноор тэргүүн байраа эргүүлж авлаа. Мөн тэд нэг тойргийн тоглолт дутуу байгаа. Хэрвээ тэр тоглолтдоо хожиж чадвал “Барса”-гаас 5 оноогоор илүү гарах боломжтой.

Энэ удаагийн тоглолтын  25 дахь минутад зочдоос Санабрия гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 41 дэх минутад Роналдо Ла лигийн 19 дэх гоолоо оруулсан бол 81 дэх минутад Рамос багтаа гурван оноо авчирчээ.

Бусад тоглолтын үр дүн

  • Реал Сосьедад 0-2 Атлетик
  • Сельта 0-1 Вильярреал
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.