Хакүхо, Харүмафүжи өвдөг шороодож, шинэхэн ёкозуна Кисэносато давлаа

Хакүхо, Харүмафүжи өвдөг шороодож, шинэхэн ёкозуна Кисэносато давлаа

Японы мэргэжилийн сүмо бөхийн гуравдугаар сарын буюу Хару башёгийн эхний өдрийн барилдаан Осака хотноо болж дууслаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд Кисэносато түрүүлж, Япончууд 19 жилийн дараа шинэ аваргатай болсон нь сүмогийн ертөнц дэх нэгэн дуулиан болсон бөгөөд өнөөдөр Мэагаширагийн 1-ээс барилдаж байгаа Такиказитэй барилдаж ошидаши мэхээр давж ёкозүно цолтойгоор барилдсан эхний даваагаа авлаа.

Харин мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал комосүби Шодайтай барилдаж өвдөг шороодлоо. Шодай нь Хакүхог гурав дахь удаагаа унагаж байгаа нь энэ юм байна.

Мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж секиваки Котошогекүтэй барилдаж унасан байна. Котошогекү өмнөх сард 8-аас дээш давж чадалгүй озеки цолоо хураалгасан билээ. Мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд комосүби Митаекүмитэй барилдаж

Маргааш Хакүхо М.Даваажаргал Маэгашири-1 Сококуратай, Харүмафүжи Маэгашири-1 Икойтой, Какүрю Маэгашири-1 Такеказитэй барилдахаар боллоо.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 0-1
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 0-1
Ёкозүна Какүрю М.Ананд 1-0
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-0
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 1-0
Маэгашири-2 Таканойва А.Баасандорж 0-1
Маэгашири-4 Араваши Э.Дөлгөөн 0-1
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 1-0
Маэгашири-7 Ичиножү А.Ичинноров 1-0

Маэгашири-14 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 0-1

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.