Өнөөдөр Ө.Дүүрэнбаяр, Ц.Наранжаргал нар барилдана

Өнөөдөр Ө.Дүүрэнбаяр, Ц.Наранжаргал нар барилдана

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр хүнд жингийнхний барилдаан болсноор тэмцээн өндөрлөх юм. Өөрөөр хэлбэл, эрэгтэй 90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ын барилдаанууд болно. Манайхаас +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, -78 Ц.Наранжаргал нар барилдах учиртай.

Ц.Наранжаргалын хувьд С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Казахстаны Зарин Ралфоватай барилдахаар оноолт таараад байна. Ялж чадвал хэсгийн аваргын төлөө Недерландын бөх Маринде Веркерктэй барилдана.

Харин Ө.Дүүрэнбаярын хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Сербийн Зарко Кулумтэй барилдахаар оноолт таараад байна. Ялсан тохиолдолд хэсгийн аваргын төлөө Азербайжаны тамирчдын хожсонтой нь барилдах юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.