“Севилья” тэнцэж, “Атлетико” хожлоо

“Севилья” тэнцэж, “Атлетико” хожлоо

Испанийн Ла лигийн 27 дугаар тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж буй “Севилья” клуб талбайдаа “Леганес”-ыг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр хоёр оноо алдаж, 57 оноотой болсноор “Реал”, “Барса”-гаас улам л хоцорч эхэллээ. Мөн араасаа нэхэж байгаа багуудад ч боломж олгосоор байна. Тоглолтын 3 дахь минутад Пирес тооны харьцааг нээсэн бол 43 дахь минутад Йоветич тэнцүүлжээ.

Харин дөрөвдүгээр байрт бичигдэж буй “Атлетико Мадрид” клуб “Гранада”-гийн талбайд зочилж, 0:1-ээр хожлоо. Ингэснээр 52 оноотой болж, өмнөө яваа “Севилья” руу ойртсоор байна. Энэ удаагийн тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 84 дэх минутад Гризманн оруулжээ. Ингэснээр тэрбээр Ла лигт 13 гоолтой болж ирлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.